Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 149/ШШ2024/00359

 

 

 

 

 

2024 оны 09 дүгээр Дугаар 149/ШШ2023/00359 Мандал сум

сарын 10-ны өдөр

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: *******, *******, *******, *******, *******, *******, *******-гийн гаргасан

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаан толгойн сангийн аж ахуйд 1981 онд 10 дугаар ангиа төгсөөд Хялганатын ойн техникумын мод бэлтгэл механикийн ангид элсэн ороод 1982 онд цэрэгт яваад 1985 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн суралцаж байгаад 1987 онд сургуулиа төгсөөд Дулаанханы мод дамжуулах баазын засварын газарт засварчнаар ажилд ороод механикаачаар ажиллаж байгаад 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа халагдсан. Энэ хооронд ажилласан тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт бол байгаа. Миний дээрх хугацаанд ажилд орсон гарсан тушаал олдохгүй хохироод байгаа учраас ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү....гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх *******гийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* нь тухайн үеийн нэрээр Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаан толгойн сангийн аж ахуйд 1981 онд 10 дугаар ангиа төгсөөд Хялганатын ойн техникумын мод бэлтгэл механикийн ангид элсэн ороод Дулаанханы мод дамжуулах баазын засварын газарт засварчнаар ажилд ороод механикачаар ажиллаж байсан нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар Архивын тасгийн тодорхойлолт /ХХ-ийн 05 дугаар хуудас/,1987 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Осорын Даваасүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр /ХХ-ийн 03 дугаар хуудас/, гэрч Б.Сүхбаатар, А.Мөнх-Од, П.Отгончимэг нарын тодорхойлолт, мэдүүлэг /ХХ-ийн 07-09 дугаар хуудас/, Б.Сүхбаатарын шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ:...Даваасүрэн бид хоёр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын мод дамжуулах бааз болон авто засварын баазад ажиллаж байсан. Би 1987 онд анх ажилд орсон. Харин Даваасүрэн 1987 онд засварын баазад засварчинаар ажилалсан...гэжээ. /ХХ-ийн 10-11 хуудас/, А.Мөнх-Од шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ:... Даваасүрэн бид хоёр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын мод дамжуулах бааз болон авто засварын баазад ажиллаж байсан. Би 1986 онд анх ажилд орсон. Харин Даваасүрэн нь 1987 онд баазад засварчинаар ажиллаж байсан гэжээ. /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/, П.Отгончимэг шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ:... Даваасүрэн бид хоёр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын мод дамжуулах бааз болон авто засварын баазад ажиллаж байсан. Би 1989 онд анх ажилд орсон. Харин Даваасүрэн нь 1987 онд засварын баазад завсарчинаар ажиллаж байсан гэжээ. /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд *******гийн тухайн үеийн нэрээр Сэлэнгэ аймгийн Дулаанхааны Хялганатын ойн техникумын мод бэлтгэл механикийн ангид 1987 оны 03 сарын 02-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Осор овогтой Даваасүрэнг тухайн үеийн нэрээр Дулаан хаан дахь Хялганатын ойн техникумын мод бэлтгэл механикийн ангид 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл засварчин, механикаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *******гийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.