| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00550/И |
| Дугаар | 103/ШШ2024/00463 |
| Огноо | 2024-08-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2024/00463
| 20******* оны 08 сарын 1******* өдөр | Дугаар 103/ШШ20*******/00463 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* - холбогдох хариуцагчид хүүхдийн мөнгөний данс шилжүүлэхийг даалгах, хүүхдийн мөнгө болон эмчилгээний зардал нийт 23,73*******,687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З. нь хариуцагч Х.- холбогдуулан хариуцагчид хүүхдийн мөнгөний данс шилжүүлэхийг даалгах, хүүхдийн мөнгө болон эмчилгээний зардал нийт 23,73*******,687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.З. миний бие нь 2020 онд Х.- танилцаж 2022 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүү Г. төрүүлсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сараас өрх тусгаарлан амьдрах болсон. Хүү Г. нь төрсөн цагаас эхлэн уналт, таталт өвчнөөр өвдөж G-40 оноштойгоор байнгын эмнэлгийн хяналт, эхийн асаргаанд байдаг. Хүүгийн хүүхдийн мөнгө болон асаргааны мөнгө төрсөн цагаас эхлэн эцэг Х.- Голомт банкны дансанд орж байгаа бөгөөд дээрх мөнгийг ашигласаар байгаа болно. Иймд хүү Г.йн хүүхдийн мөнгөний дансыг шилжүүлэхийг даалгах, 2023 оны 07 дугаар сараас хойших хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө болох 7,23*******,687 төгрөг, хүү Г.йн 2023-20******* онуудад ЭХЭМҮТ-д болон БНХАУ-ын Бээжин хотын ТИАН ТАН эмнэлэгт 3 удаа эмчилгээнд авч явж эмчлүүлсний төлбөр 16,*******00,000 төгрөг, нийт 23,73*******,687 төгрөгийг Х.- гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х.- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2020 онд Занданпүрэв овогтой тай танилцан 2022 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 2023 онд хүү Г. төрсөн. 2023 оны 10 дугаар сард хүү Г. БНХАУ-ын Бээжин хотод эмчлүүлэхээр хамт явах үедээ ойлгомжгүй байдал үүсэж түүнээс хойш өрх тусгаар амьдарч байна. Миний бие хүүгийн хүүхдийн мөнгөний 117*******17 тоот хадгаламжийн дансны эзэмших эрхийг З.д шилжүүлэх болон уг дансанд хадгалагдаж байгаа 7,23*******,687 төгрөгийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, мөн хүүгийн эмчилгээний зардал болох 16,*******00,000 төгрөгийг төлж барагдуулна. Миний бие нь ажилд ороод 4 сар болж байгаа бөгөөд 2 сарын дараанаас цалингийн зээл авах эрх үүсэх юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Х.- нь З.******* нэхэмжилсэн хүүхдийн мөнгөний данс шилжүүлэхийг даалгах, 23,73*******,687 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* нэхэмжлэлтэй, ******* - холбогдох хүүхдийн мөнгөний данс шилжүүлэхийг даалгах, хүүхдийн мөнгө болон эмчилгээний зардал нийт 23,73*******,687 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 08 сарын 08-ны өдрийн 103/ШЗ20*******/01369 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 276,628 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3*******,100 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 3*******,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн 276,628 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 138,314 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ