Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03150

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 30 181/ШШ2024/03150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,   тоотод байрлах А.. ББСБ ХХК /РД:  /-ийн нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д  Б  /РД:  /-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. НэхэмжлэгчА...ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Быг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д  овогтой Б т /РД:  /,  -ыг эрэн сурвалжлуулах тухай. "А..." ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С  миний бие Д.Б  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 247,529 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Д.Б-д гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч "хаягтаа оршин суудаггүй" нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Д.Б нь 2022 оны 09 сард "А с" ХХК-тэй зээлийн гэрээ байгуулахдаа Сонгинохайрхан дүүрэг,  тоот хаягт оршин суудаг байсан нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдсон. Гэтэл шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас шалтгаалан миний бие нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Манай "А... ХХК нь "А " ХХК-д ф  үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Д  овогтой Б  /РД: /-ийг Эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газраас ял шийтгэл эдэлж байгаа эсэх хэрэв ял шийтгэл эдэлж байгаа бол хаана аль хорих ангид ял лавлагааr тус тус шийтгэл эдэлж байгаа эсэх лавлагаа, Монгол улсын хилээр гарсан эсэх гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А л ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022-09-  дугаар цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн хөрөнгийн багц худалдах, худалдан авах 24/01 дугаартай гэрээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2024/16671 дугаартай захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

НэхэмжлэгчА...ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С т нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

1. Д.Б ньА...ББСБ ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022-09-27/100022 дугаар Зээлийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж хариуцагчид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ  дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүрэг,  тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойололтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

3. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчА...ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Быг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д  Б т /РД: Ч /-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Быг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бын оршин суугаа хаягийг олж тогтоонА...ББСБ ХХК /утас:  /-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ