Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 159

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

 

    Улсын яллагч                                                     Д.Нямдэлэг  

    Шүүгдэгч Д.эгийн өмгөөлөгч               Ц., Ц.

            Шүүгдэгч Ч.Эрдэнэцогтын өмгөөлөгч             Д.Цэндсүрэн

            Шүүгдэгч Б.ийн өмгөөлөгч                А.

    Нарийн бичгийн даргаар                                 Б.Янжинлхам нар  оролцов.

 

          Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж Нийслэлийн Прокурорын газраас 01 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн , овогт ын , овогт ийн Эрдэнэцогт нарт холбогдох 016*******000  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

                 улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл , хүргэн ах, эгч дүү хүүхдийн хамт, ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо өлгий тоот цахим үнэмлэхний хаягтай, *******, дүүрэг, дүгээр хороолол, дүгээр байр тоотод түр оршин суух хаягтай, “” ХХК-ийн захирал ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт гийн /РД: 79**************08/

              улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 0-нд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ам бүл , эхнэр 3 хүүхдийн хамт, ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, 13 дугаар хороолол, *******б байр тоотод оршин суух, хувираа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, 001 оны 03 дугаар сарын 0-ны өдөр, , дүүргийн шүүхийн 7 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 60 дугаар зүйлийн 60. дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнсч харгалзаж байсан, овогт ын /РД: /

            улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 4-нд ******* хотод төрсөн, 1 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл , хүүхдийн хамт, ******* хот, дүүрэг дугаар хороо дугаар хороолол гудамж 31 дүгээр байр 66 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, оны 08 дугаар сарын 10-ны өдөр районы Ардын шүүхийн 83 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 1******* дүгээр зүйлийн “а”-д зааснаар 6 сар хорих ял шийтгэгдэж, оны дүгээр сарын 7-ний өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 0 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн сар 10 хоногийг өршөөн хэлтрүүлсэн, 1990 оны 03 дугаар сарын *******-ны өдөр дүүргийн дугаар хэсгийн  Ардын шүүхийн 1 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 13.3, 13.3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн шүүхийн 199 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар хоногийг тэнсэн сулласан, овогт ийн Эрдэнэцогт /РД: ХИ-6607471/

          Шүүгдэгч овогт гийн нь Б.тэй бүлэглэн аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газарт 1.7 га талбайд 016 оны 07 дугаар сараас 016 оны дүгээр сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчин түүний баялагт 4.13.16 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

          Шүүгдэгч овогт ын нь Д.тэй бүлэглэн аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газарт 1.7 га талбайд 016 оны 07 дугаар сараас 016 оны дүгээр сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчин түүний баялагт 4.13.16 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

          Шүүгдэгч овогт ийн Эрдэнэцогт нь аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газарт 1.3 га талбайд 01 оны 08 дугаар сараас 01 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчин түүний баялагт 47.68.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

Тодорхойлох нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

       Шүүгдэгч Д.Сэлэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...016 онд аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр “Нуурын тагт” гэх газарт хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан. Олборлолт хийгээгүй. Технологийн дээж гэж авч байсан. Манай талбай намган хөрстэй техник гарах боломжгүй байдаг. Тиймээс тухайн хөрсийг хуулхаас өөр арга байгаагүй. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Экологи эдийн засгийн хохирлыг нөхөн төлж барагдуулахаа ирэхийлж байна...” гэх мэдүүлэг,

         Шүүгдэгч Б.ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...016 онд Д.тэй уулзаад газрыг нь заалгаад очсон. Хайгуул хийхгээд очиход 3-4 метр намган хөрс байсан. Технологийн дээж авах зорилгоор блок тавьсан. Энэ нь олборлолт хийж байгаа юм шиг харагдсан байх. Эклоги эдийн засгийн хохирлоо нөхөн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,

         Шүүгдэгч Ч.Эрдэнэцогтын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... 01 оны 08 дугаар сард манай найз Энхжаргал компани дээрээ хүрээд ирээч гэсэн. Тэгээд очиход Д. хамт байсан. Тэгээд алтны хайгуул хийх гэсэн юм таньд ийм ажил хийдэг хүн байна уу гэсэн. Манай төрсөн эгчийн хүү Ардчилсан Солонгосчуудтай хамт ажилладаг. Өмнө нь надаас асууж байсан болохоор нь тэрийг хэлсэн. Тэгээд утасдаад уулзахаар Д.тэй цуг очсон. Хэд хоногоос гарна. Намайг “Хэдэн хүн дагуулаад яваач. д энд тэнд очихоор ажил хийлгэхгүй монголчууд техник хэрэгсэл эвдээд байдаг юм аа. Манай техникийг хамгаалаад, хариуцаад гараад өгөөч” гэж Солонгосууд хэлсэн. Тэгээд би Солонгосуудтай хамт Нуурын тагт гэдэг газар руу очсон. Солонгосууд энд хайгуул хийж болохгүй гэсэн. Очсон эксковатор шигдээд байсан. тэр үед Д. яваад өгсөн байсан. хэд хоногоос “а” лиценз аваад ирнэ гэсэн. Гэтэл Солонгосууд нилээд хэд хоносон болохоор яараад байхаар нь “Одоо ирэх болж байгаа байх ухчих” гэж би хэлсэн. Байгаль орчинд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролоо төлж барагдуулна. Машин тэрэгээ зараад, эгч, дүү нараасаа дэмжлэг аваад 30 сая төгрөг төлсөн. Үлдсэн хохирлоо төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг,

        Хохирогч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд 016 оны 10 дугаар сарын 06-ны  өдөр өгсөн: “ ... аймгийн Хүдэр сумын Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан Хүдэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг шалгасан. Энэ шалгалтын ажлын үед аймгийн Хүдэр сумын нутаг “Нуурын тагт” гэх газарт “Арго корп” ХХК нь газрын хөрсийг хуулж ухаш үүсгэсэн байсан тул газарт нь ойн ангийн дарга уг газарт хэмжилт хийсэн. Миний хувьд уг газарт өмнө нь хэд хэдэн удаа шалгалтаар очиход газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байсан тул “танайх хайгуул хийх ёстой, хууль бус үйл ажиллагаа явуулж байна, энэ үйлдлээ зогсоо” гэж анхааруулж хэлэхэд “за” гэж байсан боловч энэ үйлдлээ зогсоолгүй үйл ажиллагаа явуулж газрын хэвлийг эвдсэн байсан. Миний хувьд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан хохирлыг гэмт буруутай этгээдээс нэхэмжилж байна. “Арго корп” ХХК-ний захирал нь одоогоос -3 жилийн өмнөөс янз бүрийн хүмүүс авчирч үзүүлж байсан. 01 онд өөрийн “Арго корп” ХХК-ний нэрийн доор Солонгос хүмүүс авчирч уг газарт хайгуул хийх нэрээр газрын хөрсийг хуулж, олборлолт явуулсан. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэлд нь ашигт малтмалын тухай хуулиар шийтгэврээр .760.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч байсан. Энэ торгуулийг тухайн үед ажиллаж байсан хүмүүс төлж барагдуулсан. Энэ үед компаний захирал нь Солонгос хүмүүсийг өмгөөлж, хамгаалж надтай уулзаж “энэ хүмүүсийг хэвийн ажиллуулж өгөөч” гэж хэлж байсан болохоос биш тэр хүмүүс нь эг хөөж тууж байна, уурхай руу оруулахгүй байна гэж ямарч хүсэлт амаар болон бичгээр гаргаж байгаагүй. “Арго корп” ХХК нь Хүдэр сумын нутагт “Нуурын тагт” гэх газарт ашигт малтмал олборлох ямар ч зөвшөөрөл байхгүй. Уг газарт хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй боловч хайгуул хийхгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм үйл ажиллагаа явуулж болохгүй гэж хэлдэг боловч “удахгүй манай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл гарах гэж байгаа” гэж хэлдэг байсан. Би Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан хохирол болох 9.733.671 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 179 дүгээр тал/

        Хохирогч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд 016 оны 1 дугаар сарын *******-ний  өдөр дахин өгсөн: “...01 оны 07 дугаар сарын -нээс *******-ны хооронд үйл ажиллагаа явуулахаар “Нуурын тагт” гэх газар луу гарсан шиг санагдаж байна. 01 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан шиг санагдаж байна. “Нуурын тагт” гэх газарт “Солонгос хүмүүс үйл ажиллагаа явуулаад байна” гэсэн мэдээлэл манай иргэдээс ирүүлснээр хяналт шалгалтаар 08 дугаар сарын эхээр буюу 7,8-н хавьцаа байгаль хамгаалагч Баасанбат, хэсгийн төлөөлөгч , жолооч Хүдэрхуяг нарын хамтаар шалгалтаар очиход 14 Солонгос ажилчид байсан ба уг хүмүүсийг хариуцаж байгаа гэх “Арго корп” ХХК-ны дэд захирал гэх Ч.Эрдэнэцогт, ерөнхий захирал гэх Д. гэх нэртэй хүмүүс байсан. Тухайн үед “үйл ажиллагаа явуулахаа зогсоогоорой” гэж хэлээд явсан ба үүнээс хойш дахин хэд хоногийн дараа хяналт шалгалтаар ойн ангийн дарга , засаг дарга нарын хамтаар очиж шалгахад хөрс хуулаад үйл ажиллагаа явуулж эхэлж байхаар нь үйл ажиллагааг нь зогсоож .778.000 төгрөгөөр торгосон ба хүйтэрч уурхайнууд бууж эхэлсний дараагаар “Нуурын тагт” гэх газарт цагдаа ын хамтаар очиж шалгахад Солонгосчууд 1 га орчим газарт ухаш үүсгэсэн нөхөн сэргээлт хийж хийж газрыг тэгшилсэн байсан. Ингээд 016 оны 08 дугаар сарын сүүлээр цагдаа Бадрал, Болдхуяг нар ирээд шалгалтаар очиход мөн л үйл ажиллагаа явуулж хөрс хуулж, алт угаах буу, эксковатор, 1 ширхэг ковш зэрэг техникүүдээр Д., Б. гэх хүмүүс үйл ажиллагаа явуулсан байдалтай байсан, бид нарыг очих үед бол зогссон, үйл ажиллагаа явуулаагүй байсан ба Д. нь 01 онд Ч.Эрдэнэцогт гэх хүнтэй хамтарч үйл ажиллагаа явуулж байсан ба 016 онд очиж шалгахад Б. гэдэг хүнтэй үйл ажиллагаа явуулсан байдалтай байсан. Ингээд цагдаа нар хүмүүсээс байцаалт аваад Г. хэмжилт хийгээд явцгаасан үйл ажиллагаагаа зогсоож бууцгаа гэж хэлэхэд шаардлага биелүүлээгүй бид нарыг явахаар үйл ажиллагаа явуулж байсан, байнгын дэргэд нь хараад байх боломжгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн *******0 дугаар тал/

        Хохирогч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд 017 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр дахин өгсөн: “...01 оны 08 дугаар сарын 1-ны өдөр “Нуурын тагт” гэх газар Ойн ангийн дарга Г.ын хамт шалгалтаар очиход Ч.Эрдэнэцогт гэх хүн зөвшөөрөлгүй хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Алт олборлож байгаа гэдэг нь алт угаах төхөөрөмж болох скрубер байрлуулсан, газрын хөрсийг эксковатороор хуулж шороог нь скруберээр угаах үйл ажиллагааг явуулж байсан. Алт олборлох зөвшөөрөл байна уу гэхэд байхгүй байсан тул үйл ажиллагааг зогсоо гэж хэлж Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу торгосон. Эрдэнэцогт тэрхүү алт олборлох үйл ажиллагаагаа технологийн олборлолт гэж хэлээд байсан. Технологийн олборлолт явуулах талаар зөвшөөрөл байгаагүй юм. Ухсан газар алт олборлох зорилгоор ухсан гэдэг нь харагдах байдлаар тодорхой байсан. Хайгуулын ажил хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу гүйцэтгэх ёстой. Иймд торгуулийн арга хэмжээ авсан. “Нуурын тагт” гэх газар хуучин уурхайлтанд өртөж байгаагүй. 01 онд Ч.Эрдэнэцогт, Д. нарын алт олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн. Түүнээс байгалийн эрүүл газар байсан. Ч.Эрдэнэцогт гэх 01 оны 07 дугаар сарын 0-ны үед Солонгосчуудыг авч очсон. Намайг 01 оны 08 дугаар сарын эхээр очиход Солонгосчууд очсон байсан. Би “юун Солонгос хүмүүс вэ, хэний зөвшөөрлөөр ирсэн бэ” гэхэд Ч.Эрдэнэцогт нь надад “Агро корп” ХХК-нд гэрээний дагуу ажиллаж байгаа” гэж байсан. 01 оны 08 дугаар сарын эхээр намайг “Нуурын тагт” дээр очиход Д. гэх эмэгтэй өөрөө байсан. Би түүнтэй уулзаад ямар зөвшөөрлийн дагуу гарч ирж байгаа юм гэхэд “манай компани хайгуулын ажил хийх гэж байгаа, хөрөнгө оруулагч гэх Ч.Эрдэнэцогт гэх хүнтэй хамтарч ашигт малтмалын хайгуулын ажил хийж “А” лиценз авах гэж байгаа юм” гэж байсан. Тийм болохоор Д., Ч.Эрдэнэцогт нар хамтарч ажиллахаар Нуурын тагтад гарсан нь тодорхой байгаа юм. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн ******* дугаар тал/

          Гэрч Б.*******-Эрдэнийн 016 оны ******* дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би одоогоор “” ХХК-нд  албан ёсны тушаал шийдвэрийн дагуу орон тооны ажил эрхлээгүй байгаа. Тус компаний уурхай үйл ажиллагаа хариуцсан дарга Б. энэ компанид түр ажиллах, үйл ажиллагаандаа туслуулах санал тавьсны дагуу энэ оны 08 дугаар сарын *******-ны өдөр “Нуурын тагт” гэх газарт ирсэн. Би 08 дугаар сарын *******-ны өдөр ирээд өнөөдрийг хүртэлх хугацаанд уг компани ямар нэг олборлолт явуулаагүй. Харин ашигт малтмал байгаа эсэх талаар хайгуул хийж байгаа. Миний мэдэж байгаагаар хайгуулын ажил дууссаны дараа нөхөн сэргээлт хийнэ гэж бодож байсан. Одоогоор нөхөн сэргээлт хийсэн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 190 дүгээр тал/

Гэрч ийн 016 оны ******* дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ажилладаг “Очирням” ХХК , “Агро кроп” ХХК-нд эксковатороо түрээслэн ажиллуулдаг бөгөөд би эксковаторын оператороор ажиллахаар 016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ирээд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ашигт малтмал хийх албан ёсны эрхтэй эсэх талаар би мэдэхгүй. Тийм бичиг баримтыг хараагүй. Одоогоор 10-13 орчим ажилчинтай үйл ажиллагаа явуулж байгаа. Хүний тоог сайн мэдэхгүй байна. Өмнө буюу 01 онд Солонгосчууд энэ газар хайгуул хийсэн гэх бөгөөд тухайн ухсан байсан газарт нь шороо хийж талбайг тэгшилсэн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19 дугаар тал/

Гэрч ийн 017 оны 0 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  “... Би “Алтай Хүдэр” ХХК-ний салбар “Эко-Алт” гэх ХХК-нд эксковаторын операторчин хийдэг байсан. Тэгсэн урьд нь зүс таних Боогий гэх Болдбаатар гэх залуутай 016 оны 0 дугаар сарын үед ******* хотод тааралдсан чинь “туршлагатай эксковаторч хэрэгтэй байна, бид нар алттай газар ажиллахаар болсон. Тэр газар нь ямар ч байсан жил ажиллах боломжтой, нөөцтэй гэсэн та эксковаторчоор ажиллах юм бол цалинг чинь суутгаад өрөө байр авч өгч болно”  гэхээр нь зөвшөөрсөн. Болдбаатар нь аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газар алт олборлоно” гэж байсан. Тэгээд Болдбаатар намайг дагуулаад гайгүй сайн эксковатор хайгаад *******-н товчооны баруун тал руу явсан. Тэгсэн тэр хавьд газар шорооны ажил хийж байсан эксковатор байхаар нь очиж хүмүүстэй нь уулзаж “эксковатор түрээслэх үү” гэхэд “түрээслэнэ, гэхдээ манайх 1 операторч байгаа, операторчтой байж түрээслэнэ” гэсэн. Тэр компанийг “Очирням” гэдэг нэртэй гэсэн. Тэгээд би “Очирням” ХХК-ний эксковаторын операторч болж “Очирням” ХХК-наас сарын 700,000 төгрөгийн цалин авахаар болж тохирсон юм. Болдбаатар “Очирням” ХХК-ний эксковаторыг түрээслэхийн тулд намайг “Очирням” ХХК-ний эксковаторыг нэг ээлжийн операторчоор ажиллуулахаар тохирсон. Мөн дээр нь надад сард 3 сая төгрөгийн цалин өгнө гэсэн юм. Тийм болохоор би зөвшөөрсөн. “Очирням” ХХК-наас эксковаторыг 1 сарын 40 сая төгрөгөөр түрээслэсэн гэсэн. Ингээд “Очирням” ХХК-ний эксковаторыг ачигч машин дээр ачаад замдаа 3-4 хоноод 016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газар очсон. Очиход 1 гэр бариатай байсан. Намайг очсоны маргааш уурхайн эзэн гэх Д., Б. болон хэдэн ажилчин ирсэн. Тэр газарт урьд нь жил нь Солонгосчууд ашиглаад дутуу булаад орхисон том ухаш нүх байсан. Тэр нүхний дээд хэсгийн эрүүл газрыг ашиглахын тулд газрыг ухаж гарсан шороог нь Солонгосчуудын ухсан нүх рүү дүүргэж байсан. Тэр газар цул намаг шавар ихтэй ажиллахад хүнд нөхцөлтэй газар байсан. Би авч очсон эксковатороор солонгосчуудын ухсан нүхнээс үргэлжлүүлээд барагцаагаар хааш хааш 0 м харьцаа бүхий газрыг 6 метрийн гүнтэй ухсан. Миний эксковатор нь Хюндай-40 маркийн 3 м/куб-ын шанагтай шар өнгийн эксковатор байсан. Шавар ихтэй байсан тул эксковатороор шороогоо гаргаад гаргасан шороогоо хажуугийн нүх рүү хийх маягаар 016 оны ******* дүгээр сар хүртэл ажилласан. Тэгээд “Очирням” ХХК нь эксковаторын түрээс төлөхгүй байна гээд 9 дүгээр сард өөрсдөө ирээд эксковатороо аваад явчихсан. Би эксковаторгүй болсон тул цалингаа авахын тулд дизель мотор асаах унтраах зэрэг туслах ажил 016 оны дүгээр сар хүртэл хийж гүйцэтгэсэн. Тэгээд дүгээр сард буусан юм. Би цалин мөнгө авч чадаагүй үлдсэн. Одоо ч тохирсон цалингаа аваагүй байгаа. Болдбаатар нь Б.тэй холбоотой хүн байсан. Д. гэх эмэгтэй болохоор “Нуурын тагт” дахь лицензийн эзэн, Б. нь Д.тэй хамтарч ажиллаж байсан хүн байсан. Би нүүрс гаргах болон төмрийн хүдэрийн ашиглалтын хөрс хуулах эксковаторыг нилээд хэдэн жил барьсан. Б., Д. нарын уурхай бол надаар газрын хөрсийг хуулуулж хажуугийн нүх рүү хийлгээд баяжмалтай шороог тэнд байрлуулсан усан буу руу хийж угааж байсан. Тийм болохоор олборлож байсан гэж ойлгож байгаа. Ямар ч байсан усан буугаар угааж маш бага хэмжээний алт ялган авсан. Бараг аваагүйтэй адил. Усан буу ажиллаад байсан боловч алт нэг их гардаггүй байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 193 дугаар тал/

Гэрч Г.ийн 016 оны ******* дүгээр сарын 0-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй юм. 016 оны 07 дугаар сарын 10-нд манай хуурай дүү “Пүүжээ намайг хүний эксковаторыг аваад аймаг Хүдэр сум руу алтны компанид -3 сар ажиллаад өгчих” гэхээр нь би зөвшөөрсөн юм. Ингээд би Кай загварын 34 шар өнгийн эксковатор, кай загварын 30 шар өнгийн эксковатор авч ирсэн. Тухайн үед Пүүжээ надад хэлэхдээ “энэ алтны компани түрээслэн авч ажиллуулж байгаа юм” гэж хэлсэн. Би хэдэн төгрөгөөр “Агро корп” ХХК түрээслэсэн юм мэдэхгүй. Би өөрийн цалин 1.00.000 төгрөг гэж ирсэн. “Агро кроп” ХХК нь аймаг Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газар алт олборлох үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Би 016 оны 07 дугаар сарын 10-ны үед ирсэн ба би ирээд ямар нэгэн газар ухаж олборлолт явуулаагүй. Учир нь намайг ирэхэд энэ газарт газрын хөрсийг ухсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 196 дугаар тал/

Гэрч Г.ийн 017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд  дахин өгсөн:  “...Пүүжээ гэсэн хүн байхгүй. Яагаад Пүүжээ гэж ярьсан бэ гэхээр тухайн үед 016 оны ******* дүгээр сарын эхээр шалгалтаар очсон цагдаагийн хүмүүс бид нараас байцаалт авсан. Байцаалт авч байхад Б.ийн эхнэрийнх нь дүү *******-Эрдэнэ гэх залуу байцаалт өгөхийн өмнө надад “чи байцаалт өгөхдөө түрээсийн оператор ажилтай, ухсан газраа бид нарыг ирэхэд ухагдсан, ийм байдалтай байсан, ухагдсан газрыг үргэлжүүлэн доош ухаж байгаа” гэж хэлээрэй, бид нарын таньдаг цагдаагийн хүмүүс байгаа болохоор айлтгүй, та нарт хамаагүй ш дээ, шатвал бид нар л шатна, та нар бол цалингаа аваад л сална ш дээ” гэж хэлэхээр нь тэнд болж байгаа байдлын талаар нарийн тодорхой хэлээгүй. Болсон асуудлын хувьд бол надтай урьд нь Алтай хүдэр ХХК-нд хамт ажиллаж байсан хэлэхдээ “гайгүй улсууд байгаа, надад өрөө байр өгсөн, би хүүхдүүдээ оруулсан, гайгүй ажиллаад байвал цалингаас гадна машин тэрэгтэй ч болно” гэж хэлсэн. Тэгээд би Батмөнхийн хэлснээр ажиллахаар болсон. Батмөнх миний утасны дугаарыг Б.ийн эхнэр Ариунаагийн дүү Боогий гэх залууд өгсөн байсан. Тэгээд наадмын өмнө утсаар холбогдохоор нь явна гэж хэлсэн байсан. Тэгээд 016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Болдбаатар нь намайг Баянбүрдээс аваад Драгон дээр ирээд уурхай дээр аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газар ирсэн. Очиход гэр бариатай, Хюндай-40 маркийн шар өнгийн нэг эксковатор, SEM-60 маркийн авто ачигч /ковш/, алт угаах том төхөөрөмж /скрубер/, дизель станц зэрэг техник байсан. Намайг очиход 10 орчим хоног ажиллаж алт угаасан шинжтэй усан буу нь ажилласан байсан. Гэрүүд байрласан газраас зүүн талд карьер үүсгэсэн, урьд онд ажиллаж байсан Солонгосчуудын үүсгэсэн гэх карьераас үргэлжлүүлээд зүүн тал руу ухаж байсан. Би зүгийг нь зүүн тал руу гэж ойлгож байгаа. Би тэнд хийж болох бүх л ажлыг хийж байсан. Дизель асаах, унтраах, засвар үйлчилгээ зэрэг бүхий л ажлыг хийсэн. Тэгээд байж байхад 8 дугаар сарын ,3-ны хавьцаа КАТ-34 маркийн шар өнгийн эксковатор нэмэгдэж ирсэн. Ухаж байгаа газар нь эрүүл урьд нь эвдрээгүй газар байсан. Газар ухахдаа урьд нь ашигласан талбай руугаа шинэ ухаж байгаа талбайн хөрсний шороог хийж гарахаар нь усан буугаа чирч авчирч хажууд нь байрлуулан шороог угааж алтыг ялгаж авах ажлыг гүйцэтгэж байсан. Алт бол ямар ч байсан авч байсан. Ийм байдлаар газар ухаж 3-4 блок /ухаш/ үүсгэсэн. Д. гэх эмэгтэй тэр газрын лицензийн эзэн нь байсан. Д. нь үе үе ирээд ганц хоноод явдаг байсан. Б.өөс хувиа авдаг. Д. нь гарсан ашгийн хувь, 7 хувийг Б. авдаг байсан. Шороогоо угааж баяжуулаад алтаа ялгаад, гарсан цэвэр алтны хувийг тэр уурхай дээр байсан Д.Сэлэнгийн бие төлөөлөгч болох 40 орчим насны 17 см өндөртэй туранхайвтар биетэй залуу байсан. Яг л нүдэн дээр гардаг хийдэг ажил байсан. Тийм болохоор тодорхой хэлж ярьж байна....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 198 дугаар тал/

Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд 016 оны ******* дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:  “...”Агро корп” ХХК-нд 016 оны 07 дугаар сарын 04-нөөс эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд “Нуурын тагт” гэх газарт 0х30 метрийн талбайд алтны хайгуул хийсэн. 016 оны 08 дугаар сарын сүүлээр шиг санаж байна цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж үзлэг хийгээд явсан. Тэр үед Г.ын талбай хэмжилтэнд би цуг явсан. Тэр газар нь “Агро кроп” ХХК-ний алт олборлосон газар мөн....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 01 дүгээр тал/

Гэрч Ч.ийн мөрдөн байцаалтын шатанд 016 оны ******* дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “...Би “Агро корп” ХХК-нд тогооч ажилтай. Би энэ компанид 016 оны 08 дугаар сарын 10-ны үеэр яг хэдний өдрийн талаар санахгүй байна. Миний мэдэж байгаагаар алт олборлодог юм. Би зөвшөөрөлтэй эсэх талаар мэдэхгүй. Би хоол хийх гэж ирсэн болохоор өөр зүйлийн талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 03 дугаар тал/

Гэрч Н.ийн мөрдөн байцаалтын шатанд 016 оны ******* дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:  “... “Агро кроп” ХХК-нд тогоочийн туслахаар буюу бэлтгэгч ажил эрхэлдэг юм. “Агро корп” ХХК-нь Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газар алтны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг юм. Өөр ААНБ, ХХК үйл ажиллагаа явуулдаггүй. Би зөвшөөрөлтэй эсэх талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 0 дугаар тал/

Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд 016 оны ******* дүгээр сарын 0-ны өдөр өгсөн:  “...Би Хүдэр сумын байгаль орчны улсын байцаагчийн хувьд Хүдэр суманд байгаль орчны чигэлэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ, иргэдийн хууль бус үйлдэлд хяналт тавьдаг. Энэ хугацаанд хууль бусаар ашигт малмтал олборлож байгаа иргэд, ААНБ-д албан мэдэгдэл, шаардлага, торгуулийг тавьсаар ирсэн. Энэ байдал зогсоогдохгүй байсан тул аймгийн Хүдэр сумын засаг даргын А/88 захирамжийн дагуу ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар орж ажилласан. Энэ хугацаанд Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газар “Агро корп” ХХК нь хууль бус үйл ажиллагааг шалгахад ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмал олборлох буюу алт олборлох зорилгоор газрын хэвлийг эвдэж, ухаш үүсгэсэн байдалтай байсныг газрын талбай хэмжээг тогтоох зорилгоор Хүдэр сумын ойн ангийн дарга Г. нь Garmen нэртэй газар хэмжигч багажаар хэмжилт хийж талбайн хэмжээг тогтоосон. “Агро корп” ХХК нь хайгуулын лиценз зөвшөөрөлтэй учир зөвхөн хайгуул хийх зорилгоор ажиллах ёстой. Уг компаний захирал Д. гэж хүн байдаг ба 016 оны 06 дугаар сараас эхлэн хайгуул хийх нэрийдлээр “Нуурын тагт” гэх газарт гарсан. Тухайн үед би өөрийн биеэр очиж шалгахад уг газарт газрын хэвлийг эвдсэн байсан учир би анхааруулж “ашигт малтмал олборлож болохгүй, цаашид ийм үйл ажиллагаа явуулж болохгүй” гэдгийг анхааруулж хэлж байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 07 дугаар тал/

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд 016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:  “... аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газарт “Агро корп” ХХК-ны захирал Д. гэж эмэгтэй жилийн өмнөөс алт ухмаар байна, манай компани хайгуулын зөвшөөрөлтэй гэж ирсэн. Ингээд би Д. гэх эмэгтэйд “чиний алт ухна гэж алт ухна гэж яриад байгаа газар чинь манай Хүдэр голын эх ундрага байгаа юм. Тэр газарт ашигт малтмал олборлож болохгүй гээд өрөөнөөсөө удаа дараа гаргаж байсан. 016 оны ,6 дугаар сарын үед манай өрөөнд орж ирээд хүмүүстэй хамтран хайгуул хийж байгаа юм. Энэ жил ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй болох гэж байгаа гэхээр би тусгай зөвшөөрөлтэй болгосон хойноо ир гэж хэлээд гаргасан. Ингээд удалгүй Хүдэр сумын нутаг “Нуурын тагт” гэх газарт гарчихсан хөрс хуулж, алт угааж байсан. Энэ байдлаас болж би ажлын хэсэг байгуулан захирамж гарган хүмүүс явуулсан. “Агро корп” ХХК нь Хүдэр сумын нутаг “Нуурын тагт” гэх газарт хайгуул хийх эрхтэй, ашигт малтмал олборлох эрх байхгүй. Дээрх хүмүүсийн үйл ажиллагааг зогсоохоор олон удаа шалгалтаар хүмүүс явуулж цагдаагийн газарт хандан хүмүүсийн үйл ажиллагааг зогсоолгож байсан боловч тухайн үедээ хүмүүс бууж байгаа боловч шалгалтын хүмүүс явсан хойно буцаад л гараад ирчихдэг. Бид өдөр болгон яваад байж чадахгүй хяналт тавьж чаддаггүй учир хяналт тавьж чадахгүй. Миний хувьд дээрх иргэдэд ямар нэгэн байдлаар зөвшөөрөл өгөөгүй....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн ******* дүгээр тал/

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд 016 оны 1 дугаар сарын *******-ний өдөр дахин өгсөн:  “...01 оны 08 дугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн шиг санагдаж байна. Солонгос хүмүүс үйл ажиллагаа явуулаад байна гэсэн мэдээлэл манайд ирүүлснээр хяналт шалгалтаар ойн ангийн дарга, улсын байцаагч, сумын төлөөлөгч нарын хамтаар 8 дугаар сарын сүүлээр очсон санагдаж байна, шалгалтаар очиход 10 гаран тооны Солонгос хүмүүс байсан ба уг хүмүүсийг хариуцаж байгаа гэх “Агро корп” ХХК-ны дэд захирал Ч.Эрдэнэцогт гэх нэртэй хүн байсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулахаа зогсоогоорой гэж хэлээд сая гаран төгрөгөөр байгаль орчны улсын байцаагч торгосон юм. Уг Ч.Эрдэнэцогт гэх хариуцаж байсан хүнээс гадна монгол -3 ажилчин байсан. Ч.Эрдэнцогтоос өөр хариуцаж байгаа хүн байгаагүй. Тухайн үед нэг эксковатортой, алт угаах нэг буутай, шороо ачих нэг хово машинтай үйл ажиллагаа явуулж байсан. 016 онд мөрдөн байцаагч Бадрал, эрүүгийн төлөөлөгч Болдхуяг нар хяналт шалгалтаар ирээд миний бие, байгаль орчны ажилтан нарын хамтаар “Нуурын тагт” гэх газар очиход Б. гэх хүн үйл ажиллагаа явуулж байсан юм. “Агро кроп” ХХК-ны захирал Д. гэх хүнтэй хамтар үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлсэн ба Д. гэх эмэгтэй нь байсан хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө үзүүлж байсан. Ингээд уг газарт Г. хэмжилт хийгээд холбогдох хүмүүсээс цагдаа нар байцаалт аваад явсан. Солонгос хүмүүс очиж үйл ажиллагаа явуулахаас өмнө уг газар нь хөндөгдөөгүй яг байгаалиараа гол горхи нь урссан байдалтай байсан юм. Солонгос хүмүүс үйл ажиллагаа явуулснаас үүдэн эвдэгдсэн....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 0 дугаар тал/

Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд 016 оны 1 дугаар сарын *******-ний өдөр өгсөн:  “...01 оны 7,8 дугаар сарын үед байсан байх сайн хэлж мэдэхгүй байна. Солонгос хүмүүс үйл ажиллагаа явуулаад байна гэсэн мэдээлэл ойн ангид ирүүлснээр хяналт шалгалтаар 8 дугаар сарын сүүлээр очсон санагдаж байна. Очиход 10 гаран тооны Солонгос хүмүүс байсан ба уг хүмүүсийг хариуцаж байгаа гэх “Агро корп” ХХК-ны дэд захирал Ч.Эрдэнэцогт гэх нэртэй хүн байсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулахаа зогсоогоорой гэж хэлээд сая гаран төгрөгөөр торгосон юм. Уг Ч.Эрдэнэцогт гэх хариуцаж байсан хүнээс гадна монгол -3 ажилчин байсан. Ч.Эрдэнцогтоос өөр хариуцаж байгаа хүн байгаагүй. Тухайн үед нэг эксковатортой, алт угаах нэг буутай, шороо ачих нэг хово машинтай үйл ажиллагаа явуулж байсан. 016 онд мөрдөн байцаагч Бадрал, эрүүгийн төлөөлөгч Болдхуяг нар хяналт шалгалтаар ирээд миний бие, байгаль орчны ажилтан нарын хамтаар “Нуурын тагт” гэх газар очиход Б. гэх хүн үйл ажиллагаа явуулж байсан юм. “Агро корп” ХХК-ны захирал Д. гэх хүнтэй хамтар үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлсэн ба Д. гэх эмэгтэй нь байсан хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө үзүүлж байсан. Бид нарыг очих үед хиймэл нуур үүсгэсэн хөрс хуулаад үйл ажиллагаа явуулсан байдалтай байсан эксковатор, 1 ковш, алт угаах буу 1 ширхэг, унааны автомашинууд, 3 монгол гэр барьсан 6-7 тооны монгол ажилчин байсан. Ингээд уг газарт хэмжилт хийгээд холбогдох хүмүүсээс цагдаа нар байцаалт аваад явсан. Солонгос хүмүүс “нуурын тагт” гэх газарт ямар хэмжээтэй талбай ухсан эсэхийг мэдэхгүй байна. Д., Б. нар ямар хэмжээтэй газарт үргэлжлүүлэн ухаш үүсгэснийг мэдэхгүй байна. Хэмжилтийг “Нуурын тагт” гэх газарт ухагдсан бүхий л талбайд хийсэн. Солонгос хүмүүс ухсан талбай, Б., Д. нарын ухсан талбай гэж ялгаж хэмжээгүй. Миний ойлгосноор “Агро корп” ХХК нь Солонгос хүмүүсээр үйл ажиллагаа явуулсан гэж ойлгож байгаа. Д. нь уг компаний ерөнхий захирал гэж ойлгосон ингэхээр Д. гэх хүнтэй холбоотой байх гэж бодож байна....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн дугаар тал/

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд 016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:  “...Би 016 оны 08 дугаар сарын *******-ны өдөр Хүдэр сумын засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэгт орж хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэд, ААНБ-ыг буулгах, шалгалтаар явсан. Ингээд Хүдэр сумын нутаг “Нуурын тагт” гэх газарт “Агро корп” ХХК нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд бид үйл ажиллагааг зогсоож ойн ангийн дарга Г. уг компаний ажилтантай хамт үзлэг хийсэн. Мөн газрын хэмжилтийг хийсэн. Би тухайн үед хэмжилт хийгээгүй. “Агро кроп” ХХК нь ашигт малтмал олборлох зөвшөөрөл байхгүй. Зөвхөн уг газарт ашигт малтмал хайх хайгуулын зөвшөөрөлтэй....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 4 дүгээр тал/

Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд 016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:  “...Би байгаль орчины улсын байцаагч Г., байгаль хамгаалагч нарын хамтаар аль олборлож байгаа хүмүүсийг шалгах ажлаар явж байхад “Нуурын тагт” гэх газарт хайгуул хийхээр гарсан байсан. Агро корп ХХК нь газрын хөрсийг хуулж доош нь гүнзгийрүүлж ухсан байсан. Энэ талаар байгаль орчны улсын байцаагч Г. “та нар хайгуул хийх эрхтэй байж, яагаад хөрс хуулж байгаа юм бэ, энэ асуудлаа зогсоо” гэж анхааруулж байсан. “Агро корп” ХХК нь хайгуул хийх эрхтэй, ашигт малмтал олборлох эрх байхгүй. “Агро корп” ХХК нь Хүдэр сумын нутаг “Нуурын тагт” гэх газарт хайгуул хийх эрхтэй, ашигт малмтал олборлох эрх байхгүй. Хүдэр сумаас ямар нэгэн байдлаар зөвшөөрөл өгөөгүй байх гэж бодож байна. Энэ талаар мэргэжлийн хүмүүс нь мэдэж байгаа байх....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн дугаар тал/

Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд 016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:  “... Агро корп ХХК-ний захирал Д. гэдэг хүн 01 онд өөрийн Агро корп ХХК-ний нэрийн доор Солонгос хүмүүс авчирч уг газарт хайгуул хийх нэрээр газрын хөрсийг хуулж олборлолт явуулсан ба тухайн үед нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хамтаар шаардлага тавиад үйл ажиллагаагаа зогсоо гэдэг шаардлагыг тавьж манай улсын байцаагч тухайн үйлдэлд нь ашигт малтмалын тухай хуулиар шйитгэврээр .760.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч байсан. Д. нь цагдаагийн хэсэгт болон надад амаар болон бичгээр ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Уг газарт хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй түүнээс биш ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Манай тусгай зөвшөөрөл удахгүй гарна гэж хэлдэг байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 6 дугаар тал/

Гэрч З.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд 017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:  “...01 оны 08 дугаар сар шиг санагдаж байна миний таньдаг ах болох Ч.Эрдэнэцогт намайг Солонгос хүмүүсийн техник хардаг харуул манааны ажил хийгээд өг гэсэн юм. Ингээд Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газар луу алт олборлох үйл ажиллагаа явуулсан Солонгос хүмүүсийн техник хэрэгслийг харж манаж байсан. Ингэж ажиллаж байгаад 01 оны 10 дугаар сарын ихээр “Нуурын тагт” гэх газраас буусан. Байгаль орчны хүмүүс ирж шалгаад техникүүдийг нь лацдаад үйл ажиллагаа явуулахыг хориглоод явцгаасан. Тухайн үед үйл ажиллагаа явуулаад алт бага зэрэг л гарч байсан, алт ер нь бол гарахгүй байсан. Түлш, хоол ундаараа шатаад бууцгаасан, алтгүй газар байна лээ. Би ч цалингаа авч чадаагүй байна. Солонгос хүмүүс бүхий л ажлыг хариуцаж хийсэн, Ч.Эрдэнэцогт ах хариуцаж байсан. Эксковатороор газрыг ухаад ухаж авсан шороогоо буунд хийж угаагаад гарсан бага зэрэг алтыг нь авч байсан. Энэ байдлаар үйл ажиллагаа явуулсан. 01 оны 08 дугаар сарын ихээр үйл ажиллагаа явуулж эхлээд 01 оны 9 дүгээр сар гаргаад үйл ажиллагаа явуулахаа зогсоосон ба ухсан талбайд нөхөн сэргээлт хийсэн....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 7 дугаар тал/

Гэрч Б.ы мөрдөн байцаалтын шатанд 016 оны дүгээр сарын 0-ны өдөр өгсөн: “ ...Би гэх хүнийг отг танихгүй. Над руу ******* хотоос найз Энхээ гэх залуу яриад “манай дүү охин д хэрэгт холбогдчихоод шалгагдаад байна, батлан даалтанд өгөх хүн хэрэгтэй гэнээ, миний найз өөрөөсөө гадна нэг хүн олоод цагдаа дээр очоод батлан даалтанд авчихаач” гэж хэлэхээр нь зөвшөөрч өөрийн хуурай дүү Мөнгөн-Одыг дагуулж ирж Д. гэх эмэгтэйг балтан даалтанд авсан. Миний хувьд батлан даалтанд Д. гэх хүнийг авахдаа холбогдох хуулийн заалтыг уншиж танилцсан, миний зүгээс арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл алга байна....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн ******* дугаар тал/

Гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд 016 оны 1 дугаар сарын *******-ны өдөр өгсөн: “ ...01 оны 9 дүгээр сарын дундуур санагдаж байна. Д. надтай уулзаад “Нуурын тагт гэх газарт хүмүүс гаргасан байгаа, та очоод хараад байж бай” гэхээр нь “Нуурын тагт” гэх газар луу Д., би, Бат-Эрдэнэ бид 3 уг газар луу явсан ба очиход хэдэн Солонгос хүмүүс байсан яг хэдэн Солонгос хүн байсныг мэдэхгүй байна. Геологич гэж , мөн Ч.Эрдэнэцогт гэж хүн үйл ажиллагаа явуулсан байдалтай байсан. Нилээн том талбайд ухаш үүсгэсэн байдалтай, ухаш үүсгэсэн талбай дээр нь очиж чадаагүй учир нь хамгаалагч нь юм уу эрээн хувцастай хүмүүс оруулахгүй, талбай руу ойртуулахгүй байсан. Д. нь Ч.Эрдэнэцогт гэх хүнтэй монгол гэр дотор маргалдаад байсан. Ингээд удалгүй Д. гарч ирээд цуг буцацгаасан. Олборлолт явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоо гээд маргаж байсан. Надад Д. хэлэхдээ “хайгуул хийх гэж гарч ирсэн чинь олборлолт явуулсан байна, зөвшөөрөлгүй” гэж уурлаад маргалдаж байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн *******0 дугаар тал/

Гэрч Ри Янг Гоны мөрдөн байцаалтын шатанд 016 оны 1 дугаар сарын 8-ны өдөр өгсөн: “...01 онд намайг ажиллаж байхад манай компанитай гэрээ байгуулж 10 орчим тооны Солонгос ажилчид, техник хэрэгсэлтэйгээ үйл ажиллагаа явуулахаар Хүдэр сум руу явсан. 01 онд манай компанид ажиллаж байсан ажилчид одоо улсад байхгүй. 3 жилийн хугацаатай улсад ажиллаад буцдаг юм. Гэрээг тухайн байгууллагатай байгуулсаны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Хүдэр сумр руу техникээ түрээслүүлээд ажилчид явсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн *******3 дугаар тал/

Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд 017 оны 0 дугаар сарын *******-ны өдөр өгсөн:  “...Би 001-008 онд өмнөд Солонгос улсын хотод хуванцарын үйлдвэрт ажиллаж байсан тул Солонгос хэл мэддэг болсон. Тэгээд би хойд Солонгосын иргэн Joyg Kwang Jin буюу монголоор Куан жин гэх залуутай 01 онд танилцсан байсан. Энэ залуу манай улсын улсын их сургуулийн хэл судлалын ангид суралцсан байсан. Энэ залуу хойд Солонгос улсаас ажиллахаар ирсэн хүмүүс орчуулагч хийдэг байсан. Куан жин намайг дуудаж өөрийнхөө ажилд туслуулдаг байсан. Рим Чан Үн бид нар Римши гэх нэрлэх хүн “Чилбомүег” ХХК-ний техник хариуцсан даргаар ажиллаж байсан. Энэ компани нь машин механизм түрээсэлэх, засварлах, гадаад худалдаа эрхлэх, уул уурхай, өрөмдлөг хийх зэрэг ажил үйлчилгээ үзүүлдэг байсан. Би өөрийн хамаатан Ч.Эрдэнцогт ахад барилгын суурь ухах, газар шорооны болон уул уурхайд техник хэрэглэчихээр ажил байвал миний таньдаг орчуулагч найзын компани байгаа шүү гэж хэлж байсан. Тэгсэн 01 оны 07 дугаар сарын -ны үед наадам өнгөрсөн байхад Ч.Эрдэнцогт ах над руу утсаар “манай найзад уул уурхай ажил байна, танай Солонгосууд хийх болов уу” гэхээр нь “очоод уулзчих” гэсэн. Ч.Эрдэнэцогт ах урьд нь надтай хамт гурвалжингийн гүүрний баруун талд Римшигийн байрлаж байсан байранд очиж байсан. Тэгээд би Ч.Эрдэнэцогт ахын араас очиход Ч.Эрдэнэцогт ах Д. гэх хүний хамт ирчихсэн уулзчихсан байсан. Намайг ороход “хамтарч ажиллахаар боллоо” гэж байсан. Тэгээд Римши техник төхөөрөмжөө засаад эксковатор ачаад Хүдэр сум руу явсан. Хүдэр сумын наана гэлүү очоод 10 гаруй хоносон. Би орчуулагч Куан жинтай ярихаар Хүдэр сум руу орж чадаагүй, бичиг баримт дутуу гээд байгаад байна гэдэг байсан. Тэгээд нилээд хэд хоногийн дараа Ч.Эрдэнэцогт ахтай нэг холбогдоод ярьсан чинь Хүдэр сумын Нуурын тагт гэх газар очсон тэгсэн чинь шалгалт ирээд бүх юмыг лацдаад явсан сая төгрөгөөр торгосон гэж байсан. Тэгээд ажил төрөл нь нэг л бүтэлгүй байгаад байхаар нь би хооронд нь уулзуулсан болохоор санаа зовоод холбоо барихгүй байсан. Тэгсэн 01 оны ******* дүгээр сард, ямар ч байсан хүүхдүүд сургуульдаа явж эхэлсэн байсан тэр үеэр нуурын тагтаас -3 хүн ******* хотод ирсэн. Би тэр хүмүүстэй уулзсан чинь “Нуурын тагтаас буухаар болсон, хоол унд ч үгүй хэцүү байгаа” гэж байсан. Ч.Эрдэнэцогт ах ч гэсэн “ухсан газрыг бул” гээд байна түлш шатахууныг хэн гаргах юм бол гээд байсан. Би эдгээр хүмүүсийг хооронд нь уулзуулсан болохоор Нуурын тагт руу явъя гээд очсон. Тэгээд би Нуурын тагт руу очиход тэд ухсан газраа булаад дуусч байсан. Бид тэнд байсан эксковаторыг өөрөөр нь, 1 гэр байсныг буулгаж машинд ачиж буусан. Тэгээд Хүдэр суман дээр ирээд утасны сүлжээ орохоор нь Куан Жин, Римши нар “Нуурын тагт” руу бид нар гараад “0 гаран сая төгрөгөөр хохирлоо” гээд миний хажууд байж байгаад Д.этэй утсаар намайг яриулсан. Би Д.э рүү  утсаар яриад “Солонгосчууд Нуурын тагт руу очиж ажиллаад 0 гаран сая төгрөгийн зардал гаргасан байна” гэхэд Д.э “Ямар ч байсан өөрсдөө зардал гаргаад газраа тэгшилж булаад нүүгээд ороод ир, эгч нь хохиролгүй болгоно, нүүж ирээд залга, ямар ч байсан хохиролгүй болгоно” гэж хэлсэн. Би Д.этэй утсаар ярьчихаад Куан Жин, Римши нарт Д.э хохирлыг барагдуулна гэж байна гэсэн. *******т ирсэн хойноо этэй уулзах гэтэл утас нь холбогдохгүй, олдохгүй байсан. Д.эг  бид хайж байгаад олоогүй. Д.эг хайж цаг хугацаа алдаад аргаа бараад Солонгосчууд нутаг буцах хугацаа болоод буцсан. Нуурын тагт руу Солонгосчуудын явсан ажил бүтэлгүй болсноос болж би Римши, Куан Жин нарт худлаа ярьсан юм шиг нэр хүнд их муудаж надад Солонгосчууд дургүй болсон. Одоо хэн нь ч энд байхгүй...”  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн *******4 дүгээр тал/

Гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд 016 оны 1 дугаар сарын 7-ны өдөр өгсөн: “...01 оны 06 дугаар сарын -ны өдөр санагдаж байна над руу нөхөр Энхжаргал утасдаад “Агро корп” ХХК-ний Д. гэх эмэгтэйтэй компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ өөрийнхөө нэрээр хийгээдэх хамгийн гол нөхцөл нь уг компаний хайгуулын лиценз нь ашиглалтын лиценз болсон тохиолдолд компаний хувьцааг шилжүүлж худалдан авна шүү гэж хэлсэн. Тухайн үед Д. гэх эмэгтэй нөхөрт ашиглалтын лиценз гаргаж өгнө гэж хэлсэн ба ашиглалтын лиценз болгохын тулд мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн байсан учир зүгээр мөнгө өгөхийн оронд уг гэрээг надтай хийлгүүлж би мөнгийг Д.эд банкаар шилжүүлж өгсөн 01 оны ******* дүгээр сарын -ний байдлаар 160.000.000 сая төгрөг цувуулж өгсөн. Анх гэрээг хийдэг өдрөө 70 сая төгрөг шилжүүлж өгсөн юм. Ингэж гэрээ хийж мөнгийг нь шилжүүлж өгсөн ба гэрээнд 7 хоногийн дотор ашиглалтын лиценз болгоно гэсэн заалт байгаа уг хоногтоо багтааж ашиглалтын лиценз гаргаж өгөөгүй одоо хүртэл мөнгө ч байхгүй, лиценз ч байхгүй байж байна. Нөхөр бид -с зүгээр л мөнгө аваад алга болчихсон юм. Гэрээ хийсэн боловч гэрээнд заасан нөхцлийг хангаагүй, одоо мөнгө өгснөөрөө хохирчихоод байж байна. Манай нөхөр л Д. гэх эмэгтэй ярьж тохирсон байсан. Надад хэлэхдээ “гэрээ байгууль, мөнгө өг” гэж хэлсэн. Үүний дагуу мөнгө шилжүүлж өгч байсан, нарийн зүйлийг мэдэхгүй. Манай нөхөр надад хэлэхдээ “ашиглалтын лиценз гарсан тохиолдолд компанийг нь худалдан авна” гэж байсан. Гэтэл одоо Д. гэх эмэгтэй мөнгө өгөхгүй алга болчихоод байгаа, энэ талаар шүүхэд өргөдөл гаргаж өгсөн байгаа....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн *******7 дугаар тал/

Гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд 017 оны 0 дугаар сарын *******-ны өдөр өгсөн:  “...01 оны 08 дугаар сарын 8-ны өдөр манай охин буюу Энхжаргалын эхнэр утсаар дуудахаар нь баруун 4 замын Голомт банкны 3 давхарт байрлах наториатын газар очсон. Манай охин гээс 38,000 доллар буюу 70 сая төгрөгийн үнэлгээнд бодож авсан 44-88 УНС улсын дугаартай Вранглер-жийп машин мөн урьд нь бэлнээр 140 сая төгрөг бэлнээр цувуулан авсан. Д.эгээс барьцаа болгож “Агро корп” ХХК-ний хувь эзэмшигч нь би болж “хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ байгуулж наториатоор баталгаажуулсан. Ийм тул би хуулийн дагуу холбогдох гэрээ хэлцлийн дагуу “Агро корп” ХХК-ний 0 хувийн хувьцаа эзэмшигч юм. Улсын бүртгэлийн газарт “Агро корп” ХХК-ний хувьцаа эзэмшигч гэж албан ёсоор бүртгүүлсэн байгаа. Д. нь гээс авсан 140 сая төгрөг, 70 сая төгрөгийн үнэлгээнд бодож авсан машиныхаа төлбөрийг бүрэн барагдуулан өгөхөөр “Агро корп” ХХК-ний 0 хувийн эрхээ би буцаагаад Д.д шилжүүлэн өгөх ёстой. Д. нь 0 сая төгрөг өгөх ёстой бөгөөд өөрөө 016 оны  6 дугаар сард 0 сая төгрөг өгч хувьцаагаа авна гээд бичиг өгөөд явсан. Тэгээд Д. нь олдохгүй байсан тул манай охин өгсөн мөнгөө олж авах гэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд эрэн сурвалжлуулж хандаж байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн *******8 дугаар тал/

Гэрч М.Түвшинтөрийн мөрдөн байцаалтын шатанд 016 оны ******* дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:  “...Би 44-88 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 016 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр Д. эгчээс 3 сая төгрөгөөр гэрээ байгуулан худалдан авсан. Түүнээс хойш манай компаний нэр дээр байгаа юм. 016 оны 08 дугаар сарын -ний өдөр Д. эгч аймагт алтны уурхай ажиллуулдаг ба тэр уурхай байгаа газарт машин очиход хэцүү байдаг юм гээд надаас зарсан машинаа 016 оны ******* дүгээр сарын 0-ны өдөр хүртэл унаж хэрэглэж байгаад ирье гэж хэлээд аваад явсан. Тэгээд надад хэлэхдээ “машиныг Д. аймагт цагдаад журамлагдсан” гэж хэлсэн тул би уг машинтай холбоотой материалуудыг авчирч өглөө. Би өөрийн компаний нэр дээр байгаа машинаа хурдан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг / дуугаар хх-ийн 4 дугаар тал/

Гэрч М.Түвшинтөрийн мөрдөн байцаалтын шатанд 017 оны 0 дугаар сарын *******-ны өдөр өгсөн:  “...Би 016 оны 3 дугаар сараас хойш Д. гэх эмэгтэйг хүнээр дамжуулан танилцаж зүс мэдэх төдий байсан. Би Д.Сэлэнгийн нэрийг ч сайн тогтоогоогүй байсан. 016 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр миний танил Билгүүн яриад “ахын дүү Вранглер байна, чи 16 саяын барьцаанд авах уу” гэхээр нь “үзье” гэсэн. Машиныг үзээд 16 сая төгрөг өгөх боломжтой гэж хэлсэн. Ингээд мөнгийг 0*******47448 гэсэн Б.Амартүвшин гэх хүний данс руу хийсэн. Д.э нь надаас тус машиныг 1 сарын хугацаатай барьцаалсан. Ингээд би Д.эс машиныг өөрийнхөө “Хүрэл төр” гэсэн компаний нэр дээр тэр өдрөө шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг / дугаар хх-ийн 6 дугаар тал/

Гэрч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд 017 оны 0 дугаар сарын -ний өдөр өгсөн:  “... Ч.Эрдэнэцогт ах улсад ажил хийж байгаагүй, цэргийн алба хааж ирээд хэрэгт холбогдож байсан. Тэгээд хувиараа арьс ширний нэхий хийж байгаад тавилгын наймааны ажил эрхэлж байсан. Энэ наймаагаа бол Теньжинээс руу зөөдөг гайгүй л ажилтай байсан. Одоо бол эрхэлсэн ажилгүй байгаа. Нэг эмэгтэйтэй гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон. Хүүхдээ сартай байхад нь анхны эхнэр нь болох эмэгтэй хаяад явсан. Тэгээд Ч.Эрдэнэцогт ах хүүгээ өөрөө өсгөж хүмүүжүүлсэн. Хүү нь ******* настайдаа 016 оны өвөл цагаан сараар нас барсан. Энэ хүүхдээ нас барахаас өмнө өөр нэг эмэгтэйтэй түр хамтран амьдарч байгаад нэг хүүтэй болсон байсан. Тэр хүү нь одоо настай. Сүүлийнх нь хүүхдийнх нь ээж бас салаад явсан. Том хүүгээ нас барснаас хойш архи дарс уугаад сэтгэл санаа нь хүнд байгаа. Болж өгвөл архи уугаад амьдралд идэвхгүй болсон. Одоо байгаа настай хүү нь л амьдрах итгэлийг нь өгч байгаа байх. Цагдаагаас дуудахаар нь ирж Ч.Эрдэнэцогт ахын талаар мэдүүлэг өгч байна. Бид тустай амьдралтай болохоор тэр болгон юу хийж явааг нь мэдэхгүй....” гэх мэдүүлэг / дугаар хх-ийн 1 дугаар тал/

Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд 017 оны 0 дугаар сарын -ний өдөр өгсөн:  “...Д. нь ******* аймгийн Хутагт-Өндөр суманд төрсөн. 10 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Гурван тамир дээд сургууль төгсөж нягтлан бодогч мэргэжилтэй болсон. Улсын байгууллагад ажил хийж байгаагүй санагдаж байна. Хувиараа ажил хийж байсан. Д. нь Бямбасүрэн гэх хүнтэй сууж манайд байгаа ******* настай Гаамаа гэх охиныг төрүүлсэн. Бямбасүрэнтэй -3 жил амьдраад салсан. Тэгээд талийгаач Эрдэнэсүх гэх залуутай сууж байсан. Д. зан аашийн хувьд жаахан зөрүүд байх. Бид нартай бол энгийн харьцаатай байдаг. Сүүлийн үед их л бухимдуу ууртай юм бол уйлаад байдаг. Хийж байгаа ажил төрлөө бид нарт хэлэхгүй болохоор ямар шалтгаанаар бухимдаад байгааг мэдэхгүй байна. Агро корп талийгаач нөхрийнх нь компани гэсэн. Талийгаач нөхөр нь их өртэй байсан. Тэгээд тэр өрийг нь дарна гэдэг. Тэгээд нөхрөөсөө үлдсэн Агро корп ХХК-ний нэр бүртгэлтэй лицензийг ашиглалтын болгоод өрийг нь дарна гэж ярьж байсан. Би нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг / дугаар хх-ийн 16 дугаар тал/

Гэрч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд 017 оны 0 дугаар сарын 6-ны өдөр өгсөн:  “...Б. бид 1999 онд гэр бүл болж 3 хүүхэдтэй. Б. холбооны инженер мэргэжилтэй. Манай нөхөр гэр бүлээс 3-лаа. Айлын бага хүүхэд. Б. одоо эрхэлсэн ажилгүй байгаа. Автомашины бизнес хийх гэсэн зогсонги болчихоод дээрээс нь 016 онд Б. Д.тэй хамтарч алт ухах ажил хийхдээ маш их алдагдалд орсон. Манайх сууж байгаа сууц, газар зэрэг зүйлээ барьцаанд тавьсан байгаа. Би энэ асуудалд оролцоогүй. Д.Сэлэнгийг цагдаагийн газраас дуудахаар би очиж батлан даалтанд авч байсан. Мөн Хүдэр суманд байгаа ажлыг очиж үзнэ гэж нэг удаа очиж байсан. Яагаад очсон бэ гэхээр Б. эд зүйлээ барьцаалаад мөнгө олохгүй болоод эхэлсэн. Тэгээд Б.ийн хийж байгаа ажлыг үзнэ гэж очсон. ...” гэх мэдүүлэг / дугаар хх-ийн 17 дугаар тал/

Шинжээч Т.Төртогтохын мөрдөн байцаалтын шатанд 016 оны 1 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:  “...Хайгуулын ажлыг хийхдээ эхлээд газрын зураглал хийж илэрц байгаа эсэхийг тогтоож, тогтоосны дараагаар эрэл, үнэлгээ урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуул, гэсэн үе шаттай хийж нөөцийг тодорхойлоод Улсын эрдэс баялагын зөвлөлөөр оруулж баталгаажуулсан тохиолдолд хайгуулын ажил дуусгавар болно. Үүнээс үүдэн ашиглалтын лиценз авч үйл ажиллагааг явуулна ашиглалтын лицензийг хайгуулын нөөцөн дээр тулгуурлан олгодог юм. Хайгуулын явцад өрөм газарт суулгаж бага хэмжээний газарт шүрүүл бүхий ухаш үүсгэж дээж авна. Газрын хэвлийг ухаж технилогийн дээж авч болохгүй хайгуул хийнэ гэдэг маань газрын хэвлий дэх нөөц тогтоох дээр хийгдэж байгаа ажил, хөрс хуулаад эхлэх юм бол ашиглалтын үйл ажиллагаанд орох юм. Хайгуулын явцад технологийн дээж авагдахгүй....” гэх мэдүүлэг / дугаар хх-ийн 40 дүгээр тал/

 

017 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн Байгаль орчны үнэлгээний Толст Элс ХХК-ний Шинжээчийн №01тоот:

“....Тост Элс ХХК-ний захирал М.Басан би МБА-ны Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Мөнхбаярын Шинжээч томилж шинжилгээ хийлгэх 017 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн тогтоолд үндэслэн аймгийн Хүдэр сумын нутаг “Нуурын тагт” нэртэй газарт “Агро корп” ХХК-ний хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж дүгнэлт гаргав.

Хариулт:1. аймгийн Хүдэр сум “Нуурын тагт” гэх газар “Агро корп” ХХК-ний захирал Д. болон Б., Ч.Эрдэнэцогт, Д.Энхжаргал нарын хууль бус ашиглалт явуулсан талбайд аймгийн цагдаагийн газрын ХБМБТ-ын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Тэмүүжин 017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэрэгт холбогдогчдыг өөрсдийг нь байлцуулан хийсэн талбайн хэмжилтүүд, тухайн бүс нутгийн экологийн мэдээллийн санд авагдсан мэдээлэл /хөрс, ургамал, ус/ баримтанд үндэслэн Экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг тооцон гаргах боломжтой байна.

.Шинжилгээ хийх, шинжээч томилох  тогтоолд Мөрдөн байцаагчаас 3 дугаар асуултны тайлбарыг оруулж өгсөн байна.

3.Ч.Эрдэнцогтын өөрийнх нь заасан Д.тэй хамтран ашигт малтмал хайх, олборлох ажиллагаа явуулсан талбайн

1 дүгээр цэг N49 ******* 1.4 E107 48 34.4

дугаар цэг N49 ******* 1.6 E107 48 38.6

3 дугаар цэг N49 ******* 10.8 E107 48 38.6

4 дүгээр цэг N49 ******* 10.7 E107 48 34.4 солбицолтой гэжээ.

Эдгээр солбилцолуудыг ArcGIS 10.1 програмд оруулахад 1- хооронд 84.м, -3 хооронд 148м, 3-4 хооронд 84.3м, 4-1 хооронд 14.м зайтай бөгөөд эвдэгдсэн талбайн хэмжээ 136м буюу 1.3га байна. Мөрдөн байцаагч А.Тэмүүжингийн хэмжилтээр ухшийн гүн нь м байснаар тооцов.

4.Дээрх 1.3га талбайд хууль бусаар ашигт малтмал хайх, олборлолтын улмаас байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ:

А. Эдэлбэр газарт                1478 төгрөг

B. Газрын хэвлийд                733*******90 төгрөг

C. Хөрсөн бүрхэвчид                       1067 төгрөг

D. Ургамлан нөмрөгтийн    4649400 төгрөг

E. Усан орчинд                      *******769760 төгрөг

F. Агаар орчинд                     9000 төгрөг буюу Экологи-эдийн засгийн үнэлгээ 47.68.400 төгрөг байна.

.1.3га талбайн нөхөн сэргээлтийн зардалд 9.936.4 төгрөг байна.

6. Б.ийн өөрийнх нь заасан Д.тэй хамтран ашигт малтмал хайх, олборлох ажиллагаа явуулсан талбайн

1 дүгээр цэг N49 ******* 10.7 E107 48 34.4

дугаар цэг N49 ******* 10.8 E107 48 38.6

3 дугаар цэг N49 ******* *******.9 E107 48 38.6

4 дүгээр цэг N49 ******* 10. E107 48 33.1 солбицолтой гэжээ.

Эдгээр солбилцолуудыг ArcGIS 10.1 програмд оруулахад 1- хооронд 84.3м, -3 хооронд 7.8м, 3-4 хооронд 1.8м, 4-1 хооронд 6.7м зайтай бөгөөд эвдэгдсэн талбайн хэмжээ 136м буюу 1.3га байна. Мөрдөн байцаагч А.Тэмүүжингийн хэмжилтээр ухшийн гүн нь м байснаар тооцов.

7. Дээрх 0.17га талбайд хууль бусаар ашигт малтмал хайх, олборлолтын улмаас байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ:

 

А. Эдэлбэр газарт                074 төгрөг

B. Газрын хэвлийд                848998 төгрөг

C. Хөрсөн бүрхэвчид                       44830 төгрөг

D. Ургамлан нөмрөгтийн    66100 төгрөг

E. Усан орчинд                      10080 төгрөг

F. Агаар орчинд                     130 төгрөг буюу Экологи-эдийн засгийн үнэлгээ 4.13.16 төгрөг байна.

8.Дээрх 0.17га талбайн нөхөн сэргээлтийн зардалд 6.371.196 төгрөг болж байна.

9.Ч.Эрдэнэцогт, Б. нарын Д.тэй хамтран ашиглалт явуулсан талбайнууд нь давхцалгүй болно.

10.016 оны 08 дугаар сарын 6-ны өдөр аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газар аймгийн Цагдаагийн газрын ХБМБТ-ын мөрдөн байцаагч, Цагдаагийн ахмад Б.Бадралын анх хэмжсэн

1 дүгээр цэг N49 ******* 1.4 E107 48 34.1

дугаар цэг N49 ******* 1.6 E107 48 38.6

3 дугаар цэг N49 ******* *******.9 E107 48 37.3

4 дүгээр цэг N49 ******* 10. E107 48 33.1 солбицол бүхий 1.44га талбай, Б., Ч.Эрдэнэцогт нарын 1.40га талбайн давхцах байдлыг үзүүлэв.

. аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газар байршилтай “Агро корп” ХХК-ний XV-013176 дугаартай ашигт малмталын хайгуулын талбайтай давхцалгүй болно. 7м-ийн зайтай байна.

1. аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газарт Д., Ч.Эрдэнэцогт, Б. нарын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн нийт талбайн хэмжээ, хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо.

 

 

Нэрс

Эвдэгдсэн

талбай, га

Байгаль орчинд учруулсан Экологи-эдийнзасгийн

хохирлын үнэлгээ

Нөхөн сэргээлтийн ажлын зардал

Нийт хохирлын хэмжээ

1

Д.

Ч.Эрдэнэцогт

1.3

4768400

99364

76*******8

Д.

Б.

0.17

316

637196

3069038

 

Нийт хохирлын

хэмжээ

 

1.40

7*******36

16736

883**************7

 

аймгийн Хүдэр сумын нутаг “Нуурын тагт” гэх газарт иргэн Д., Ч.Эрдэнэцогт, Б. нарын хууль бусаар ашиглалт явуулсны улмаас эвдэрсэн талбайн нийт хэмжээ 1.40 га бөгөөд Байгаль орчинд учруулсан Экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ 71.83.6 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардлын хэмжээ нь 16.473.6 төгрөг нийтдээ 88.3*******.*******7 төгрөгийн хохирол учруулжээ....”  гэх дүгнэлт / дугаар хх-ийн -74 дугаар тал/

Шинжээч М.Басангийн мөрдөн байцаалтын шатанд 017 оны 0 дугаар сарын *******-ны өдөр өгсөн: “... Мөрдөн байцаах албанаас ирүүлсэн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолд дурьдсан асуултын дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 010 оны 0 дугаар сарын 7-ны өдрийн А-16 тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”, мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 01 оны дүгээр сарын *******-ны өдрийн А-388 тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 010 оны 0 дугаар сарын 17-ны өдрийн А-13/ дугаар хамтарсан тушаалаар баталсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-аар тус тус тооцож экологи-эдийн засгийн хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардлыг тооцож гаргасан болно. Байгаль орчинд учруулсан хохирол бол байгалийн унаган төрхийг алдагдуулж экологийн тэнцвэрт байдлыг алдуулсны улмаас учирсан хохирлыг аргачлалын дагуу бодож гаргасан үнэлгээ юм. Байгалийг буцаагаад яг байсан чигт унаган төрхөд оруулах боломжгүй юм. Нөхөн сэргээлт бол нэгэнд эвдэгдсэн газрыг тавигдсан стандартын нөхөн сэргээж хэвийн хэмжээнд хүргэх ойлголт юм. “Нуурын тагт” гэх газарт Ерөө голын ай сав бүхий хагалбарт багтаж байсан. Усны төлбөрийг тооцохдоо гүний усаар тооцоогүй, зөвхөн гадаргын усыг ашигласан тарифаар тооцсон. Мөн үүссэн ухаш нүхний орон зайн эзэлхүүнээс шимт хөрсний давхаргын зузааныг хасч үлдсэн хэсгээс гарах баяжмал бүхий шороог угааснаар тооцсон байгаа. Гэхдээ мөн ашиглсан усныхаа 70-80 хувийг буцааж ашигласан гэж үзээд зөвхөн 0-30 хувьд хохирол тооцсон. Энэ бодолт тайлангийн , хуудсанд тодорхой тайлбарласан байгаа. Дахин шинжилгээний дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалд ирсэн цэгүүдийн солбицолуудыг “ArcGIS 10.1” программд оруулж хэмжилтийг хийсэн. Өгөгдсөн цэг солбицолууд аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт зөв байршилд бууж байсан. Цэгүүдийн хоорондын харьцаа таарч байсан. Иймээс анх өгөгдсөн цэгээс алдаа гаргаагүй....” гэх мэдүүлэг / дугаар хх-ийн 80,81 дүгээр тал/

 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хх-ийн 8,9,60 дугаар тал/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 61,6,63,64 дүгээр тал/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 69,70 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 дүгээр хх-ийн 71 дүгээр ху/,

Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 7-р тал/,

Битүүмжлэгдсэн техникүүдийн гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 73-р тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 дүгээр хх-ийн 74 дүгээр тал/,

Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 7-р тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 83,84 дүгээр тал/,

Ч.Эрдэнэцогтын эвдэрсэн газрын талбайн схем /1 дүгээр хх-ийн 8 дугаар тал/,

 Б.ийн эвдэрсэн газрын талбайн схем /1 дүгээр хх-ийн 86 дугаар тал/,

 Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 87,88 дугаар тал/,

 Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол / 1 дүгээр хх-ийн 91 дүгээр тал/,

 Хөрөнгө битүүмжилсэн тэмэдэглэл / 1 дүгээр хх-ийн 9 дугаар тал/,

“Агро корп ХХК-ний ажлын төлөвлөгөө / 1 дүгээр хх-ийн 1-17 дугаар тал/,

Шинжилгээ хийлгэсэн тогтоол, гаргасан дүгнэлт магадлагаа, шинжээчийг байцаасан тэмдэглэл / дугаар хх-ийн *******-81 дүгээр тал/,

Д.Сэлэнгийг сэжигтнээр тооцох тогтоол / дугаар хх-ийн дугаар тал/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 3,9-130 дугаар тал/,

Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол / дугаар хх-ийн 168-171 дүгээр тал/,

 Яллагдагчийг байцаасан тэмдэглэл / дугаар хх-н 17,173 дугаар тал/,

 Б.ийг сэжигтнээр тооцох тогтоол / дугаар хх-ийн 131 дүгээр тал/,

 Сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 13-1******* дүгээр тал/,

 Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол / дугаар хх-ийн 174-176 дугаар тал/,

 Яллагдагчийг байцаасан тэмдэглэл / дугаар хх-н 177,178 дугаар тал/,

 Ч.Эрдэнцогтыг сэжигтнээр тооцох тогтоол / дугаар хх-ийн 140 дүгээр тал/,

 Сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 1-147 дугаар тал/,

 Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол / дугаар хх-ийн 179-*******1 дүгээр тал/,

 Яллагдагчийг байцаасан тэмдэглэл / дугаар хх-н *******,*******3 дугаар тал/,

 Шүүгдэгч Д.Сэлэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа / дугаар хх-ийн 3 дугаар тал/,

  Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / дугаар хх-ийн -р тал/,

 Шүүгдэгч Б.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа / дугаар хх-ийн ******* дугаар тал/,

 Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / дугаар хх-ийн *******1-р тал/,

 Шүүгдэгч Ч.Эрдэнэцогтын иргэний үнэмлэхийн лавлагаа / дугаар хх-ийн *******7 дугаар тал/,

 Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / дугаар хх-ийн *******8-36 дугаар тал/ зэрэг болно.

 

            Шүүгдэгч овогт гийн нь Б.тэй бүлэглэн аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газарт 0.17 га талбайд 016 оны 07 дугаар сараас 016 оны дүгээр сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчин түүний баялагт 4.13.16 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

          Шүүгдэгч овогт ын нь Д.тэй бүлэглэн аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газарт 0.17 га талбайд 016 оны 07 дугаар сараас 016 оны дүгээр сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчин түүний баялагт 4.13.16 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

          Шүүгдэгч овогт ийн Эрдэнэцогт нь аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газарт 1.3 га талбайд 01 оны 08 дугаар сараас 01 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчин түүний баялагт 47.68.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд;  Хохирогч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /1хх-ийн 179-*******0, ******* тал/, гэрч Б.*******-Эрдэнийн  /1хх-ийн 190 /, ийн /1хх-ийн 19-193/, Г.ийн /1хх-ийн 196, 198/, Н.ын /1хх-ийн 01/, Б.ийн /1хх-ийн *******-0/, Г.ын /1хх-ийн /, Б.ийн /1хх-ийн 4/, Т.ын /1хх-ийн /, Н.ын /1хх-ийн 6/, Д.Гантулгын /1хх-ийн *******0/, Ри Янг Гоны /1хх-ийн *******3/, Б.ын /1хх-ийн *******4/, Н.гийн /1хх-ийн *******7/ мэдүүлгүүд, Тост элс ХХК-ий шинжээчийн 01 тоот дүгнэлт /хх-ийн -74/, шинжээч Т.Төртогтохын /хх-ийн 40/, М.Басангийн /хх-ийн 80-81/ мэдүүлгүүд болон хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл/ 1 дүгээр хх-ийн 8,9,60 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 61,6,63,64 дүгээр тал/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 69,70 дугаар тал/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 дүгээр хх-ийн 71 дүгээр тал/, Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 7-р тал/, Битүүмжлэгдсэн техникүүдийн гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 73-р тал/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 дүгээр хх-ийн 74 дүгээр тал/, Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 7-р тал/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 83,84 дүгээр тал/, Ч.Эрдэнэцогтын эвдэрсэн газрын талбайн схем /1 дүгээр хх-ийн 8 дугаар тал/, Б.ийн эвдэрсэн газрын талбайн схем /1 дүгээр хх-ийн 86 дугаар тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 87,88 дугаар тал/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол / 1 дүгээр хх-ийн 91 дүгээр тал/, Хөрөнгө битүүмжилсэн тэмэдэглэл / 1 дүгээр хх-ийн 9 дугаар тал/, “Агро корп ХХК-ний ажлын төлөвлөгөө / 1 дүгээр хх-ийн 1-17 дугаар тал/ зэрэг болно.

Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д., Б., Ч.Эрдэнэцогт нар нь “... аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газар 1.40 га талбайд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж экологи-эдийн засгийн 71.83.6 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 16.473.6 төгрөгийн зардал, бүгд 88.3*******.*******7 төгрөгийн хохирол, зардал учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

Шүүгдэгч Д., Б., Ч.Эрдэнэцогт нарт холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас 01 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.ийн өмгөөлөгч А.аас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “...шүүгдэгч Б., Д. нарын үйлдэл нь 016 оны 07 дугаар сараас дүгээр сарын хооронд болсон байдаг. Энэ хугацаанд 00 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан ба эдгээр хүмүүсийн үйлдэл нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар зүйлчлэгдэх боломжтой юм. Шүүгдэгч нарын учруулсан хор хохирлын хэмжээг шүүгдэгчид хувааж нэг хүнд оногдох хэмжээг 1.076.81 төгрөг болж байна. Иймд дээрх хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүд нь байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээгээр зүйлчлэгддэг ба 4 дүгээр зүйлийн 4.1-д “үлэмж” хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг юм.

 00 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дүгээр зүйлийн .1-д “...гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус, тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг үлэмж, нэг зуун хорин таваас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг их, хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлно...” гэж заажээ.

016 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 19000 төгрөг байсан ба үүнийг 1 дахин нэмэгдүүлж тооцвол 4.000.000 төгрөг болж байх ба шүүгдэгч Б., Д. нарын учруулсан гэх хохирлын хэмжээ 4.13.16 төгрөг байгаа нь дээрх хуулинд зааснаар их хэмжээ хохирол болж тооцогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын хамтран үйлдэж байгаль экологид учруулсан гэх хохирлын хэмжээг шүүгдэгч тус бүрт хуваан оногдуулж зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Харин хохирлын хэмжээг буцаан төлөх, төлүүлэх асуудлын үед шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, санаачилсан байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан төлөх хэмжээг тогтоох нь зүйтэй.

01 оны 1 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ Эрүүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, -д “.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.

           Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Шүүгдэгч Д., Б., Ч.Эрдэнэцогт нарт Нийслэлийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 01 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..” гэж заасан байхад 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 дүгээр зүйлийн 4.-д “..эд хөрөнгийг нь хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..” гэж заасан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийг хэрэглэж тэднийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Иймээс шүүгдэгч Д., Б., Ч.Эрдэнэцогт нарыг  01 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль бусаар ашигт малтмал, хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д., Б., Ч.Эрдэнэцогт нарыг Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ч.Эрдэнэцогт нь өөрийн найз Энхжаргал шүүгдэгч Д. нарын хүсэлтээр тэдэнд туслалцаа үзүүлэхээр Хүдэр сумын Нуурын тагт гэх газарт очсон, мөн өөрийн гэм буруугийн талаар маргаангүй, уг гэмт хэргийн улмаас учируулсан хохирол төлбөрийн зарим хэсгийг буюу 30.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтов.

Шүүгдэгч Д. болон түүний өмгөөлөгч Б. нарын зүгээс “...Д. нь өөрийн хайгуулийн лицензтэй газартаа хайгуулийн үйл ажиллагаа явуулсан, уг газар намаг ихтэй газар учраас хөрс хуулж хайгуул хийхээс өөр боломжгүй байсан. Д.Сэлэнгийг гэм буруутай гэдгийг шууд нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Хууль бусаар ашигт малтмал хийх, ашиглах, олборлох гэмт хэрэгт нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.6.”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна. Энэ ашигт малтмал гэдэг ойлголтонд шүүгдэгч нарын хайгуул хийж байсан ”алт” хамаарч байгаа юм.   

Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал ашиглах гэдэг ойлголтонд “олборлох” гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгч нарын газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байдлыг ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.

Түүнчлэн тэдний газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд тэдний үйлдлийн улмаас байгаль эклогид хор хохирол учирчээ.

улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. . Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн .1-д “ Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Д. нь аймгийн Хүдэр сумын Нуурын тагт гэх газарт хайгуул хийх эрхтэй лиценз бүхий газар эзэмшиж байсан боловч түүний хайгуул хийсэн гэх газар нь түүнд олгогдсон зөвшөөрөл бүхий газрын хилээс гадуур байгаа болох нь шинжээчийн дүгнэлт болох хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч нар нь улсын ард түмний мэдэл төрийн хамгаалалтанд байдаг өмчид шууд санаатай шунхайн сэдэлтээр халдаж учруулсан экологи эдийн засгийн хохирлоо сайн дураар нөхөн төлөөгүй, гэмт хэрэгт оролцсон оролцоо, санаачилсан байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, шүүгдэгч Д., Б. нарт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгч нарт оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Сэлэнгийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 14 хоног, Б.ийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Ч.Эрдэнэцогт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 10.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.-д зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэцогтоос экологи эдийн засгийн хохирол болох 47.68.400 төгрөгөөс төлөгдсөн 30.000.000 төгрөгийг хасч 17.68.400 төгрөгийг, шүүгдэгч Д., Б. нарын байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирол 4.13.16 төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, санаачилсан байдал зэргийг харгалзан тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 1.076.81 төгрөгтийг гаргуулан улсын орлогод оруулж нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Г.гийн өгсөн мэдүүлэг, тодорхойлолт зэрэгт үндэслэн шүүгдэгч Ч.Эрдэнэцогтийн эвдсэн гэх газрын 1.3 га газрын нөхөн сэргээлтэнд зарцуулагдах 9.936.4 төгрөгийн зардал, Б., Д. нарын эвдсэн гэх 0.17 га газрын нөхөн сэргээлтэнд зарцуулагдах 6.37.196 төгрөгийн зардлуудыг  шүүгдэгч нар гаргаж уг газартаа нөхөн сэргээлт явуулсан гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч Б.ийн ашиглаж байсан гэх Хьюндэй 40 LC-7, Кат 30 LC, 34 LC загварын эксковаторуудын бичиг баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлээгүйн улмаас хэний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тодорхойгүй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэв.

Мөн энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Хүрэл төр ХХК-ий эзэмшлийн 44-88 УНС улсын дугаартай Жийп Вранглер маркийн машин нь гэмт хэргийг шалгах явцад шүүгдэгч Д.Сэлэнгийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь нотлогдсон байх тул битүүжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгчид олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэ гэмт хэрэгт шинжээчээр томилогдож дүгнэлт гаргасан Тост элс ХХК-иас нэхэмжилсэн шинжээчээр ажилласны зардал 3.300.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Д.эс 1.100.000 төгрөг, Б.өөс 1.100.000 төгрөг, Ч.Эрдэнэцогтоос 1.100.000 төгрөг гаргуулан дээрх компанид олгох нь зүйтэй.

Нийслэлийн Прокурорын газраас 017 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр үйлдэж ирүүлсэн тоот яллах дүгнэлтэнд шүүгдэгч Д., Б. нарын үйлдлээр эвдэгдсэн гэх газрын хэмжээг 0.17 га гэхийг 1.7 га гэж ташаа бичигдсэн болохыг дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн ,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар овогт гийн , овогт ын , овогт ийн Эрдэнэцогт нарыг мөн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал, хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт гийн д 01 жил 0 сарын хорих ял, овогт ын өд 01 жилийн хорих ял, овогт ийн Эрдэнэцогтод 01 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.д оногдуулсан 01 жил 0 сарын, Б.өд оногдуулсан 01 жилийн, Ч.Эрдэнэцогтод оногдуулсан 01 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Сэлэнгийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 14 хоног, Б.ийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Ч.Эрдэнэцогт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 10.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.-д зааснаар ялтан Ч.Эрдэнэцогтоос 17.68.400 төгрөгийг, ялтан Д.эс 1.076.81 төгрөг,  Б.өөс 1.076.81 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар ялтан Д.эс 1.100.000 төгрөг, Б.өөс 1.100.000 төгрөг, Ч.Эрдэнэцогтоос 1.100.000 төгрөг гаргуулан Тост элс ХХК-д олгосугай.

8.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Хьюндэй 40 LC-7, Кат 30 LC, 34 LC загварын эксковаторуудыг битүүмжлэлээс чөлөөлж, 44-88 УНС улсын дугаартай Жийп Вранглер машиныг битүүмжлэлээс чөлөөлж Хүрэл төр ХХК-д олгосугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.-д зааснаар ялтан Ч.Эрдэнэцогтод оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзан уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.  

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн .-д зааснаар  ялтан Ч.Эрдэнэцогт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

1.Ялтан Ч.Эрдэнэцогтод урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан Д., Б. нард урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

           

 

                                ДАРГАЛАГЧ                              Б.ЭРДЭНЭХИШИГ