Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/793

 

 

Б.Б, Э.Бнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

хохирогч Т.Н,

хохирогч О.Б, түүний өмгөөлөгч Х.Цэцэгбал,  

хохирогч Т.Бөмгөөлөгч Д.Нарангэрэл,  

иргэний хариуцагч “Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч У.Төгсжаргал,

иргэний хариуцагч “Ц” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Ялалт, С.Оюунцэцэг,

шүүгдэгч Э.Э.Б өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Ялалт, хохирогч Т.Н нарын гаргасан давж гомдлуудыг үндэслэн Б.Б, Э.Бнарт холбогдох эрүүгийн 1800100392 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  Б.Б, 

2. Э.Б, 

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “З” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа:

1. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 9 жил 5 сарын хугацаанд сарын 620.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Гыг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 23.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 10 жил 8 сарын хугацаанд сарын 700.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Ц.У төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 33.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 8 жил 8 сарын хугацаанд сарын 650.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн С.Хг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 24.250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Б.Б, Э.Бнар нь бүлэглэн:

1. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “З” ХХК-ийн захирлаар болон борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 6 жилийн хугацаанд сарын 966.163 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Уг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 27.829.593 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 726.887 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Нг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 20.006.225 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 702.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн О.Бийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 22.911.650 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жил 10 сарын хугацаанд сарын 397.420 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Өг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр 14.934.000 төгрөг, гэрээ хийснээс хойш үндсэн зээлийн төлбөрт 8.000.000 төгрөг, зээлийн гэрээний сар бүр төлөх хуваарийн дагуу 2.178.042 төгрөг, нийт 25.112.042 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 404.353 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Бийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр 20.000.000 төгрөг, зээлийн гэрээний сар бүр төлөх хуваарийн дагуу 1.213.060 төгрөг, нийт 21.213.060 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 779.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн О.Лийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 15.000.000 төгрөг, зээлийн эргэн төлөлт 3.120.000 төгрөг, нийт 18.120.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б, Э.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг дангаар болон бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар гэм буруутайд, Б-г бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Быг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Э.Быг 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 18.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Бнь 152 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /15*152=2280/ 2280 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.280.000 төгрөгийг хасч /18000-2280=15720/ 15720 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.720.000 төгрөгөөр торгох ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Бнь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Ганбаатар, С.Хишигдэлгэр, Г.Уранбайгаль, О.Лхагватөмөр, Д.Өлзийсайхан нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 83.111.009 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Уранцэцэгт 30.946.300 төгрөг, хохирогч Т.Нд 19.000.017 төгрөг, хохирогч О.Бд 15.911.650 төгрөг, хохирогч Т.Батгэрэлд 17.253.042 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.т оногдуулсан 15.720 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.720.000 төгрөгөөр торгох ялыг 24 /хорин дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо “...миний бие Булгатамиртай хамтран оролцсон, хамтран бүлэглэсэн үйлдэл байхгүй болно. Шүүгдэгч Э.Бнь нэр бүхий хохирогч О.Б, Т.Батгэрэл, Т.Н, О.Лхагватөмөр нартай гэрээ хийж кассын ордер болон өөрийн эзэмшлийн Хаан банкны 5034431106 тоот дансаар мөнгө авч хувьдаа ашиглахын зэрэгцээ дур мэдэн нэр бүхий компаниудад шилжүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогддог. Үүнд:

Хохирогч О.Б урьдчилгаа 20.106.000 төгрөг /2хх 121/, хохирогч Т.Батгэрэл урьдчилгаа 20.000.000 төгрөг /3хх 12/, хохирогч Т.Н урьдчилгаа 19.000.000 төгрөг /1хх 33-34/, хохирогч О.Лхагватөмөр урьдчилгаа 15.000.000 төгрөг зэргийг Булгатамирт бэлнээр цувуулж өгсөн. Гэрч Алтанхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг 3.124.000 төгрөгийг компанийн дансанд хийсэн. Бас 15.000.000 төгрөг нэхэмжилдэг бол шүүх Б.Баас 4.710.000 төгрөг, Бас 13.410.000 төгрөг төлүүлдэг. /3хх 117-122, 69-75/, Уранбайгалиас Бт 5.000.000 төгрөг бэлнээр өгсөнийг Э.Бавсанаа хүлээн зөвшөөрдөг. Б.Б 5.000.000 төгрөг төлсөн гэх тооцоо зөрүүтэй. Миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа хохирлын тооцоо зөрүүтэй гэж тайлбар хийж байсан. Сүхбаатар дүүргийн шүүхээр энэхүү хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан боловч шүүгчийн захирамжид заасан хохирлын тооцоо огт биелэгдээгүй. Энэ хэрэгт хохирлын тооцоо бүрэн шалгагдаагүй бодит байдлыг тогтоогоогүйн улмаас миний бие О.Бд 5.000.000 төгрөг, Уранбайгальд 5.000.000 төгрөг, Лхагватөмөрт 1.586.000 төгрөгийг ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч төлсөн. Миний ээж хүртэл давхар хохироод явж байгаад гомдолтой байна. Мөн миний бие жирэмсэн биеийн байдал тонустай хожуу анхны төрөлт ийм газар байгаадаа гэмшиж гутарч байна. Иймд надад холбогдох хэргийн хохирлын тооцоог зөв тогтоож, хохирогч нарын төлбөр мөнгө зарцуулалт болон өөрсдөө авсан төлбөр мөнгийг хасч хэргийг дахин шалгуулахаар буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “...миний бие хохирогч Нямтогоо болон хохирогч Т.Бөмгөөлөгч Д.Нарангэрэлийн гаргасан тайлбарт тайлбар гаргах нь:

1. Шүүгдэгч Э.Бхохирогч Ноос 19.000.000 төгрөгийг баримт үйлдэж өөрийн эзэмшлийн дансанд аваад найз Түмэн-Өлзийд 15.000.000 төгрөг, найз Алтанхуягт 3.900.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн байдаг. Хохирогч Батгэрэлийн урьдчилгаа 20.000.000 төгрөгийг хуурамч кассын баримт үйлдэж бэлнээр аваад халхавч маягаар “Г” ХХК-нд шилжүүлсэн байдаг. Батгэрэл 3 залуутай ирж дарамталж, наториатаар орсон, би өөрийн данснаас 2.556.658 төгрөгийг шилжүүлсэн. Э.Бдарамталж машиндаа авч явсанг гэрчилдэг. Шийтгэх тогтоолын 27 дугаар хуудсанд “Цагаан хуаран” ХХК 87.902.000 төгрөг, “Г” ХХК 96.406.705 төгрөг, “Мон гипс” ХХК-нд 55.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн байх ба хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэдийн мөнгө мөн эсэх, хэрхэн яаж шилжсэн зэргийг тогтоогоогүй, тогтоогдох боломжгүй гэж үзэхээр байна гэдэг. Гэвч иргэдийн мөнгө бүрэн тогтоогдох боломжтой байдаг. 2021 оны хэрэг буцсан захирамж дээр Даариймаа, Соёлмаа нарыг шалгах, иргэдийн мөнгө зарцуулалтыг тогтоох, хохирлын бодит тооцоо гаргах зэрэг ажиллагаануудыг хийлгэхээр буцсан боловч нэг ч ажиллагаа огт хийгдээгүй. Хохирогч нарын төлбөр мөнгө тогтоогдох бүрэн боломжтой. Үүнд:

Э.Бнь О.Бийн урьдчилгаа 20.106.000 төгрөгийг кассын баримт үйлдэж аваад “Ц” ХХК-нд өгсөн 2 талын гарын үсэгтэй баримт байдаг.  Э.Бнь Батгэрэлийн урьдчилгаа 20.000.000 төгрөгийг кассын баримт үйлдэж аваад “Г” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банканд тушаасан баримт хавсаргасан байдаг. “Мон гипс” ХХК хохирогч Уранцэцэгийн 30.000.000 төгрөгийг хүлээн авсанаа зөвшөөрч мэдүүлэгтээ бүрэн барагдуулсан гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Э.Бнь өөрийн авсан мөнгийг хүлээн зөвшөөрч хаашаа шилжүүлсэнээ баримттай мэдүүлсэн байдаг. “Зоос дэлгэрэх” ХХК нь Ц.Дайриймаа гэх хүний 100% эзэмшлийн компани байдаг. 2018 оны 2 дугаар сард Дайриймаа захирал нь “З” ХХК-ийг өөр дээрээ байгуулж компани нь үл хөдлөх зуучлалаар үйл ажиллагаа явуулахаар 2 гишүүнтэй Б.Б, Дайриймаа байгуулагдсан. Захирал Дайриймаа нь Рокмонд байрлах уурхайн компанитай хамтран ажиллахаар Соёлмаа захиралтай гэрээ хийж тэр ажлыг өөрийн найз Нэргүй бид хоёрт хариуцуулж өгсөн. Тэр гэрээнд 7 хоног бүр 10 байр зээлээр олж өгөх ба байр бүрт 7 хоног бүр 5.000.000 төгрөг төлөхөөр Соёлмаа захирал Алтанхуяг Э.Бнартай гэрээ хэлэлцээр хийсэн. Ажилчидаа байртай болгох гэж /Алтанхуяг гэрчээр мэдүүлдэг/. Алтанхуяг Э.Б нар нь “Г” ХХК, “Цагаан хуаран” ХХК, “Эвт 44” ХХК-иудтай уулзаж гэрээ хийж, зөвхөн гэрээний толгой дээр захирал гарын үсэг зурах ёстой ба би гарын үсэг зурж, үндсэн гэрээг Алтанхуяг, Э.Бнар хийсэн байдаг. Ингээд компиануудтай гэрээ хийсэн боловч захирал Соёлмаа нь 5 байраа аваад Нэргүй эгчтэй уурхай явсан. Тэр хооронд “Г” ХХК урьдчилгаа мөнгөө нэхэж, торгууль тооцон гэсэн тул Алтанхуяг, Ижилцэцэг нар нь та иргэдэд зараад төлбөрөө өгч бай, алданги аймар шүү гэж ятгасан. Ингээд би тэр хоёроос зөвөлгөө аваад иргэдэд борлуулсан. Соёлмаад ийм байдалд өөрөөс нь болж орсон гэж тайлбарлаад “Г” ХХК-нд Дайриймаа захиралтай болон иргэдтэй очиж уулзаж төлбөр мөнгийг өгч, “Г” ХХК-нд айлуудыг шилжүүлсэн. Тухайн үед “Г” ХХК-ийн менежер гэх хүн Алтанхуяг, Ижилцэцэг нарыг Remax-н хүмүүс танайхаас байр зараад мөнгө орж ирвэл хувь авдаг гэж хэлсэн. Тэгээд таныг шамдуулсан байх гэж хэлсэн. Би тэрийг тэр үед мэдсэн. Тэр хооронд Э.Бнь “Ц” ХХК, “Эвт 44” ХХК Соёлмаа захирлын үлдээсэн байрыг дур мэдэн зарж борлуулж хуурамч кассын баримт үйлдэж өөрөө акт үйлдэж байруудыг зарж бэлэн мөнгө авч хувьдаа ашиглаж, мөрийтэй тоглоом тоглосон байсан. Иргэний шүүхээр Э.Булгатамирт хэд хэдэн захирамж шийдвэр гарсан. Дайриймаа захирал нь зарим иргэдийн төлбөр мөнгийг нь буцаан олгож барагдуулсан боловч Э.Бдур мэдэн шилжүүлсэн болон хувьдаа завшсан төлбөр мөнгийг шүүхээрээ шийдүүл гэдэг. “З” ХХК-ийн хариуцлагыг дан ганц надад хамааралтай гэж үзэж байгаад гомдолтой байна. Э.Бнь захирал Соёлмаатай гэрээ хэлэлцээр хийснийг найз Алтанхуяг гэрчилдэг. Дайриймаа, Соёлмаа нар нь уг хэрэгт хамааралтай гэж үзэж байгаа. Уг иргэдийн төлбөр мөнгөнөөс хувьдаа ашигласан, хэрэглэсэн зүйл надад огт байхгүй. Хувийн ашиг сонирхлын төлөө болон санаатай хүн залилан мэхэлж хохироох бодол санаа байгаагүй. Миний бие өөрийн хариуцлагагүй хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж ухаарч, гутарч байна. Би одоо 37-38 долоо хоногтой жирэмсэн. 12-13 жил хүүхэд олохгүй явсаар энэ жил жирэмсэлсэн. Хүүхдийн минь аав болох Алтансүхийн Үүрцайх нь 2022 оны 2 дугаар сард гэнэтийн ослоор нас барсан. Надад байгаа ганц зүйл минь гэдсэн дэх хүүхэд минь. Анхны хожуу эрсдэлтэй төрөгч гэж явж байна. Иймд хэрэгт хохирлын тооцоог нягталж, иргэдийн авсан мөнгийг хасч, үнэн зөвийг тогтоож, биеийн байдал болон хүүхдийн минь эрүүл мэндийг харгалзан үзэж биеэр эдлэх ялыг минь торгуулийн ял болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Т.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад шүүгдэгч Б.Баас 19.000.017 төгрөгийг олгуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Шүүгдэгч Б.Б нь өнөөдрийг хүртэл хохирлыг минь барагдуулаагүй. Байрны урьдчилгаанд цалингийн зээл аваад өнөөдрийг хүртэл цалингийн зээлээ төлж дуусаагүй, эдийн засаг, сэтгэл санааны хохиролтой хэвээр байна. Мөн оногдуулсан ял шийтгэл нь хэтэрхий бага байгаад гомдолтой байна. Энэ олон жилийн хугацаанд хохирол төлж барагдуулахыг Б.Б нь хүсээгүйд гомдолтой байна. Иймд Б.Баас 19.000.017 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. ” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч С.Ялалт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар эрүүгийн 1809040100392 дугаартай хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2022/ШЦТ/390 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч С.Ялалт болон Б.Б нарын зүгээс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан үндэслэл, дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй” буюу шүүхийн дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй зэрэг алдаа зөрчилтэй байна.

Нэг. Шүүхийн дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүхээс Б.Быг Э.Булгатамиртай бүлэглэн хохирогч Т.Нгоос 23.006.225 төгрөгийг шилжүүлэн авч залилсан. Мөн Б.Быг хохирогч Т.Нд 20.306.240 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлтүүдийг хийжээ. Б.Б нь Т.Нтой ямар нэгэн гэрээ хийгээгүй, түүнээс мөнгө хүлээн аваагүй. Э.Булгатамирт Т.Нтой гэрээ хийж мөнгө хүлээн авах талаар үүрэг даалгавар өгсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Харин Э.Бнь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн нэрээр гэрээ байгуулж, өөрийн хувийн дансаар Т.Нгоос 19.000.000 төгрөгийг шилжүүлэн авч өөрийн дураар захиран зарцуулсан. Үүнийг тодруулбал, 15.000.000 төгрөгийг Түмэн-Өлзий гэх хүн рүү, 3.900.000 төгрөгийг Алтанхуяг руу тус тус шилжүүлсэн. Эдгээр гүйлгээнүүд нь Б.Б эсвэл компанийн гүйлгээ болох нь нотлогдоогүй. н.Түмэн-Өлзий гэх хүнийг гэрчээр асууж ямар учраас 15.000.000 төгрөгийг Э.Булгатамираас хүлээн авсан нөхцөл байдлыг мухарлаагүй, орхигдуулсан. Э Э.Бнь “Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн эзэмшлийн данс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс нээгдсэн ба энэ дансыг ашиглах бүрэн боломжтой байтал компанийн дансаар хүлээн авалгүй бэлэн мөнгөний баримтаар эсвэл өөрийн дансыг ашиглан Т.Нгоос мөнгө хүлээн авсан. Захирал Б.Б байсан боловч түүнээс нуун дарагдуулж гэрээг нууцаар хийж баталгаажуулсан. Ямар учир шалтгааны улмаас Э.Бнь захирал Б.Баар гэрээг батлуулаагүй, мөн компанийн дансыг ашиглах бүрэн боломжтой байтал ашиглаагүй талаар Э.Бтайлбарлаж чадаагүй. Хожим Т.Нгоос компанийн дансанд мөнгө тушаах үед энэ талаар мэдсэн. Эдгээр нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтаар нотлогдсоор байтал Б.Быг Э.Булгатамиртай бүлэглэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Э.Бнь Т.Нгоос авсан мөнгийг хувийн зорилгоор зарцуулсан буюу компанийн өмнөөс зарцуулсан нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй байтал Т.Нгийн хохирлыг Б.Быг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй асуудлаар дүгнэлт хийсэн байна. Э.Э.Б н.Түмэн-Өлзий нарт мөнгө шилжүүлсэн байдлууд нь “Злэлцэгдсэн баримтаар нотлогдоогүй байтал Э.Э.Б Т.Нд учруулсан хохирлыг Б.Быг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шалтгаант холбоогүй байна. Мөн ямар учраас Б.Б нь Э.Э.Б дураараа зарцуулсан хохирлын мөнгийг өмнөөс нь төлж барагдуулах үүрэгтэй болсон нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Т.Нгийн өгсөн 19.000.000 төгрөгийг н.Түмэн-Өлзий, н.Алтанхуяг нарт хуваан шилжүүлсэн талаар Э.Бмаргадаггүй. Энэ нь түүний дансны хуулга, өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогддог.

Түүнчлэн хохирогч О.Лхагватөмөртэй Э.Бгэрээ байгуулсан мөнгийг бэлнээр хүлээн авсан нөхцөл байдал байдаг. О.Лхагватөмөрөөс хүлээн авсан мөнгийг юунд хэрхэн зарцуулсан тодорхойгүй. О.Лхагватөмөрөөс авсан мөнгөө “З” ХХК болон Б.Бын өмнөөс захиран зарцуулсан гэдэг нь нотлогдоогүй. Ийм учир анхан шатны шүүхээс О.Лхагватөмөрөөс авсан мөнгийг Э.Бхувийн зорилгоор зарцуулсан гэж үзэн хохирлыг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин Э.Э.Б энэ үйлдэлд Б.Быг бүлэглэн үйлдсэн гэж буруу дүгнэлт өгсөн. Э.Б2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр О.Лхагватөмөртэй гэрээ хийж, түүнээс мөнгө бэлнээр хүлээн авч байгааг Б.Б мэдээгүй, мэдэх боломжгүй байхад түүнийг тухайн үйлдлийг санаа зорилгын хувьд нэгдэж үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм. Гэрээг Э.Ббайгуулах эрхгүй хэрнээ байгуулсан, мөнгө хүлээн авах эрхгүй хэрнээ хүлээн авсан, “З” ХХК биш “Зх” ХХК гэх өөр компанийн кассын баримтыг ашиглах эрхгүй хэрнээ ашигласан зэрэг нөхцөл байдлууд мөн компанийн дансаар мөнгө хүлээн авах боломжтой байхад компанийн дансаар аваагүй бэлнээр мөнгө хүлээн авах зайлшгүй шаардлага үүсээгүй байхад бэлнээр авсан зэрэг байдлууд нь Э.Бнь О.Лхагватөмөрөөс гэрээ хийж мөнгө авахдаа Б.Быг оролцуулахгүйгээр, өөрийнхөө хүрээндээ л хийх гэсэн санаа зорилготой байсныг илтгэж байгаа юм. Энэ нөхцөл байдал зөвхөн О.Лхагватөмөр дээр биш, Т.Н, О.Б нар дээр мөн адил нотлогдож байдаг. Ийм байхад Б.Быг Э.Э.Б үйлдлийг урьдаас мэдсэн, түүний үйлдлийг хүссэн, санаа зорилгын хувьд нэгдсэн гэж үзсэн нь буруу байна. Санаа зорилгын хувьд нэгдсэн бол гэрээ байгуулах, гэрээний нөхцөл тохирох, баталгаажуулах, мөнгө хүлээн авах, байр хүлээлцэх зэрэг ажлуудын аль нэгэнд нь Б.Бын тодорхой оролцоо байх учиртай. Э.Э.Б хувьд өөрт хамааралгүй чиг үүргийг зориудаар хүсч хэрэгжүүлсэн байдлыг мөн анхаарах шаардлагатай байсан. Гэрээнд гарын үсэг зурах эрх, гэрээний нөхцөлийг тохиролцох зөвхөн захирлын эрх хэмжээний асуудал, мөнгө тоолж хүлээн авах, бэлэн мөнгөний баримт олгох зэрэг зөвхөн нягтлан няравын эрх хэмжээний асуудал байдаг. Энэ асуудалд чиг үүргийн хувьд Э.Э.Б оролцоо шаардлагагүй юм. Ямар ч нягтлан бэлэн мөнгөний баримтаар бэлэн мөнгө хүлээн авсан бол компанийн дансанд тушаах эсвэл компанийн касст тушаах арга хэмжээг авч хэрэгжүүлэх байсан. Эдгээр хууль ёсны хэрэгжүүлбэл зохих үйлдлүүдээс Э.Бзайлсхийсэн. Зайлсхийх зайлшгүй шаардлага байхгүй байтал санаатайгаар зайлсхийсэн. Энэ нь өөр хүний оролцоог хязгаарлаж, зөвхөн өөрөө хэрэгжүүлэх гэсэн зорилгоор хийсэн үйлдэл болохыг илтгэж байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна. Хэрэв Б.Б оролцоод эхэлсэн нөхцөлд гэрээ байгуулахыг зөвшөөрөх эсэх, хэрэв зөвшөөрсөн нөхцөлд мөнгийг зохих журмаар нь зарцуулах асуудал яригдах байсан учир Э.Бхувийн зорилгоор зарцуулах үүднээс энэ асуудлыг Б.Баас нуусан. Иймээс Т.Н, О.Лхагватөмөр нараас мөнгөн хөрөнгө залилсан гэх үйлдлийг Э.Булгатамиртай бүлэглэн үйлдээгүй, Э.Э.Б гэмт үйлдэлд Б.Б ямарваа нэгэн оролцоо байхгүй тул түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

Хоёр. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүхээс Б.Быг Ц.Уранцэцэгийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 33.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэжээ. Талуудын хооронд 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулагдсан. Гэтэл энэ өдрөөс 2 сарын өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ц.Уранцэцэгт худалдсан ХУД, 11 хороо, 44-1 тоот орон сууцыг “М” ХХК-ийн захирал Д.Сайнбаяр 30 сая төгрөгийн зээлийн барьцаанд “Юнайтед капитал инвест” ББСБ-д тавьсан байдаг. Энэ талаар Б.Бт урьдчилж хэлээгүй. Б.Б барьцаанд бүртгэлтэй орон сууц болохыг урьдаас мэдээгүй Ц.Уранцэцэгтэй гэрээ хийсэн. Хожим барьцааны асуудал гарч ирж, “М” ХХК, Б.Б, Ц.Уранцэцэг нарын хооронд гурвалсан маргаан үүссэн. Энэ үед 55 сая төгрөгийг “Монгипс” ХХК-нд шилжүүлсэн байсан ба барьцаанд бүртгэлтэй нөхцөл байдлын улмаас төлөлтийг үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон. Барьцаанд бүртгэлтэй байхад үргэлжлүүлэн төлөлт хийх нь учирч болох эрсдлийг нэмэгдүүлэх байсан учир нэмж төлөлт хийхээс татгалзсан. Энэхүү ББСБ дахь зээл нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлөгдөж дууссан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар /4хх 241/ нотлогддог. “М” ХХК-тай хийсэн гэрээний төлөлт зогссон явдал нь Б.Баас биш, гэрээний зүйл болох орон сууц нь ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй байсантай холбоотой юм. Энэ нөхцөл байдлыг Б.Баас нуун дарагдуулсан учир түүнийг буруутгах үндэслэл байхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Хэрэв Ц.Уранцэцэгтэй байгуулсан гэрээний үүрэг хэрэгжээгүй, зогссон байдал нь Б.Баас бус “рагдуулсны үндсэн дээр гэрээ хийсэнтэй холбоотой тохиолдолд Б.Б нь Ц.Уранцэцэгийг залилсан гэх үйлдэл үгүйсгэгдэх юм. Харин Б.Б нь өөрөө хууран мэхлэгдсэн юм. Энэ нөхцөл байдлын талаар 4хх 241-245 талуудад авагдсан ББСБ-ын тодорхойлолт, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг баримтыг судлуулан мэтгэлцсэн боловч энэ тухай огт дүгнэлт хийгээгүй байна. Хэрэв Ц.Уранцэцэгийг Б.Б анхнаасаа залилан мэхлэх зорилготой байсан бол түүний төлсөн 33 сая төгрөгөөс давуулан 55 сая төгрөг хүртэл “Монгипс” ХХК-д төлөлт хийх учиргүй байсан юм. Залилан мэхлэх үйлдэл хэрэгжүүлж буй тал хохирогчийн төлөө хохирогчийн төлснөөс илүү төлбөрийг шилжүүлсэн байгааг мөн анхаарах асуудал байсан юм. Үргэлжлүүлэн төлөлт хийх боломжтой байсан хэдий ч тухайн орон сууц барьцаанд бүртгэлтэй байсны улмаас төлөлтийг зогсоосон. Д Сайнбаярын ББСБ дахь зээлийн эргэн төлөлт хэрхэхийг урьдчилан мэдэх аргагүй, зээлийн үүрэгтээ барьцаа нь дуудагдах, хураагдахаар бол Б.Б, Ц.Уранцэцэг нар аль аль нь хохирох учир төлөлтийг зогсоосон. Энэ нь учирч болох эрсдэлийг багасгах арга хэмжээ байснаас залилан мэхлэх үйлдэл байгаагүй болно. “Монгипс” ХХК, Д.Сайнбаяр нарын барьцаанд тавьсан хөрөнгөө борлуулсан, түүнийгээ нуун дарагдуулсан гэм буруутай хууран мэхлэх үйлдлийн улмаас Ц.Уранцэцэг 33 сая төгрөгөөр, Б.Б 22 сая төгрөгөөр тус тус хохирсон болно. Иймээс Ц.Уранцэцэгийг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулж залилж мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно.

Гурав. Шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухайд:

Хохирогч Ц.Уранцэцэг нь "М" ХХК-иас хохиролд 30.9 сая төгрөгийг хүлээн авсан. Хохирлыг хүлээлгэн өгсөн талаар “М” ХХК-ийн захирал М.Гантөмөр тодорхой мэдүүлсэн нь 5 дугаар хавтаст хэрэгт авагдсан. М.Гантөмөр хохиролд төлсөн талаар маш тодорхой мэдүүлснийг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан. Гэтэл Ц.Уранцэцэг хохиролд гэж аваагүй, зээл авсан гэж маргадаг. Гэтэл зээлийн гэрээ гэх баримт үйлдэгдсэн өдрөөс хойш 3 жилийн дараа “Монгипс” ХХК-ийн захирал М.Гантөмөрөөс хууль сануулан мэдүүлэг авахад “хохирол төлсөн” гэж мэдүүлсэн /5хх 47/. Гэтэл анхан шатны шүүхээс энэ “хохирол төлөгдсөн” гэж тооцоогүй талаар дүгнэхдээ М.Гантөмөрийн хохиролд 30.9 сая төгрөгийг Ц.Уранцэцэгт төлсөн өгсөн мэдүүлэг, Ц.Уранцэцэгийн 30.9 сая төгрөг хүлээн авсан талаар маргахгүй байгаа мэдүүлэг зэргийг хэрхэн үгүйсгэсэн талаараа огт дүгнэлт өгөөгүй байна. “Монгипс” ХХК-ийн зүгээс Ц.Уранцэцэгийн хүлээн авсан 30.9 сая төгрөгийг хохиролд төлсөн байдал нь “Монгипс” ХХК-ийн зүгээс барьцаанд бүртгэлтэй орон сууцыг борлуулах тухай гэрээ хийсэн буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байгаа болно. Хохирогч Т.Бхувьд “Эвт 44” хотхоны “Эм Ди Эч” ХХК-ийн байрнаас худалдан авахаар Э.Булгатамиртай тохиролцсон байдаг. “Эм Ди Эч” ХХК-тай гэрээ байгуулсан, мөн тухайн компанид гэрээний төлбөр гэж мөнгө шилжүүлсэн талаар гэрч н.Алтанхуяг мэдүүлсэн. Энэ талаар Б.Б 40 гаруй сая төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн. “Эм Ди Эч” ХХК-ийн захирал н.Хосбаяр гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /5хх/ зэргээс харагддаг. Энэ нөхцөлд “Эм Ди Эч” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж шалгах тодорхой арга хэмжээнүүд байсан гэж үзэж байна. “Эм Ди Эч” ХХК-тай ямар гэрээ хэлцэлтэй талаар гэрч мэдүүлсэн байтал ямар гэрээний нөхцөлтэйг мэдээгүй хэрнээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал байсан талаар урьдчилан дүгнэх боломжгүй юм. н.Түмэн-Өлзий нь Э.Э.Б хохирогч Т.Нгоос гэмт хэргийн замаар олж авсан 19 сая төгрөгөөс 15 саяыг шилжүүлэн авсан боловч тухайн хэрэгт гэрчээр ч оролцоогүй, иргэний хариуцагчаар ч оролцоогүй. Түүнийг иргэний хариуцагчаар татах тодорхой арга хэмжээ байгаа нь илэрхий байтал шүүхээс авч хэрэгжүүлээгүй. 15 сая төгрөгийг ямар зорилгоор шилжүүлсэн нөхцөл байдлыг мухарлаагүй, тодорхойгүй байхад, мөн энэ гүйлгээ нь Б.Бын хүсэлтээр хийсэн гүйлгээ гэдэг нь баримтаар нотлогдоогүй байхад Б.Быг хохирол төлөхөөр шийдсэн нь учир дутагдалтай. Энэ асуудлыг эцэслэн шийдэхийн тулд нэмэлтээр мөрдөн шалгах ажиллагаа хийх тодорхой арга хэмжээнүүд байна. Иргэний хариуцагч “Ц” ХХК, “Г” ХХК, “Монгипс” ХХК нарт шилжүүлсэн мөнгийг хохирогчоор тогтоогдсон иргэдийн мөнгө мөн эсэх, хэрхэн яаж шилжсэн зэргийг тогтоогоогүй, тогтоогдох боломжгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл байна. Э.Э.Б хохирогч О.Бөөс авсан 20 сая төгрөгийг “Ц” ХХК-д тушаасан нь кассын баримт, Э.Э.Б мэдүүлгээр тогтоогддог. Э.Э.Б хохирогч Т.Батгэрэлээс авсан 20 сая төгрөгийг “Г” ХХК-нд тушаасан нь Э.Э.Б мэдүүлгээр тогтоогддог. Эдгээр гүйлгээний хүрээнд хохирогчдын мөнгө иргэний хариуцагч нарт шилжсэн гэдэг нь тогтоогдож байгааг анхаараагүй байна. Нийт 7 хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Мөн миний үйлчлүүлэгчийн биеийн байдал тааруу, өнөө маргаашгүй төрөх дөхсөн байгаа тул шүүх бүрэлдэхүүн үүнийг анхаарч үзнэ үү.” гэв.

Хохирогч Т.Бөмгөөлөгч Д.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд тайлбар бичсэнээр оролцох санал тавьсан байсан. Өнгөрсөн хугацаанд Б.Б болон түүний ар гэрээс 5 удаагийн шилжүүлгээр 17.253.042 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Тийм учраас миний үйлчлүүлэгч ямар ч гомдол саналгүй байгаа. Мөн шүүгдэгч Б.Б бие давхар болсон байна. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал үүссэн гэж бодож байна. Шүүгдэгч Б.Баас гаргуулахаар заасан хохирол төлбөрийн дийлэнх хэсгийг төлж барагдуулсан гэж ойлгож байгаа учраас түүнд оногдуулсан ял шийтгэлийг торгох ялаар солиход гомдолгүй.” гэв.

Хохирогч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс гаргасан ямар ч шийдвэрийг хүлээн авах болно. Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч С.Ялалт, С.Оюунцэцэг нарын тайлбарыг бүрэн дэмжиж байна.” гэв.

Хохирогч О.Бийн өмгөөлөгч Х.Цэцэгбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хохирол төлбөр бүрэн барагдуулж авсан учраас хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Иргэний хариуцагч “Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч У.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрээтэй холбоотой асуудлууд байгаа учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолоос манайхтай холбоотой заалтыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Иргэний хариуцагч “Ц” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөр болон бусад гэрээтэй холбоотой маргааныг иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй. Харин давж заалдах гомдлуудад “Ц” ХХК-тай холбогдуулан товчхон зүйлс дурдагдсан байна. Эдгээр гомдолд тайлбар хэлэхэд бид нарын зүгээс шүүгдэгч Б.Б, Э.Бнарын өмнөөс хохирол төлбөр төлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хууль ёсны хариуцагч этгээд нь бид нар биш юм. Иргэний хариуцагч гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар “шүүгдэгч нарын өмнөөс тухайн хохирол төлбөрийг хуулиар хариуцвал зохих гэдгийг хэлнэ” гэж заасан байдаг. Манай байгууллагаас 9 байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж, өмчлөгч болоогүй байхдаа өөр этгээдүүдтэй гэрээ хийчихсэн. 3 дугаар хавтаст хэргийн 164 дүгээр хуудаст “Ц” ХХК-нд нийт 120.000.000 төгрөгийн хохирол учирсан талаар баримт байгаа. Тухайн байранд 9 иргэнийг ямар ч үнэ төлбөргүйгээр амьдруулсан бөгөөд байрны засвар төлбөр нь 120.000.000 төгрөг болсон. Үүнтэй холбоотой асуудлыг иргэний журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн анхан шатны шүүх заасан учраас тухайн шийдвэрийг бид нар үндэслэлтэй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын “Ц” ХХК-тай холбоотой асуудлыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Бын хүсэлтээр давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр нь оролцож байна. Б.Б нь гэм буруугаа хүлээж, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирол төлбөрийн талаар маргаантай тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, үнэн бодитой шийдэж өгөхийг эрхэм шүүгчдээс хүсэж байна. Үүнд: Шийтгэх тогтоолд Т.Нямтогтоод 19.000.017 төгрөг төлөхөөр шийдсэнг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг мөнгийг Э.Бхувийн дансандаа авч захиран зарцуулсан болох нотлох баримтуудыг үнэлж, дүгнээгүй шийдэж, Э.Э.Б төлбөл зохих хохирлыг Б.Бт хариуцуулсанд гомдолтой байна. Тухайлбал:

 1. Хохирогч өргөдөлдөө “Би 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Цагаан хотхоны байранд сонголт хийсэн. Э.Бгэрээ хийж, өөрийнхөө нэр дээрх Хаан банкны 5030469345 тоот дансанд мөнгийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хийлгэсэн. Мөнгөө авмаар байна” гэх баримт авагдсан. /1хх 23/,

2. Э.Э.Б хохирогч Т.Нтой байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах тухай“ 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ авагдсан. /1хх 29/,

3. Т.Н  Хаан банкны 5920231027 данснаас Э.Э.Б 5030469345 тоот дансанд 19.000.000 төгрөгийг 3 удаагийн  гүйлгээгээр хийсэн баримт /1хх 38-39/,

4. Э.Э.Б 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Т.Бямтогоо, О.Б, Лхагватөмөр, Өлзийсайхан гэх 5 хүнээс урьдчилгаа 90.000.000 төгрөг авсан гэх үйл баримт /3хх 84/,

5. Б.Бын “Миний болон компанийн дансанд 90.000.000 төгрөг орж ирээгүй” гэх мэдүүлэг /3хх 87/,

6. Э.Б2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Т.Нтой гэрээ байгуулж өөрийн хувийн 50030469345 тоот дансанд 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 19.000.000 төгрөг авсан. Мөнгө дансанд 20 цаг 55 минутад орж ирэхээр 21 цаг 09 минутад Түмэн-Өлзий гэх хүн рүү, маргааш нь 3.900.000 төгрөгийг Алтанхуягт 5925245694 дансанд шилжүүлсэн гэх нотлох баримтаар Б.Бт мэдэгдэлгүй 5 хүнээс 90.000.000 төгрөг авч гэрээг хийсэн. Т.Нгийн мөнгийг 2 хүнд өгч зарцуулсан нь нотлогдож байгааг үгүйсгэсэн болох Б.Б хариуцах нотлох баримт огт байхгүй атал 19.000.017 төгрөг төлүүлэхээр шийдсэнийг үндэслэлгүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Булгатамираас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хохирогч Ц.Уранцэцэгт 30.946.300 төгрөгийг Б.Баас гаргуулан олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг мөнгийг хохиролд нөхөр Лхагважав авсан нь нотлогддог, баримтууд авагдсаныг дүгнээгүй, төлөгдсөн 30.946.300 төгрөгийг төлүүлэхээр шийдсэнд гомдолтой байна. Үүнд:

1. Орон сууц зээлээр худалдах, худалдан авах тухай 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хийсэн гэрээнд Ц.Уранцэцэг, Т.Лхагважав нар хийсэн гарын үсэгтэй баримт /2хх 60-71/.

2. Уг гэрээг байгуулахаас өмнө “Монгипс” ХХК захирал Д.Сайнбаяр 30.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаагаа хэлэлгүй Ц.Уранцэцэгтэй гэрээ хийсэн талаар баримт /4хх 242-245/,

3. “Монгипс” ХХК-ийн захирал М.Гантөмөр Т.Лхагважавт зээл өгөөгүй байрны мөнгөнд 30.946.300 төгрөг авсан, Б.Б 2.553.700 төгрөг төлж хохирлыг барагдуулсан талаарх баримт /5хх 47/ зэрэг нотлох баримтууд авагдсан. Иймд 30.946.300 төгрөгийг дахин төлөх үндэслэлгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч Б.Б нь 34 настай, анхны төрөлт, биеийн байдал хүнд байгаа. Үүнтэй холбоотой тодорхойлолтыг гаргаж өгсөн. Иймд хуулинд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ял шийтгэлийг хөнгөрүүлж болно гэсэн байдаг бөгөөд миний үйлчлүүлэгчийг суллаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Э.Б өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б болон Э.Бнарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэж, борлуулалтын менежерээр миний үйлчлүүлэгч ажиллаж байсан гэдэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд болон талуудын өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Remax-н зуучлагч Алтанхуяг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “...Э.Ббид хоёр 1 удаа “Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн” гэсэн байдаг. Мөн хэрэгт авагдсан баримтаар хэд хэдэн хуулийн этгээдүүдтэй орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Эдгээр гэрээнүүд нь бүгд “Чингис партнер” гэх хуулийн фирмээр дамжин тухайн хуулийн этгээдүүдэд хүргэгдэж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээн дээр гарын үсэг зурсан хүн бол Remax-н н.Алтанхуяг. Гэрээг баталсан хүн нь Б.Б. Мөн Э.Булгатамираас гаргаж өгсөн санхүүгийн баримтаас үзэхэд “Г” ХХК, “Монгипс” ХХК, иргэн н.Түмэн-Өлзий, Remax-н н.Алтанхуяг гэх нэр бүхий хүмүүсийн данс руу бүх мөнгө шилжиж орсон байдаг. Жишээлбэл, Д.Өлзийсайханаас бэлнээр орж ирсэн мөнгө нь “Монгипс” ХХК-ийн данс руу орчихсон. Санхүүгийн тооцооллыг гаргахад О.Лхагватөмөр гэдэг хүний төлбөр мөнгөний асуудал шийдэгдээгүй учраас тухайн мөнгийг Э.Бгэх хүнээс гаргана гэх асуудал яригддаг. Иргэний журмаар Э.Булгатамираас 10.000.000 төгрөгийг нэхэмжилж, тухайн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий үнийн дүнтэй төлбөрийг Э.Булгатамираас гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан гаргаж өгсөн баримт байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тухайн мөнгийг өнөөдрийг хүртэл Б.Бын дансанд төлж байгаа талаар баримт хэрэгт авагдсан. Шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэрч М.Гантөмөрийн “Б.Б нь өөрийгөө тухайн компанийн захирал биш болгоод мөнгөний төлөлт хийх боломжгүй тул байрыг буцаах саналыг манай компанид тавихад нь манай зүгээс зөвшөөрч, Ц.Уранцэцэгийн 30.000.000 төгрөгийг манайх байраа зарвал гаргаж өгнө. Б.Бын компаниас алданги болох 20.000.000 төгрөгийг нэхэхэд үл ойлголцож, тарцгаасан” гэх мэдүүлэг /2хх 99-100/ авагдсан байдаг. Тэгэхээр Ц.Уранцэцэгт 30.000.000 төгрөгийг өгсөн нь тогтоогдоогүй. Иймд Ц.Уранцэцэгт холбогдох 30.000.000 төгрөгийн хохирлыг Б.Баас гаргуулж, Б.Б нь “Монгипс” ХХК-иас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Т.Н гэх хүний хохирол төлбөрийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Ялалт, хохирогч Т.Н нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа:

1. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 9 жил 5 сарын хугацаанд сарын 620.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Ганбаатарыг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 23.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 8 жил 8 сарын хугацаанд сарын 650.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн С.Хишигдэлгэрийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 24.250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Б.Б, Э.Бнар нь бүлэглэн:

1. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн захирлаар болон борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 6 жилийн хугацаанд сарын 966.163 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Уранбайгалийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 27.829.593 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 702.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн О.Бийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 22.911.650 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жил 10 сарын хугацаанд сарын 397.420 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Өлзийсайханыг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр 14.934.000 төгрөг, гэрээ хийснээс хойш үндсэн зээлийн төлбөрт 8.000.000 төгрөг, зээлийн гэрээний сар бүр төлөх хуваарийн дагуу 2.178.042 төгрөг, нийт 25.112.042 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 404.353 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Батгэрэлийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр 20.000.000 төгрөг, зээлийн гэрээний сар бүр төлөх хуваарийн дагуу 1.213.060 төгрөг, нийт 21.213.060 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 779.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн О.Лхагватөмөрийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 15.000.000 төгрөг, зээлийн эргэн төлөлт 3.120.000 төгрөг, нийт 18.120.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Ганбаатарын “...2018 оны 02 дугаар сарын эхээр гадуур байр судалж хайхад интернэт зар дээрээс “Зоос дэлгэрэх” ХХК нь 5 жил хүртэлх хугацаатай урьдчилгаа 30 хувь төлөөд байр зээлээр худалдан авах боломжтой гэсэн нөхцөлтэй зар байхаар нь сонирхоод Б.Бын 99982587 дугаар руу залгаж асуухад Улаанхуаран, Хороолол, 100 айлд байрнууд байгаа маргааш хүмүүст үзүүлнэ ирж уулзаарай гэхээр нь би маргааш нь 11 цагийн үед залгаад 100 айлын 534 дүгээр байрны үүдэнд уулзаад тус байрны 12 давхарт байрлах 2 өрөө байрыг үзүүлэхэд боломжийн санагдаад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн 8 давхарт байрлах тус компаний оффис дээр Б.Бтай уулзаж гэрээний нөхцөлтэй танилцахад 5 жилийн хугацаатай гэхээр нь 8 юм уу 9 жилээр гэрээ хийж болох уу гэхэд болно гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж бэлнээр Б.Бт 15.000.000 төгрөг өгөөд баримт авсан. Тэгээд 2-3 хоногийн дараагаар байрандаа нүүж ороод урьдчилгаа 20.000.000 төгрөгийн үлдэгдэл болох 5.000.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр оффис дээр нь Б.Бт өгч баримт гаргуулан авсан. Гэрээний дагуу тус байрандаа амьдарч эхлээд сард 620.000 төгрөгийг 3, 4, 5, 6, 7 дугаар саруудад тус тус Б.Бын 5845332462 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд би 2018 оны 8 дугаар сарын төлөлтөө хийх гэтэл 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Г” ХХК-ийн санхүүгийн албанаас тус байрыг 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дотор чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэл ирэхээр нь Б.Баас энэ талаар асуухад санаа зоволтгүй бид нар аргална 8 дугаар сарын төлбөрөө хийхгүй байж байгаарай гэхээр нь би хүлээсэн. Тэгээд “Г” ХХК дээр очиж уулзахад “Зоос дэлгэрэх” ХХК-тай гэрээгээ цуцалж байгаа гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа гэхээр нь бид нар байр зээлээр худалдан авсан байгаа гэж хэлэхэд та нар “Зоос дэлгэрэх” ХХК-тайгаа учраа олоорой гэж хэлж байсан. 2019 оны 02 дугаар сард “Г” ХХК-ийн захирал Энхмэндтэй уулзахад Б.Б таны амьдарч байгаа байрны төлбөр нийт 16.000.000 төгрөгийг манай компанийн дансанд хийсэн гэж хэлсэн. 2019 оны 3 сарын 18-ны өдөр Б.Баас 7.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо Б.Баас нэхэмжлэх зүйл байхгүй.”/2хх 21-25/,

хохирогч С.Хишигдэлгэрийн “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Зоос дэлгэрэх” ХХК-ийн байранд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Г” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “Шаян” сити хотхоноос 38.36 мкв 2 өрөө байрыг худалдах, худалдан авах захиалгын гэрээ хийн 20.000.000 төгрөгийг Б.Бт хүлээлгэн өгсөн. “Зоос дэлгэрэх” ХХК-иас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Г” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Шаян сити хотхоноос 38.36 мкв 2 өрөө /1мкв нь 1.850.000/ нийт 70.966.000 төгрөгийн байрыг жилийн 7 хувийн хүүтэйгээр нийт 8 жилийн хугацаатайгаар сар бүр 650.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр урьдчилгаа 20.000.000 төгрөг өгч худалдаж худалдан авах гэрээ хийсэн байдаг юм. Б.Б нь надаас авсан 20.000.000 төгрөг дээр 2018 оны 3 дугаар сар, 4 дүгээр саруудад тус бүр 650.000 төгрөг, 5 дугаар сард 1.000.000 төгрөг, 6, 7, 8 саруудад 650.000 төгрөгөөр төлж байсан зээлийн төлөлттэй нийлээд 24.250.000 төгрөг авсан...” /3хх 46/,

хохирогч Г.Уранбайгалийн “...2018 оны 01 дүгээр сараас хойш нөхөр бид хоёр байр хайж явсаар байгаад зар дээр “Та 15 сая төгрөг төлөөд байртай болж болно хувь лизингээр байр авч болно..цагаан хуаран, хорооллын эцэст гээд 3 газраас байр авах боломжтой... гэсэн утгатай зар байхаар нь манай нөхөр хөдөө ажилладаг болохоор намайг уулзаад үз гэж хэлсэн. 2018 оны 03 дугаар сарын эхээр очиж уулзаж байрыг үзсэн. Би нөхөртэйгөө ярьж байгаад эргээд холбогдъё гэсэн. 7 хоногийн дараа нөхөр Ганбаяр мөн хадам аав Отгонмөнх бид 3 очиж ахиад байр үзээд 3 байрнаас нэгийг нь буюу 44.25 мкв байрыг сонгож гэрээ хийсэн. Тухайн үед гэрээг борлуулагч гэх Булгатамиртай гэрээ хийсэн. Тэгэхдээ 15.064.430 төгрөг өгсөн. Тэр үед Э.Ббид нарт хандаж “урьдчилгаа арай бага байна 20.000.000 төгрөг болгож өг” гэсэн. Тэр үед мөнгө байхгүй байсан болохоор 7-14 хоногийн дараа 5 сая төгрөг өгье гээд 3 сарын сүүлээр 5.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд эхний гэрээг хийсний дараа ордер нь хэзээ гарах юм гэхэд “сарын дараа гарчихна” гэсэн. Дараа нь 3 сарын 12-нд байрандаа орсон. Байраа хүлээж авчихаад байж байхад эхний гэрээ дээр “30 хоногийн дараа ордер гарна” гэж гэрээ хийсэн. Ордероо хүлээгээд сар болсны дараа ордер гарахгүй болохоор нь ордероо байнга нэхэж эхэлсэн. Дараа нь 5 сарын дундуур “Зоос дэлгэрэх” ХХК залгаад гэрээ хийсэн. Э.Б“би одоо ажлаасаа гарах гээд байна та ирээд ахиад гэрээгээ хийчих” гэж надад хэлсэн. Оффис дээр нь очиход “Зоос дэлгэрэх” ХХК-ийн захирал Б.Б гэх хүн “шинэчилсэн гэрээ хийх шаардлагатай байна” гээд “30 хувь эхлээд өгнө” гэхэд би “15.000.000 байхад байртай болгож өгнө гэсэн биздээ одоо яахаараа 30 хувь болчихдог юм бэ” гэсэн. Тэгэхэд нөхөр за яахав байрныхаа ордерыг авч л байвал болно гээд нэмээд 4.000.000 төгрөгийг явуулсан. Шинэчилсэн гэрээн дээр 365 хоногийн дотор ордер өгнө гэсэн. Тэгээд сар болгон зээлийн мөнгийг нь төлөөд яваад байсан боловч 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Г” ХХК-иас тус компанийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Зоос дэлгэрэх импекс” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний 5.1.9 /А тал нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 3 сараас дээш хугацаагаар гэрээний үүргээ биелүүлж төлбөр тооцоогоо хийгээгүй тохиолдолд Б тал гэрээг дангаараа цуцлах эрхтэй гэх заалтыг үндэслэн гэрээ цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэж мэдэгдэл ирсэн учир “Зоос дэлгэрэх” ХХК 3, 4 сараар “Г” ХХК-нд өгөх ёстой мөнгийг нь өгөөгүй болохоор ийм мэдэгдэл гаргаж байгаа юм. Ийм мэдэгдэл авсны дараа шууд “Зоос дэлгэрэх” ХХК-тай ярьсан боловч санаа зовох зүйл байхгүй гэж хариу мэдэгдсэн. Би “Зоос дэлгэрэх” ХХК-нд нийт 27.829.430 төгрөг өгсөн...” /1хх 243-247/,

хохирогч О.Бийн “...Би 2018 оны 3 дугаар сарын орчимд фэйсбүүкээс хувь лизингээр орон сууцны байр зарна гэсэн зар хараад утсаар холбогдож байгаад “Цагаан хуаран” хотхон дээр ирээд уулз гэхээр нь очиж уулзаад Э.Бгэдэг залуу орон сууцны байр үзүүлсэн. Цагаан хуаран хотхоны 88 дугаар байрны 86 тоот 2 өрөө 37 мкв орон сууцны байрыг үзүүлэхэд нь хүлээн зөвшөөрөөд гэрээ хийхээр болоод Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Метро молл” их дэлгүүрийн Б корпуст ирж “Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн оффисын байранд ирээд Булгатамиртай уулзахад захирал Б.Бтай уулзаж тамга тэмдэг даруулж гарын үсэг зуруулна гэж байсан. Би Булгатамиртай Цагаан хуаран хотхоноос дээрх байрыг 1 мкв-ийг 1.800.000 төгрөгөөр тохироод нийтдээ 67 сая орчим төгрөг болж байсан. Тэгээд урьдчилгаа 30 хувийг өгч болно гэсний дагуу урьдчилгаанд 20.106.000 төгрөгийг өгөөд сар бүрийн 20-ны өдөр 702.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгээд 2018 оны 4, 5, 6, 7 дугаар саруудын 20-ны өдрүүдэд сар бүрийн төлбөрөө цаг тухайд нь өгсөн юм. Гэтэл улсын баяр наадмын өмнөхөн “Цагаан хуаран” хотхоноос над руу утсаар яриад танайх хууль бусаар манай байранд оршин сууж байна, “Зоос дэлгэрэх импекс” ХХК чинь төлбөрөө төлөхгүй гэрээгээ цуцалсан, манай байрыг чөлөөл гэсэн. Тэрнээс хойш зуучилсан компанийн захирал Б.Б нь Цагаан хуарантай тохиролцоод явсаар байгаад өдийг хүрч байгаа юм. Б.Б надтай уулзахаараа чиний мөнгө чинь дансанд бэлэн байгаа, нүүхдээ бэлдээд байж бай гээд 2 сар гаран болж байна. Одоо Б.Б нь гар утсаа ч авахаа больсон.” /2хх 131-132/,

хохирогч Д.Өлзийсайханы “...”Зоос дэлгэрэх” ХХК-ийн менежер Э.Булгантамиртай гэрээ байгуулж 14.934.000 төгрөгийг компанийн 5028796763 дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн гэрээг 7 жилийн хугацаатайгаар 7 хувийн хүүтэйгээр байгуулсан юм. Гэрээ байгуулах үед Б.Б захирал нь байхгүй байсан. Тэгээд үүнээс хойш 3, 4, 5, 6, 7, 8 дугаар саруудын төлөлтийг хийдэг байсан. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Ц” ХХК-иас манайд орон сууц чөлөөлөх тухай албан бичиг ирсний дагуу Б.Бтай утсаар ярихад танайх мөнгөө 50 хувийг нь төлсөн болохоор айлтгүй санаа зоволтгүй бусад айлууд нь мөнгөө төлөөгүй болохоор ингэж бичиг ирсэн байх гэж хэлж байсан. Тэрнээс хойш Цагаан хуарангаас манай гэрт ирээд 2018 оны 04 дүгээр сараас хойш “Зоос дэлгэрэх” ХХК нь Цагаан хуаранд мөнгө төлөх ёстой байтал ямар ч мөнгө төлөөгүй зөвхөн 10 хувийг нь өгсөн гэж хэлсэн. Б.Бтай утсаар холбогдох болгонд хойшлуулж мөнгө өгнө гэж худал ярьдаг юм. ...” /2хх 202-206/,

хохирогч Т.Б“...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн байранд бэлнээр 20.000.000 төгрөгийг авч очиж тус компанийн менежер гэх Э.Бгэх залууд байр урьдчилан захиалах гэрээ хийн мөнгийг өгсөн байдаг юм. Гэрээнд зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Эвт 44 хотхонд 25.99 мкв нэг өрөө байрыг 1 мкв-ийг нь 1.800.000 төгрөгөөр тооцож 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байрыг бүрэн хүлээж авахаар тохиролцсон юм. ...Дээрх байр нь нийт 46.782.000 төгрөгийн үнэ өртөгтэй болж байгаагаас 20.000.000 төгрөгийг анх Э.Бгэж хүнд хүлээлгэн өгснөөс хойш 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Э.Б 5030469345 дугаарын дансанд 404.360 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн 5028796763 дугаарын дансанд 404.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн 5028796763 дугаарын дансанд 404.300 төгрөгийг тус тус тушаасан...” /3хх 17/,

хохирогч О.Лхагватөмөрийн “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зоос дэлгэрэх” ХХК-ийн байранд ирж тус компанийн борлуулагч Э.Бгэх залуутай уулзаж ярилцаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Цагаанхуаран хотхоны 886 байрны 110 тоот 37 мкв хэмжээтэй 2 өрөө байрыг 1мкв-ийг нь 1.800.000 төгрөгөөр тооцон нийт 66.600.000 төгрөгөөр 7 жилийн хугацаатайгаар жилийн 7 хувийн хүүтэйгээр урьдчилгаа 23 хувь буюу 15.000.000 төгрөгийн 12.500.000 төгрөгийг бэлнээр өгч 2.500.000 төгрөгийг Э.Б өөрийнх нь эзэмшлийн ХААН банкны 5034731106 дугаарын дансаар нь шилжүүлэн өгсөн байдаг юм. “Зоос дэлгэрэх импекс” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авахаар тохирсон Цагаанхуаран хотхоны 886 байрны 110 тоотын түлхүүрийг Э.Булгатамираас 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч байраа засаж тохижуулаад орсон юм. Гэрээгээр тохирсны дагуу сар бүрийн 30-ны өдөр 780.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлөөд байж байтал Б.Б гэх эмэгтэй ирж уулзаад танайх одоо дахин нэмж төлөлт хийх шаардлагагүй болсон шүү, бид та нараас авсан мөнгийг буцааж өгнө, энэ байрыг худалдан авах боломжгүй хөрөнгө оруулалт нь олгогдох боломжгүй болсон шүү гэж хэлсэн. ...18.120.000 төгрөгийн хохирол учирсан маш их гомдолтой байна.” /3хх 77-78/, 

гэрч Д.Чимгээгийн “...Манай “Г” ХХК нь 2018 оны 02 сараас эхлэн “Зоос дэлгэрэх” ХХК-тай төлбөр тооцооны гүйлгээ хийж эхэлсэн. Хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэх талаар мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар манай компанийн барьж байсан “Шаян сити” хотхонд байх 6 ширхэг байрны захиалгын гэрээ хийсэн байсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эхний байрны 20.000.000 төгрөгийн урьдчилгаа орж ирсэн. Тэр үеэс хойш нийт 6 байр борлуулсан ба байрны урьдчилгаа гэж нийт 96.409.750 төгрөг өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш манайд дахин төлөлт хийгээгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас алданги бодож эхэлсэн. Одоо “Зоос дэлгэрэх” ХХК нь манайд өгөх ёстой 236.308.750 төгрөгөөс 93.409.750 төгрөг өгсөн. Үлдэгдэл 139.899.000 төгрөг дээр гэрээний алданги 83.542.838 төгрөгийг нэмээд 223.441.838 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр манай компанийн зүгээс “З” ХХК-иас оруулсан 6 байрны оршин суугчдад “З” ХХК нь төлбөр тооцоогоо хийхгүй байгаа тул та бүхэн байраа чөлөөлж өгнө үү” гэсэн утга бүхий мэдэгдэл өгсөн...” /1хх 79/,

гэрч Ш.Мэндбатын “...”З” ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд тус Б.Б нь гарын үсэг зурсан. Б.Б нь Ремакс плантын ажилтан Ижилцэцэгт “З" ХХК-ийг алтны уурхайнуудаас хувь эзэмшдэг, энэ уурхайнуудынхаа ажилчдыг цагаан сараас өмнө байранд оруулна төлбөрийг компаниас төлнө” гэж хэлж байсан. Манай компани нь байрныхаа борлуулалтын үнийг хямдруулан 1 мкв-ийг 1.750.000 төгрөгөөр тооцон 1 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээг Б.Бтай байгуулсан. “Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн захирал Б.Б нь нийт 6 айлын төлбөрийг хугацаанд төлөөгүй учир бид хэд хэдэн удаа төлбөр төлөх тухай албан бичиг хүргүүлсэн боловч хойшлуулсаар өдийг хүрсэн. ...манай байрнуудыг Б.Б нь ажилчдадаа биш харин өөр хүмүүсээс урьдчилгаа авч үлдсэн мөнгийг нь хүүтэйгээр сар бүр авахаар гэрээ хийж бусдад шилжүүлсэн байсныг мэдсэн. ...Алтны компаниудаас хувь эзэмшдэг тухайн уурхайн захирлуудыг байранд оруулах шаардлагатай төлбөрийг компаниас төлнө гэж хэлээд хамтран ажиллах гэрээг байгуулсан. ...Анх гэрээ байгуулахдаа “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б гэдэг хүн ирсэн...” /2хх 28-29, 236/,

гэрч М.Гантөмөрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...”З” ХХК 2018 оны 01 дүгээр сарын эхээр миний гар утас руу залгаад манайх байр зуучлалын компани юм гэж танилцуулаад тухайн өдрөө Б.Б нэг эмэгтэйн хамтаар манай оффис дээр ирж уулзаад танай байрнуудыг зарж өгье гэрээ байгуулахаар болоод 5 хоногийн дараагаар би “Метро молл” бизнес төвийн 8 давхарт байрлах “Зоос дэлгэрэх” ХХК-ийн оффис дээр очиж Б.Бтай байр худалдан авах гэрээг 7 сарын хугацаатайгаар байгуулсан. Гэрээний нөхцөл нь урьдчилгаа 30 сая төгрөг, хүүгүйгээр алданги тооцохоор заагдсан юм. Гэрээ байгуулсан өдрөөс хойш эхний 3 сарын мөнгө болох 55 сая төгрөгийг тасалж бэлнээр болон компанийн данс руу хийдэг байсан. 2018 оны 4 дүгээр сараас хойш Б.Б нь гэрээнд заасан байрны төлөлтөө хийхгүйгээр гар утсаа унтрааж алга болж байгаад 2018 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Уранцэцэг гэх эмэгтэй манай компани руу утсаар залгаад энэ байрыг буцаамаар байна, Б.Быг олж өгөөч гэхээр нь бид нар ч бас хайж байгаа тухайгаа хэлсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сард Б.Б, Уранцэцэг түүний нөхөр манай захирал Сайнбаяр нар нь манай оффис дээр уулзахад “З” ХХК байхгүй болоод “З” ХХК гэдэг нэртэй болгоод Б.Б нь өөрийгөө тухайн компанийн захирал биш болгоод мөнгөний төлөлт хийх боломжгүй тул байрыг буцаах саналыг манай компанид тавиад, манай зүгээс зөвшөөрөөд Уранцэцэгийн 30 сая төгрөгийг манайх байраа зарвал гаргаж өгөөд Б.Бын компаниас алданги болох 20 сая төгрөгийг нэхэхэд үл ойлголцож тарцгаасан.” /2хх 99-100/,

гэрч Д.Отгонтуяагийн “...Эхний гэрээг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хийсэн орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээгээр 4 байр, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээгээр 5 байр мөн 88Б байрны 69 тоот байрыг анхны гэрээн дээр нэмэлтээр тусгаж өгөх хүсэлт гаргасан. Ингээд нийт 10 байрыг акт хүлээлцэж өгсөн. Бүх байрныхаа 10 хувийн төлбөр ороод ирэхээр нь бүх байраа хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ дээр бол нэмж төлбөр төлөгдөөгүй. Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээн дээр алдаг оног янз бүрээр мөнгө хийсэн. Гэрээ хийх үеийн графикаас дандаа зөрж байсан. График зөрчигдөх болгонд дуудаж ирж уулзаж байсан. “Зоос дэлгэрэх” ХХК нь гэрээнд зааснаар график төлөвлөгөөний дагуу төлбөр тооцоогоо хийхгүй байхаар нь 2018 оны 4, 5, 6 саруудад гүйцэтгэх захирал Б.Быг дуудаж уулзахад манай ерөнхий захирал Даариймаа гэж хүн байдаг, манай компанид БНСУ-аас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, тэгэхээр төлбөр тооцоог нөхөж төлж өгнө манай ерөнхий захирал БНСУ-д явж байгаа гэж удаа дараа хэлдэг байсан...” /2хх 146-148, 207-208/,

гэрч Д.Доржпүрэвийн “.... “Э.Бнадад 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 02/141 дугаартай “Ц” ХХК нь “Зоос дэлгэрэх импекс” ХХК-тай Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан болно” гэх нэрийг нь сайн санахгүй байна гарын үсэгтэй бичиг үзүүлэхээр нь итгээд дүү бид хоёр ярилцаж байгаад маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр оффис дээр нь очоод урьдчилгаа мөнгө болох 14.934.000 төгрөгийг “З” ХХК-ийн дансанд шилжүүлээд би хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. ...Байрандаа ороод удаагүй дүү маань надад би нөгөө компанид зээлийн эргэн төлөлтөө бууруулах санаатай 8.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн...” /2хх 212-213/,  

гэрч О.Ганбаярын “...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 534 дүгээр байрны 2 орцны 117 тоот хаягт байрлах 44,25 мкв талбайтай, 81.862.500 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө байрыг жилийн 7 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай эргүүлэн төлөх, 1 сард 966.080 төгрөгийг төлөхөөр Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж “Зоос дэлгэрэх импекс” ХХК-иас худалдан авсан. Гэрээний дагуу сарын төлөлт болон урьдчилгаа болгон 27.829.593 төгрөгийг “З” ХХК-нд өгчихсөн байсан. “Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн захирал Б.Б гэх эмэгтэйтэй уулзан энэ гэрээг байгуулж байсан. Б.Б нь “Г” ХХК-иас 10 байр худалдаж авсан. Худалдаж авсан байрнаасаа зээлээр худалдаж байгаа гэж ойлгуулж тайлбарлаж байсан. Гэтэл Б.Б гэх хүн нь одоо бидний өгсөн мөнгийг аваад 16 сая орчим төгрөгийг “Г” ХХК-нд өгчихсөн. Үлдэгдэл мөнгийг нь өөрсдөө авчихаад өгөхгүй байгаа. “Г” ХХК нь уг барилгыг  барьсан бөгөөд 100 хувь өмчлөх, захиран зарцуулах эрхтэй хуулийн этгээд нь байсан. Үүнийг Б.Б нь нуун дарагдуулж өөрийнхөө өмчийг худалдаж байгаа мэт ойлголт төрүүлэн биднээс мөнгө авч хохироосон. ...” /2хх 231/ гэх мэдүүлгүүд,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 219, 2хх-н 15, 54, 175, 3хх-н 3, 28,  56/, хохирогч Г.Уранбайгаль, Э.Ганбаатар, О.Б, Д.Өлзийсайхан, Т.Батгэрэл, С.Хишигдэлгэр, О.Лхагватөмөр нарын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх-н 23-27, 220, 55-56, 113-114, 176-177, 3хх-н 4, 29, 56, 57-58/, иргэний хариуцагч М.Гантөмөрийн мэдүүлэг /5хх 47/, иргэний хариуцагч П.Пүрэвдоржийн мэдүүлэг /5хх-н 46/,

иргэний хариуцагч Д.Отгонтуяагийн мэдүүлэг /5хх-н 50/, “Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн захирал Б.Б, иргэн Э.Ганбаатар нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах- худалдан авах гэрээ”-ний хуулбар /2хх-н 123-126/,

“З” ХХК-ийн захирал Б.Б, “М” ХХК-ийн захирал М.Гантөмөр нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хуулбар / 2хх-н 57-60/,

 “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б болон иргэн С.Хишигдэлгэр нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээн”-ний хуулбар / 3хх-н 30-37/,

“З” ХХК-ийн захирал Б.Б, иргэн Л.Ганбаяр нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний хуулбар / 1хх-н 230-235/,

“3” ХХК-ийн захирал Б.Б, иргэн О.Б нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний хуулбар / 2хх-н 115-121/,

“З” ХХК-ийн менежер Э.Бболон иргэн Д.Өлзийсайхан нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээх худалдах-худалдан авах гэрээ”-ний хуулбар / 2хх-н 190-195/,

“З” ХХК-ийн борлуулалтын менежер Э.Бболон иргэн Т.Батгэрэл нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний хуулбар / 3хх-н 6-10/,

“З" ХХК-ийн менежер Э.Булгатамир, иргэн О.Лхагватөмөр нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ / 3хх-н 60-66/,

Кассын орлогын ордер /1 хх-н 72-75, 189/,

Кассын орлогын ордерт “...Цагаан хуаран байрны урьдчилгаанд 20.203.650 төгрөг О.Б тушаав...” гэжээ /2хх-н 121/,

Бэлэн мөнгөний орлогын ордерт “...байрны урьдчилгаанд 20.000.000 төгрөг Т.Батгэрэлээс тушаав...” гэжээ /3хх-н 12/,

Д.Өлзийсайханы “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-н 178-187/,

Хохирогч Т.Б“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-н 12-15/,

Хохирогч О.Лхагватөмөрийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-н 69-75/,

Б.Бын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 115-132, 181-184/,

Э.Э.Б “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 117-122/,

Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ /2хх-н 61-65, 115-120, 122-125, 191-193, 230-235, 3 хх-н 7-11, 31-38, 61-67/,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 79/,

“З” ХХК-ийн байрны тооцоо /1хх-н 76-77/,

“З” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-н 113-115/,

Кассын орлогын ордер /1хх-н 78/,

Кассын орлогын ордерт “...байрны урьдчилгаа 20.000.000 төгрөг С.Хишигдэлгэр тушаав...” гэжээ /3хх-н 38-44/,

Кассын орлогын ордерт “...байрны урьдчилгаа 10.000.000 төгрөг О.Лхагватөмөрөөс тушаав...” гэжээ /3хх-н 68/,

Хохирогч Э.Ганбаатарын хүсэлт /2хх-н 17/,

Хохирогч Д.Өлзийсайхан хүсэлт,  холбогдох баримт /2хх-н 196-199/,

“М” ХХК болон “З” ХХК-иудын хооронд 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” /1хх-н 59-62/,

“З” ХХК болон “Ц” ХХК-иудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан “Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ” /1хх-н 64-67/,

“З” ХХК болон “Г” ХХК-иудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” /1хх-н 68-71/,

яллагдагч Э.Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /1хх 6, 2хх 108, 3хх 97-102, 137-138, 157, 4хх 13-14/,

яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /1хх 91-92, 204-205, 2хх 6-7, 48, 105, 169, 250, 3хх 101-103, 151-152, 4хх 8-9/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Быг дангаар болон бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Булгатамирыг бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Шүүгдэгч Б.Б, Э.Бнарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Харин прокуророос шүүгдэгч Б.Быг дангаар 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 10 жил 8 сарын хугацаанд сарын 700.000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Ц.Уранцэцэгийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 33.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

шүүгдэгч Б.Б, Э.Бнарыг бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 7 жилийн хугацаанд сарын 726.887 төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж орон сууц худалдана” гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Нг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 20.006.225 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч яллагдагчийн холбогдсон зарим эрүүгийн хэрэг нь нотлогдоогүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцаана. гэж заасны дагуу  яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, дээрхи хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Тухайлбал, шүүгдэгч Б.Быг иргэн Ц.Уранцэцэгийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 33.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, шүүгдэгч Б.Б, Э.Бнарыг бүлэглэн иргэн Т.Нг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 20.006.225 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;буюу нотолбол зохих байдлыг хангалттай нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Хэрэгт авагдсан хохирогч Ц.Уранцэцэгийн “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Э.Б.Бтай “Зоос дэлгэрэх” ХХК гэх компани дээр гэрээ хийсэн бөгөөд 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн буюу 13 жилийн хугацаатай 1 жилийн 5 хувийн хүүтэй 700.000 төгрөг төлөх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу 5 сар төлсөн. Нийт 33.500.000 төгрөг төлсөн. Надтай “Монгипс” ХХК байраа суллаж авахын тулд зээлийн гэрээ хийж 30.946.300 төгрөг өгсөн бөгөөд тухайн мөнгийг өгөхдөө “энэ мөнгө нь Э.Б.Бын мөнгө биш шүү. Би чамд зээлдүүлж байгаа шүү. Э.Б.Баас мөнгөө авахаараа буцааж өгөөрэй” гэж хэлсэн. Нийт 33.500.000 төгрөгийг Э.Б.Баас нэхэмжилж байна.” /2хх 76/,

хохирогч Т.Нгийн “...19.000.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Б.Б гэрээ байгуулж, тухайн өдрийнхөө орой нь Б.Э.Б данс руу шилжүүлсэн. “Метро молл”-д байрлаж байсан компани дээр нь очиж уулзалт хийхэд “манай борлуулалтын менежертэй гэрээ хийгээрэй” гэж Э.Б.Б хэлж байсан. Байрны урьдчилгаа гэж 19.000.000 төгрөг, 3,4,5,6,7 дугаар сарын төлөлт гэж 751.560 төгрөг буюу нийт 23.006.225 төгрөг болсон. Надад 2.553.000 төгрөгийг буцааж миний данс руу Э.Б.Баас хийсэн. Мөн Э.Бминий данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 19.751.650 төгрөгийг нэхэмжилж байна.” /1хх 42-43/,

гэрчээр Б.Бын “... “Монгипс” ХХК-ийн ажилтан Гантөмөр гэх залуу 2018 оны 3 дугаар сарын мөнгө болох 11.000.000 төгрөгөө манай оффис дээр ирж авахдаа “тухайн байрны гэрчилгээг барьцаанд байгаа... үүнээс хойш цаашдын төлөлтийг зогсоосон. ... бид нар Уранцэцэг гэх хүнтэй нотариатаар орчихвол бид нар төлөлтөө хийнэ гэж хэлэхэд Сайнбаяр гэх захирал нь Уранцэцэгт наториатаар орж чадахгүй, байрны гэрчилгээ банк санхүү дээр байгаа гээд Уранцэцэг тухайн байрыг чөлөөлж өгөхийг шаардсан. Тэгээд манайх “Монгипс” ХХК-нд төлсөн 56.000.000 төгрөгөө эргүүлж авъя гэхэд танайх энэ хүнээ байрнаас нь гаргавал бид нар байраа зарсаны дараагаар мөнгийг чинь эргүүлж өгнө гэж хэлэхээр нь бид “мөнгөө авч байж гарна” гэдгээ хэлээд одоог хүртэл Уранцэцэгийг гараагүй байгаа. ...” /2хх 80/,

гэрч М.Гантөмөрийн “...гэрээ байгуулсан өдрөөс хойш эхний 3 сарын мөнгө болох 55.000.000 төгрөгийг бэлнээр болон компанийн данс руу хийдэг байсан. Тэгээд шууд бол өгөөгүй. Б.Б нь хөрөнгө оруулалт байхгүй гээд цувуулж өгсөөр байгаад нийт 55.000.000 төгрөг манайд өгсөн. ...Манай компани нь Уранцэцэгт байрыг зарсаны дараа 30 сая төгрөгийг өгье гэтэл Б.Б хүлээн зөвшөөрөхгүй байгаа. /2хх 100/,

иргэний хариуцагч М.Гантөмөрийн “... “Монгипс” ХХК-ийн эзэмшилд байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 44-1 тоот орон сууцыг манай компани барилгын ажлын бартераар “Орчлон” констракшнаас авсан. Тухайн үед байрыг авсаны дараа борлуулах гэж байсан бөгөөд “Зоос дэлгэрэх импекс” ХХК-тай гэрээ байгуулан энэ байрыг урьдчилгаа төлбөрт өгч, зээлийн нөхцөлөөр авсан байдаг. Тэгтэл Лхагважав болон Уранцэцэг гэх хүмүүс амьдрах болсон. Ингээд Лхагважав, Уранцэцэг нарын өгсөн байрны зээлийн мөнгийг “Зоос дэлгэрэх импекс” ХХК нь бага багаар цувуулсаар байгаад 30 сая орчим төгрөгийг өгсөн байдаг. Лхагважав тухайн байрандаа амьдрахгүй, эргүүлж өгье гээд манай компани Лхагважавт 30 сая төгрөгийг өгөхөөр тохирч, энэ мөнгийг Лхагважавт цувуулж өгсөөр байгаад дуусгасан. Уранцэцэг, Лхагважав нарыг байраа буцаан өгөхөд ашиглалтын зардал тооцож аваагүй. “Монгипс” ХХК нь Лхагважавт нэхэмжилсэн мөнгийг өгсөн байгаа.” /5хх 47/ гэх мэдүүлгүүд,

“Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн маркетингийн менежер Э.Булгатамир, иргэн Т.Н нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар / 1хх 29-35/,

Зоос дэлгэрэх импекс” ХХК-ийн захирал Б.Б, иргэн Ц.Уранцэцэг нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний хуулбар / 2хх 57-71/, 

“Зоос дэлгэрэх импекс” ХХК-ны захирал Ц.Уранцэцэг, “Монгипс” ХХК-ны захирал М.Гантөмөр нарын хамтран ажиллах гэрээ /2хх-57-60, 72-73/,

Т.Нгийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-н 36-39/, Э.Э.Б “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 15 сая төргрөгийг ...Дөлгөөн нуур байр.. гэх утгаар Түмээ гэх хүний данс руу, 3.900.000 төгрөгийг ...Зоос дэлгэрэх гэх утгаар Алтанхуягийн данс руу тус тус шилжүүлсэн /3хх 117-122/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан ба хохирогч Т.Нгийн 19.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Бөөрийн Хаан банкны данснаар шилжүүлэн авч захиран зарцуулсан, хохирогч Ц.Уранцэцэгийн 33.500.000 төгрөгийг “Монгипс” ХХК нь Лхагважав, Уранцэцэг нар тус мөнгийг төлсөн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хоорондоо зөрүүтэй мөн яллах дүгнэлтэд хохирогч Т.Нг залилсан гэх үйлдлийн хохирол 2.006.225 төгрөг, шийтгэх тогтоолоор хохирогч Т.Нд 19.000.017 төгрөгийн хохирол учирсан гэж зөрүүтэй бичиж эргэлзээтэй баримтууд хэрэгт авагдсан ба шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэхүү байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.  

            Иймд шүүгдэгч Б.Б нь иргэн Ц.Уранцэцэгийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 33.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, шүүгдэгч Б.Б, Э.Бнар нь бүлэглэн иргэн Т.Нг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2.006.225 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх үйлдлүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч Э.Булгатамирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 18.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.  

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Ялалт нар “...хохирогч Т.Нд 19.000.017 төгрөгийг, хохирогч Ц.Уранцэцэгийн 33.500.000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд эдгээр хохирогч нарын хохирлыг зөв тооцож, буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. Мөн Б.Бт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Ялалт нарын гаргасан давж заалдах гомдлын “...торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн хэсгийг хүлээн авах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Харин шүүгдэгч Б.Бын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Бд 15.911.650 төгрөг, хохирогч Т.Батгэрэлд 17.253.042 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй гэсэн болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг тус тус харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. гэж зааснаар хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 10 сарын хугацаатай хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад ...ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсний дагуу 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ял оногдуулж хөнгөрүүлэв.  

Харин шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Б, Т.Батгэрэл нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, зарим буюу хохирогч Ц.Уранцэцэг, Т.Н нарыг залилсан гэх хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцаасан тул шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгов.

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 120 /нэг зуун хорь/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.  

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Ялалт нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хохирогч Т.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Б.Быг иргэн Ц.Уранцэцэгийг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 33.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, шүүгдэгч Б.Б, Э.Бнар нь бүлэглэн иргэн Т.Нг төөрөгдөлд оруулж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2.006.225 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх үйлдлүүдийг эрүүгийн 1809040100392 дугаартай хэргээс тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцаасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

 2. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Быг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Бд 15.911.650 төгрөг, хохирогч Т.Батгэрэлд 17.253.042 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Ялалт нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, заримыг нь хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 120 /нэг зуун хорь/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                       ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ