Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2024/00156/И |
Дугаар | 149/ШШ2024/00225 |
Огноо | 2024-05-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 149/ШШ2024/00225
2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 149/ШШ2024/00225 | Сэлэнгэ аймаг |
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум,*******, утас:94117212/-д холбогдох
6 432 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... ******* би ******* гэх хүнтэй арваад жилийн өмнөөс танил болсон. Намайг аниа аниа гээд бид төрсөн эгч дүүс шиг л байсан. ******* нь эгчээ надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна та тус болооч би зээлээ өгөх гээд мөн зээл хөөцөлдөж байгаа дансны хуулга хардаг юм байна та миний данс руу мөнгө шилжүүлчих би хонуулаад буцаагаад явуулна гэх мэтээр мөнгө аваад буцааж өгөөгүй. Би өөрийн Хаан банкны 5001583085 тоот данснаас *******гийн эзэмшлийн Хаан банкны 5001240898 тоот дансанд 2023 оны 10-р сарын 25-ны өдөр 450000 төгрөг, 2023 оны 10-р сарын 28-ны өдөр 858000 мөн өдөр 50000 төгрөг, 2023 оны 11-р сарын 12-ны өдөр 10000 төгрөг, 2023 оны 11-р сарын 27-ны өдөр 200000 төгрөг, 2023 оны 11-р сарын 30-ны өдөр 1800000 төгрөг, 2023 оны 11-р сарын 30-ны өдөр 88000, 100000 төгрөг, 2023 оны 12-р сарын 01-ний өдөр 856000 төгрөг, 2023 оны 12-р сарын 17-ны өдөр 1000000 төгрөг нийт 5732000 төгрөг дансаар шилжүүлсэн. Үүнээс 1000000 төгрөг нь бид хамтдаа Эрээн хот руу явахдаа зочид буудалд төлсөн миний зардалд хасаж тооцно. Мөн 2024 оны 01-р сарын 15-ны өдөр надад 800000 төгрөг шилжүүлснийг хасаж тооцоод үлдэгдэл 5932000 төгрөг дансаар шилжүүлсэн. Мөн ******* нь надад Д.Болорхишиг гэдэг хүн 2140000 төгрөг өгөх ёстой байсан ба шилжүүлэх гэж байгааг нь мэдээд миний дансыг өгчих би дансандаа хонуулаад маргааш тан руу явуулна гээд гуйгаад байхаар нь явуулсан ******* өөрөө хүлээн зөвшөөрнө гэж итгэж байна. Мөн 2023 оны 11-р асрын 30-ны өдөр мөнгөгүй болсон гэхээр нь би өөрийн алтан бөгжөө ломбардад тавиад 360000 төгрөг өгсөн. Ингээд нийт 6432000 төгрөгөөр намайг хохироогоод өгөхгүй байна. Тиймээс *******гаас надад 6432000 төгрөг гаргуулж өгнө үү. ...гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:... Мандал сумын 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн 63 тоотод оршин суух ******* миний бие *******гаас нэхэмжилсэн 6432000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Анх 2023 оны 07 сараас ******* эгч над руу утсаар ярьж ажил хийхгүйгээр мөнгө олох ашигтай боломж байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг М-Интернэйшнл гэдэг сүлжээний бизнес байна. Миний дор элсэж ор хамтарч ажиллая их хэмжээний ашиг, орлого олох юм гэж гуйж ятгасны дагуу би элсэж орж 2023 оны 10 сарын 22-ны өдөр уг сүлжээнд элсэн орж 4290000 төгрөг төлж сүлжээнд шилжин орж 20 ширхэг бүтээгдэхүүн авсан. 1 бүтээгдэхүүний үнэ нь 214000 төгрөгийн үнэтэй гэж байсан. ******* эгч намайг элсүүлж оруулсныхаа хөлсөнд 1690000 төгрөг авсан байгаа. Гэтэл уг бүтээгдэхүүн нь манай зах зээлд гүйлгээгүй бараа бүтээгдэхүүн байсан учраас зарагдахгүй болохоор нь Өвөр Монголын Шилийн гол руу 2023 оны 11 сарын 02-ны өдрөөс 07-ны хооронд явахдаа юу ч зарж чадаагүй баахан өрөнд ороод ирсэн. *******гаас 2023 оны 10 сарын 25-ны өдөр 450000 төгрөг авсан нь үнэн. 2023 оны 10 сарын 28-ны өдөр авсан гэх 858000 төгрөгөөс миний охины сүлжээнээс 2 бүтээгдэхүүн авсан 429000 төгрөг хасагдана. 50000 төгрөгийг авсан. 2023 оны 11 сарын 12-ны өдөр авсан 10000 төгрөгийн унааны зардал үүнээс 5000 төгрөгийг би төлнө. 2023 оны 11 сарын 27-ны өдөр 200000 төгрөг авсан. 2023 оны 11 сарын 30-ны өдөр авсан гэх 1800000 төгрөгийг Өвөр Монголын Шилийн гол руу явсан замын зардал буудлын мөнгөнд хамт зарцуулсан мөнгө юм. Мөн 2023 оны 11 сарын 30-ны өдөр өгсөн 88000 төгрөг мөн өдөр авсан 100000 төгрөг энэ мөнгийг бид 2 дундаа хэрэглэсэн мөнгө төгрөг учраас 2 хувааж 50 хувиар би төлөх ёстой. 2023 оны 12 сарын 01-ний өдөр 856000 төгрөг надад огт хамаагүй миний дансаар дамжуулж өөртөө бүтээгдэхүүн авсан байгаа. 2023 оны 11 сарын 30-ны өдөр 360000 төгрөг авсан. Ингээд миний тооцоогоор авсан мөнгө нийтдээ 2488000 төгрөг болж байгаа. Би *******д 13 бүтээгдэхүүн өгснийг 1 ширхгийг 214000 төгрөгөөр тооцож бодоход 2782000 төгрөг болж байгаа. Мөн 2024 оны 01 сарын 15-ны өдөр Гаамаа гуайн дансанд 800000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 3582000 төгрөг шилжүүлсэн байгаа. Миний тооцоо баримттай үнэн тооцоо гаргасан. Би одоогоор 2046000 төгрөг төлөх ёстой үлдэж байна. Энэ хугацаанд ******* нь мөнгө төгрөгөө нэхэж хүүхдүүд нь хашаа давж орж ирж айлган сэтгэл санааны дарамтад оруулсан. Миний бие 16 настай хүүгийн хамт өрх толгойлж амьдардаг нөхөр маань 2012 онд өвчний учир нас барсан. Би хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад уул уурхайд ажиллахад бэлэн болж бүх юмаа бүрдүүлсэн байхад ******* өнөөдөр намайг ажил ч үгүй амьдрал ч үгүй болгоод мөнгө төгрөг нэхээд байгаад гомдолтой байна. Анх ******* гуйлт ятгалгаар 4290000 төгрөг төлж сүлжээнд нь элсээд олсон ашиг байхгүй хохирсон. ******* бага хүү Энхбаатар нь байнга залгаж хүн явуулж чамайг алуулна, мөнгө төгрөг яасан луйварчин минь гэх мэтээр айлган сүрдүүлж миний бие байнгын дарамтад байна. Миний бие *******д төлөх ёстой 2046000 төгрөгийг төлөхгүй учир нь би энэ хүнээс болж 4290000 төгрөгөөр хохирсон харин энэ намайг элсүүлсэн ашиг гэж ******* 1690000 төгрөг авсан. Эцсийн эцэст миний бие сэтгэл санаа, эдийн засгаар мөн ажил төрөлгүй олсон орлогогүй болж маш их хохирсон учраас *******д ямар нэгэн өр шир төлөх төлбөр байхгүй. ...гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...******* гуай бол Зүүнхараа хотод амьдардаг байсан. ******* гуайтай хөрш байсан юм байна. Хүүхдүүд нь нэг сургуульд явдаг, байнга сургуульд хүүхдээ зөөхдөө ойр дотно байсан. 2023 оны 10 дугаар сарын үеэс бол би зөндөө өр зээлтэй, аппликэйшний зээлтэй. Мөнгө төгрөг нэхэгдээд байна, та мөнгө зээлээч гэдэг байдлаар хэд хэдэн удаагийн дансны хуулга гүйлгээгээр мөнгө зээлж авсан байгаа юм. Он сарууд бол нэхэмжлэл дээр дурдсан байна. Мөн энэ дурдаад байгаа бүгд дансны хуулгаар нотлогдож байгаа дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэлд дурдсан гүйлгээ болгоныг тодруулж өгсөн санагдаад байна. Тодруулсан байгаа. Бас М-интернэйшнл гээд сүлжээ яриад байх шиг байна. Энэ дээр бол сүлжээнд элсэж орсон явдал бол байдаг. Гэхдээ энэ сүлжээнд орохдоо мөнгө төлдөг юм байна. Энэ мөнгийг нь би төлж байсан 4 сая гаран төгрөгөөр элсэж ордог. Энэнээс 2 саяыг нь би өөрөө төлөөд үлдэгдлийг нь ******* гуай төлөөд ингэж элсүүлж оруулж байсан. Энэ мөнгөө бол би нэхэмжлээгүй, энд бол хэн нэгэн хүчээр оруулах боломжгүй, өөрөө бичиг баримтаа авчхаад элсэж ордог, сүлжээнд орсон, ороогүй дээр маргах зүйл байхгүй. Энэ бол нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн хамааралгүй, ямар ч холбоогүй юм, мөнгө зээлээч гээд л надаас мөнгө аваад байдаг байсан. Өөрөө ийм асуудал байна, ийм зовлон байна гээд л амь амьдрал ахуйгаа ярьдаг, зовлонгоо ярьдаг. Энийг нь тусалж дэмжье гэж бодоод л мөнгө шилжүүлдэг. Мөнгө шилжүүлэхдээ хувиараа бизнес хийдэг байсан гээд хариуцагч өөрөө түрүүн дурдлаа. Бараа зардаг байсан юм шиг байна. Бизнес хийдэг байсан юм уу даа. Наймаа хийдэг юм уу. Тэгэхээр та над руу мөнгө явуулахдаа бараа гэж явуулаад бай тэгэхээр би дараа нь зээл авахад банкнаас зээл авахад тэр болгоныг орлого гэж тооцдог учраас та тэгж явуулаад байгаарай, зээлүүлэв гэж болохгүй шүү. Энэ 2 сая 145 мянган төгрөгийг бол Болорхишиг гэдэг хүн ******* гуайд өгөх ёстой байсан, явуулах гэж байгаа гэдгийг хоорондоо утсаар ярьж байхыг нь сонсчхоод миний дансанд нэг хонуулчих буцаагаад би маргааш явуулчихна, надад орлого гэж орж ирсэн байвал дараа нь надад зээл авахад хэрэг болдог юм гэдэг байдлаар итгэл төрүүлээд л ингээд мөнгө аваад байсан байдаг. Мөнгөө нэхэж араас нь зөндөө холбогддог, огт өгөхгүй гээд дайраад байдаг. Хэл ам болж байгаад 1800000 төгрөг охиныхоо данснаас шилжүүлсэн. Энийг бол хасаж тооцсон байгаа. Өөрийнхөө ч данснаас шилжүүлээгүй бид нар энэ дээр маргая гэвэл маргах боломж байдаг. Тэгэхдээ өөр данснаас хамаагүй энэ охины гэдгийг мэдэж байгаа учраас хасаж тооцоод байна. Мөн дансаар шилжүүлсэн мөнгөнөөс сая төгрөгийг бас л хасаад байгаа. Эд нар энэ сүлжээний бизнест ажиллаж байхтай хамт урагшаа явдаг юм байна. 1800000 төгрөгийг 2023 оны 11 сарын 30-нд шилжүүлсэн байгаа юм. Энэнээс 800 мянгаар нь яалт ч үгүй миний нүдэн дээр зээлээ төлсөн 1 сая төгрөгийг нь бид хоёр уул нь 500, 500-гаар нь хуваах л ёстой, буудалд орж байрладаг юм байна. Энэ зардалдаа зарцуулсан. Гэхдээ би саяар нь хасчихъя гээд ингээд хасаад байгаа юм. Бусад нэхэмжлэлд дурдаагүй зөндөө гутал хувцас авч өгдөг байсан. Эрээнд явахдаа бүх зардлыг би даадаг. Өмнө нь явахад бол бүх зардлыг би даасан. Тэгэхдээ энийг би нотолж чадахгүйгээс хойш нэхэмжлэхгүй. Ээмэг бөгж юмаа ломбардад тавиад л мөнгө гаргаад өгдөг. Энэ бол бас өөрийнхөө нэрээр тавьчхаад би өөрөө л авдаг. Энэ бүгдийг боломжгүйгээс хойш би тооцохгүй, дансны хуулгаар ингээд харагдаад байгаа энэ мөнгөө л ядаж олж авмаар байна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаж байна. Тэгэхлээр дансны хуулганд дурдсан энэ дүнгүүдээс 6432000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нотлох баримтууд бол хавтаст хэрэгт өгсөн дансны хуулгыг бол тодруулаад өгсөн байгаа. Тэгэхээр хариуцагчаас 6432000 төгрөгийг нэхэмжлэгч *******д гаргуулж өгнө үү гэдэг нэхэмжлэл гаргаж байна. ...Хариуцагчийн тайлбарыг сонслоо. Тодорхойгүй л юм ярьчихлаа л даа. Би авсан нь үнэн. Гэхдээ төлөхгүй л гээд байгаа юм шиг байна. Мөнгө данс руу нь шилжиж орж ирсэн дээр бол маргахгүй байна. Нотлох баримт байгаа учраас Болорхишиг энэ дээр бол бас бүтээгдэхүүний ******* гуайн бүтээгдэхүүн мөнгө гэж явуулсан юм аа гэдгийг тайлбараар зөвшөөрөөд байх шиг байна. Хүмүүс элсүүлээд хуваасан гэдэг дээр бол бас ******* гуайгаас би тодруулсан. Энэ бүх мөнгөнүүд яг юу юунд зарцуулагддаг юм бэ гэдгийг тайлбарласан 2 хүүхэд элсүүлсэн мөнгө бол биш ээ. Тэр мөнгийг нь өмнө нь өгчихсөн байсан. Дараа нь тэрнээс зөрүү гарсан. Дээр нь би энэ мөнгийг чинь авмаар байна аа гэж хэлээд ингэж шилжүүлсэн гээд яриад байгаа юм. Тэгэхээр энэ дансны хуулгаар нотлогдоод байна. Энэ орсон мөнгөнүүдийг үгүйсгэхийг бол хэлж чадахгүй байна. Орсон нь үнэн. Гэхдээ би төлөхгүй л гээд юм яриад байх шиг байна. Энэ 1 сая төгрөгийн талаар огт дурдсангүй. Хамгийн сүүлд шилжүүлсэн 1 сая төгрөг энийг бол миний би дансандаа хонуулаад танд буцаагаад явуулъя аа гэж хэлээд л авсан юм шиг байна. Энэ талаар бас дурдахгүй байна. Тэгэхлээр бусад одоо гүйлгээнүүдийн талаар болбол зөвшөөрөөд байна. Хариуцагч юу юуны мөнгө вэ, зээлээ төлөөд байгаа юм уу эсвэл авах ёстой мөнгө байсан юм уу? энэ талаараа тайлбарлаж чадсангүй. Тэгэхлээр авсан гэдгээ бол зөвшөөрөөд байна. Тэгэхлээр нэхэмжлэлийг бол хангах үндэслэлтэй байна. Энэ дансны хуулгаар нотлогдоод байгаа энэ мөнгөнүүдийг төлөх үндэслэлтэй байна. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагын 6432000 төгрөг энэ дүнгээр гаргуулж өгнө үү. Ломбардад 360000 төгрөгөөр алтан бөгжөө тавиулсан гэдгийг хариуцагч өөрөө бас сая дурдлаа. Энийгээ бас нэмж нэхэмжлээд байгаа юм. Хариуцагч өөрөө бол энэ тал дээр бас үгүйсгэсэн юм хэлээгүй. ...гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:... Д.Гаамаа гуай бид хоёр хорин хэдэн жил айл аймаг явсан. Сүүлийн 5 жил холбоогүй байж байгаад би Турк Улсад байж байгаад ирсэн. Ирээд 7 сард надтай өөрөө холбогдсон. Би энд ингээд орчихсон байгаа. Дүүтэйгээ цуг ингээд наймаа хийгээд явж байгаа. Тэгээд дүүдээ 8 сая төгрөг өгчхөөд авч чадахгүй байна тэгээд энэ ер нь их зүгээр юм чи одоо бараг л ажил хийгээд ч хэрэггүй, наймаа хийгээд ч хэрэггүй. Чи энд орох юм бол ингээд асар их мөнгө төгрөг олох юм байна гээд манайд өөрөө бүүр 8 сард өөрөө ирж 3 хоноод тэр зээ хүүтэйгээ 2, 3 хоноод ирээд явсан. Би тэгээд тэрнээс хойш над руу нэлээн хэд холбогдсон чи орох уу барих уу гээд тэгэхээр нь 10 сарын хорьдоор хот ороод тэгээд энэнийх нь тэр хуралд нь суусан. Дүүгийнх нь мөнгө хүрэлцэхгүй гээд яг над дээр бол энэ баримт нь байна 10 сарын 22-нд энэ Хийморь гэдэг ломбардад 6 сая төгрөг эгчтэйгээ цуг нийлээд 6 сая төгрөгийн юм тавиад энд бол би орсон байгаа. Гаамаа гуай өөрөө хэлэхдээ хамаагүй одоо мөнгө төгрөг наашаа цаашаа яваад ингээд Эрээн ороод мөнгө төгрөгийн асуудал дээр чи санаа зовох юм байхгүй. Юм хумыг чинь эгч нь өөрөө даагаад явна. Дараа нь чи бид 2 биеийгээ таньж мэдэхгүй биш хоёулаа учраа олох байлгүй дээ. Тэр тал дээр ямар хэн хэнийгээ мэдэхгүй биш гэж надад өөрөө хэлсэн байгаа. Тэгээд энэ Хаан банкны л дансаар надад 10 сарын 25-нд би чинь 10 сарын 22-нд 4290000 төгрөгөөр хамаг байдгаа шавхаад орсон. 25-нд миний банк болоход би ******* гуайгаас бол яалт ч үгүй миний энэ данс дээр ерөөсөө бүх юугаа би ингээд дугуйлаад тавьчихсан. Тайлбар дээр бол давхар өгчихсөн байгаа. 10 сарын 25-нд бол ******* гуайгаас би 450000 төгрөг авч банкаа хийсэн. Энэ 10 сарын 28-нд 858000 гэж байгаа юм. Миний энэ дээр бол байгаа. Бадмаа Шижир гээд өөрийнх зээ хүү Шижир гэж байгаа. Бадмаа нь болохоороо миний дунд охин энэ 2-ыг тус тус 429000-аар 2 хүүхдээ оруулчихъя. Энэ оруулснаараа эргүүлээд *******д өөрт нь ашигтай. ******* гуай эргүүлээд энэ 2 хүүхдийг оруулаад манай эгчийг оруулснаараа 3, 3 сая төгрөгийн ашиг өөрөө олоод авчхаж байгаа юм. Тэгэхээр өөрийнхөө хүүхдийн хийсэн 429000 төгрөгөөр хийсэн мөнгөө над дээр 856000 төгрөгөө над дээр энэ Бадмаа Шижир гэж биччихээд энэ мөнгөө нэмээд оруулчихсан байна л даа. Энийг бол би угаасаа тайлбар дээрээ биччихсэн. Энэ дээр бол 858000 төгрөг биш 429000 төгрөг миний охиныг оруулсан оруулаад би 2 бүтээгдэхүүн авсан юм. Энэ компаниас. 10 сарын 30-нд 1800000 төгрөг гэж байгаа юм. Би ******* гуайгаас мөнгө ерөөсөө гуйгаагүй. Энэ бол тайлбар дээрээ бас өдий насны хүн гэдэг чинь бас юмыгаа ялгаж салгаж бас зөв бичих хэрэгтэй гэж би бодож байгаа юм. Улаан цагаан ингээд нэг луйвар юм шиг ингэж нэг хүнийг ингэж бас хүний нэр төрд ингэж халдаж болохгүй шүү дээ. Бид 2 11 сарын 7-нд урагшаа Эрээн хот явсан. Бүтээгдэхүүнээ аваад 20, 20 ширхэг бүтээгдэхүүн компаниас аваад хоёулаа үүргэвчтэй хэн хэнийгээ цүнхэндээ чемодандаа чирэх нь ч ирээд Эрээн хот орсон. Эрээн дээр оччихоод энэ Гэрлээ гэдэг хүүхнийг дагуулж яваад энэ хүүхэн одоо тус болно, явна гэхэд нөгөө хүүхэн нь Эрээн дээр оччихоод би Монгол руу буцлаа гээд бүх зардлаа даалгуулаад өөрөө явахгүй болчихоор нь хоёулаа цаашаагаа Шилэн хотод очоод 3 хоночхоод буцаад ирсэн. Юу ч зараагүй. Тэгээд буцаад би тэр хооронд ******* гуайтай холбоотой байж байгаад би тэнд оффис байдаг юм. Тэр оффис дээр нь л би хонож байгаа юм. Тэгээд л хоноод байж байхдаа чи одоо хоосон байж байх хооронд хоёулаа ус авч ууя, ундаа авч ууя чи гараад аваад ир, миний данс руу 10 мянган төгрөг хийсэн юм. Энэ бол ундаа усных нь мөнгө дундаа хийнэ шүү. Энэ 20 мянган төгрөг хүртэл дундаа хийнэ шүү. 1800000 төгрөг нь ямар учиртай юм бэ гэхээр 11 сарын одоо 30-нд над руу хийсэн байгаа 11 сарын 20 хэдэнд би хүртэл тэр оффис дээрээ байсан Ганбаатар Болорхишиг гээд байгаа энэ хүний нөхөр болох Ганбаатар гэдэг хүнтэй цуг урагшаа явахаар болсон. Одоо захирал гэж яригдаад байгаа энэ хүнтэй цуг урагшаа явахад гурвуулаа буудлынхаа мөнгийг хувааж хийнэ 500 000 төгрөгөөр орно гээд ******* гуай над руу би энэ хүнд ******* гуай өөрөө Пагмадулам гэдэг хүнд 2500000 мянган төгрөг, та мөнгөтэй болбол зээлүүлээч гээд зээлүүлэхэд хүүхдээсээ авлаа би гээд 2500000 төгрөгийг чинь 2 хонуулаад би 5000000 төгрөг болгоод өгье гэхэд энэ хөгшин өгсөн юм. Тэгээд тэр мөнгөө авч чадахгүй байж байгаад 11 сарын сүүлээр би хөөцөлдөөд энэ мөнгөө аваадахъя гэж хэлэх дээр над руу 1800000 төгрөгөө өөрөө шилжүүлсэн. Энэ төгрөгийг нь би миний энэ дансны хуулга дээр Ганбаатар гэдэг захиралтай би яриад Хаан банкны данс байна уу гэсэн чиний данс руу би хийчихье Думаа чи энэ Ганбаатар луу шилжүүлээд билетээ захиал, буудлынхаа мөнгийг өг, ойр зуурынхаа юмнууд, билет замынхаа зардал бүх юмнуудыг тооцоо гэж надад өөрөө 1800000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс чинь би 200000 төгрөг байгаа 480000 төгрөг би вишн фандны мөнгө хийдэг юм. 1800000 нь би 248000 төгрөг би авч вишн фандны мөнгө гэсэн. Ерөөсөө ингээд минут секундээрээ ерөөсөө хоноогүй. Энэ мөнгө 1800000 төгрөг. Одоо тэгээд Ганбаатар захирал Нансалмаа гээд хажуу талынхаа оффис хүүхэн рүүгээ сая төгрөгийг нь шилжүүлээд билетээ захиална, чи тийшээ 100000 төгрөг хий 220000 төгрөг хий, миний дансанд 20000 төгрөг л үлдсэн. Ерөөсөө цаг минутаараа энд угаасаа байгаа 11 сарын 30-нд ерөөсөө ингээд л 5, 10 минутын зөрөөтэй би шилжүүлсэн байгаа. Энэ дээр бол миний ганц алдаа болохоороо ерөөсөө би нөгөө өөрийнхөө утасныхаа дугаарыг л би бичсэн байгаа. Тэгээд цаашлуулаад 88000 төгрөг гэж байгаа юм. 88000 төгрөг дээр Ганбаатар захиралтай яриад бид хоёр 10 хэдэн хүнтэй очоод урд очоод танилцсан энэ хүмүүст хоёулаа юм авч явъя хэлээд өгөөч гээд бид хоёр тэр Ганбаатараасаа асуусан тэгэхэд та 2 одоо харийн хүнд очих гэж байгаа юм чинь ойр зуурын 9 шидийн юм хэрэггүй бүх юм урд байдаг юм. Тийм учраас та 2 сайхан ийм хайрцагтай аарц, чацаргана, элэгний нухаш ч юм уу тиймэрхүү юм аваад тэгээд Монголын шоколаднууд байдаг юм. Тийм хайрцагтай шоколад аваад явсан нь дээр гээд тэгээд би ******* руу ярьсан ******* гуай руу ярьсан чинь над руу энд өөрөө гүйлгээнийхээ утга дээр бас бараа бээлий гээд биччихсэн байгаа юм. Бараа бээлий гэж явуулсан энэ 88000 төгрөгөөрөө би 9 ширхэг хонины ноосон бээлий авсан. Тэгээд энд 100000 төгрөг бас бараа Думаа гээд над руу явуулсан энэ 100000 төгрөгөөр би юу хийсэн юм бэ гэхээрээ нөгөө 2 кг элэгний нухаш авсан 2 кг элэгний нухаш авсан нөгөө чацаргана аарцнуудаа авсан шоколаднуудаа авсан. Ингээд хоёулаа энд гарсан зардлаа ингээд 188000 төгрөгөө хоёулаа дундаа хийнэ аниа та энийг бичээрэй, та бичээд яваарай өдийд дал гарсан хүн арай намайг бас хуурахгүй дээ гэж би одоо 20 гаран жил найзалсан юм чинь өөрийн эгч шигээ би энэ хүнийг л мэдээж үзэж хүндэлж явсан болохоос биш энэ хүний дотоод хүн нь ямар вэ гэдгийг би өдий болтлоо би таньж яваагүй л байсан байхгүй юу. Энэ 856000 төгрөг энэ бараа эм энэ тэр гээд биччихсэн байгаа. Энэ дээр гүйлгээнийхээ утга дээр өөрөө над руу шилжүүлэхдээ би дахиад 4, 4 ширхэг Мая Макс гэрээ Макс авъя чи Болороо руу яриад аваадах би Зайсан руу явж нөгөө нэг хүүхнээсээ мөнгөө аваад эндэх ажлаа би зохицуулаадахъя, чи наад бүтээгдэхүүнээ аваадах гээд миний данс руу хийсэн. Би Болороо руу яриад одоо Болорхишиг рүү нь яриад 8 ширхэг би энд хавсаргаад бас өгчихсөн байгаа 4 ширхэг Гремакс 4 май Максыг одоо Болороогийн данс руу хийгээд өөрөө дээшээ гарч би авч ******* гуайд өгсөн бүх юм одоо ингээд угаасаа энэ дээрээ байж байгаа. Тэгээд энэ 858 000 төгрөг, тэгээд эндээсээ би угаасаа хуваагаад төлнө гээд энэ 1800000 төгрөгийг бол би 2 хувааж хуваасан байгаа 856000 төгрөгийг би угаасаа төлөхгүйгээр шийдсэн юм. Яагаад гэхээр ******* өөрөө 4, 4 ширхэг бүтээгдэхүүн 8 ширхэг бүтээгдэхүүн өөрөө захиалж авчхаад над дээр яахаараа ингээд 856000 төгрөгийг нэмдэг юм, та нар өөрсдөө хүлээн зөвшөөрөх үү, та нар дээр тэгээд бичсэн байх юм бол тэгээд 858000 төгрөг би түрүүн хэлсэн Бадамаа Шижир 2 гээд гүйлгээнийхээ утга дээр над дээр биччихсэн байгаа. Хажууд нь одоо гэрч гэвэл одоо бас гэрч 2 гэрч ороод ирчихсэн байгаа 2 гэрчийн хажууд энэ бүх юмнуудыг ерөөсөө бодитоор нь өөрөө шилжүүлсэн байгаа. Тэрнээс би гуйлгачиндаа, ******* гуайгаас би банкны мөнгө хийх гэж байгаа юм тэгэх гэсэн юм би мөнгөгүй болчихлоо гэж би зовлон тоочдог хүн биш, би өдий наслахдаа би өөрийнхөө бор зүрхээрээ наймаагаа хийгээд арилжаагаа хийгээд л би явж байсан. Би хүнд худлаа ярьж үзээгүй, би хулгай хийж үзээгүй өдий наслахдаа би тэгж л явсан. Өөрийнхөө бор зүрхээрээ талийгаачийгаа алдаад л 2 хүүхэдтэйгээ амьдрахад үр хүүхдийнхээ төлөө л би явж ирсэн болохоос биш 50000 төгрөгийг болбол би яалт ч үгүй өөрөө ангийнхаа 50 жилийн уулзалт байсан. Би очиж чадаагүй 2, 3 хүүхдүүд нь наад хотод уулзъя гэхэд нь яаж би хоосон очих вэ дээ. Та надаа 50000 төгрөг өгчих гээд би энэ ******* бол би 50000 төгрөгөө авснаа бол би хүлээн зөвшөөрч байгаа. 450000 төгрөгийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Тэр 20000 төгрөг Думаа гээд над руу биччихсэн байгаа. Энэ 20000 төгрөг дээрээ бас л би тэр эм эн юун дээр хувцсаа нөмрөөд л би унтаж байхад хоосон байна чи өчигдрөөс хойш юм идээгүй юу гараад талх ундаа усаа аваад ир, хоёулаа юм идье, би ч гэсэн юм идээгүй байгаа гээд миний данс руу 20000 төгрөг хийсэн. Миний одоо ерөөсөө гүйлгээнийх нь утга дээр тайлбар байгаа эргүүлээд харин энэ ******* гуай энэ 1800000 төгрөг энэ Нансал гэдэг хүний данс руу бол орчихсон эргээд шүүхэд бол ерөөсөө цаг минут бүх юмтайгаа гарч ирнэ 88000 төгрөг нь одоо ингээд бараа бээлий гэчихсэн 100000 төгрөг дээрээ бараа гэчихсэн энэ бараа нь болохоороо урагшаагаа авч явсан. Тэгээд очоод амьтан хүндээ тараагаад өгөхдөө 4, 5 бээлий үлдсэн. Тэрийг нь би *******д зараад 130 юань болоход нь би 30 юанийг нь би аваад үлдчихье миний карманд нэг ч копек ч алга. Би балга ус ч гэсэн авч байя. Та зуугаа ав очоод Шилийн голд очоод 10 хэд хоноход сар гаран болохдоо нэг Гремаксыг 450 мянгад зарж байсан 450 мянгад зараад 400 мянгад зараад тэр бүх мөнгийг Гамаа гуай өөрөө л кармалж байсан. Надад нэг ч төгрөг өгөөгүй миний бүтээгдэхүүн байгаа шүү гээд би Ганбаатарын дэргэд би хэлсэн 13 ширхэг миний бүтээгдэхүүн байгаа тэр бүтээгдэхүүнээ би аваад явна шүү гэсэн чинь юу гэж чамд өгч байдаг юм, тэгэхэд нь юу гэсэн үг юм бэ гээд би Ганбаатарын дэргэд хэлэхэд сүүлдээ за тоглосон юм эгч нь юу гэж тэгж байх вэ чи тэрийгээ өөрөө ав гэсэн, одоо би ******* тоолоод өгч байсан гэр чинь одоо энд байгаа тэгээд урд очсон өөрөө урд очоод наашаа цаашаагаа яваад наймаагаа хийсэн өглөө хоёулаа 8 цаг гараад л тэр зах зээлээр нь яваад л орой 8 өнгөрөөгөөд л 9 өнгөрөөгөөд л ороод ирнэ. Таньдаг хүмүүс маань хоолонд орно. Ерөөсөө ******* амнаас гардаг нь хүүхэн юм сайхан залуу байна бараг л намайг очоод биеэ үнэл гэж байгаа шүү дээ. Чи энэ хүнтэй уулзаад мөнгө аваад ир, мөнгө авахгүй яасан юм. Чи ийм сайхан хүүхэн байж наад хүнтэйгээ уулзаад чи мөнгө авахгүй яасан юм хаашаа юм миний биеийг үнэлүүлэх гэж энэ хүн одоо явсан юм уу? Би энэ дээрээ очоод маргалдсан. Би хэрэлдсэн тэр Ганбаатар хүртэл хоёулаа цуг явчхаад Ганбаатар, ******* гуай хүртэл намайг нэг Эрээн дээр оччихоод тэр нэг Өвөр Монгол хүнтэй хоолонд оруулчхаад цуг буудал руу оруулах гэж байхад чи ор наад хүнтэйгээ уулзаад ярь, яаж ийж байгаад чи наадхаа М рүү оруулна шүү. Ингэж хүнийг болохгүй биз дээ би чинь хүн шүү дээ ямар би биеэ үнэлэх гэж явж байгаа биш хэдий ядарч яваа ч гэсэн арай нэг биеэ үнэлээд явахгүй байх. Тэгээд өөрөө аргаа бараад сүүлдээ хоолонд орсон хүнийхээ хүнтэй цуг өөрөө очоод унтчихаж байгаа юм. Тэгчхээд би дараа нь энэ хүнээс би мөнгө авчихдаг юм билүү гэж байгаа юм. Та болиоч дээ та яасан хүн нэр нүүрээ боддоггүй одоо ямар муухай юм бэ яах гэж та надтай ингэж байгаа юм бэ боль гэсэн тэгээд бид 2 хоорондоо хэрэлдсэн юм үүн дээрээ өширхөж надаас ингэж өчнөөн мөнгө нэхээгүй л болбол би бүүр Гаамаа гуай бүүр гайхаад байх юм. Нээрээ угаасаа энэ дээр ингээд тайлбар бүх юм нь ингээд би тайлбараа бичээд өгчихсөн. Миний дансны хуулга дээр энэ орсон гарсан зарлага байгаа. Би болбол авсан юмаа би бол хүлээж байна, зөвшөөрч байна 450000 төгрөг би авсан за 20000 төгрөг за хоол хүнс ундаагаа би авсан хувааж идсэн 50000 төгрөг бол би авсан 248000 төгрөгийг бид нар 1800000-аас авч байж Вишн фандыхаа мөнгийг би хийсэн. Энэ хугацаанд ингээд намайг би өөрөө жолооч хүн 10 хэдэн жил би говиор явж том тэрэг барьж наймаа арилжаа хийж явсан. Хажууд нь би завсар зайгаараа зах дээр ирээд би бараагаа хүртэл зараад би явдаг л байсан. Намайг одоо түмэн мэдэх л байх. Хэлээд өгөх л байх өө чи хэрэггүй наймаа хийгээд ч хэрэггүй, чи жолооч хийгээд ч хэрэггүй, юугаа хийх юм дээр нь очоод нүүрсэд хутгалдаж байхынхаа оронд чи энд л явах юм бол зүгээр өчнөөн мөнгө олно шүү дээ. Одоо өнөөдөр гэхэд яаж байна намайг ажил ч үгүй амьдрал ч үгүй болгож хаячхаад л адаг сүүлд нь ингээд л хүний нэр төрд нь халдаад л одоо тэр банди нь гэхэд чинь шөнө байж байхад чинь хашаа даваад л ороод л хаалга татаад л хоёулаа зүгээр сагсалзаад л ороод ирж байгаа шүү дээ. Болорхишигийн төгрөг бол миний барааны мөнгө гэж би үзэж байгаа. Миний ******* гуайд өгсөн 10-нд 3 ширхэг барааны мөнгө хааччихсан юм. Тэгвэл би хүртэл одоо Гаамаа гуай хүртэл надаас нэлээн хэдэн жилийн өмнө миний монетон бөгжийг Хөвсгөл явах гээд зүүгээд яваад ирье ээ гэж хэлээд л одоо болтол өгөөгүй. Надад ч гэсэн зөндөө л юм би өгч л байсан авч л байсан нарийн ширийн юмыг ярих юм болбол хүн ярих л байх. Энэ 2140000 төгрөг нь ******* гуайд өгсөн. Миний 2782000 төгрөгийн бүтээгдэхүүний мөнгө. Энийг бол бид 2 тохироогүй байгаа. 2140000 төгрөг бол миний бүтээгдэхүүн. Эргүүлээд би *******д өгөх тийм юм байхгүй. Энэ 858000 төгрөг 429000 төгрөг нь хасагдаж орж ирнэ. Өөрийнхөө хүүхдийн мөнгийг яахаараа над дээр ингээд нэмж бичдэг юм бэ. 856000 төгрөг 8 ширхэг бүтээгдэхүүн өөрөө авчхаад яахаараа над дээр бичдэг юм бэ. ...Би угаасаа 450000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн, 850000 төгрөгөөс би 429000 төгрөгийг би зөвшөөрөхгүй гэж хэлсэн шүү дээ. Хажууд болбол гэрч нь байгаа шүү. Би гэрчээ дуудаж болно. Би 2 гэрчтэй явж байгаа. Энийг бол Болорхишиг ч гэсэн өөрөө нотолно. Энэ бол улаан цайгаад хүнийг бас ингэж гүтгэж болохгүй шүү дээ. Хүнийг ийм юман дээр нь дөрөөлж 50000 төгрөгийг бол би зөвшөөрч байгаа. 10000 төгрөг миний данс руу орж ирсэн. Энэ бол зөвшөөрнө. Би ус уугаад, тэгэхдээ энийг бол хоёулаа дундаа л хийнэ гэж өөрөө гарсан. Гаргасан бүх зардлуудаа хоёулаа дараа нь нийлүүлж тооцоо хийж байгаад хоёулаа төлнө өө. Одоо энэ 1800000 төгрөг гэхэд бид хоёр хуваагаад л төлнө. За 10000 төгрөг гэхэд хоёулаа 5000, 5000 төгрөгөөр л төлнө 20000 төгрөг гэхэд 10000, 10000 төгрөгөөр төлнө, 88000 төгрөгийг 44000, 44000 төгрөгөөр төлнө. Яагаад ганцаараа би энэ ******* гуайгаас та надаа мөнгө өгөөч ээ гэж чинь гуйж аваад 88000 төгрөгөөр би бээлий авчхаад ганцаараа би тэнд аваачиж амьтан хүнд өгөөгүй шүү дээ. 1800000 төгрөг бол 2 хувааж төлнө гэж өөрөө миний данс руу хийсэн хүн байгаа юм. Энэ бол буудлынх нь мөнгө нь орсон. Тэр 1000000 төгрөг. Би өглөө. Би 1000000 төгрөг тусад нь, яагаад энэ буудлынхаа мөнгөнөөс би 800000 төгрөг хаслаа гэдэг чинь би огт дурдахгүй байна гэдэг чинь ийм учиртай шүү дээ. 1800000 төгрөг над руу шилжүүлчхээд буудлынх нь мөнгө, эндээс явах вагоны мөнгө, чи гүйгээд явган явна гэж байхгүй биз дээ. Очоод эндээс вагоноор явна. Цаашаагаа автобус унаагаар явна. Замдаа хоол унд иднэ. Энэ бүх мөнгөнүүдийг би тэр Ганбаатар гэдэг хүний данс руу бол би шилжүүлсэн байгаа. 1800000 төгрөгөөс би бол 248000 төгрөгийг бол би хүлээн зөвшөөрч байгаа. Энэ Вишн фандад өгсөн. Вишн фандаа би бол төлсөн. Үлдсэнийг нь 2 хувааж төлнө өө гэж өөрөө тохирч над руу хийсэн. Хоёулаа угаасаа тэр Ганбаатар гэдэг хүн чинь гурвуулаа бүх зардал мөнгөө гурвуулаа нийлүүлээд ингээд төлнө шүү гээд. Тэгэхэд Гаамаа гуай над руу 1800000 төгрөг хийсэн. Эндээс нь дүү нь 248000 төгрөг аваад Вишин фандаа хийчихье гэсэн. Тэг гээд би 248000 төгрөг хийсэн. Угаасаа дансных нь хуулга. Ингээд бүх баримт нь байгаа. 1551000 төгрөгийн 964000 төгрөгийг 2 хуваана. Тэгээд 587400 төгрөгийг бол зөвшөөрч байна. 100000 төгрөг бас шилжүүлсэн байна. Энэ одоо бас юуны мөнгө юм бол доо. Энэ нэг тийм тийм Тэмка гэнэ үү? Энэ нэг данс байсан юм. Ийм хүний данс байна лээ. Илүү 100000 төгрөгийг 180000 төгрөгөөс шилжүүлсэн. Энэ бол унааны л мөнгө байх. Тэгээд дахиад 220000 төгрөг шилжүүлсэн байна. Эндээс 50000 төгрөгийг нь зөвшөөрнө. 220000 төгрөгөөс 110000 төгрөгийг зөвшөөрнө. 88000 төгрөгөөс 44000 төгрөгийг нь зөвшөөрнө. 12 сарын 1-нд 856000 төгрөг. Би бол энийг хүлээн зөвшөөрөхгүй. Энд 12 сарын 17-нд миний данс руу 1000000 төгрөг бол өөрөө хийсэн 17-нд бид хоёр Эрээн хотоос наашаагаа гарч ирсэн. Үүний 800000 төгрөгийг нь би өгчихсөн байгаа. Энэ дээр болохоор 1 сарын 15-нд би миний Мобайл болохгүй. Би Цогтцэций рүү явах гэж байгаа. Тэгээд охиныгоо чи хийгээдхээч. Наанаасаа 800000 төгрөг гээд би охиныхоо данснаас би шилжүүлсэн. Охин Батболдын Бадамцэцэг гэж байгаа. 200000 төгрөгийг нь бол би хүлээн зөвшөөрнө. 2140000 төгрөгийг бол энэ Болорхишигээс одоо сонсоод миний данс руу хийгээч ээ гэж одоо ингэж бас хүнд худлаа хэлж болохгүй байх. Болорхишигийг угаасаа Ганбаатар гэдэг бид 2 наашаагаа яваад би Ганбаатартай өөрөө маргалдсан. Тэгээд яршиг яршиг би явлаа. Тэнд очоод би 10 хэдэн хоноход би кармандаа нэг ч мөнгө хийгээгүй ******* гуайд л өгөөд байсан. Тэнд өчнөөн юм би зарж өгсөн гремаксыг нь ч зарж 450 юаниар зарж өгөхөд Монгол мөнгөөр хэд вэ? Нэг ширхэг Гремакс 214000 төгрөгөөр нь би зарж өгсөн 200000 төгрөгөөр нь би зарж өгсөн. Тэр болгоныг Д.Гамаа гуай өөрөө л авсан. Өөрөө авсан гутал хувцсаа өөрөө авсан, нүүр амаа янзлаад л яваад байсан. Би ******* гуайгаас бол тэнд очоод би нэг төгрөг аваагүй. Харин гутал хувцас би авч өгсөн гэж ярьж байгаа. Наашаагаа Эрээнд өгөхдөө ******* гуайн чемоданыг өргөх ингээд гутлын маань урд тал ханзарчихаар нь би нэг 60 хэдэн юаниар нэг ганц гутал авхуулж өмссөн. Тэр болбол үнэн. 2140000 төгрөг. Энийг бол Болорхишиг миний данс руу хийлгүүлчих Гаамаа эгч ээ, угаасаа миний бүтээгдэхүүн явж байгаа. Миний данс руу бол хийсэн байгаа. Миний данс руу 2130000 төгрөг бол орж ирсэн. Энд бол надаа мэдээлэл байгаа. Би энийг үгүйсгэхгүй. Үүн дээр болохоороо Болорхишиг, Дагва гэсэн энэ Дагва, Болорхишиг гэсэн хүнээс гүйлгээнийх нь утга дээр бол Гаамаа гэсэн ийм юу явуулсан байгаа. Энийг би зөвшөөрч байгаа. Харин энэ миний 13 ширхэг бүтээгдэхүүний мөнгө гэж би өөрөө үзэж байгаа. Би суутгаж бодож байгаа. 360000 төгрөгийг яг урагшаагаа явахад бас яг кармандаа хоёулаа бас яаж хоосон явахын чинь эгчийнхээ бөгжийг тавьчих аа гээд алтан бөгжөө тавьсан байгаа, 300000 төгрөгт алтан бөгжөө тавиад хоёулаа ойр зуурын эмээ авсан. Одоо маскаа авсан. Замдаа уух, одоо бас нэг ууж идэх юмнуудаа аваад такси нь мөнгө байна уу энэ төлсөн байгаа. За яах вэ 360000 төгрөгийг бол би хүлээн зөвшөөрсөн байгаа. Наадах дээр чинь. Харин би одоо өөрийнхөө бас бөгжийг эргүүлээд нэхэмжилчихмээр байх юм. Тэгээд яг л бодит процесс бол яг ийм юм болоод өнгөрсөн байгаа. Одоо гэрч бол байгаа Гаамаа гуайд тоолж өгч байсан бүтээгдэхүүнийг чиний цаанаас лайв юу хийгээд харж байхад бол байсан. Одоо энэ 858000 төгрөгийг би одоо бүхэлд нь зөвшөөрөхгүй ээ гэж байж байхад хажууд нь одоо Болорхишиг рүү миний данс руу хийгээд би Болорхишигийн данс руу хийж байсан. Одоо 2 гэрч нь хүртэл энд ирчихсэн байна. Тийм тэдэн ширхэг бүтээгдэхүүн уугаад өгсөн бүтээгдэхүүнээ би үүрээд үүргэвчинд хийгээд явж байсныг одоо энэ компанид бас элсээд орсон хүн одоо гэрчлэх байх. Энэ дээр бол би нэг их л хүнийг ингээд нэг луйвардаад байсан юм байхгүй. Ямар ч байсан миний дүү чи зүгээр санаа зовох юм байхгүй зүгээр аргална, эгч нь зохицно, хоёулаа болох байлгүй дээ гэсний үүднээс за яах вэ бас нэг арай нэг хүнийг бас ингээд улаан цагаан нэг хударгагүй загначихгүй байлгүй дээ, тэмдэглээд яваарай, адаг сүүлд нь хоёулаа тооцоо толгой хийнэ шүү гэж би хэлсэн. Утсаар залгаад авахгүй байсан гэдэг нь огт худлаа шүү. Энийг ингэж бас хүнийг гүжирдэж болохгүй шүү дээ. Залгах болгонд нь би авч байсан. Харин авахаар хүүхэд нь ерөөсөө өөдөөс хүнийг загнаад л зандраад л 9 шидээр хэлээд байдаг ямар ч учиртай юм бэ. ...гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6432000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь өөрийн Хаан банкны 5001583085 тоот данснаас *******гийн эзэмшлийн Хаан банкны 5001240898 тоот дансанд 2023 оны 10-р сарын 25-ны өдөр 450000 төгрөг, 2023 оны 10-р сарын 28-ны өдөр 858000 төгрөг, мөн өдөр 50000 төгрөг, 2023 оны 11-р сарын 12-ны өдөр 10000 төгрөг, 2023 оны 11-р сарын 27-ны өдөр 200000 төгрөг, 2023 оны 11-р сарын 30-ны өдөр 1800000 төгрөг, 2023 оны 11-р сарын 30-ны өдөр 88000 төгрөг, 100000 төгрөг, 2023 оны 12-р сарын 01-ний өдөр 856000 төгрөг, 2023 оны 12-р сарын 17-ны өдөр 1000000 төгрөг тус тус шилжүүлсэн мөн Д.Болорхишигээс нэхэмжлэгч *******д шилжүүлсэн 2140000 төгрөгийг хариуцагч ******* өөрийн дансаар шилжүүлж авсан нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх ба уг үйл баримтад зохигч маргаагүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой. Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байх боловч гэрээний зүйл болох мөнгө бодитоор зээлдэгчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон мөн хариуцагч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...нэхэмжлэгч *******гаас 2023 оны 10-р сарын 25-ны өдөр 450000 төгрөг шилжүүлснийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, 2023 оны 10-р сарын 28-ны өдөр 858000 төгрөгийг ******* бид хоёр хувааж надад ногдох хэсэг болох 429000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, мөн өдөр 50000 төгрөг шилжүүлснийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, 2023 оны 11-р сарын 12-ны өдөр 10000 төгрөг шилжүүлснийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, 2023 оны 11-р сарын 27-ны өдөр 200000 төгрөг шилжүүлснийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, 2023 оны 11-р сарын 30-ны өдөр шилжүүлсэн 1800000 төгрөгөөс 248600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг ******* бид хоёр хувааж надад ногдох хэсэг болох 587400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, 2023 оны 11-р сарын 30-ны өдөр 88000 төгрөг ******* бид хоёр хувааж надад ногдох хэсэг болох 44000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, 100000 төгрөгийг ******* бид хоёр хувааж надад ногдох хэсэг болох 50000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, 2023 оны 12-р сарын 17-ны өдөр 1000000 төгрөг шилжүүлснээс 200000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, 800000 төгрөгийг нь би буцааж шилжүүлсэн... гэж тайлбарлаж байх ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2269000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд хариуцагч *******гийн дээрх тайлбарыг үндэслэн түүний зөвшөөрсөн нийт 2269000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Мөн хариуцагч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ...2023 оны 12-р сарын 01-ний өдөр 856000 төгрөг шилжүүлснийг би *******д бүтээгдэхүүн авч явуулсан тул зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн энэхүү тайлбарын нэхэмжлэгч тал няцааж үгүйсгээгүй тул хариуцагчаас 856000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгох үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Харин хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:...Д.Болорхишигээс шилжүүлсэн 2140000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй учир нь би *******д 13 ширхэг бүтээгдэхүүн өгсөн байгаа үүний үнийг суутгана ... гэж тайлбарласан боловч тухайн бүтээгдэхүүн нь ямар үнэтэй, ямар нэр төрлийн бүтээгдэхүүн болох нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлоогүй байх тул хариуцагчаас 2140000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Мөн шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* төлсөн 117900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 4769000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 4769000 /дөрвөн сая долоон зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1663000 /нэг сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 91254 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.