Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 149/ШШ2024/00224

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 149/ШШ2024/00224

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би,

*******, Орхон овогт Сандагийн Урантүлхүүр /утас:85141663 /-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 3-р баг Баянсуудал, бороо гудамж 38 тоотод оршин суух Өөлд овогт Бат-Эрдэнийн Ган-Эрдэнэ/ РД:МЗ87122202, утас:94420046 /-д холбогдох 2000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...******* нь 2023 оны 3-р сарын 6-нд хувийн хэрэгцээнд зориулахаар 1500000 төгрөгийг зээлж авсан ба 300000 төгрөгийг сар тутмын 20-нд төлж байхаар тохиролцсон. Гэвч ******* нь 2023 оны 4-р сард 5-р сард нийт 500000 төгрөг төлсөн боловч түүнээс хойш одоог хүртэл мөнгөө өгөхгүй байгаа тул үлдэгдэл 1000000 төгрөг дээр 6,7,8,9,10,11,12,1,2,3 сар бүрийн 10% хүү тооцох 1000000 төгрөг нийт 2000000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. ....гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:....

******* нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Энэ хүнээс 1500000 төгрөг зээлж авсан үнэн. Үүнээс 500000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 1000000 төгрөг үлдсэн анх зээлэхдээ хүүгүй гэж тохирсон. Үлдсэн 1 сая төгрөгөө хүүгүй төлж барагдуулмаар байна. Би үлдэгдэл 1000000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Нэмэлтээр хүү 500000 төгрөг төлнө. Нийт 1500000 төгрөг төлж барагдуулна. ...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн 1584829.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Түвшинжаргал нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 46950 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийн 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь 1500000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 23125 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 23125 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний Лизинг ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ