Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03148

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 30 181/ШШ2024/03148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,   тоотод байрлах Ф.... ББСБ ХХК /РД:  /-ийн нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б  овоо овогт Л  Т  /РД:  /-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Нэхэмжлэгч Ф.... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Т..г эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Хариуцагчийг эрэн сурвалжлуулах. Нэхэмжлэгч "Ф.... ББСБ ХХК нь Л.Т..тэй 2023 оны 05 дугаар сарын 15- ний өдөр №FX/2023/1528 дугаартай "Зээлийн гэрээ" болон үүргийн гүйцэтгэл хангуулах фидуцийн гэрээ тус тус байгуулсан. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд заасны дагуу Л.Т..д зээл олгосон боловч зээлээ төлөхгүй, зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхгүй өөрийн бүртгэлтэй гэрийн хаяг дээрээ оршин суудаггүй манай байгууллага удаа дараа зээлээ төлөхийг анхааруулж, сануулсан боловч төлнө гэсээр байгаад өнөөдрийг хүрлээ. Хариуцагч нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Ф.... ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх, нэмэлт хугацаа олгох тухай мэдэгдэл, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг, биелүүлэх нэмэлт хугацаа олгох тухай мэдэгдэл, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1194 дугаартай худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Л.Т..гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн FX/202  дугаартай Авто машин худалдан авах зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн   дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай фидуцийн гэрээний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх зээлийн гэрээний мэдээлэл, зээлдэгчийн бүртгэлийн хуулбар, зээл хүсэгчийн өргөдлийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2024/  дугаартай захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ф.... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Т..г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б  нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

1. Л.Т.. нь Ф.... ББСБ ХХК-тай байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн FX/2023/1528 дугаартай Авто машин худалдан авах зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн FX/20  дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай фидуцийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж хариуцагчид холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2024/1   дугаартай захирамжаар Сүхбаатар дүүрэг,   тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

3. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Ф.... ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Т..г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б  овогт Л  Т  /РД: Н /-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Л.Т..г эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Т..гийн оршин суугаа хаягийг олж тогтоон Ф.... ББСБ ХХК /утас:  /-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ