| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00673/И |
| Дугаар | 151/ШШ2024/00666 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2024/00666
| 2024 07 30 | 151/ШШ2024/00666 |
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Б санхүүгийн нэгдэл ХХК,
/Т аймаг, З сум, 1 дүгээр баг хотхон дугаар байр давхар/,
Хариуцагч: Б овогт Ш.Г
/Т аймаг, З сум, 6 дугаар баг, Бд, дугаар гудамж, тоотод оршин суух/,
Хариуцагч: Б овогт Э.Н
/Т. аймаг, З сум, дугаар баг, , дугаар гудамж, тоотод оршин суух/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,253,552 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б санхүүгийн нэгдэл ХХК нь хариуцагч Ш.Г Э.Н нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,253,552 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2023 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ тоот дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 974,798.88 төгрөг, хуримтлагдсан хүү 250,371.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,382.48 төгрөг, нотариатын зардал 6,000 төрөг нийт 1,253,552 төгрөгийг зээлдэгч Ш.Г, хамтран зээлдэгч Э.Н нараас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ш.Г, Э.Н нар нь хариу тайлбартаа: Миний бие Ш.Г Э.Н нар нь Б санхүүгийн нэгдэл ХХК-ийн нэхэмжилж буй 1,060,000 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулна.
1. 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөг,
2. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 350,000 төгрөг,
3. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 360,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, салбарын гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, хариуцагч нарын зээлийн дансны хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Б санхүүгийн нэгдэл ХХК нь хариуцагч Ш.Г, Э.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,253,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 200,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 200,000 төгрөгөөр багасгаж нийт 1,060,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолыг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагч нараас шаардах эрхтэй ба хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
5. Хариуцагч Ш.Г, Э.Н нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх ба үлдэх 1,060,000 төгрөгийг харицагч нар 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 360,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр гаргажээ. /хх-23/
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Г, Э.Н нар нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б санхүүгийн нэгдэл ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,253,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ш.Ганчимэг, Э.Нармандах нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
9. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,836 төгрөгийн тал хувь 17,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 17,918 төгрөгийг, хариуцагч Ш.Г, Э.Н нараас 17,918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б санхүүгийн нэгдэл ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Б санхүүгийн нэгдэл ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,253,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн 200,000 төгрөгөөс татгалзсныг, үлдэх 1,060,000 төгрөгийг хариуцагч Ш.Г, Э.Н нар 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 360,000 төгрөгөөр тус тус төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,836 төгрөгийн тал хувь 17,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 17,918 төгрөгийг, хариуцагч Ш.Г, Э.Н нараас 17,918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б санхүүгийн нэгдэл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ