Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/00564

 

 2024        06         12                                        151/ШШ2024/00564

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:

 Г.Э нь “Б” ХХК-тай 2022 оны 01 дугаар сарын 27-ний өдөр ... дугаартай зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээний зориулалтаар 24 сарын хугацаатай буюу 2024 оны 01 дугаар сарын 05-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ ... оршин сууж, Төв аймгаас Улаанбаатар хот руу ... суудлын авто машинаар хүн тээвэрлэдэг байсан бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. ... багийн Засаг дарга нь тус багийн иргэн Г.Э нь ... ёсны бүртгэлтэй бөгөөд 2022 оноос хойш тус хаягтаа амьдраагүй, Төв аймагт амьдарч байгаа гэж тодорхойлсон. Одоо түүний оршин суух хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Д.О бид 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд албан томилолтоор хөдөө явах тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд хэргийг бидний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Г.Э-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

Г.Э нь хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, хариуцагч нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулснаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болно гэж нэхэмжлэгч тал хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж ирүүлсэн байх тул уг хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр Г.Э-ийг тодорхойлжээ.

Г.Э нь ... оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй, амьдардаггүй болох нь тус багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э оршин суугаа хаяг тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Г.Э-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... Цагдаагийн газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох этгээдээр Г.Э-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Э-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг /хаягийг/ тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Г.Э-ийг оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч “Б” ХХК, төлөөлөгч Ц.Н /утас:.../-т мэдэгдэхийг ... Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН