| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00914/И |
| Дугаар | 151/ШШ2024/00783 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2024/00783
2024 09 23 151/ШШ2024/00783
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, өөрийн төв байранд байрлах, “Голомтбанк” ХК /гүйцэтгэх захирал К.Норихико/,
Хариуцагч: Төв аймаг, Ж сум, Б 1 дүгээр баг, Б хэсэг 6-3 тоотод оршин суух, Нгийн Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 15,611,171.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Голомтбанк” ХК нь хариуцагч Н.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Н овогтой Б нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Голомт банк ............... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авч, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цалингийн зээлийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хугацааг 27 сар, зээлийн хүүг 18 хувь болгон, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хугацааг 30 сар, зээлийн хүүг 18 хувь болгон тус тус өөрчилсөн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 10,964,489.12 төгрөг, зээлийн хүү 3,353,545.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 481,521.93 төгрөг нийт 14,799,556.14 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Голомт банктай Кредит карт эзэмших гэрээ байгуулан 500,000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь бэлэн мөнгө авсны 42 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Зээлдэгч нь Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд зааснаар төлөхгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 484,602.44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 212,008.44 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 115,003.99 төгрөг, нийт 811,614.87 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дээрх 2 зээлийн нийт төлбөр болох 15,611,171.01 төгрөгийг Н овогтой Баас гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Н.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие “Голомтбанк” ХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг нэхэмжлэлийн мөнгөн дүнг дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд: 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 11,612,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1-2/, итгэмжлэл /хх-3/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 30к1-3/2848 дугаартай албан бичгийн хуулбар /хх-6/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/02994 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-7-8/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/18089 дугаартай шүүгчийн захирамж /хх-9/, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “зээл болон барьцааны гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-10-11/, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-12-13/, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-14-15/, хүү тооцооллын хүснэгт /хх-16-17/, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Кредит картын гэрээ”, кредит картын тооцооллын хүснэгт /хх-18-21/-г шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “Голомтбанк” ХК нь хариуцагч Н.Бд холбогдуулан гэрээний үүрэгт 15,611,171.01 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Н овогтой Б нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Голомт банк ............... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авч, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цалингийн зээлийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хугацааг 27 сар, зээлийн хүүг 18 хувь болгон, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хугацааг 30 сар, зээлийн хүүг 18 хувь болгон тус тус өөрчилсөн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 10,964,489.12 төгрөг, зээлийн хүү 3,353,545.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 481,521.93 төгрөг нийт 14,799,556.14 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Голомт банктай Кредит карт эзэмших гэрээ байгуулан 500,000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь бэлэн мөнгө авсны 42 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Зээлдэгч нь Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд зааснаар төлөхгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 484,602.44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 212,008.44 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 115,003.99 төгрөг, нийт 811,614.87 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дээрх 2 зээлийн нийт төлбөр болох 15,611,171.01 төгрөгийг Н овогтой Баас гаргуулж өгнө үү” гэжээ.
3. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар “Голомтбанк” ХК нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 18/07-2548 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Г.Бат-Эрдэнэ, Г.Содном, Б.Уянга, Э.Алтаншагай нарт олгожээ. /хх-3/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 11,612,000 төгрөг, нийт 15,611,171.01 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-33/
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,005.86 төгрөгөөс 118,002.93 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 118,002.93 төгрөг, хариуцагчаас 118,002.93 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 11,612,000 төгрөг, нийт 15,611,171.01 төгрөгийг нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,005.86 төгрөгөөс 118,002.93 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 118,002.93 төгрөг, хариуцагч Н.Баас 118,002.93 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН