Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 163

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

               Нарийн бичгийн дарга Б.Н*******

 Улсын яллагч Д.Н*******

 Хохирогч Н.С*******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д******* нарыг оролцуулав.

   Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О*******т холбогдох эрүүгийн ******************* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 11-нд С********** аймгийн С******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт С******* аймгийн С******* сумын * дугаар баг * дугаар хэсэг **** тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулин тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаарр 6 сарын хорих ялаар, 2001 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар, 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар, 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар 1 жил 9 сарын хорих ялаар, 2008 оны 08 дугаар сарын 28-ны өрөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын баривчлах ялаар, 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөн шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, М******* овогт О******* Оюупүрэв /РД:************/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О******* нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэр Дашваанжил шатахуун түгээх станцын хажууд тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гарган Н.С******* биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

Шүүгдэгч О.О*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Найзыгаа Д******* руу хүргэж өгчихөөд буцаад явж байхдаа өөрийн санамсар болгоомжгүйгээс ийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг

Хохирогч Н.С******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....О*******ийн хашаанд гарааж бариад дуусч нэг найзыг нь Д******* хүргэж өгсөн. Ингээд буцаж явах замдаа машиных нь дугуй хагарч урдаас ирж явсан машиныг мөргөсөн. Миний гар гэмтэж Сэлэнгэ аймгийн эмнэлэгт үзүүлээд дараа нь Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Миний эмчилгээний зардалд О.О******* 330.000 төгрөг бэлнээр өгч мөн 1 үхэр 2 тоорой өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг

Хохирогч Н.С******* 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 дугаар сарын 13-ны орой өөрийн найз О.О*******ийн гэрт граж барьчихаад хамт барилцсан А.Гыг гэрт нь хүргэж өгөх гээд О.О******* түүний эхнэр Пүрэвээ, А.Г бид дөрөв Д******* сум руу А.Гын гэрт нь очоод 0.5л хараа нэртэй 1 шил архийг А.Гтой хувааж уусан юм. Тэр үед О.О******* архи уугаагүй. Тэгээд А.Гыг гэрт нь буулгачихаад О.О******* түүний эхнэр Пүрэвээ бид гурав буцаад С******* сум руу орж ирээд Газан клонкийн хажууд явж байгаад пан гэсэн чимээ гараад өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй шүргэлцэж замын хажуу тал руу гарч зогссон. Машин зогсоод харсан чинь миний зүүн талын гарнаас цус гарсан байсан. Тэгээд миний ухаан балартаад юу болсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан эмнэлэг дээр байсан. Миний сууж явсан тээврийн хэрэгсэлийг О.О******* жолоодож явж байсан. Т.Приус маркийн 11-86 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

Гэрч А.Гын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн найз Н.С******* хамт О.О*******ийн хашаанд машины граж бариад орой 18 цагийн үед дууссан. Тэгээд би О.О*******ээр Д******* тосгон руу гэрлүүгээ хүргүүлсэн юм. О.О******* нь намайг хүргэж өгөхдөө өөрийнхөө эзэмшлийн 11-86 улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл дотор О.О******* Пүрэвээ Н.С******* бид 4 явсан. Тэгээд Д******* тосгонд манай гэрт очоод Н.С******* бид хоёр 0.5л хараа нэртэй архийг хувцааж уусан. Тэр үед О.О******* архи уугаагүй. Тэгээд тэд нар С******* сум руу явсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч Г. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сэжигтэн О.О*******ээс 200.000 төгрөг л авсан өөрөөр ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг өгсөн авсан асуудал байхгүй надад О.О*******ээс дахиж нэхэмжлэх зүйл болон гомдол санал алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/

Гэрч С.Пүрэвсүрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн үед ажил тараад тэгээд 18 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай нөхөр О.О******* нь найз Н.С******* А.Г нартай граж бариад дуусаж байсан. Тухайн үед А.Г Н.С******* хоёр архи уучихсан байдалтай гэрт сууж байсан. Харин тэр үед би О.О*******ийг архи уусан талаар мэдээгүй. Намайг ирэх үед О.О******* нь өөрийнхөө эзэмшлийн 11-86 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй А.Гыг Д******* тосгонд хүргэж өгнө гэхээр нь би тэр хэдийг дагаад хамт явсан О.О******* машинаа жолоодож явсан. Н.С******* тээврийн хэрэгслийн зүүн талын арын суудал дээр суусан би өөрөө жолоочийн эсрэг талын урд суудал дээр суусан, А.Г жолоочийн ард суугаад манай гэрээс орой 19 цаг болж байхад Далаанхаан тосгон руу яваад А.Гын гэрт нь орж цай унд уугаад байж байтал А.Г ах нь 0.5л нэг шил архи гаргаад А.Г болон Н.С******* нар архи уусан харин О.О******* ямар нэгэн архи ууж байгаа нь надад харагдаагүй бид нар нээх удалгүй А.Гын гэрээс О.О*******, Н.С******* бид гурав А.Гын гэрээс гараад Сэлэнгэ аймаг явсан. Тэгтэл амйгийн төв рүү орох замд Дашваанжил ШТС-ийн орйолцоо төв зам дээр өөдөөс ирж байсан жижиг тээврийн хэрэгсэлтэй шүргэлцээд зам тээврийн осол гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр тал/

           Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 81 тоот:   ”......

     1.Нийтийн эзэмшлийн замд гарсан учир энэ нь зам тээврийн осол мөн.

     2.Тоёота-Приус маркийн 11-86 улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Оюунчимэг овогтой О******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2,7-д Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно а/согтуруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолдэсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдлээс зам тээврийн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав...” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/

     Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №103 дугаартай “....

          1.11-86 улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Н.С******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1,5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй байна.

          2.11-86 улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Н.С******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4,2-т тээврийн хэрэгсээлээр зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно. б/ цонхоор бие болон зүйл гаргах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав...” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/

         Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №331 дугаартай “......

         1.Н.С******* биед зүүн гарын шивнүүр яс хугарсан, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

         3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

         4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эрүүл мэнд эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/

         Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-18 дугаартай “......

         1.Н.С******* ** настай “эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

         2.Шинжилгээнд ирүүлсэн Н.С******* ** настай эр гэсэн хаягтай цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/

         Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №А-17 дугаартай “.....

        1.О.О******* ** настай эр гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

          2.Шинжилгээнд ирүүлсэн О.О******* ** настай эр гэсэн хаягтай цусанд 1,9 промилли спиртийн агууламж илэрсэн нт согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр тал/

          Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №27/17 дугаартай “....

          1.Зам тээврийн осол гаргасан тоёота приус маркийн 11-86 улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь ямар байна вэ?     

          Тоёота Приус маркийн 1186 улсын дэгээртай тээврийн хэрэгслийн гэрчилгээ №**********, арал №************, хар хөх өнгөтэй, хаяг нь С****** С******* ** Ганзам **-р хэсэг **-р ** айлын ** тоотод байрлах к ХХК-ний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байна.

          Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн хяналтын үзлэгийн тухай www.transdep.mn цахим хаягаар мэдээлэл авахад Тоёота Приус маркийн 11-86 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2017 оны 12 дугаар сарын 17-нд техникийн хяналтын үзлэгт дахин орохоор мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

    Энэ нь техникийн хяналтын үзлэгт 2016 оны 12 дугаар сарын 17-нд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа шалгуулсан байна. Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг Япон улсад 1998 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад 2013.12.03-ны өдөр импортолсон байна.

         Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь техникийн оношлогоонд хуульд заагдсан хугацаандаа техникийн байдлаа шалгуулж тэнцсэн үнэлгээ авсан байгаа нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.

         2.Уг тээврийн хэрэгсэлд эвдрэл байгаа бол чухам юу нь яаж эвдэрсэн вэ?

         Тоёота Приус маркийн 1189 улсын дугаартай хар хөх өнгөтэй тээврийн хэрэгслийн техникийн эвдрэлийн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн үзлэгийг явуулахад зам тээврийн осол гаргахад нөлөөлж болохуйц жолоо, тормосны эд ангиудаас салсан эд анги байхгүй, урд талын хоёр болон баруун хойд талын дугуйнууд хийгүй байв. Автомашины дугйнууд хэдийд хагарч хий гарсныг тодорхойлох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 47-49 дүгээр тал/

         Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10 дугаар тал/

         Хэв загвар дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 34 дүгээр тал/

         Сэлэнгэ аймгийн С******* сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 дугаар тал/

        Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/

        Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 81-101 дүгээр тал/

        О.О*******ийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/

        О.О*******ийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр тал/ зэрэг болно

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

Шүүгдэгч О.О******* нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэр Дашваанжил шатахуун түгээх станцын хажууд тоёота приус маркийн 1186 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гарган Н.С******* биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Н.С******* шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 15-16 тал/, иргэний нэхэмжлэгч Г. /хх-ийн 60/, гэрч А.Гын /хх-ийн 17/, С.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 63-64/ мэдүүлгүүд,  шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 331 тоот дүгнэлт /хх-ийн 29/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 81, 103 тоот дүгнэлт /хх-ийн 19, 24/, Авто техникийн шинжээчийн гаргасан 27/17 тоот дүгнэлт /хх-ийн 47-49 тал/, жолооч О.О*******ийн цуснаас этилийн спирт илэрсэн талаарх шинжээчийн А-17 тоот дүгнэлт /хх-ийн 41/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10 тал/ тал зэрэг болно.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч О.О******* нь ...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно а/согтуруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолдэсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэр Дашваанжил шатахуун түгээх станцын хажууд тоёота приус маркийн 11-86 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад зам тээврийн осол гарган Н.С******* биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч О.О*******т холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч О.О*******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан “...согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч О.О******* нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг бүрэн нөхөн төлсөн, ар гэрийн  нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.О*******т оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч О.О*******ийн үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигаа бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.          

    Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдав. 

    Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч О.О*******ийн 1069023 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэв.

     Хохирогч Н.С******* нь энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар М***** овогт О******* О*******ийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан “согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт О******* О*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан О.О*******т оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Ялтан О.О******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн О.О*******ийн 1069023 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй.

6.Хохирогч Н.С******* нь энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялтан О.О*******т оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзан уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.  

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  ялтан О.О*******  оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

10.Ялтан О.О*******т урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

                              ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ