Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/03240

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 05 181/ШШ2024 /03240

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,   тоотод оршин суух, Г  овогт Б  О  /РД:  /-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Б  овогтой О  миний бие 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Монгол чехословак металл хамтарсан үйлдвэрийн Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум дахь Модотын цагаан тугалганы уурхайд слесарь, уулын хэсгийн мастер, Хужханы уулын хэсгийн дарга, Баянмодны уулын хэсгийн ахлах мастер, үйлдвэрлэлийн хэсгийн дарга, 1993 оноос Баянмод ХК-ийн уурхайн ерөнхий инженерээр хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаад 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уул уурхайн ажлаас өөр ажилд шилжсэн болно.

Уг уурхайд ажиллаж эхэлсэн болон чөлөөлсөн тушаал үндэсний төв архив, нийслэлийн архивын газар, Хэнтий аймгийн архивын газарт хадгалагдаж үлдээгүй байгаа тул миний хөдөлмөрийн дэвтэр болон бусад материалыг судлан үзэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар хавсралтаар Газар доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын нэгдүгээр хавсралтад заасан ажлын байрны дагуу хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцлөөр 1988.10.31-нээс слесарь, 1989.04.01-нээс уулын ахлах мастер, 1990.01.01-нээс Хужханы уулын хэсгийн дарга, 1991.04.01-нээс Баянмод уулын хэсгийн ахлах мастер, 1992.06.01-нээс үйлдвэрлэлийн хэсгийн дарга, 1993.04.01-нээс ерөнхий инженерээр уурхайд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

3. Хэргийн оролцогчоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1120 дугаар тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 572 дугаар тодорхойлолт, Хэнтий аймгийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 08/219 дугаар тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Отгонбаярын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.О  гэрчийн тодорхойлолт, Б.О  нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Х.А  гэрчийн тодорхойлолт, Х.А  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.О  иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаар тодорхойлолт, Монгол цагаан тугалганы үйлдвэрийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт,

3.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт байхгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.О  нь 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч Б.О  нь ажилласан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.

4. Нэхэмжлэгч нь Б.О  нь Монголчехословакметалл хамтарсан Модотын цагаан тугалганы үйлдвэрт 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесариар, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ахлах мастераар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хужхан уулын хэсгийн даргаар, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянмод уулын хэсгийн ахлах мастераар, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянмодны хэсэгт үйлдвэрлэлийн хэсгийн даргаар, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянмод ХК-ийн ерөнхий инженерээр, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянмод ХК-ийн ерөнхий инженерээр тус тус ажилласан болох нь:

4.1. Б.О  нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1996 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ажилд авсан, шилжүүлсэн, чөлөөлсөн талаар бичилт хийснээр,

4.2. Гэрч Б.О  Б.О  нь Модотын цагаан тугалганы үйлдвэрт 1988 оноос 1996 оныг дуустал слесарь, мастер, ерөнхий инженерээр ажиллаж байсан талаар гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг, тодорхойлолтоор,

4.3. Гэрч Х.А  Б.О  нь Модотын цагаан тугалганы уурхай /Б  ХК/-д слесарь, уулын хэсгийн ахлах мастер, хэсгийн дарга, ерөнхий инженерээр ажиллаж байсан талаарх тодорхойлолтоор,

4.4. Монгол цагаан тугалганы үйлдвэрийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тушаалаар тус тус нотлогдож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журмын 1 дүгээр зүйлийн 1.2-д Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ, түүнтэй адилтгах бусад гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, мэргэжил нь даатгуулагчийг газрын доох болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласныг нотлох үндсэн баримт болно, 2 дугаар зүйлийн 2.7-д Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжилд заасан ажил, мэргэжлээр ажиллаж, шимтгэл төлсөн даатгуулагч аль салбар, үйлдвэрлэл, байгууллагад хамаарахаас үл хамааран хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байвал зохих нөхцөл болзлыг хангасан бол тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтооно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б.О  нь Монголчехословакметалл хамтарсан Модотын цагаан тугалганы үйлдвэрт 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад заасан 7233-17 код бүхий тоног төхөөрөмжийн слесарь, 2146-34 код бүхий мастер /уул, уурхайн/, 1322-11 код бүхий дарга, мастер /ил, далд уурхайн/, 2146-17 код бүхий инженер /ил уурхайн/ зэрэг ажил, мэргэжлийг гүйцэтгэсэн байх тул тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил, мэргэжилд хамаарахаар байна.

Иймд нэхэмжлэгч Б.О  Монголчехословакметалл хамтарсан Модотын цагаан тугалганы үйлдвэрт 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил, мэргэжлийг гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар Г  овогт Б  О  /РД: СБ64081716ын Монголчехословакметалл хамтарсан Модотын цагаан тугалганы үйлдвэрт 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесариар, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ахлах мастераар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хужхан уулын хэсгийн даргаар, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянмод уулын хэсгийн ахлах мастераар, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянмодны хэсэгт үйлдвэрлэлийн хэсгийн даргаар, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянмод ХК-ийн ерөнхий инженерээр, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянмод ХК-ийн ерөнхий инженерээр тус тус тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил, мэргэжлээр ажилласан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.БАТМӨНХ