| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00854/И |
| Дугаар | 151/ШШ2024/00753 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2024/00753
| 2024 08 22 | 151/ШШ2024/00753 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Э-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: П.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П.Э миний бие ... сангийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 07 дугаа сарын 15-ны өдрийг хүртэл слесерээр, 1983 оны 07 дугаар сарын 15-наас 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тракторчинаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж ажлаас чөлөөлөгдсөн. Цэргийн албанаас халагдаж ирээд ... сангийн аж ахуйд 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хадланд слесерээр, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторчинаар ажилласан. Сангийн аж ахуй компани болж бүтэц өөрчлөгдөж 1992 онд компани болсон бөгөөд У ХК-д 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчинаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, тушаалуудад нэр зөрүүтэй бичигдсэн учир шүүхээр ажиллаж байсан хугацааг тогтоолгох шаардлагатай болсон юм. Тухайн үед Сангийн аж ахуйд ажиллаж байсан хүмүүс нь миний бүтэн нэр болох Э-ыг тушаалуудад хүмүүсийн дууддаг нэр Б-аар бичсэнээс болж тушаалуудад нэрний зөрүү гарсан юм. Иймд П.Э намайг ... сангийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 07 дугаа сарын 15-ны өдрийг хүртэл слесерээр, 1983 оны 07 дугаар сарын 15-наас 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тракторчинаар, 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хадланд слесерээр, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторчинаар, “У” ХК-д 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Нэхэмжлэгч П.Э нь ... сангийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар,
- 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 07 дугаа сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд слесерээр,
- 1983 оны 07 дугаар сарын 15-наас 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд тракторчинаар,
- 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хадланд слесерээр,
- 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тракторчинаар,
“У” ХК-д 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тракторчинаар тус тус ажиллаж байсан болох нь:
- Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай тодорхойлолт,
- П.Э-ын №... дугаартай тракторч-машинчийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар,
- №... дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн хуулбар,
- ... архивын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №... дугаартай ... сумын 1989 оны хүн амын тооллогын лавлагаа,
- ... архивын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №... дугаартай .... дугаар хорооны 2000 оны хүн амын тооллогын лавлагаа,
- ... хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн сургуулийн захирлын 1980 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 116 дугаартай “Сурагчаар батлах тухай” тушаалын хуулбар, хавсралт,
- ... сангийн аж ахуйн даргын 1981 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 135 дугаартай “Ажилд томилох, шилжүүлж ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- ... захирлын 1982 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаартай “Сургууль төгсөгчдийг үйлдвэрлэлд хуваарилах тухай” тушаалын хуулбар, хавсралт,
- ... сангийн аж ахуйн даргын 1982 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай “Ажилд томилох, шилжүүлж ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- ... сангийн аж ахуйн даргын 1982 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 252 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын хуулбар,
- ... сангийн аж ахуйн даргын 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 329 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын хуулбар,
- ... сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 149 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын хуулбар,
- ... сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаартай “Цэрэгт явсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- ... сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 187 дугаартай “Ажилд томилох, ажлаас шилжүүлж ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- ... сангийн аж ахуйн даргын 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын хуулбар,
- ... сангийн аж ахуйн даргын 1988 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 313 дугаартай “Трактор-комбайнчны мэргэжлээр удаан жил ажилласны нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт,
- ... сангийн аж ахуйн даргын 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын хуулбар,
- ... сангийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 343 дугаартай “Тракторч, комбайнчин мэргэжлээр удаан жил ажилласны нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт,
- ... сангийн аж ахуйн даргын 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 366 дугаартай “Тракторч, комбайнч мэргэжлээр удаан жил ажилласан хугацааны нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт,
- ... сангийн аж ахуйн даргын 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын хуулбар,
- ... сангийн аж ахуйн даргын 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 403 дугаартай “Тракторч комбайнчнаар тасралтгүй удаан жил ажилласан нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар,
- ... сангийн аж ахуйн даргын 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай “Сангийн аж ахуйн ажилтанг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- “У” ХК-ийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай “Компанийн мэргэжилтэн ажилтан томилох тухай” тушаалын хуулбар,
- “У” ХК-ийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын хуулбар,
- “У” ХК-ийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 188 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын хуулбар,
- “У” ХК-ийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 208 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,
- “У” ХК-ийн захирлын 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаартай тушаалын хуулбар,
- “У” ХК-ийн захирлын 1996 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаартай тушаалын хуулбар,
- Гэрч Б.Б-гийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний №105022 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Гэрч Ж.Б шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний №... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- ... хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 758 дугаартай албан бичгээр ирүүлсэн П.Э-ын ХААТР-1 маягт, хаягийн хуудасны хуулбар,
- ... тасгийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 454 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар П.Э-ыг ... сангийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар,
- 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 07 дугаа сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд слесерээр,
- 1983 оны 07 дугаар сарын 15-наас 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд тракторчинаар,
- 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хадланд слесерээр,
- 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тракторчинаар,
“У” ХК-д 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тракторчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН