Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2024/00784

 

 

 

 

 

 2024       09         23                                        151/ШШ2024/00784

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Гсүмбэр аймаг, Б сум, 2 дугаар баг, Сувилал 10 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, З овогт Жгийн Б,

Хариуцагч: Төв аймаг, Б сум, 3 дугаар баг, Гурван түрүү гэх газарт оршин суух, Б овогт Мын С,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай,

Нэхэмжлэлд 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.Б,

Хариуцагч: М.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Б овогт Мын С (РД:..............), З овогт Жгийн Б (РД:..................) нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү С.Мнаранг эцэг М.Сын, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин С.Хийг эх Ж.Бын асрамжид тус тус үлдээсүгэй.
  3. Хүү С.Мнаран, охин С.Хэ нарыг 18 нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол түүнийг байнгын өөрийн асрамждаа байлгаж, тэжээн тэтгэх, эмчилгээ сувилгаа хийлгэх, боловсрол олгох, хөгжүүлэх болон хүүхдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг эцэг М.С, эх Ж.Б нарт даалгасугай.
  4. Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомж, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцоор хүлээсэн эцэг, эхийн үүргээ биелүүлж, С.Мнаран, С.Хэ нарыг эцэг эхийн хайр халамжийг хүртэх, тэдэнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэх, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг эх Ж.Б, эцэг М.С нарт үүрэг болгосугай.
  5. Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
  6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Саас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгосугай. 
  7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар уг шийдвэрийн хувийг бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Ж.Эрдэнэсувд/-д даалгасугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНХБҮРЭН