Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2024/00754              

 

 

 

 

2024         08         22                                           151/ШШ2024/00754                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д-ын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Н-ыг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д би 2017 онд нөхөр Н.Н-той гэр бүл болсон. Н.Н нь “Т” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг 2,7 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээл авсан бөгөөд миний эзэмшлийн V- дугаартай 74 мкв талбайтай хувийн орон сууцыг барьцаалсан. Гэр бүлээ цуцлуулахад Н.Н нь би өөрийн зээлийг өөрөө төлнө гэж хэлсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй. Миний бие охины хамт байрны зээлэнд хамрагдах болж, барьцааг чөлөөлүүлэхээр уг зээлийн үлдэгдэл 14,668,359 төгрөгийг төрсөн эгч Б.Д-ээс зээлж уг зээлийг хаасан. Тухайн үед Н.Н нь чи мөнгө олоод хаачих би төлнө гэж хэлсэн. 2024 оны 03 сараас хойш Н.Н-той холбогдоогүй, эхнэр лүү нь залгахад дугаараа сольсон байна. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш дээрх хаягт амьдрахаа больсон. Иймд Н.Н-ын оршин суугаа газрыг мэдэхгүй, түүний хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Н-ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хангаж шийдвэрлэв.

Н.Н нь хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулснаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болно гэж нэхэмжлэгч тал хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж ирүүлсэн байх тул уг хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр Н.Н-ыг тодорхойлжээ.

Н.Н нь .... тоотод оршин суудаггүй болох нь Төв аймгийн ... дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Н-ын оршин суугаа хаяг тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Н.Н-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... дахь Цагдаагийн газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Н-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Н-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг /хаягийг/ тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Н.Н-ыг оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч Б.Д /утас:/-д мэдэгдэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН