Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2024/00660

 

                    2024       07         30

                     151/ШШ2024/00660

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Ц нь 1982 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Б” нэгдлийн зочид буудлын үйлчлэгчээр, 1983 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд ... сургуулийн цэвэрлэгчээр, мөн 1983 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ... эмнэлэгт асрагчаар, 1983 оны 10 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны цэвэрлэгчээр тус тус ажилласан. Гэтэл Ц.Ц-гийн ажилд томилсон тушаалууд нь тухайн үедээ Ц.Ц гэж бичигдсэн, мөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилд орохдоо Ц.Ц гэдэг нэрээр нээгдсэн, 1985 онд сумын сургуулийн дотуур байрны цэвэрлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь гарахгүй байгаагаас ажилласан байдал нь баталгаажихгүй, өндөр насны тэтгэвэртээ хувь тэнцүүлсэн хэлбэрээр тогтоолгож чадахгүй байна. Иймд Ц.Ц-г 1982 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Б нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1983 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд ... сумын 8 жилийн дунд сургуулийн байрны цэвэрлэгчээр, 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд сумын ... эмнэлэгт асрагчаар, 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо Ц.Ц-г 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ... сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны цэвэрлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь Ц.Ц-г 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ... сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.

            Нэхэмжлэгч Ц.Ц нь 1982 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Б нэгдлийн Зочид буудалд үйлчлэгчээр,

            - 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Б сумын ... эмнэлэгт асрагчаар,

            - 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд, 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ... сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь:

            -  Ц.Ц-гийн хөдөлмөрийн хуулбар,

      - ... тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дугаартай архивын лавлагаа,

            - ... тасгийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 401 дугаартай архивын лавлагаа,

            -  “Б” нэгдлийн даргын 1982 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

            - ... сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1982 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай” захирамжийн хуулбар,

            - ... сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1983 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар,

            - ... сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1983 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаартай “Ээлжийн амралт олгох, ажилд томилох тухай” захирамжийн хуулбар,

            - ... сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1983 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай “Ээлжийн амралт олгох, ажилд томилох тухай” захирамжийн хуулбар,

            - ... сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай “Ээлжийн амралт олгох, ажилд томилох, ажлаас түр чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар, хавсралт,

            - ... сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай “Ээлжийн амралт олгох, ажилд томилох тухай” захирамжийн хуулбар, хавсралт,

            - ... сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1983 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаартай “Ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх, ажилд томилох, нэмэгдэл чөлөө олгох тухай” захирамжийн хуулбар,

            - ... сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай “Төл бойжуулах ажилд түр ажиллуулах тухай” захирамжийн хуулбар,

            - ... сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай “Ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай” захирамжийн хуулбар,

            - ... сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 75 дугаартай “Ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай” захирамжийн хуулбар,

            - ... тасгийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 410 дугаартай архивын лавлагаа,

            - ... тасгийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 410 дугаартай Ц.Ц-гийн цалингийн түүвэр,

             - Гэрч Д.Я-ын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний №.... хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- ... хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 711 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Ц-гийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Ц.Ц-гийн 1982 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд, 1983 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдохгүй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Ц-г

            - 1982 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Б нэгдлийн Зочид буудалд үйлчлэгчээр,

            - 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ... сумын ... эмнэлэгт асрагчаар,

            - 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд, 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ... сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,

нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд, 1983 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОТГОНЧУЛУУН