| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03941/И |
| Дугаар | 184/ШШ2024/04868 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/04868
| 2024 оны өдөр | 10 сар 01р 184/ШШ2024/04868 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:***
Хариуцагч: ***
Зээлийн гэрээний үүрэгт 676,456,933 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*** хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч **** ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1090/20/74 тоот зээлийн гэрээ болон 1090/20/74-01 тоот барьцааны гэрээ, 1090/20/74-03 тоот батлан даалтын гэрээ, 1090/20/74-02 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулан *** Ард зээлийн төвөөс 900,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг нийт 531 хоног хугацаа хэтрүүлэн зөрчил гаргасан. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 340,667,058 төгрөг, хүүгийн төлбөрт 419,827,776 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,844,483 төгрөгийг тус тус төлсөн. Тиймээс хариуцагч байгууллагаас зээлийн төлбөрийн үлдэгдэл 559,332,942 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 109,398,847 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,725,144 төгрөг, нийт 676,456,933 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хоро****аарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн*** м.кв /га/газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.
Хариуцагчийн өмгөөлөгч **** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс зээл авсан нь үнэн, зээл авсантай холбоотой маргаан байхгүй. Зээлийн шимтгэлийн тухайд маргаж байна. Шимтгэлийг санхүүжилтийн зардал гэж тооцдог. Шимтгэл авсантай холбоотой зардлыг нэхэмжлэгч байгууллага нотлох ёстой. Тухайн шимтгэл нь баримтаар нотлогдож байж авах ёстой. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.6 дугаарт банкны шимтгэлийг үндэслэлтэй тогтооно гэж заасан байдаг. Баримтаар нотлогдохгүйгээр шууд 9,000,000 төгрөгийн шимтгэл авсан нь үндэслэлгүй байна.
Зээл авахад төлсөн 9,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой. Шимтгэлтэй холбоотой 45 сарын хугацааны 15,480,000 төгрөгийн хүүг хасах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэг байгууллага нэмэгдүүлсэн хүүг 17,569,627 төгрөг гэж тооцсон байна. Иргэний хуулийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Талууд зээлийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг сунгасан. Гэрээний хугацаа нь 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусах байсан. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сард гаргасан. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 1 сар болсон тул энэ хугацааны 1,235,743 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлөх ёстой. Нэхэмжлэгч байгууллага 16,336,884 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр тооцсон байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 41,658,367 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүйгээр тооцсон шимтгэл, нэмэгдүүлсэн хүүг хасаж өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 19/294 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1090/20/74 дугаар зээл, барьцаа, батлан даалтын гэрээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1090/20/143 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 000009513 дугаар аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01116-2017/00901 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 68/01 дугаар зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэрийн хуулбар, Э****с ХХК-ийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, компанийн дүрэм, ****о ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хүсэлт, зээлийн дансны харилцагчийн хуулга, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлдэгчтэй холбоо барьсан тухай баримтууд, зээлийн хяналтын тайлан зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т****ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 676,456,933 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан
Нэхэмжлэгч банк шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүргээ хариуцагч хугацаанд нь биелүүлээгүй гэж, хариуцагчийн өмгөөлөгч нь татгалзлын үндэслэлээ зээлийн шимтгэл, болон түүнд ногдох хүүг төлөх үүрэггүй, мөн гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэж маргаж байна. /*** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *** нь нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 4-ний өдөр гардаж авсан ч шүүхэд хариу тайлбар бичгээр гаргаагүй/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч ***с ХХК нь нэхэмжлэгч банктай 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 1090/20/74 тоот зээлийн гэрээ, 1090/20/74-01 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 900,000,000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэгж талбарын 1801402618 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн***0 дугаарт бүртгэлтэй, С***, 101/1 тоот, эрхийн улсын бүртгэлийн*** дугаарт бүртгэлтэй, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай, 2,250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 101/2 тоот *** дугаарт бүртгэлтэй, ***м.кв талбайтай оффис, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ. /хх-ийн 11, 16/
Талууд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1090/20/143 тоот гэрээ байгуулж, зээлийн хугацааг 8 сараар сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, гэрээний бусад заалт хүчин төгөлдөр байхаар тохиролцсон байна. /хх-ийн 14/
Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгийг шилжүүлэн авсан, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, түүний хүчин төгөлдөр эсэх тухайд хариуцагч маргаагүй бөгөөд дурдсан гэрээнүүдэд зээлдэгч, барьцаалуулагч талыг төлөөлж**с ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал **гарын үсгээ зуржээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлийн үлдэгдэл төлбөр, гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
Хариуцагч гэрээний хугацаа дуусан 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой, зээлийн шимтгэл авсан нь буруу гэж тайлбарласан.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.7, 2.1.5 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүүг тооцох, зээлийн судалгаа, шинжилгээ хяналтын зардалд зориулан 1 хувийн шимтгэл тооцохоор тохиролцон, мөн нэхэмжлэгч банк зээлийн 1 хувь болох 9,000,000 төгрөг бус 3,000,000 төгрөгийг шимтгэлд тооцон авсан нь банкны мемориалын баримтаар тогтоогдсон бөгөөд шимтгэл төлөх тухайд зээлдэгч мэдэж байсан, хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. /хх-ийн 32/
Нэхэмжлэгч банкнаас гаргаж өгсөн зээлийн дансны харилцагчийн хуулга, зээл төлөлтийн хүснэгт гэх баримтуудаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 770,339,315 төгрөг төлснийг 340,667,057 төгрөгийг үндсэн зээлд, 419,827,775 төгрөгийг хүүнд, 9,844,483 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцон авсан ба гэрээний хугацаа 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болжээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгүүдэд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байх, зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч шаардлагаа үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 559,332,942 төгрөг, төгрөг, хүү 109,398, 847 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,725,144 төгрөг, нийт 676,456,933 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлтэй бөгөөд хууль болон гэрээнд заасантай нийцсэн гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч банк зээлийн гэр*** дугаарт бүртгэлтэй, 2,416 м.кв талбайтай оффис, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцож, барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 174.1. 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байна.
Иймд хариуцагч Э*** ХХК-иас 676,456,933 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***к ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр тохиролцсон хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч*** ХХК-иас 676,456,933 /зургаан зуун далан зургаан сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуун гучин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох нэгж талбарын 1801402618 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ****үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. 7 7.1.1, 7.1.2, 56 56.1 дэх чийн ул 3,610,434 тө д , аас 3,610,434 төгрөг .
4.Ир 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ