Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2023/00008/И |
Дугаар | 149/ШШ2024/00227 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 149/ШШ2024/00227
2024 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 149/ШШ2024/00227 | Сэлэнгэ аймаг |
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******, *******,*******
Хариуцагч: ,,,,, , , нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 14031693.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч , нар нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хас банктай зээлийн 1320032561 дугаар гэрээ байгуулж 20000000 /Хорин сая/ төгрөгийн зээлийг Өрхийн хэрэглээ-ний зориулалтаар, 30 сарын хугацаатай, 365 хоногт 13.2 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2022 оны 09 дугаар 05-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч , нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүрэг хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгч нь ажлаа хийхээ больсон зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид зээлийн 1320032561 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй бол гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч , нар нь зээлийн 1320032561 дугаар гэрээний 6.2.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч , нарын зээлийн үлдэгдэл 2022 оны 12-р сарын 19-ний өдрийн байдлаар: Зээлийн 1320032561 дугаар гэрээний үндсэн төлбөр 13364997.56 төгрөг, хүү 654 638.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12057.22 нийт 14031693.50 төгрөг болоод байна. Барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ, зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэлд хүрэлцэхгүй болсон зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн нийт төлбөр болох 14 031 693.50 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 108 төгрөг, нийт 14259801.50 төгрөгийг , нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, , нарын банкин дахь харилцаа хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү...гэжээ.
******* төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Отгонжаргал энэ зээлийг хариуцахгүй гэсэн хүсэлт гаргасан. Тэгээд Отгонжаргал Өлзийдаваа нар бие биеэ хамтран зээлдэгчээр аваад зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээ дансны хуулга, 2018 оны 04 сараас эхлэн зээл авсан. Явц дундаа нэг ч хаагдаагүй. 20 сая төгрөгийг бүтнээр нь аваагүй. Отгонжаргалыг энэ зээлээс татгалзах үндэслэлгүй гэсэн нотлох баримтууд байна. Мөн Өлзийдаваад хурлын тов мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилсан. Нэгэнт энэ хүн маань ирэхгүй байгаа учраас хурлаа үргэлжлүүлэх саналтай байна. Тэгээд Өлзийдаваа зээлээ төлнө гэсэн хариу тайлбар өгсөн. Гарын үсэг хүчээр зурсан гэж байна. Банкнаас хүчээр зуруулсан зүйл байхгүй. Орон сууцаа зээлээр авсан юм уу. Бэлнээр авсан уу. Мөнхтөр хэлсэн гэж байна. Монгол банкны журмаар тайлбарлаж хэлсэн байх. Тухайн үед үнэхээр гэр бүл зүгээр байгаа юу гэж асуухад эвлэрсэн гэж Өлзийдаваа хэлж байсан. Тэгээд асуудалгүй гэж ойлгоод тухайн зээл гарсан. ...гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Халтар овогтой Өлзийдаваа миний бие Хас банканд 14 031 693.50 төгрөгийг төлж барагдуулах болно. Төлж барагдуулахад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй болно. ... гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: бид хоёр 2021 оны 05 сарын 25-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. 09 сарын 15-ны өдөр зээл авахад хүчээр очиж зээл авсан. Хамт амьдраагүй салсан байсан. Би хамтрангаа салгуулах гэсэн чинь салгаагүй учраас г ирүүлж салгах боломж байгаа гэж Хас банкны эдийн засагч Мөнхтөр хэлсэн. банк бусын нэр дээр байгаа машиныг чөлөөлбөл би зээл дээр чинь зурж өгнө гээд ирж зээлийн гэрээ дээр гарын үсэг зурсан. Чи өөр эхнэртэй болсон учраас хамтрангаа сольчихвол яасан юм бэ гэсэн чинь ажил дээр ирээд дарамталсан. Би чиний зээлэн дээр гарын үсэг зурсан учраас миний зээлэн дээр гарын үсгээ зур гэж дарамталсан. Би тэгээд г байлцуулан шүүх хурал оруулах хүсэлт гаргаж хурлыг хойшлуулж байсан. Тэр зээлд гарын үсэг зураад 100 төгрөг ч аваагүй. Өрхийн хэрэгцээндээ хэрэглээгүй. Тийм учраас би нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч , нар нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлтээр Хас банк Зүүнхараа тооцооны төвтэй зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 13.2% хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 1320032561 дугаар зээлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.
Зохигчид гэрээг бичгээр үйлдсэн байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* төвийн нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн зээлдэгч буюу хариуцагч маргах зүйлгүй төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин хамтран зээлдэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул Хас банк Зүүнхараа тооцооны төв нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч ыг хариуцагчаар татан хариуцагч нараас үндсэн зээл 13364997.56 төгрөг, зээлийн хүү 654638.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12057.22 нийт 14031693.50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч энэ зээлийн мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй, уг мөнгийг би төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зээлдэгч , нар нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хас банк Зүүнхараа тооцооны төвөөс нэмэлтээр 1320032561 дугаар зээлийн гэрээ байгуулж 20000000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 13.2 %-ийн хүүтэй зээл авсан бөгөөд энэ зээл болон өмнөх зээлүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж хамтран зээл авч байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан ******* төв, зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хооронд урьд өмнө байгуулагдсан 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 1320025189 дугаартай зээлийн гэрээ, зээл олголтын зөвшөөрөл, зээлийн өргөдөл дансны хуулга тус тус авагдсан байх ба хариуцагч нь өөрийн хүсэл зоригийнхоо дагуу зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гэрээнд заасан нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурсан, зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг зааж өгсөн, Хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг бүрэн хүлээнэ гэж заасан зэргээс үзэхэд зээлийн гэрээний нөхцөлийг ойлгон ухамсарлаж байсан бөгөөд хэлбэрийн төдий оролцсон, эсхүл дарамт шахалт үзүүлсэн зүйл тогтоогдохгүй байх ба ******* төвөөс зээлдэгч , хамтран зээлдэгч нарын авсан зээлийг зээлдэгч өөрөө ашигласан уу, хамтран үүрэг гүйцэтгэгч ашигласан уу гэдэг нь тогтоогдоогүй, гэр бүл цуцлуулахаас өмнө авсан зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр зээлийн гэрээ байгуулж дахин зээл авсан байх тул гэрээнд заасан төлбөрийг үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч , нараас үндсэн зээл 13364997.56 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 654638.72 төгрөг, бүгд 14031693.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* төвд олгох үндэслэлтэй байна.
57 57.1, 7 7.1.1 ******* төвөөс Улсын 228108 , , нараас 228108 ******* төвд х нь зүйтэй байна.
100 дугаар зүйлийн 100.3, 115 115.2.1, 116, 118
ОГТООХ :
1. 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч , нараас үндсэн зээл 13364997.56 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 654638.72 төгрөг, бүгд 14031693.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* төвд олгосугай.
2. 57 57.1, 7 7.1.1 ******* төвөөс Улсын 228108 , , нараас 228108 ******* төвд .
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.