Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0299

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Ж*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О*******,нарыг оролцуулан “М” ББН-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төв сонгон шалгаруулах тухай НЗДД******* тоот урилгын дугаар бүхий тендерийн үнэлгээ хорооны даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ““М*******” ББН-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлээс татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзах үр дагаврыг мэдэж байгаа, танилцаж гарын үсэг зурсан.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  20  дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох”-оор, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”-ээр зохицуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* нь тус шүүхэд  нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр ирүүлсний зэрэгцээ шүүх хуралдаанд “...нэхэмжлэлээс татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзах үр дагаврыг мэдэж байгаа, танилцаж гарын үсэг зурсан” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч “М” ББН-өөс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б.Д*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 27, 28 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгээс эсхүл бүхэлд нь татгалзах эрхийг 2 жилийн хугацаагаар олгожээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М” ББН нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ББН-өөс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төв сонгон шалгаруулах тухай НЗДД******* тоот урилгын дугаар бүхий тендерийн үнэлгээ хорооны даргад тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 01/2357 тоот албан бичгийг хүчингүйд тооцож Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төв сонгон шалгаруулах тухай НЗДД******* тоот тендерт шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг “М*******” ББН-тай байгуулахыг хариуцагч нарт даалгах, НЗДД******* тоот тендерт оролцогч “Н*******” ХХК-ийг нууцаар сонгон шалгаруулсан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай үнэлгээний хорооны шийдвэр болон Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төвд сонгон шалгаруулах /Х******* дугаар хороо/ тухай ажил гүйцэтгэх гэрээг Н******* ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч “М” ББН-өөс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.МӨНХЗУЛ