| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04507/И |
| Дугаар | 181/ШШ2024/03241 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/03241
2024 09 06 181/ШШ2024/03241
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 тоотод оршин суух, Х овогт Ц С , /РД:УХ97111601/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн тоотод оршин суух, Боржигон овогт Д Ду /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Д.Длд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2021 онд Д.Длтай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү Д.Т төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан, зан харилцааны таарамжгүй байдал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2024 оноос салж тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах үеэс хүү маань миний асрамжид байх болсон. Одоо бид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Д.Т эцэг Д.Длаас тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
1.1. Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Длтай эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч Д.Дл шүүхэд дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
...Бид хоёр эвлэрсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Д.Длд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.С хариуцагч Д.Длтай эвлэрсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ч хүүхдийн эрх ашиг хөндөгдөх тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар Ц.Сгийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.Сгийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д-лд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Ц.С нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар Ц.С-гийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ