Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
Хэргийн индекс | 111/2018/0024/З |
Дугаар | 111/ШШ2018/0035 |
Огноо | 2018-12-19 |
Маргааны төрөл | Тендер, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 111/ШШ2018/0035
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим
хэсгээс татгалзсаныг, нэхэмжлэгч, хариуцагч
эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан би Эй Ар Би Си ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах цахим тендерийн үнэлгээний хороо, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нарт холбогдох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр уг тендер нэгэнт дуусгавар болсон байхад хуулийн хугацаа дууссанаас хойш тендер шалгаруулсан нь хууль зөрчсөн учир тендер, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах эрх олгосон аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1а/823 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх захиалагч гүйцэтгэгчийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн БХ-2018/А-21 байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах хүчингүй болгуулах, хохирол 34.436.400 төгрөгийг гаргуулах, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эй Ар Би Си ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр уг тендер нэгэнт дуусгавар болсон байхад хуулийн хугацаа дууссанаас хойш тендер шалгаруулсан нь хууль зөрчсөн учир тендер, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах эрх олгосон аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1а/823 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх захиалагч гүйцэтгэгчийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн БХ-2018/А-21 байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгуулах нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Захиргааны хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсэгт заасны дагуу нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа, хариуцагч Д.Ихбаяр, гуравдагч этгээд Рино инженеринг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийбаяр нар Эй Ар Би Си ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах цахим тендерийн үнэлгээний хороо, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан буулт хийж, дараах нөхцөлөөр эвлэрэв. Үүнд: 1. Хохирол 34.436.400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж, Эй Ар Би Си ХХК-д 15.000.000 /арван таван сая/ төгрөг өгөхөөр тохиролцов.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр уг тендер нэгэнт дуусгавар болсон байхад хуулийн хугацаа дууссанаас хойш тендер шалгаруулсан нь хууль зөрчсөн байгаа учир тендерийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах эрх олгосон аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1а/823 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх захиалагч гүйцэтгэгчийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн БХ-2018/А-21 байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хүсэлтийг бичгээр тусдаа гарган шүүхэд өгнө.
3. Дээрх шаардлага бүхий захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, гэрээг байгуулахад гуравдагч этгээд Рино инженеринг ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байгаа учир эвлэрлийн гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй болно.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ойлгосон. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч анх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр уг тендер нэгэнт дуусгавар болсон байхад хуулийн хугацаа дууссанаас хойш тендер шалгаруулсан нь хууль зөрчсөн байгаа учир тендерийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах эрх олгосон аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1а/823 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх захиалагч гүйцэтгэгчийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн БХ-2018/А-21 байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах хүчингүй болгуулах, хохирол 34.436.400 төгрөгийг гаргуулах, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгуулах гэж ихэсгэсэн байна.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Эй Ар Би Си ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр уг тендер нэгэнт дуусгавар болсон байхад хуулийн хугацаа дууссанаас хойш тендер шалгаруулсан нь хууль зөрчсөн учир тендер, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах эрх олгосон аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1а/823 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх захиалагч гүйцэтгэгчийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн БХ-2018/А-21 байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа, хариуцагч Д.Ихбаяр нар тохиролцож, хохирол 34.436.400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад харилцан буулт хийж, Эй Ар Би Си ХХК-д 15.000.000 /арван таван сая/ төгрөг өгөхөөр эвлэрэх арга замаа тодорхойлсон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т ...шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана., 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно. гэж тус тус заасан. Нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны, нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг үйлдэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсгийг тус тус баримтлан Эй Ар Би Си ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах цахим тендерийн үнэлгээний хороо, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нарт холбогдох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр уг тендер нэгэнт дуусгавар болсон байхад хуулийн хугацаа дууссанаас хойш тендер шалгаруулсан нь хууль зөрчсөн учир тендер, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах эрх олгосон аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1а/823 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Жинст сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх захиалагч гүйцэтгэгчийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн БХ-2018/А-21 байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгуулах шаардлагаас нэхэмжлэгч Эй Ар Би Си ХХК хэсэгчлэн татгалзсаныг, хохирол 34.436.400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж эвлэрснийг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН