Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 149/ШШ2024/00364

 

 

 

 

2024 оны 09 дүгээр Дугаар 149/ШШ2024/000364 Мандал сум

сарын 17-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******, ам бүл 1, нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******, , , хөгжмийн багш мэргэжилтэй, ам бүл 5, ,-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... бид 2 нь. 2019 оныг хүртэл гэр бүл хэвийн байсан боловч удалгүй үл ойлголцол гарч үзэл таарахаа больж маргах болсон. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хүүхдийн тэтгэлгийг зохиж журмын дагуу хүү Тэргэлийн хаан банк 5048431640 тоот дансанд хийж байх болно. Мөн эхнэр Энхдэлгэр нь өөр хүнтэй амьдарч 2 хүүхэдтэй болсон тул эвлэрэн хэлэлцүүлэх боломжгүй болсон... гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар тайлбартаа:...Миний бие Шинэнгийн Энхдэлгэр нь Сэр-Од овогтой Одбаатар 2016 онд танилцаж улмаар 2017.09.07-ны өдөр хүү Тэргэлийгээ төрүүлсэн. Гэвч бид таарч тохирохгүйн улмаас 2019 онд салж тус тусын амьдралыг хөөсөн. Иймд ын хүсэлт гаргасны дагуу салах өргөдлийг хүлээн зөвшөөрч байна. Хүү Тэргэл эх миний асрамжид үлдэх болно. Эцэг болох аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө ү.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2016 онд танилцаж улмаар гэр бүлийн дотно харьцаатай болж хамтран амьдарсан ба тэдний дундаас 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүү О.Тэргэл төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2019 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа ба гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан , нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү төрсөн эх ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.