| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00934/И |
| Дугаар | 151/ШШ2024/00817 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2024/00817
2024 10 02 151/ШШ2024/00817
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, “Мобифинанс ББСБ” ХХК /гүйцэтгэх захирал Ц.Ганзориг/
Хариуцагч: Төв аймаг, З сум, 1 дүгээр баг, Сэрүүн дэнж, 34А тоотод оршин суух, Б овогт Гийн Г,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,305,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь хариуцагч Г.Гд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Г.Г нь “Мобифинанс ББСБ” ХХК-тай 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 140000544639 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ............... дугаарыг ашиглан Мобикомын вэбсайтаас зээл авч, төлж байсан. Г.Г нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 800,000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэйгээр авч, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулах байсан ч төлөөгүйгээс 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 800,000 төгрөг, зээлийн хүү 425,691 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,018, нийт 1,305,710 төгрөг төлөхөөр байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 1,305,710 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Г.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжилж байгаа 1,305,710 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /хх-3-4/, зээл, зээлийн эрх нээх гэрээ, өргөдлийн маягт /хх-5-6/, зээлийн дансны хуулга /хх-7/-г шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК нь хариуцагч Г.Гд холбогдуулан гэрээний үүрэгт 1,305,710 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Г.Г нь “Мобифинанс ББСБ” ХХК-тай 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 140000544639 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ............... дугаарыг ашиглан Мобикомын вэб сайтаас зээл авч, төлж байсан. Г.Г нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 800,000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэйгээр авч, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 800,000 төгрөг, зээлийн хүү 425,691 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,018, нийт 1,305,710 төгрөг төлөх зөрчилтэй байна. Иймд Г.Гас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,305,710 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар “Мобифинанс ББСБ” ХХК нь 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 24/3921 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг М.Сугармаа, Б.Минжинсор нарт олгожээ. /хх-4/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1,305,710 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-16/
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,841 төгрөгөөс 17,920.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 17,920.50 төгрөг, хариуцагчаас 17,920.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1,305,710 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,841 төгрөгөөс 17,920.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 17,920.50 төгрөг, хариуцагч Г.Гас 17,920.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН