Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 149/ШШ2024/00207

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 149/ШШ2024/00207

Сэлэнгэ аймаг

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С*******, *******, 34 тоотод оршин суух Хотгойд овогт Чимэгээгийн Даваасүрэн /РД:ЧП82102517, *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******, *******, ******* нарт холбогдох

 

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Түрээсийн гэрээ-ний дагуу барилгын эд хөрөнгө худалдах, худалдан авах, засан сайжруулалтад гарсан зардал 340 475 703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй болон ******* холбогдуулан Маха Боди ХХК-ийн архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл Ч.Давааасүрэнд байгааг тогтоолгох, ын өмчлөлийн барилгыг бат бэхийг алдагдуулсныг сэргээж хүчитгэх үүргийг ******* даалгуулах, 2022 оны 08 сарын 10-ны өдрөөс 2023 оны 02-р сарын 10-ны өдөр хүртэл ямар нэгэн гэрээ хэлцэлгүй барилгыг ашиглаж байсан түрээсийн төлбөрт 9000000 төгрөг гаргуулах, гийн ын үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж байхдаа хэрэглэсэн цахилгааны төлбөр 5 461 867 төгрөг 67 мөнгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч , хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...

Монгол Улсын иргэн би 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Маха Боди ХХК-тай Түрээсийн гэрээ-г байгуулж Мандал сум 7 дугаар баг, Хараагийн 2 дугаар хэсэгт байрлах Фамилинэртэй дэлгүүр, зоогийн газар,барыг нийтэд үйлчлэх зорилгоор түрээслэн хөлсөлж үйл ажиллагаа явуулж ирсэн. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Түрээсийн гэрээ-г 3 жилийн хугацаатай байгуулан үйл ажиллагаа явуулж байсан ч захирал тай амаар харилцан тохиролцож гэрээний хугацааг 10 жилээр сунгаж энэ хугацаанд бид уг объекттой холбоотой бүхий л зардал буюу газрын төлбөр, цэвэр бохир ус, цахилгааны төлбөр, хогны төлбөр, түүгээр ч үл барам Маха боди ХХК-ийн компанийн татварын тайлан зэргийг цаг хугацаанд гаргаж, төрийн байгууллагад тайлагнаж, төлбөр тооцоог бүрэн барагдуулж байсан. Миний бие 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж, 9 ажлын байр бий болгож, ажилчдын цалин хөлсийг хугацаанд тавьж, нутгийн ард иргэдэд чанартай хоолоор үйлчилж, насанд хүрэгчдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх шөнийн клубийг тогтоосон хууль, дүрмийн дагуу ажиллуулж байна. Мөн бид үйл ажиллагаа явуулж байхдаа захирал тай бичгийн гэрээ байгуулалгүйгээр харилцан итгэлцэж, аман хэлцэл хийж 10 жилийн дотор захирал нь объекттой холбоотойгоор ямар нэгэн асуудал гаргахгүй буюу биднийг санхүүгийн асуудлаа шийдвэрлэх хүртэл өөр бусдад худалдан борлуулахгүй байхаар харилцан тохиролцсоны дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулах, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх үүднээс хуучирч муудсан, өнгө үзэмжээ алдсан тавилга эд хогшил, эд хөрөнгүүдийг орчин цагийн үйлчилгээний байгууллагын хэв маягт оруулах зорилгоор үйл ажиллагаанаас олсон ашиг орлого, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан зээлээр барилгыг засан сайжруулж ирсэн. Тэр бүрд захирал нь ирээдүйд та нарынх болох юм чинь өөрсдөө засан сайжруулалтаа хийгээрэй гэж ярилцаж, итгэлцэж байсан. Үүний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөн л харилцан тохиролцож Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээл хүсэж байсан ч шаардлага хангахгүй гэх үндэслэлээр зээл олгохоос татгалзаж байсан ба энэ нөхцөл байдлыг хэн аль нь мэдэж ойлгож байсан. Биднийг үйл ажиллагаа явуулж байх хугацаанд манай орон нутагт болон Дэлхий нийтэд үүссэн цар тахлын улмаас удаа дараа хөл хорионд орж, үйл ажиллагаа тасалдаж байсан хэдий ч бид амаар харилцан тохирсны дагуу түрээсийн гэрээг сунгасанд тооцож, түрээсийн төлбөрийг тогтмол төлж ирсэн. Өнөөдрийн байдлаар Бидний хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний дагуу нэхэмжлэгчид 65248800 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн, үйл ажиллагаанд зориулж 120810000 төгрөгийг шаардлагатай эд хөрөнгө худалдан авахад зарцуулсан. Барилга буюу үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулахад зориулж 219685703 төгрөгийг зардал гаргасан байна. Гэтэл түрээслэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд цаг үеийн нөхцөл байдал хүндрэлтэй байх үед ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй хирнээ нөхцөл байдал хэвийн болж байгаа энэ хугацаанд өөр бусдад объектоо худалдан борлуулах болсон тухайгаа хэлж биднийг сэтгэл санааны дарамтад оруулж эхэлсэн. Үүний дагуу бид гэрээний дагуу төлсөн болон уг барилгыг засан сайжруулахтай холбоотой гарсан зардал зэргийг тооцоо нийлж дүгнэх гэтэл захирал нь уурлаж Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г цуцлах тухай нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүхээс гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Ийнхүү өнгөрсөн хугацаанд түрээсийн төлбөр болон барилгатай холбоотойгоор нийт 405744503 төгрөгийн зардал гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Түрээсийн гэрээ-ний дагуу барилгын эд хөрөнгө худалдан авах, засан сайжруулалтад гарсан зардалд 340475703 төгрөгийг Маха Боди ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:...Би тухайн үед 2 залуу ирсэн байсан Ундрах өөрөө цуг ирсэн. Тэгээд би өөрөө шинжлэх ухааны их сургуулийг өөрөө төгссөн барилгын инженер анги, төмөр хүчитгэлийн хувьд нэг бүр ойролцоогоор 6 тн орчим даах жинтэйгээр тооцоолоод 3 ширхэг хөндлөн дам нурууг барилгын үндсэн хана, ханан дээр тулгуур болгож тавьж өгснийг тэр залуучууд харж үзээгүй. Би өөрөө хажууд нь байсан болохоор маш сайн мэдэж байна. Тэр хүмүүсийг би өөрөө оруулж барилгаа үзүүлсэн. Ундрах ах өөрөө байсан. Тэгээд бүгдээрээ 2 давхраар яваад 1 давхраар яваад л тэгээд л гарцгаасан. Тэрнээс биш дээвэр дээр гарч тэр дээврийн хүчитгэл одоо дээврийг ямар нэг байдлаар хүчитгэсэн төмрөөр одоо 1 ширхэг 9 тн орчим даах хэмжээний нурууг зангидсан байсан. Харин тэрнийхээ хувьд одоо тухайн барилга их олон салхи шуурганд барилгын дээврийн хувьд болбол муудсан байсан. Харин тэр төмөр тулгуур баганыг зангидаж би нэмж давхар модон багануудыг нь давхар тэрэн дээр боож өгснөөс барилгын давхар бас дээврийг хамгаалсан гэж бодож байна. Олон удаагийн салхи шуурганаас би шинжээч гээд залуучууд ирсэн тэд нарыг тийм ийм гэж хэлэх юм байхгүй. Би хүнийг гаднаас нь хараад дүгнэхгүй л дээ. Гэхдээ яах вэ, зүгээр ер нь өөрсдөө ярьж байгаа юм нь бол би өөрөө мэргэжлийн хүний хувьд суралцагч нар л юм байна гэж ойлгосон. Өөрөө тэгж дүгнэсэн. Би өөрөө Улаанбаатар хотод 60 гаран барилга барьсан 60 гаран барилгын дээд суурь доод сууриас нь авхуулаад барилгын дээд үзүүр хүртэл барьж байсан учраас барилгыг яаж хүчдэх, яаж зангидах мөн дээрээс нь барилгын бат бөх чанар яаж нэмэгддэг вэ гэхээр би одоо жишээ нь 2 дугаар давхрыг холбосон 2 дугаар давхрын хоорондын шал модон дам нуруутай байсныг би давхарлаж дээрээс нь анкатах буюу барилгын бат бөх чанарыг илүү сайжруулах зорилгоор 25 см хананд суулгаж армартурилсан зангилаагаар зангидаж, барилгын бат бөхийг өшөө нэмэгдүүлж өгсөн гэж бодож байна. 1,2 дугаар давхрын хоорондох шалны хувьд ч хуучин шалны хувьд модон дам нуруутай шал байсан, доороо бетонон шалныхаа доор давхар байж байна. Энэ бол барилгыг хүчитгэх асуудлыг мэргэжлийн байгууллагууд гэх олон байгууллагууд байгаа. Одоо бол үндсэндээ ганцхан хувийн компани гэхээсээ илүү улсын барилгын яаман дээр хүртэл яамны одоо жишээ нь шинжээч инженерүүд байж байдаг. Мөн дээрээс нь Барилгын Холбоо гээд олон барилгачдын инженерүүдийн холбоо гээд 4н замд байж байгаа. Барилгын техникум гээд байж байгаа. Барилгын техникум дээр инженер арга зүй, барилгын шинжлэх ухааны төв гээд бүхэл бүтэн төв байж байгаа ганцхан байгууллага байгаа гэж ярьж байна. Манай Ундрах яг үнэнийг хэлэхэд би өөрөө барилгын инженер болохоор тэр байгууллагууд нь бүгдэд нь харьяалагддаг болохоор судлуулж шинжлүүлэхэд наад миний хувьд ч гэсэн одоо тэрийг хийчихсэн мөртөө хийгээгүй юм шиг барилгыг би бат бөхийг хангаагүй байж үйлчилгээ явуулж одоо бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан юм шиг одоо илтэд ийм сөрөг юм ярьж байгаад нь болбол одоо бас тийм л байна. Яг үнэнийг хэлэхэд яагаад гэхээр анхнаасаа би энийг болбол тооцоотой, мөн нарийн судалгаатай, анхнаасаа хийхдээ өөрөө би барилгын инженер хүн учраас ямарваа нэг барилгын бүтэц зохион байгуулалтыг аль болохоор эвдүүлэхгүй, эвдэхгүйгээр хийхийг хичээсэн. Зай талбайг бол бас өөрийн хэмжээнд томсгож бас барилгын бат бөх чанарыг болбол нэлээн сайжруулсан гэж бодож байна. Мөн барилгын суурь суурины хаяавч гэх мэт зүйлүүд намайг барилга хүлээж авахад эвдрэлтэй байсан хамгийн гол зүйлүүд нь барилгын хаяавч одоо жишээ нь ус орох нэвчилт үүсэх, тэрнээс болж суурийн даац алдагдах гэх мэтчилэн ийм технологийн янз янзын юмнууд байдаг. Тэд нарыг би бас дахин одоо өргөтгөж цутгаж одоо янзалж барилгын бат бөхийг бол би өөрийн хэмжээнд их сайн хадгалж хамгаалсан гэж бодож байна. Энэ дээр ингээд хүмүүс томилуулаад хийлгэ гэсэн юм. Би тэгэхээр нь шаардлагагүй ээ. Яагаад гэвэл ямар ч барилгын инженер байсан гэсэн одоо ямар ч шинжээч байсан гэсэн өнөөдөр ороод харахад шууд харагдана. Тэр барилгын бат бөхийг нэмэгдүүлсэн байгаа байдлыг би шүүхээс зориудаар энийг томилуулж өгөөч тэгэх юм бол би шүүхээс зориудаар энийг томилуулж өгөөч хэрэгт хавсаргахад арай илүү дээр юм болов уу. Би одоо зөндөө л олон дурддаг газрууд байна. Шинжилгээний газрууд гээд одоо олон төрлийн өртөгтэй, өртөггүй явдаг зөндөө л газрууд байна л даа. Би тэд нараар хийлгэе гэж бодсон. Гэхдээ хийлгэчихээр эргээд ингээд энэ хүний хийлгэж байгаа компанитай, нөгөө 2 инженерийн маань зөрчилдөөд асуудал үүсэх юм бол шүүх дээр дахиад маргаан маань үргэлжлээд явах юм байна гэдэг шалтгааны үүднээс бид 2 бас хийлгэхгүй гэж. Би өөрийн хувьд тэгж хийлгээд яах юм бэ. Ороод тайлбарлая. Тэгээд шүүх хурал шүүхээс одоо шаардлагатай гэвэл томилуулаад үндсэн журмаар нь явсан нь дээр байх гэж бодсон юм гэв. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засан сайжруулалтад гарсан 219685703 төгрөгийн зардлыг л гаргуулъя гэсэн хүсэлтэй байна. Анхнаасаа бид 2 тохиролцоод нэг эхлээд нэг хоолны газрыг нь түрээсэлж байсан юм. Тэгээд манай ах сайхан ярина л даа. Угаасаа цааш нь үргэлжлүүлээд болбол одоо доод талд нь нэг дэлгүүр л ажилладаг байсан юм. Дээд талын баар болбол угаасаа түрээслэгч нь байж байгаад гарсан 500 мянган төгрөгөөр л түрээсэлдэг байсан. Тэр 2 сая мая 200-гаар түрээсэлдэг гэж тэр болбол ёстой худлаа. Тэгээд тэр хүн нь ч одоо энд байж л байгаа 500 мянган төгрөгөөр түрээсэлж байгаад сүүлдээ бүр орлогогүй болоод гарсан хүн. Яагаад гэхээр шаардлага хангахгүй бааранд хүн орж ирээд бааранд нь бүжиглэхээр шал нь хөдлөөд байдаг тааз нь хөдлөөд байдаг. Одоо манай Зүүнхараагийнхан бүгд мэднэ ээ. Тэгээд нарийхан хүн суугаад идэж ууч гэхээр сандал хунар нь нааш цаашаа эвдэрчихсэн. Ингээд л зөндөө асуудал ярьж байсан. Энэ хүний ярьж байгаагаар болбол дандаа шинэ тоног төхөөрөмж юм байсан юм шиг ярьж байна. Яах вэ зүгээр би болбол одоо бас яриад байх юм болбол яг үнэнийг хэлэхэд зөндөө л цаг орох байх 2019 оноос хойш засан сайжруулалт хийгээгүй л гэж байна. 2019 оны 1 сард гэрээ хийснээс хойш бид нар мөнгө хөөцөлдөөд зөндөө явсан. Тэгээд Ундрах ахад мөнгө олоод өгчихье 100 сая төгрөг эхний ээлжид зээл аваад өгчихье гээд явж байсан. Гэтэл 2020 он гараад дөнгөж гараад тэрнээс өмнө 2019 онд доод талдаа бас дахиж өргөтгөл засвар хийсэн байгаа. 2019 оны 4 сард хийсэн баримтууд байж байгаа. Надаа 4 сард би засварт дахиж засан сайжруулалт хийгээд хоолныхоо газрыг одоо хойш нь дахиад 2 өрөөтэй энэ тэр болгож нэмэгдүүлсэн агуулах байсан өрөөнүүдээ янзалж, тэрнээс хойш мөн урсгал барилга гэдэг чинь өөрөө байнгын арчилж байхгүй бол болохгүй урсгал зардлууд зөндөө гарч байсан. Дээш доошоо би анхнаасаа ингээд энэ барилгад ерөөсөө л олсон орлогынхоо бараг 80%-ийг нь шахуу хийсэн. Өөрөө ч бараг худалч хүнд одоо манай Ундрах ах намайг тэгж хардаад байгаа юм. Энд чи байр авчихлаа, машин авчихлаа гээд би бүгдийг нь зээлээр авсан байр тэртээ тэргүй энд Тоскийн байранд амьдардаг. Одоо би энэ байранд 8 жил амьдарч байна. 8 жил амьдрахдаа би сарын 380 хэдэн мянган цаас төлдөг түрээсээр амьдардаг байсан. Эхлээд одоо харин Тоск харж үзээд сүүлд нь энийг чинь хувьд шилжүүлэхээр одоо нэг гэрээ хийгээд 15 жил болсон. Нэг ганц машин аваад уначихсаны маань чи машин авчих уначихлаа, 20 сая төгрөгөөр нэг хэн ч гэсэн нэг нааш цаашаа махаа зөөгөөд давхих ганц машин аваад уналгүй л яах вэ дээ. Ямар би тэрийг чинь дандаа вагоноор зөөгөөд байлтай биш зөндөө л их зардал материал орно. Тэгээд хүний хийж байгаа юмыг болохоор сайжрууллаа сайхан болголоо, орлого ашгийг нь нэмэгдүүлээд өнөөдөр өдий зэрэгт болгоод өгч байхад байрлал сайхан, манайх тийм сайхан л гэж ярихаас биш яг үнэндээ өөрөө тэгвэл объектын эзэн үнэхээр л байсан юм болбол эхнээсээ тэгвэл засан сайжруулах тэр ядаж л гадна талынхаа талбайг одоо цутгаад өгчихдөг. Анхнаасаа үнэхээр л дэмжих байсан юм бол тэгээд явахгүй. Тэр байтугай бид нарыг 2020 онд, Ковидоос бүтэн жил 2019 он 2016 он 2017 онд одоо мялзан гээд л Зүүнхараад мялзан гарсан, шүлхий гарсан, өвөл нь 3.4 сар зогсож байсан. Тэгэхэд байнга л түрээснийхээ түрээсээ авч байсан шүү дээ. Тэр хүнд цаг нөхцөл үед ямар ч нэг төгрөгийн орлого олоогүй байхад түрээсээ авч л байсан. Мөн дээрээс нь Ковидын үед би харж үзлээ гээд тал түрээсээ авч л байсан. Бас л Ковидын үед бид нар ямар ч хөдөлгөөн хийж чадаагүй, ямар ч нэг ч төгрөгийн орлогогүй улсууд чинь өнөөдөр зөндөө зээлтэй, сар болгон харин Ковидын үеэр азаар нэг зээлийн маань хүү юмнуудыг бас хойшлуулж өгч байж гайгүй. Одоо 2 ч банк би өнөөдөр ганцхан энэ хүн хохироод байгаа юм биш. Би 2 ч банкид хар дансанд орчихсон. Өнөөдөр шүүхийн шийдвэр дээр шүүх рүү одоо өнөөдөр магадгүй маргааш ч юм уу шүүх дээр орж ирэхэд бэлэн болчихсон 2 ч шүүхийн өртэй л байж байна. Өнөөдөр барилга дээр ямар нэг юм хийсэн, засан сайжруулсан юмыг бодохоор эвдсэн, нураасан юм шиг эсрэгээр яриад. Гэтэл барилга гэдэг чинь өөрөө хугацаа ашиглалтын хугацаанаас хамааран байнгын л үргэлж одоо муудаж байдаг, тэрийг нь засан сайжруулалт хийж бага ч гэсэн юмнууд хийгээд явж байхгүй болбол барилга хэзээ ч одоо жишээ нь зүгээр нэг бариад л ингээд л орхичихдог юм биш тийм байдаг. Тэгэхээр энэ зөндөө ийм ийм асуудлууд зөндөө байна. Яах вэ ярьвал зөндөө л юм байна. Гэхдээ одоо тэр болгоныг яриад яах вэ? Та бид 2 угаасаа тэртээ тэргүй тэр болгоныг яриад маргах юм бол дуусах ч үгүй. Хэн нь хэнийхээ хийснийг, ямар та миний хийж байсан үйлдлийг харсан биш хараа ч үгүй юм чинь харин би таны хийсэн үйлдлийг ч гэсэн хараагүй юм чинь одоо хэн хэн нь хоорондоо маргаад яах вэ дээ. Ер нь болбол би зүгээр одоо яршиг, энд чинь бүхэл бүтэн хүний амьдралын 7 8 жил зарцуулна гэдэг чинь хүнд чинь харамсалтай шүү дээ. Хүний юман дээр хулхидуулж байгаа байхгүй юу. Нэг ёсондоо л луйвардуулж байгаатай л адилхан л байгаа шүү дээ. Сайхан юм ярьж одоо энийг ингээд ахын дүү чамд ингээд юу яачихна гэхээр хүн чинь нэг өөрөө ашигтай орлоготой болгоод амьдралаа сайжруулах юм байна. За би энэний төлөө зүтгээд л яршиг ард нь гарчих юм болбол шүд зуугаад л гарчих юм бол болох юм байна гээд ингээд зүтгэж явсаар байгаад хүний юмыг 7, 8 жил тордоод өөд нь татаад тэр байтугай өөрт нь түрээс төлөөд одоо нэг ёсондоо тэгээд явж байсан. Гэтэл түрээсийн гэрээн дээр яг үнэндээ бол энэ гэрээнүүдийг бүгдийг нь харах юм бол тэр дээр засан сайжруулалт, одоо тэр барилгын бүрэн бүтэн байдлыг бол түрээслэгч л хариуцах ёстой шүү дээ. Бүх л гэрээ тийм байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр би тэрийг огт Ундрах гэдэг хүнээр хийлгээгүйнхээ төлөө өнөөдөр жишээ нь ингээд бүх мөнгөө зараад засан сайжруулалт хийгээд явж байсныхаа төлөө өнөөдөр ингээд энэ хүнтэй шүүх дээр ирж байх шаардлага байхгүй. Энэ хүн өнөөдөр тийм байсан юм бол юмаа зараад за ах нь би анхан хэлсэн. Анх эхлээд маргалдахдаа за ахаа больё би 300 гаран сая төгрөг юу яасан чи битгий солиор 50 сая төгрөг л гаргаж засвар хийгээ биз гэж байгаа юм. Би танд баримт нотолгоотой нь өгч чадна 300 гаран сая төгрөгийн асуудал болсон би доторх тавилгаа аваад 100 сая төгрөг өгчих та надад больё би тэгээд 100 сая төгрөгийн одоо энд 2 банкны өр байгаа тэрийгээ төлчихье тэ энэ барилгатай холбоотой л үүссэн өр байхгүй юу. Тэгээд ингээд төлчихье одоо яршиг тэгээд би больё ахаа гэсэн чинь тийм юм байдаггүй юм. Миний дүү 50 сая төгрөг авбал ав авахгүй болбол надад хамаа байхгүй. Би барилгаа 400 сая төгрөгөөр зарах гэж байгаа гэсэн. Барилга нь үнэ цэн нэмэгдсэн шалтгаан нь болбол яг үнэнийг хэлэхэд өнөөдөр миний засан сайжруулж энэ барилгыг ямар ч ашиг орлогогүй түрээслэгч нар нь гарч байх үед ганцхан дэлгүүр л түрээсэлж байсан юм шүү дээ. Энийг ёстой хүн болгон мэднэ шүү дээ. Зүүнхараагийнхан болбол бүүр мэдэх байтугай фэмилиг анх эхлээд ашиглалтад ороод явахад нь 5 ширээтэй үйл ажиллагаа явуулж байхаас нь авхуулаад наадхыг чинь энэ барилгыг ингэж өнгө зүс оруулж ийм хэмжээнд болгосныг хүн болгон мэднэ шүү дээ. Зүүнхараагийнхан болбол бүүр мэдэх байтугай фэмилиг анх эхлээд ашиглалтад ороод явахад нь 5 ширээтэй үйл ажиллагаа явуулж байхаас нь авхуулаад наадхыг чинь энэ барилгыг ингэж өнгө зүс оруулж ийм хэмжээнд болгосныг хүн болгон мэднэ шүү дээ. Ямар тэрнээс биш өнөөдөр та бид 2-ын нүдэн дээр байгаа биш үйлчилгээний байгууллага гэдэг чинь олон түмэн үйлчлүүлдэг болохоор та бид 2-ын худлаа үнэн ярьж байхад бараг энэ дотор сууж байгаа улсууд ч ялгаж байгаа. За за ийм л байна. Тэгээд тэрнээс биш одоо би ямар энэ хүнээс илүү дутуу юм нэхсэн биш яг л энэ барилгад гаргасан зардлаа би бүүр өөрөө очиж энийг бүүр хэчнээн өдөр хоног өнжиж сууж зөндөө материал юмнуудаа бүрдүүлж хэмжилтээ нарийн хийгээрэй. Хүнийг хохироогоод яах вэ гээд тэр улсуудтай нь зөндөө л зураг хөргийг нь хүртэл цуг метрийг нь хүртэл барилцаж яваад л эндээс энэ шүү тэндээс тэр

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...

...гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч , нар нь хариуцагч Маха боди ХХК-ийн захирал , ******* нарт холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Түрээсийн гэрээ-ний дагуу барилгын эд хөрөнгө худалдах, худалдан авах, засан сайжруулалтад гарсан зардал 340 475 703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй болон ******* холбогдуулан Маха Боди ХХК-ийн архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл Ч.Давааасүрэнд байгааг тогтоолгох, ын өмчлөлийн барилгыг бат бэхийг алдагдуулсныг сэргээж хүчитгэх үүргийг ******* даалгуулах, 2022 оны 08 сарын 10-ны өдрөөс 2023 оны 02-р сарын 10-ны өдөр хүртэл ямар нэгэн гэрээ хэлцэлгүй барилгыг ашиглаж байсан түрээсийн төлбөрт 9000000 төгрөг гаргуулах, гийн ын үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж байхдаа хэрэглэсэн цахилгааны төлбөр 5 461 867 төгрөг 67 мөнгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасган зээлийн гэрээний хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 108 000 000 төгрөгт холбогдох хэсгээсээ сайн дураар татгалзаж, хариуцагч аас ДДБТ ХХК-ийн эрхийг худалдан авахад зарцуулсан зардалд 150 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ...Д.Ганболдод төлөх ёстой ДДБТ ХХК-ийг худалдан авах төлбөрт төлсөн 300 000 000 төгрөгөөс нийт 15 удаагийн шилжүүлгээр 271 270 000 төгрөг түүний эхнэр Т.Бямбадуламын ХААН банкны 5685073563 дансанд шилжүүлсэн.., ...Д.Ганболд надад хэлэхдээ компаниа өөрийнхөө нэрээр шилжүүлээд ав харин чи энэ компаниа банкны барьцаанд тавьж надад 100 000 000 төгрөг авч өг гэсэн. Банкнаас 100 000 000 төгрөг зээлүүлж Д.Ганболд өөрөө авсан. Миний Д.Ганболдод төлсөн 271 270 000 төгрөг, мөн 100м3 мод бэлтгэж Д.Ганболдын олсон ашиг 50 500 000 төгрөг, нийлээд 321 700 000 төгрөг болж байна... гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Ганболд хариуцагч нар нь 2020 оны 6 дугаар сард хамтран ажиллахаар харилцан тохиролцож Х.Дарамбазар, Б.Байгальмаа нараас ДДБТ ХХКомпанийг машин, механизм, тоног төхөөрөмжийн хамт 300 000 000 төгрөгөөр худалдан авсан ба худалдан авахдаа төлбөрийг 150 000 000 төгрөг, Д.Ганболд 150 000 000 төгрөг тус тус тэнцүү гаргаж төлөхөөр тохирч тухайн үед бэлэн мөнгөгүй байсан учир Д.Ганболдоос 150 000 000 төгрөгийг зээлж Х.Дарамбазарт төлөн, харин Д.Ганболд өөрийн ногдох 150 000 000 төгрөгийг энхэр Т.Бямбадуламын хаан банкин дахь 5685073563 дугаартай данснаас 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 100 000 000 төгрөгийг, мөн данснаас нь 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөгийг ДДБТ ХХК-ийн захирал Дарамбазарын эзэмшлийн хаан банкин дахь 5092044976 дугаартай дансанд тус тус шилжүүлж төлбөрөө төлсөн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Б.Байгальмаа болон д нар Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж ДДБТ /регистрийн дугаар 3183785/ ХХК-ийн эрхийг Б.Байгальмаа нь д шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба энэ үйл баримтад зохигч маргаагүй болно.

Иргэний хуулийн 476 дугаар зүйл Хамтран ажиллах гэрээ, 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж тус тус зааснаас үзэхэд зохигчийн дунд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ. Нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч аас ДДБТ ХХК-ийг худалдан авах төлбөрт өөрийн төлсөн 150 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь нийт 15 удаагийн шилжүүлгээр 271 270 000 төгрөг түүний эхнэр Т.Бямбадуламын ХААН банкны 5685073563 дансанд шилжүүлсэн гэж маргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигч үнийн дүнгийн талаар дахин тооцоолж дүгнээд хариуцагч нэхэмжлэгч Д.Ганболдод нийт 243 170 000 төгрөг шилжүүлсэн талаар тооцоо нийлж харилцан хүлээн зөвшөөрсөн болно.

Хариуцагч ын нэхэмжлэгч Д.Ганболдод төлсөн 243 170 000 төгрөг нь түүний өөрийн хөрөнгө буюу нэхэмжлэгч Д.Ганболдын оролцоогүйгээр бий болгосон хөрөнгө байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбартаа дурдсан хамтын бизнесийн үйл ажиллагаанаас олсон ашиг орлого, үйл ажиллагааны зардалд зарцуулсан зардал зэргийг нь надад буцааж төлсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримаар хангалттай нотлогдохгүй байна.

Мөн зохигч ДДБТ ХХКомпаний үйл ажиллагаандаа ашиглахаар 28 060 000 төгрөгөөр худалдаж авсан техник буюу мод баздаг ковш, мөн 17 460 000 төгрөгөөр худалдаж авсан MITSUBISHI l-200 маркын машин буюу нийт 45 520 000 төгрөгийн үнэ бүхий техник нь одоогоор хариуцагч ын эзэмшилд бүрэн шилжсэн байгаа бөгөөд нэхэмжлэгч Д.Ганболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь ДДБТ ХХК-ийн эрхийг худалдан авах төлбөрт өөрийн төлсөн 150 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай байх тул дээрх эд хөрөнгөтэй холбоотой маргааныг уг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Урд 2021 оны 06 сард хариуцагч нь нэхэмжлэгч Д.Ганболдоос 150 000 000 төгрөгийг зээлж ДДБТ ХХК-ийг худалдан авах зорилгоор Х.Дарамбазарт төлсөн 150 000 000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгч Д.Ганболдод 2022 оны 02 сарын 08-ны өдөр 100 000 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 30 000 000 төгрөг, 2022 оны 04 сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 150 000 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд дээрх 243 170 000 төгрөгөөс уг 150 000 000 төгрөгийг хасахад хариуцагч нэхэмжлэгч Д.Ганболдод 93 170 000 төгрөг төлсөн байна. Хариуцагчийн тайлбартаа дурдсан ...Д.Ганболд ДДБТ ХХК-ийг худалдаж аваад 2021 оны 8 дугаар сард өөрөө Байгальмаагийн нэр дээр 100м3 мод бэлтгэх эрхийн бичиг хийлгэн авч мод бэлтгээд надтай хуваалцалгүй өөрөө зарж борлуулж мөнгийг нь авсан. Энэ 100м3 модны тооцоог тухайн үеийн ханшаар гаргавал 100м3 мод бэлтгэхэд 130 ш туушийн мод орно. Үүнээс 520 ш 4 метрийн хэмжээтэй мод, бэлтгэн боловсруулалт хийж 50 палк, 230 000 м3 банз, зах банз 5000 ш, 30.000 түлээ бэлтгэн нийт 83 500 000 төгрөгийн худалдан борлуулалт хийж тээвэр шатахууны зардалд 18 000 000 төгрөг, ажилчдын цалин, хоол хүнсэнд 15 000 000 төгрөг зарцуулж 50 500 000 төгрөгийн ашиг олсон байна гэсэн тооцоо гарч байсан... гэсэн тайлбар нь холбогдох нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Д.Ганболд ДДБТ ХХК-ийг худалдан авах зорилгоор Х.Дарамбазарт 150 000 000 төгрөгийг төлсөн хэдий ч ДДБТ /регистрийн дугаар 3183785/ ХХК-ний эрх д бүрэн шилжсэн бөгөөд нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч аас дээрх 150 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй ба хариуцагч ын нэхэмжлэгч Д.Ганболдод төлсөн 93 170 000 төгрөгөөс машин техник буюу мод баздаг ковш, мөн MITSUBISHI l-200 маркын машин худалдаж авахад зарцуулсан 22 760 000 төгрөгийг хасахад 70 410 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн байх тул үлдэгдэл 79 590 000 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч Д.Ганболдод олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ганболдын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 288 000 төгрөг болон 322950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Энхжаргалаас 555900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганболдод олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч , ******* нараас 79 590 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч , нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70 410 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 288 000 төгрөг болон 322950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , ******* нараас 555900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч , нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ