| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04195/И |
| Дугаар | 181/ШШ2024/03159 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/03159
2024 08 30 181/ШШ2024/03159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, , Х...ны төв байран байрлах Х... ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ариг овогт Д.Э /РД: /, Д.Б /РД: / нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч Х... ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Э Д.Б нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Д овогтой Э /РД: /, Д овогтой Б /РД: / нарыг эрэн сурвалжлуулах тухай. Зээлдэгч Д овогтой Э нь Х...тай 2022 оны 07 дугаар сарын 26- ны өдөр 1840 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 4,500,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Иргэн Д.Б н нь 2022 оны 07 дугаар 26ны өдөр 18400 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулан, батлан даагч болсон. Банк нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Зээлдэгчийн ХасБанкан дахь 5005037265 тоот дансанд 4,500,000 төгрөгийг шилжүүлж, Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд үндсэн зээлийн төлбөр 1,231,360.89 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 537,487.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,401.16 төгрөг, нийт 1,771,249.50 / төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1-р хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1840 дугаартай Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлээ төлж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш огт төлөлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 473 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчид Банканд бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй болох нь хороодын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 184/Ш32 тоот шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Зээлдэгч Банкнаас зээл авах үедээ 88166231, 90164622 гэсэн дугаар бүртгүүлсэн ба эдгээр дугаарууд руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. 2024 оны 08 сарын 02- ны өдөр эгч Дарьсүрэнгийн 9 7 дугаараар залгаж асуухад, "хаана байгааг мэдэхгүй байна, ямар ч холбоогүй байгаа" гэж хэлэв. Зээлийн батлан даагч Бүжиний 86 дугаараар залгахад ашиглалтанд байхгүй байна" гэсэн хариу өгөв. Дээрх байдлаас үзэхэд зээлдэгчийг эрэн сурвалжилж хаяг тогтоох шаардлагатай байна. Банкны зүгээс зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, утсаар холбоо тогтоох боломжгүй байгаа нь зээлдэгчтэй биечлэн уулзаж, зээлийн төлбөр төлүүлэх ажиллагаа хийх боломжгүй болгож байгаа тул зээлдэгч Д. , батлан даагч Д. нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х... ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1440 дугаар хариуцсан захирлын тушаалын хуулбар, зээлийн өргөдлийн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн зээл олгох шийдвэрийн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, Д.Э Д.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 22/50 дугаар Амармед нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх дансны хуулганы хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ20 дугаар захирамжийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х... ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Э Д.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
1. Д.Э Д.Б нар нь Х... ХК-тай байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1840 9 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1840 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж хариуцагчид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 184/Ш дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт Д.Энхцэцэг нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт Д.Б нь уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойололтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
3. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Х... ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Э Д.Б нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар А овогт Д Э /РД: Х /, А овогт Да Б /РД: ШҮ / нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Э Д.Б нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.Б оршин суугаа хаягийг олж тогтоон Х... ХК /утас: 9 /-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ