Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2024/00661

 

                   2024        07         30

                     151/ШШ2024/00661

                              

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч: Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Ц нь 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ... сумын "Ө" ХК-д малчнаар ажилласан. Өндөр насны тэтгэвэрт орохоор материалаа бүрдүүлэхэд ажилд томилсон тушаалд миний нэрийн үсгийг зөрүүтэй бичсэн учир шүүхээр орж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Б.Ц намайг 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ... сумын "Ө" ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч Б.Ц нь 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... сумын "Ө" ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:

            -  “Ө” ХК-иас 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Ц-д олгосон №... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

            - Б.Ц-ын №... дугаартай баталгаажилтын хуудас,

            - ... хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дугаартай архивын лавлагаа,

            - “Ө” ХК-ийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

            -  “Ө” ХК-ийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,

- ... хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай “Нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн тухай” архивын лавлагаа,

- Гэрч Б.Н-ын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний №088996 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Гэрч Д.Н-ийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний №073154 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- ... тасгийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 411 дугаартай архивын лавлагаа,

- ... хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 704 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Ц-ын ХААТР-1 маягт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь ... сумын “Ө” ХК-д ажиллаж байсан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг Төв аймгийн ... хэлтсээс тодорхойлсон байх тул Б.Ц-ын 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг давхардуулан тогтоох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан уг хугацааны ажиллаж байсан байдлыг шүүх тогтоохгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Ц-ыг 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд  "Ө" ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож,

нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ОТГОНЧУЛУУН