Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2024/00816

 

 

 

 

 

 

 2024      10          02                                           151/ШШ2024/00816

    Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би, 

Нэхэмжлэгч: Төв аймаг, З сум, 1 дүгээр баг, Манзушир хөгжил төв байр, 2 дугаар давхарт байрлах, “Төвхөгжил” ХХК /захирал Б.Гэрэлмаа/,

Хариуцагч: Төв аймаг, З сум, 2 дугаар баг, Ланс гудамж, 4 дүгээр гудамж, 16 тоотод оршин суух, Б овогт Дийн Г,

Хариуцагч: Төв аймаг, З сум, 2 дугаар баг, Ланс гудамж, 4 дүгээр гудамж 16 тоотод оршин суух, Г овогт Ёгийн Ө,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 16,779,414 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Төвхөгжил” ХХК нь хариуцагч Д.Г, Ё.Ө нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Д-ийн Г, Ёгийн Ө нар нь манай байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4682 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 28 сарын хугацаатайгаар, сарын 4 хувийн хүүтэйгээр, худалдаа хийх зориулалтаар зээлж зээлийн барьцаанд газар, хашаа, байшин, өрхийн орлогыг тавьж, нотариатаар болон үл хөдлөх хөрөнгийн газраар баталгаажуулсан юм. Д. Г, Е.Ө нар нь уг зээлийн гэрээг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан. Гэвч зээлдэгч Д.Г, Ё.Ө нар нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөлт хийлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. ...Иймд Д.Г, Ё.Ө нарын үндсэн зээл 8,450,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 8,329,414 төгрөг, нийт 16,779,414 төгрөгийг гаргуулах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ. 

2.Хариуцагч Д.Г, Ё.Ө нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжилж байгаа 16,779,414 төгрөгийг дараах байдлаар төлнө. Үүнд: 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 11,779,414 төгрөгийг бүрэн төлж барагдуулна” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, зээлийн эргэн төлөлтийн тооцоо /хх-5/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-6/, зээлийн гэрээ /хх-7/, барьцааны гэрээ /хх-8/, зээл хүссэн өргөдөл /хх-9/, зээлийн гэрээний сунгалт /хх-10/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-11-13/, “Төвхөгжил” ХХК-ийн дүрэм /хх-14-16/-ийг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгч “Төвхөгжил” ХХК нь хариуцагч Д.Г, Ё.Ө нарт холбогдуулан гэрээний үүрэгт 16,779,414 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Давгадоржийн Г, Ёгийн Ө нар нь манай байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4682 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 28 сарын хугацаатайгаар, сарын 4 хувийн хүүтэйгээр, худалдаа хийх зориулалтаар зээлж зээлийн барьцаанд газар, хашаа, байшин, өрхийн орлогыг тавьж, нотариатаар болон үл хөдлөх хөрөнгийн газраар баталгаажуулсан юм. Д. Г, Е.Ө нар нь уг зээлийн гэрээг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан. Гэвч зээлдэгч Д.Г, Ё.Ө нар нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөлт хийлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймд Д.Г, Ё.Ө нарын үндсэн зээл 8,450,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 8,329,414 төгрөг, нийт 16,779,414 төгрөгийг гаргуулах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

Нэхэмжлэгч “Төвхөгжил” ХХК-ийн компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор Б.Гэрэлмааг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байх учир түүнийг шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзнэ. /хх-12-14/

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Хариуцагч Д.Г, Ё.Ө нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 11,779,414 төгрөг, нийт 16,779,414 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-26-27/  

5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,047 төгрөгөөс 156,023.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 156,023.50 төгрөг, хариуцагчаас 156,023.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Д.Г, Ё.Ө нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 11,779,414 төгрөг, нийт 16,779,414 төгрөгийг нэхэмжлэгч “Төвхөгжил” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Төвхөгжил” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,047 төгрөгөөс 156,023.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 156,023.50 төгрөг, хариуцагч Д.Г, Ё.Ө нараас 156,023.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төвхөгжил” ХХК-д олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН