Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 149/ШШ2024/00229

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 149/ШШ2024/00229

*******

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн******* дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Япон улс, Токио хот, Сүмида дүүрэг Яокогава 3-14-3 Дэ кладиа 604 ошиагэ хаягт оршин суух *******,*******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүхээ /интернэт холболтоор/, хариуцагч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би *******тай 2016 онд танилцаж мөн оныхоо 08 сарын 21-ний өдөр Япон Улсын элчин сайдын яаман дээр бид хоёр гэрлэлтээ батлуулсан удалгүй ******* маань Монгол Улс руугаа буцаж 8 жил тус тусдаа амьдарч, бид хоёр өөр өөрийнхөө замаар явсан ******* хүнтэй сууж хүүхэдтэй болсон би ч мөн хүнтэй амьдрах болсон бид хоёрын дундаас хүүхэд байхгүй, эд хөрөнгийн ямар ч асуудал маргаан байхгүй, хол байгаа шалтгааныг минь ойлгоод эвлэрлээр оруулалгүй бид хоёрын асуудлыг шийдэж өгөөч, ******* ч гэсэн нэхэмжлэх зүйлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа тул гэрлэлтийг минь цуцалж өгнө үү. ...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүхээ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний үйлчлүүлэгч Мөнхжаргал нь Эрдэмжаргалтай 2016 онд танилцсан. Ингээд тэр оныхоо 8 сарын 21 Япон Улсын Элчин сайдын яаман дээр очиж гэрлэлтээ батлуулсан юм. Тэгээд удалгүй Эрдэмжаргал эх орон руугаа буцсан. Тэгээд Эрдэмжаргал хүнтэй сууж хүүхэдтэй болсон байна. ******* мөн хүнтэй амьдрах болсон. Тэдний дундаас хүүхэд байхгүй. Эд хөрөнгийн ямар нэгэн асуудал маргаан байхгүй. Ийм учраас эвлэрлээр оруулалгүй асуудлыг шийдэж өгөөч. Эрдэмжаргал гэрлэлтээ цуцлуулахыг бас хүсэж байгаа юм байна. Ийм учраас гэрлэлтийг цуцалж өгнө үү...гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Бид хоёр 2016 онд Япон Улсад танилцсан. Дөнгөж 10 жилээ төгсөөд хэлний бэлтгэлдээ ирчихсэн байсан. Тэгээд бид Улс дамжиж явсаар байгаад үерхэх болсон. Тэгээд миний визний хугацаа 2016 оны 10 сард дуусах байсан. Тэгээд сунгах ямар ч боломжгүй болсон. Бид 2 ярилцаж байгаад Мөнхжаргал хэлнийхээ бэлтгэлийг төгсөөд намайг татаж хоёулаа хамтран амьдарна гээд ярилцсаны үндсэн дээр бид 2 гэрлэлтээ батлуулсан 8 сарын 21-нд Япон Улсын Элчин сайдын яаманд. Тэгээд миний визний хугацаа дуусаад би Монголд ирээд бид хоёр 6, 7 сар шахуу фэйсбүүкээр онлайнаар харилцаж байгаад тэгээд Мөнхжаргал нь холбоо ч үгүй болсон. Би ч нэг хэсэг гуйж гувшиж байгаад тэгээд л бүүр холбоогүй болсон. Тэгээд ирснээс хойш 4 жилийн дараа би хүнтэй танилцаж гэр бүл болсон. Мөнхжаргал ч гэсэн Япон Улсдаа гэр бүл болсон. Тийм болохоор гэр бүл цуцлахыг хоёулаа ярилцаад зөвшөөрчихсөн байгаа. Мөнхжаргал нь 2019 онд ирж бид хоёр Баянзүрх дүүрэгт очиж цуцлах гээд очсон боловч бичиг баримтууд нь бүрдээгүй Мөнхжаргал буцаад ажил нь амжаагүй Япон Улс руугаа явсан. Тэрнээс хойш холбогдохгүй байж байгаад сая өвөл энэ оны нэг сард Сүхээ өмгөөлөгч холбогдоод тэгээд өдий хүртэл явж байна. Надад нэхэмжлэлийг эсэргүүцэх зүйл байхгүй зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ...гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна үзэв.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 2016 онд танилцаж, гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч эхэлсэн ба 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсноо 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүлээ батлуулсан, хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас төрсөн хүүхэдгүй байна.

Гэрлэгчид нь Монгол, Япон Улсад тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах зүйтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Батнасангийн Мөнхжаргал, Хар бүргэд овогт Батхүүгийн Эрдэмжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Зохигч хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаан байхгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.