Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2024/00665

 

 2024        07         30                                        151/ШШ2024/00665

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “П” ХХК-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манай компани нь "П" ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар "Зээлээр ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээгээр ургамал хамгааллын ... л-ийг нийт 87,600,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож, бодисоо хүлээн авч, ашиглачаад төлбөрөө төлөөгүй байна. Тус гэрээний 4.3 "хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө" мөн гэрээний 4.4-т "... худалдан авагч нь төлөөгүй үнийн дүнгийн 87,600,000 ...төгрөгнөөс сар бүр 1 хувийн хүүг төлнө" гэж тохирсон бөгөөд гэрээний үүргээ шаардан нэхэмжлэл гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн бидний зүгээс хаягийг тодруулах арга хэмжээ авсан боловч хаяг олдохгүй байна. Иймд хариуцагч "П" ХХК-ийн хаягийг тодорхой болгох зорилгоор эрэн сурвалжуулах хүсэлт гаргасан. “П” ХХК нь анх гэрээ байгуулсан хаягтаа үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм. Манай компанийн зүгээс хариуцагч компанийн захирлын хаягийг буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн оршин суух хаягийг тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байна. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “П” ХХК-ийн захирлаар Д.Х болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтаар нотлогдож байгаа. Иймд “П” ХХК-ийн захирал Д.Х-г эрэн сурвалжилж өгнө үү. гэв.  

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “П” ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

“П” ХХК нь хаана оршин байгаа нь мэдэгдэхгүй, хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулснаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болно гэж нэхэмжлэгч тал хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж ирүүлсэн байх тул уг хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр “П” ХХК-ийг тодорхойлжээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “П” ХХК нь ... тоотод оршин байгаа хаягийн бүртгэлтэй, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Д.Х болох нь ... хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 702 дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

“П” ХХК нь ... тоотод оршин байгаа бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь ... сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар нотлогдож байна.

Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “П” ХХК-ийн оршин байгаа хаяг тодорхойгүй, хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Д.Х-гийн оршин суугаа хаяг тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул “П” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Д.Х-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... Цагдаагийн газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “П” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Д.Х-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар “П” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Д.Х-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг /хаягийг/ тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... Цагдаагийн газарт даалгасугай.

3. “П” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Д.Хүрлээ-г оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч “П” ХХК /РД:3858839/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б /утас:.../-д мэдэгдэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН