Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 158

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                                А.Энхтуяа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч           Д.Даваасүрэн          

 Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

 ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******31000000049  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн ******* оны 03 дугаар сарын 20-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт  ******* аймгийн  ******* сумын 2 дугаар баг Дарь эхийн 3 дугаар гудамж 37 тоотод оршин суудаг, хувиараа мал маллаж амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:/

        

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Э.******* нь 20******* оны 04 дүгээр сард ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс Жавхлант сумын малчин Ж.ийн алдуул 1 тооны хээр зүсмийн даагыг завшиж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...20******* оны 04 дүгээр сарын дундуур би хээр зүсмийн морио алдаад хайж байсан юм... ингэж хайж явахдаа ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох Гангын тохой гэх газраас алдсан хээр зүсмийн нас нийлсэн морио олж авсан юм. Энэ үед энэ охин хээр даага хамт байсан ...хөөж явуулах гэтэл явахгүй байсан тул хамт аваад явсан. Гэртээ хашаандаа тэжээж байгаад 4 сарын сүүлчээр гэдэг хүнд 70.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг

Хохирогч Ж.ийн 20******* оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20******* оны 04 дүгээр сарын 10-ны үеэс 20-ны хооронд манай хээр азаргатай адуунаас бэлчээрт явах үеэр хээр зүсмийн охин даага алдагдсан юм. Хайгаад сураг гараагүй. 20******* оны 10 дугаар сард ******* сумын нутаг Тасаг гэх газарт Энхтайван гэх айлд орсон чинь надад чи даага зарсан уу чиний тамгатай хээр зүсмийн даага манай хүү Очирын адуунд хавар хүн авчирч тавьсан гэж хэлсэн. Ингээд маргааш өглөө нь Очирын адуун дээр очсон чинь тэдний адуунд миний алдсан хээр зүсмийн охин даага байж байсан. Тэгэхээр нь тууж ирээд хашаандаа оруулаад цагдаад мэдэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/

Гэрч Я.ийн 20******* оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 20******* оны 09 дүгээр сарын эхээр ******* сумын харъяат ******* гэх залуугаас хээр зүсмийн охин даага 70.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд тэр дагаа буцааж нэг ахад 100.000 төгрөгөөр зарсан юм. Хээр зүсмийн охин даага байсан. Надад зарж борлуулахдаа миний хээр морьтой байсан даага гэж л хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/

Гэрч Х.ы 20******* оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хавар 05 дугаар сарын үед манай хүү ын адуунд ийн тамгатай даага байсныг харсан. Би тухайн үед бодохдоо хүнд даага зарсан юм байна даа гэж бодсон. Ингээд 20******* оны 10 дугаар сарын 28-ны үед шиг санаж байна. Би ид “чи хүнд даага зарсан юм уу” гэж асуухад “би даага зараагүй, хавар 4 дүгээр сард хээр зүсмийн даага алдсан гэхээр нь би “манай хүү Очироогийн адуунд танай тамгатай хээр даага байгаа” гэж хэлсэн. Ингээд маргааш нь ирээд бид 2 манай хүү Очироогийн адуунд очиж үзээд уг хээр даагыг хараад “миний хулгайд алдсан даага мөн байна” гэж хэлсэн. Ингээд цагдаад хэлж шалгах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн ******* дугаар тал/

Гэрч Л.гийн 20******* оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Э.******* гэдэг хүүхдийг манай багийн иргэн гэдгээр нь танина. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Э.******* нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн Дарь эхийн 3-37 тоотод ээж, аав, ах, дүү нарын хамтаар оршин суудаг, 9 дүгээр анги хүртлээ ******* сумын 12 жилийн сургуульд сурч байгаад аймгийн МСҮТ-д шилжин суралцаж төгссөн. Хувь хүний хувьд айлын адуу мал маллаад явж байдаг, дуу цөөтэй, миний хувьд зүгээр хүүхэд гэж боддог. Хүнтэй мэндтэй, хөөрхөн ааштай хүүхэд, хүний үг хүлээж авдаг, сонсдог хүүхэд байдаг. Адуу малд их сонирхолтой хүүхэд шиг байдаг. Э.*******ын ээж, аав хоёр нь хувиараа наймаа арилжаа хийгээд байдаг, амьдралын нөхцөл байдал гайгүй, тийм муу айл биш ер нь бол боломжийн амьдралтай айл өрх байгаа юм. Одоогоор ээж, аав нь Бугант тосгонд наймаа арилжаа хийгээд явж байгаа. Э.******* айлын адуу мал маллаад явдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/

Гэрч Э.ийн 20******* оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Би Э.*******ын найз байгаа юм. Бид 2 нэг айлд морь мал тэжээж байдаг юм. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Э.******* нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн Дарь эхийн 3-37 тоотод ээж, аав, ах, дүү нарын хамтаар оршин суудаг, 9 дүгээр анги хүртлээ ******* сумын 12 жилийн сургуульд сурч байгаад аймгийн МСҮТ-д шилжин суралцаж төгссөн. Түүнээс хойш ажилгүй, айлын адууг надтай хамт маллаад явж байгаа. Хүний хувьд их сайн залуу байгаа юм. Үг дуу цөөтэй, хүнд их тусархуу, хүний үгнээс гарахгүй, хийж байгаа ажилдаа сонирхолтой хүүхэд байгаа юм. Э.*******ын ээж, аав хоёр нь хувиараа наймаа арилжаа хийгээд байдаг, боломжийн амьдралтай. Э.******* нь адуунд сонирхолтой учир айлд адуу маллаж байдаг. Тийм дутагдаж, гачигдах зүйл байдаггүй айл байдаг. Надад хэргийн талаар мэдэх зүйл алга байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/

Гэрч Г.гийн 20******* оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Э.*******ыг 7-9 дүгээр анги хүртэл ******* сумын 12 жилийн сургуульд сурч байх үед нь анги удирдсан багш нь байсан юм. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Э.******* нь дунд зэргийн сурлагатай, урлаг, спорт, тэмцээн уралдаанд оролцдоггүй, гоц авъяас байхгүй жирийн хүүхэд байсан. Ар гэрийн анхаарал халамж муу, өөрөө хэлэмгий учир хүүхдүүдийг шоглох асуудал гаргадаг учир ээж, аавыг нь дуудаж хэлж байсан. Сургуульд сурч байх хугацаандаа ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Хувь хүний хувьд айлын хурдан морь унадаг, адуу малд сонирхолтой, хөдөлгөөнтэй хүүхэд байсан, багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг, Цагаан цайлган сэтгэлтэй, муу санаа байхгүй хүүхэд гэж боддог. Э.*******ын ээж, аав хоёр нь хувиараа наймаа арилжаа хийгээд байдаг, боломжийн амьдралтай. Өлсөж цангаж хулгай хийгээд байхаар амьдралтай айл биш. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

Гэрч Р.гийн 20******* оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Э.*******ыг 1-5 дугаар анги хүртэл ******* сумын 12 жилийн сургуульд сурч байх үед нь анги удирдсан багш нь байсан юм. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Э.******* нь бага ангидаа үг дуу, яриа хөөрөө сайтай, сэргэлэн цовоо хүүхэд байсан. Дунд зэргийн сурлагатай, гоц авъяас байхгүй, ар гэрийн анхаарал халамж сайн байсан. Сургуульд сурч байхдаа ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хувь хүний хувьд үг дуу сайтай, хөдөлгөөнтэй хүүхэд, багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг. Цагаан цайлган сэтгэлтэй, муу санаа байхгүй, гэнэн, хүнд сахилгагүй хүүхэд байсан. Бичиг үсгийн чадвар дунд зэрэг боловч ойлгож, уншиж бичихдээ боломжийн хүүхэд байсан. Э.*******ыг манай ангид сурч байхад ээж, аав нь мал малладаг байсан. Сүүлд хувиараа наймаа арилжаа хийдэг болж амьдралын нөхцөл боломжийн амьдралтай айл гэж боддог. Би бодохдоо *******ыг өөрийн хүүхдийн гэнэн зангаасаа болж гэмт хэрэгт холбогдсон байх гэж бодож байна. Түүнээс биш хулгай хийгээд яваад байхаар хүүхэд биш гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

Гэрч М.ын 20******* оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Э.*******ын найз нь байгаа юм. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Э.******* нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн Дарь эхийн 3-37 тоотод ээж, аав, ах, дүү нарын хамтаар оршин суудаг, 9 дүгээр анги хүртлээ ******* сумын 12 жилийн сургуульд сурч байгаад аймгийн МСҮТ-д шилжин суралцаж төгсөөд ажил хийгээгүй, ******* суманд айлын мал маллаж байгаа. Өөрийн адуунд их сонирхолтой учир айлын адууг маллаж байдаг. Э.******* нь ааш зан сайтай, хүнд их тусархуу, хөгжөөнтэй, элдэв муу зан ааш байхгүй, сайн найз байгаа юм. Э.*******ын ээж, аав хоёр нь хувиараа наймаа арилжаа хийгээд байдаг, боломжийн амьдралтай. Э.******* нь хулгай хийгээд байхаар хүүхэд биш, надад энэ талаар мэдэх зүйл алга байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

Гэрч Э.ын 20******* оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* аймгийн ******* суманд хувьдаа хэдэн адуутай байдаг юм. 20******* оны 04 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна. Би азарга болж байгаа үрээндээ хэдэн гүү хураалгах гээд байж байтал манай найзын аав нь ирээд “танай адуунд нэг даагыг хураалгах” гэсэн юм гээд хээр зүсмийн даага авчирсан. Тэгэхээр нь би зөвшөөрч өөрийнхөө хээр халзан азарган үрээнд уг хээр даагыг тавьсан. Түүнээс хойш манай адуунд манай азарганд хураалгаж адуунд явж байсан ба 20******* оны 10 дугаар сарын 20-ны үед манай аав нь нутгийн ах гэж хүнд танай тамгатай даага байна гэж хэлээд манай адуунд ирж үзээд “манай хулгайд алдсан даага байна” гэж хэлээд цагдаад хэлж хүлээн аваад явсан байсан. Би хулгайн даага гэдгийг мэдээгүй. Надад бэлэгэнд ирсэн даага гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

Гэрч Б.ын 20******* оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* аймгийн ******* суманд оршин суудаг юм. 20******* оны 04 дүгээр сарын дундуур шиг санаж байна. Манай нутгийн залуу нь “хямд үнэтэй даага байна авах уу” гэхээр нь би “хэдэн төгрөг юм бэ” гэсэн чинь “100,000 төгрөг” гэхээр нь би өөрийн ачдаа худалдаж авч өгөхөөр болж гэж залуугаас хээр зүсмийн даагыг 100,000 төгрөг бэлнээр өгч худалдаж авсан юм. Ингээд нутгийн залуу гэж залуугийнд “азраганд хүүхдийн бэлэгний даага байгаа юм адуундаа тавиулаач” гэж хэлж гуйгаад адуунд нь тавьсан. надад хулгайн даага гэж хэлээгүй. Би хулгайн даага гэж мэдээгүй. Би ээс 100,000 төгрөгөөр уг даагыг худалдаж авсан учир 100,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/

Мал хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/

******* аймгийн Жавхлант сумын үнийн зөвшлийн комиссын үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 13 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 35  дугаар тал/

аймгийн Дархан- политехник коллежийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар тал/

******* аймгийн ******* сумын Буурагчин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37-38 дугаар тал/

Э.*******ын 20******* оны 10 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

Э.*******ын 20******* оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

           Шүүгдэгч Э.******* нь 20******* оны 04 дүгээр сард ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс Жавхлант сумын малчин Ж.ийн алдуул 1 тооны хээр зүсмийн даагыг завшиж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

             Үүнд: Хохирогч Ж.Пүрэвдожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 10-12/, гэрч Я.ийн /хх-ийн 14-15/, Х.ы /хх-ийн 16-*******/, Э.ын /хх-ийн 23/, Б.ын /хх-ийн 24/ мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.               

Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

             Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.ийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.              

            Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн 1-д заасан “.....алдуул мал завших” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

            Иймээс шүүгдэгч Э.*******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн 1-д заасан “...алдуул мал завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

            Уг торгуулийн ялыг шүүгдэгч Э.*******ын насны онцлог, өөрийн бие дааж хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 1 сарын дотор улсын орлогод оруулахыг түүнд даалгаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн,  насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэв.

     Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг мөн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн 1-д заасан “.....алдуул мал завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.*******д оногдуулсан торгуулын ялыг 2018 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс 04 дүгээр сарын 20-ны дотор төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

5.Ялтан Э.******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтан Э.*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ