| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0167/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 165
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Н*******
Нарийн бичгийн дарга Б.Н******* нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Г*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд Д******* аймагт төрсөн, ** настай, бүрэн дунд боловсролтой, жолоооч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт С***** аймгийн С******* сумын * дугаар хороо * дүгээр хэсэг *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б******* овогт Г******* Г******* /РД:***************/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Г******* нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын *-р баг *-р хэсэг 75 тоотод Д.А*******ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Болсон зүйлд харамсаж байна...” гэх мэдүүлэг
Хохирогч Д.А*******ийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би олон хүүхэдтэй завгүй байсан болохоор Тийг гэрийнхээ хогийг шүүрд гэж хэлсэн чинь Т хог шүүрдэхгүй байхаар нь би дүүдээ хэд гурван үг хэлж уурлаж чи ямар сонин юм гэхэд манай хадам ах хажуунаас Тг өмөөрч чи юундаа хүүхэд загнаад байгаа юм бэ гэж хэлээд миний үснээс зуураад 2 удаа паар мөргүүлсэн мөн миний нүүр лүү гар утсаар цохисон, гар болон хөл цээж хэсэгт гараараа цохиж зодсон тухайн үед Г******* нь намайг зодож байхад манай төрсөн эгч Д.А утсаар залгаж таарсан. Ингээд манай эгч цагдаагийн газарт дуудлага өгсөн юм шиг байна лээ удаагүй гэрт цагдаа нар ирээд хүргэн ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №А-364 дугаатай: ”......
1.Д.А*******ийн биед баруун зүүн бугалга, зүүн мөр, баруун өвдөгөнд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/
Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 09 дүгээр тал/
Сэлэнгэ аймгийн С******* сумын 5 дугар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр тал/
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 32 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар тал/
Г.Г*******ийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч О.Г******* нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын 5-р баг 1-р хэсэг 75 тоотод өөрийн эхнэрийн дүү Д.А*******ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.А*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 17-18/ мэдүүлэг болон шинжээчийн А-364 тоот дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.А*******ийн мэдүүлэг нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Г.Г*******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г*******ийг Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэв.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б******* овогт Г******* Г*******ийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б******* овогт Г******* Г*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Г*******д оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 30 хоногийн дотор төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Г.Г******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн иүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан Г.Г*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ