Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/825

 

 

Г.Цхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

хохирогч Ё.П, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

яллагдагч Г.Ц, түүний өмгөөлөгч Ц.Энхболд, Б.Энхбат, Ц.Цэцэгсүрэн, П.Лхагвасүрэн,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/1476 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Билгүүний бичсэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ё.Пгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Содномдаржаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Цхолбогдох 20101180 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Г.Ц, 

Яллагдагч Г.Ц нь “А” ХХК-ийн захирал Ё.Пг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” оффис дотор Шзахиралтай “А” ХХК- тай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жхотхоны 01-50 тоот дахь 222м/кв талбайтай орон сууцыг бартерлаж 656.634.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг авахаар бартерын гэрээ байгуулахаар ярилцах үед “би уг орон сууцыг зарж борлуулаад бетон зуурмаг хийх цементийг “А” ХХК-нд нийлүүлнэ" гэж худал амлан төөрөгдүүлж, өөрийн нэр рүү шилжүүлэхийг удаа дараа ирж гуйж, шаардаж, улмаар 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр уг байрыг шилжүүлэн авсан боловч цементийг “А” ХХК-нд огт нийлүүлэхгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бартерын орон сууцыг худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн залилан авч, Ё.Пд ноцтой их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...гэмт хэргийн сэдэлт, зорилгыг...” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэжээ. “Залилах гэмт хэрэг”-ийн сэдэлт, зорилго хэзээ бий болсон буюу “...эд хөрөнгөтэй болох, буцаан өгөхгүй байх зорилго нь эхнээсээ итгэлийг урвуулан ашиглаж, гэрээ хэлцэл хийж байгаа мэт дүр үзүүлэн оролцох үеэс эсхүл хөрөнгийн эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа сэдэл бий болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж зөв тогтоох шаардлагатай. Энэ нь хэргийн оролцогчийг зөв тодорхойлох цаашлаад шүүхийн харьяалалд нөлөөлөхөөр байна.

Нөгөөтэйгүүр улсын бүртгэлд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ж1 байр, 50 тоот хаягт байршилтай, орон сууцны ЗОР 222үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Цэрэндаваагийн Г / /-ыг бүртгэсэн байна. /3хх-ийн 107/ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ...” гэж заажээ. Иймд дээрх байрны өмчлөгч, эд хөрөнгийн хохирол хүлээсэн гэх Ц.Гыг тус хэрэгт хохирогчоор тогтоож, эрх, үүрэг танилцуулан, тайлбар мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй. Шүүх уг хэрэгт хохирогчоор Ё.Пг тогтоосныг буруутгаагүй болохыг дурдах нь зүйтэй.” гэсэн үндэслэлийг зааж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хохирогч Ё.Пгийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа давж заалдах гомдолдоо: “...Ц.Гы хувьд хохирогч Ё.Птай гэр бүлийн харилцаатай Г.Цшилжүүлсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ж1 байр, 50 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 222мкв үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд тус хөрөнгийг Ё.Пгийн бизнесийн зориулалтаар байгуулсан гэрээний төлбөрт шилжүүлсэн. Энэхүү үйл баримттай яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар маргадаггүй. “А” ХХК-ийн захирал Ё.П болон “А” ХХК-ийн захирал Шнар 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ болон тээвэрлэх гэрээ” байгуулж, гэрээний төлбөрт Ц.Г өөрийн үл хөдлөх хөрөнгийг Г.Цшилжүүлсэн. 2019 оны 5 дугаар сард анх бетон зуурмаг худалдан авах гэрээ байгуулж, төлбөрт үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 6 дугаар сард шилжүүлсэн. Үүнээс хойш 2022 оны 6 дугаар сарыг хүртэл 3 жил орчим хугацаа өнгөрч байхад Г.Ц нь байрны төлбөрт ямар нэгэн төлбөр төлөөгүй, З.Ширнэнгийн өр төлбөрт тооцож авсан гэх тайлбарыг хэлдэг, Штухайн үед байрыг шилжүүлж аваад барьцаалж, Г.Ц нь цемент нийлүүлэхээр тохиролцсон ч Ё.Пгийн гэрээний дагуу нийлүүлэх ёстой бетон цементийг огт нийлүүлээгүй гэдгийг тайлбар, нотлох баримтуудаар гаргаж өгч нотолсон. Шболон Г.Ц нар нь урьд хамтран ажилладаг байсан бөгөөд Ё.Пгийн гэрээний дагуу нийлүүлэх бетон зуурмагт шаардлагатай цементийг нийлүүлнэ гэж ойлгуулан байрыг шилжүүлж авсан. Мөн цааш нь бусдад худалдан борлуулж өөртөө орлого олсон, байрны төлбөрт ямар ч төлбөр төлөлгүйгээр бусдын байрыг худалдаж орлого олсонтой холбоотой баримтууд хэрэгт авагдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Г.Ц нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ж1 байр, 50 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 222мкв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэдэгтэй огт маргадаггүй бөгөөд мөн байрны төлбөрт ямар хэмжээний төлбөр төлсөн, хэрхэн төлсөн талаар огт тайлбар хэлдэггүй, ямар ч төлбөр төлөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа билээ. Хохирогч Ё.П, иргэний нэхэмжлэгч Шнар нь Г.Цтой гэрээ байгуулж байрыг шилжүүлсэнээс хойш удаа дараа холбогдож цемент нийлүүлэх талаар ярилцсан ч эцэстээ холбоо тасарч цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаас өөр аргагүй нөхцөлд 2020 онд орсон. Учир нь анхнаасаа тохирсон тохиролцоо, итгэлцлийг ашиглан байр шилжүүлж авсан ч одоог хүртэл төлбөрөө төлөхгүй, төлөх ёсгүй мэтээр ярьж яваа үйлдэл нь өөрөө нотлох баримт гэж бид ойлгож байна. Гэтэл шүүхээс гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоох гэсэн ойлгомжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь хохирогч Ё.Пгийн эрх зүйн байдлыг дордуулж тус хэргийг шийдвэрлэгдэхгүй удаашрах нөхцөл байдалд хүргээд байна. Учир нь гэрээ байгуулагдаж байр шилжүүлснээс хойш 3 жил, цагдаагийн байгууллагад 2020 оны 9 дүгээр сард хандсан цагаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөд байхад анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах нь зохимжгүй бөгөөд хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтууд цугларсан бөгөөд цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн бүрэн шийдвэрлэх боломжтой. Шүүхээс хүсээд буй гэмт хэргийн сэдэлт, зорилготой холбоотой бүхий л баримтууд өнгөрсөн 2 жилийн хугацаанд гэрчийн мэдүүлэг, цаасан нотлох баримтаар бүрэн цугларсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т заасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол” гэх заалтыг үндэслэсэн ч ямар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар тодорхой дурдаагүй, ийм баримт огт байхгүй билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол” үндэслэсэн ч мөн тодорхой үндэслэл дурдаагүй. Яллагдагч Г.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 2 жилийн хугацаанд удаа дараа прокурорт олон төрлийн гомдол өгч бүх хүсэлт, гомдлоо бүрэн шийдвэрлүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-т “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт” буюу яллагдагчаас гаргасан үндэслэл гэмт хэрэг үйлдэгдэж дууссанаас хойш “А” ХХК-ийн нягтланг дуудаж хурлын тэмдэглэл гэх зүйлд гарын үсэг зуруулж, түүнийгээ гэмт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал хэмээн тайлбарладагч энэ талаар гэрч тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/1476 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” захирамж нь ямар нотлох баримт нэмэлтээр цуглуулах, ямар ажиллагаа хийлгэх гээд байгаа нь ойлгомжгүй, нотлох баримт бүрэн цугларсан, их хэмжээний хохирол амсаж урт хугацаанд хохирсон хохирогчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн шийдвэр болсон тул захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлэх, гэм буруугийн хуралдаанаар тус хэргийг оруулж эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

Хохирогч Ё.Пгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд яллагдагч Г.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах “ гэмт хэргийн үндсэн шинж болох “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх үйлдлийг хэрэгжүүлж миний үйлчлүүлэгч Ё.Пгийн өмчлөх эрхэнд хохирол учруулсан үйл баримт нь Шзахиралтай “А” ХХК-иас бартераар авсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жхотхоны 01-50 тоот орон сууцыг бусдад худалдсаныхаа дараа өөрийгөө уг эд хөрөнгийг нь төлбөрт авахыг зөвшөөрсөн гэсэн баримт нөхөн үйлдүүлсэн, хохирогч Ё.Пг З.Ширнэнтэй гэрээ хийхээр ярилцаж байх үед “Би цементийг нь нийлүүлнэ гэж зохиомол байдал бий болгож улмаар иргэний гэрээгээр халхавчлан гэрээ хийж эд хөрөнгийг өөрт нь шилжүүлэх нөхцөл байдлыг бий болгосон, миний үйлчлүүлэгчийг “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч эргэлтэд оруулна” гэж хуурч төөрөгдүүлэн улмаар эд хөрөнгийг бусдад зарсан үйлдлийг тогтоосон гэрч хохирогч болон бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж өмгөөлөгчийн байр сууринаас дүгнэж байна. Г.Ц нь хохирогч Ё.Пгийн эд хөрөнгийг төөрөгдөлд оруулан, зохиомол нөхцөл байдлыг бий болгож залилахдаа иргэний гэрээ, хэлцлээр халхавчилан талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хийх үеэс миний үйлчүүлэгчийн эд хөрөнгийг залилах гэмт санаа, зорилго агуулж байсан нь хэрэг үйлдэгдсэнээс хойшхи цаг хугацаан дахь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс дээрх үйл баримтыг дүгнэхдээ “прокурор ямар баримтаар Г.Цыг залилсан гэж үзээд байгаа нь тодорхойгүй” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” хэм хэмжээнд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн талаарх эрүүгийн хуулийн хэм хэмжээг агуулгаар нь буруу хэрэглэж Г.Цын үйлдэлд “иргэний гэрээгээр халхавчлан” залилах гэмт хэрэг үйлдсэн тэдгээрийн ялгагдах шинжүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон эсэхэд дүгнэлт өгөөгүй нь миний үйлчүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Мөн анхан шатны шүүхээс “гэмт санаа бодол хэзээ бий болсон эсэх нь тодорхойгүй” гэж дүгнэж байгаа боловч энэ талаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой болохыг дурдаж байна.

2. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “орон сууц эзэмшигч Ц.Гыг энэ хэрэгт хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй”, мөн энэ нь хохирогчоор Ё.Пг тогтоосныг буруутгаагүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Ё.П нь хохирогчийн эрх зүйн байдалтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн ба Ц.Г нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрх бүхий этгээд болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хүлээсэн нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж заасан үндэслэлийг удирдлага болгон мөн зүйлийн 3-д заасан “...мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.” гэж заасны дагуу Ц.Гыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох хуульд заасан боломж байна. Мөн шүүхээс Ц.Гыг хохирогчоор тогтоох шаардлагатай гэж үзвэл хэргийг прокурорт буцаахгүйгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-д “..Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргаж болно.” гэж заасныг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа мөн юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Ё.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. А ХХК-ийн захирал Шгэдэг хүнтэй анх бетон зуурмаг худалдах худалдан авах 756.000.000 орчим төгрөгийн гэрээг хийх гэж уулзаж байсан.  Манай оффис дээр ирж уулзсан. Манай компанид бараа материал нийлүүлдэг Н.Бат-Эрдэнэ, Г.Ц гэдэг хоёр хувьцаа эзэмшигч байдаг бөгөөд энэ хоёр хүнтэй зөвлөлдөж байж том үнийн дүнтэй бартерын гэрээ хийдэг гэж Шхэлсэн. Шанх уулзахдаа Танай байрыг бартерт аваад бараа материалаа нийлүүлэхээр бол би цаашаа гэрээгээ хийгээд явъягэж хэлсэн. Тэгээд би санаа бодлоо солилцож, өөрийн саналыг тавихад ШЗа бид нар зөвлөлдөөд эргэж ирнэгэж хэлээд 4 дүгээр сард эргэж ирсэн. Эргэж ирэхдээ ШН.Б болно гэсэн. Г.Ц бол байрыг чинь үзнэ гэсэн учраас Г.Цтой хамт явна гэсэн. Тэгээд Г.Цтой хамт явж манай оффист уулзаж ярилцаж суусан. Дараа нь гэртээ байж байтал Танай гэрийн ойролцоо явж байна. Танай гэрт ороод уулзчих уугэхээр нь зөвшөөрсөн бөгөөд манай гэрт орж ирсэн. Г.Цыг урьд нь харж байсан юм шиг санагдсан. Тэд манай байрыг үзэж дуусаад Эргээд холбогдъёгэж хэлээд явсан. Дараа нь дахиж холбогдоод Танай байрыг авъягэж хэлсэн. Тухайн үед өмгөөлөгч хийж байсан талийгаач н.Билгүүн гэх залуутай З.Ширнэн, Г.Ц нарыг уулзуулсан. Гэтэл н.Билгүүн өмгөөлөгч удаа дараа Та нар ингэж оруулах гэж байгаа чинь буруу. Сүүлд нь асуудал үүсээд шүүх, цагдаад очиход та нар бултах гээд байна. Ингэж болохгүй гэж хэлээд зарим заалтуудыг нь өөрчилж, Г.ЦБетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээнд чи өөрөө оролцож гарын үсгээ зургэж хэлэхэд Г.Ц Би гарын үсэг зурж болохгүй байгаа юмгэж хэлээд гарын үсгээ зурахгүйгээр гэрээ байгуулж байсан. Би бараа бүтээгдэхүүн нийлсэн нөхцөлд байран дээр хамтран эзэмшигчээр орж явж байгаад дараа нь шилжүүлэх асуудал яригдана шүү гэж удаа драа хэлж байсан. Тэгэхэд гэрээ байгуулагдсаны дараа З.Ширнэн, Г.Ц хоёр 3 өдөр дараалж орж ирээд Байрыг чинь шилжүүлж аваад Худалдаа хөгжлийн банкнаас зээл аваад танай бетоныг гаргахгүй бол цемент хэцүү байнагэх зэрэг зүйлс ярьж байгаад банкинд тавиулчихсан.” гэв.

Яллагдагч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нэр дээр ордер ирсэн хэдий ч байрыг Шхүлээж авсан. Тухайн байранд өөрийнх нь компанийн менежер н.Бат-Өлзий гэх залуу 7 сар амьдарсан. Энэ хугацаанд Г.Ц огт цемент өгөөгүй гэж прокурор хэлсэн. Гэтэл манайхтай хамааралтай компаниуд 2019 онд 609.000.000 төгрөгийн цементийг А ХХК-нд өгсөн бөгөөд буцаагаад АХХК 344.000.000 төгрөгийг бартераар төлөөд, 75.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Дахиад 43.300.000 төгрөгийн авлагатай үлдэх жишээтэй байгаа юм. Би Бусдыг залилж, төөрөгдөлд оруулсан хүн санхүүгийн харилцаатай байгаад байна вэ? Энийг шалгаад өгөөч гэж зөндөө хэлсэн. Штухайн байрыг ашиглаж байгаад надад эргүүлж өгөхдөө Хамтарч ажиллахаа дуусгая. Чи өөрт холбогдох өр, авлагаа энэ байраар шийдээд авчих гэсэн. Тэр үед Ё.П бид нар хамтарч ажиллаж байсан бөгөөд 217.000.000 төгрөгийн бетон зуурмагийг аль хэзээний нийлүүлчихсэн байсан. Штухайн байрыг захиран зарцуулах эрхийнхээ дагуу надад өгсөн. Би тухайн байрыг нь зарсан бөгөөд Шминий зарсан хүнд байрыг хүлээлгэж өгсөн. Гэтэл З.Ширнэнг гэм буруугүй гээд байгааг ойлгохгүй байна. Дээд шатны прокурор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй гэж үзээд буцаасан бөгөөд н.Мажигсүрэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосон байтал н.Энхбуян гэдэг прокурор томилогдоод дахиж яллах дүгнэлт үйлдсэн. Тэгээд байж байтал н.Энхбуян гэдэг прокурор нь байхгүй болоод оронд нь Э.Билгүүн гэдэг прокурор орж ирээд тухайн бичсэн яллах дүгнэлтийнх нь дагуу буруутгаж байна. Намайг үнэхээр тамлаж байна. Хүмүүс санхүүгээрээ хохирч байгаа бол би нэр хүндээрээ хохирч байна. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Би гэм буруутай үйлдэл хийгээгүй.” гэв.

Яллагдагч Г.Цын өмгөөлөгч Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгч нар болон прокурорын зүгээс хохирогчоор Ц.Гыг оролцуулах шаардлагагүй гэх агуулга бүхий гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан хохирогчийг тодорхойлсон заалтын хүрээнд Ц.Г нь энэ хэрэгт хохирогчоор заавал оролцох ёстой. Энэ бол дундын эд хөрөнгө юм. Дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нөхөрт нь ч байгаа гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд үүнийг дундын эд хөрөнгө мөн эсэхийг иргэний шүүх шийдэх болохоос прокурор тогтоох ёсгүй. Магадгүй гэрчилгээн дээр нь Ц.Г, Ё.П хоёрын нэр хоёулаа байсан бол зөвшөөрөл аваад өөрийнхөө эзэмшиж буй хэсгийг нь зарж борлуулах эрхтэй байсан байж болно. Хэрвээ Дхохирогчоор тогтоосон тохиолдолд энэ гэмт хэргийг төгссөн гэдэг утгаар Хан-Уул дүүргийн шүүх шийдэх ёстой. Анхан шатны шүүх сэдэл, санаа зорилгыг зөв тодорхойлж чадаагүй. Хэрвээ Г.Ц эдгээр хүмүүст цемент нийлүүлэх ёстой байсан бол Бетон зуурмагаа авъягээд АХХК-нд мэдэгдэх хуудас хүргүүлсэн байдаг. Хэрвээ хуулийн этгээдүүд хоорондоо харилцаж байгаа бол АХХК яагаад өөрийнхөө шаардах эрхийг хэрэгжүүлээд Г.Цын компани руу Цемент нийлүүлээчгэж албан бичиг бичиж явуулаагүй вэ? Энэ талаар баримт хэрэгт огт авагдаагүй байгаа. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 96 дугаар хуудаст Ё.Пгийн мэдүүлэг байгаа. Тус мэдүүлэгт З.Ширнэнгээс би нийт 413.820.000 төгрөг авсан. 360.000.000 төгрөгийн бетон зуурмаг авсан. 54.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан. Одоо би хохиролгүй гэсэн байна. Гэтэл одоо юу шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Хэрвээ гэрээгээр халхавчилж Г.Ц залилан мэхлэх гэмт хэрэг хийсэн бол тухайн гэрээг хэн байгуулсан бэ? Өмчлөх эрхийг олж авах хамгийн эхний хэлцлийг Шбайгуулсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг тогтоох ёстой. Г.Цын хувийн байдлыг тогтоосон баримт хэрэгт авагдсан. Г.Цын нэр дээр нэр бүхий гурван компани байдаг. Тухайн 3-н компанийнхаа 2-оор нь АХХК-тай сүүлийн 10 гаруй жил цемент нийлүүлэх гэрээгээр хамтран ажиллаж байгаа. Гэтэл энэ гэрээ болон тухайн үйл явдал болсны дараа ч гэсэн Өндөр сэнтийХХК, ЦХБ ХХК-иараа АХХК-тай цемент нийлүүлэх гэрээ хийж байсан. АХХК нь Г.Цын компанид байнга өртэй байдаг. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Г.Цын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хууль тогтоох эрх бүхий байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг хүчингүй болгосон. Гэхдээ энэ шүүх хуралдаанд оролцож буй өмгөөлөгч, прокурор, хэргийн оролцогч нар тайлбар хэлсэн учраас миний хувьд тайлбар хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ хэрэг яагаад давж заалдах шатны шүүх хүртэл явсан учир нь прокурор ганц ч үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйд оршино. Үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэж буй шалтгаан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан Хууль ёсны зарчим зөрчигдсөн гэж үзэж байгаа юм. Мөн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэж заасан байхад огт биелүүлээгүй. З.Ширнэнгийн “А” ХХК үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон байхад нь Г.Ц хөрөнгө оруулалт хийгээд өнөөдрийн энэ гэрээг байгуулах үндэс суурийг тавьсан юм. Гэтэл энэ гэрээнд яагаад Г.Ц холбоотой гэдэг нь нотлох баримтаар тогтоогддоггүй.  Тухайн үл хөдлөх хөрөнгийг Ё.П, Ц.Г хоёрын хэн нь Г.Цын нэр дээр шилжүүлсэн бэ гэвэл Ё.П нь Ц.Гд Шилжүүлчихгэж хэлэхээр нь Ц.Г шилжүүлсэн гэсэн байдаг. Тэгвэл Ё.П шилжүүлэх эрхийг нь өгөх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. Ц.Г, Ё.П хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай эсэх нь эргэлзээтэй. Хамт амьдарч байгаа нь эргэлзээтэй асуудалд хохирогчийг тогтоох ажиллагаа явуулаад байгаа юм. Анх энэ байр Г.Цын нэр дээр яагаад шилжсэн талаар прокурор хууль зүйн дүгнэлт хийхгүй байгааг гайхаж байна. Прокурор хуулийг буруу хэрэглэснээс болж иргэд хүртэл хохирч байна. Миний үйлчлүүлэгч хавтаст хэргийн материалтай танилцаагүй байхад яллах дүгнэлт үйлдэгдчихсэн байсан. Тийм учраас З.Ширнэн, Ё.П нарт холбогдуулан гомдол гаргах эрх нь хязгаарлагдчихсан. Мөн прокурор нотлох баримтад тулгуурлан үнэлэлт, дүгнэлт өгөхгүй байна. Ё.П хохирогчоор оролцож байгаа бол үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Асуултаараа үнэн, зөв ярьж байгааг нь тодруулах ёстой байтал анхан шатны шүүх хуралдаанд прокурор нь өмгөөлөгчийн байр сууринаас оролцсон. Мөн 609.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар шүүхийн шийдвэр хэрэгт байна. н.Хашбаатар гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авахуулах гэж олон удаа хүсэлт гаргасан. Н.Хашбаатараас мэдүүлэг авахуулах гээд байгаа шалтгаан нь АХХК-иас “А” ХХК-нд нийлүүлээд байгаа 217.000.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг н.Хашбаатар гэдэг хүний үйл ажиллагаа явуулдаг компаниас Г.Ц аваад “А” ХХК буюу З.Ширнэн, Ё.П хоёрын хоорондын гэрээтэй холбоотой асуудал нэгэнт АХХК-ийн үйл ажиллагаанд нь дэмжлэг болж оролцсон учраас аваачиж нийлүүлээд байгаа юм. Гэнэт энэ талаар ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. 2 талаас өгсөн баримтуудад шинжээч томилж дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Шнь Г.Цөгөх өглөг байсан эсэх талаар Иргэний шүүх ахин дахин шийдвэр гаргаад байгаа. Хүчинтэй шийдвэрүүд байгаа учраас өглөгтэй эсэхийг нь тогтоож байж Г.Цын залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаатай байсан эсэхийг тогтоох ёстой байсан. Гэтэл үүнийг огт анхаарч үзээгүй. Э.Билгүүн прокурор энэ хэрэгт өнөөдөр оролцох эрхтэй эсэхэд эргэлзэж байна. Урьдын прокурорыг яагаад оролцуулахгүй байгаа юм. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлийн огноог худал байсан гэж хэлээд байгаа. Ё.П, Г.Ц нар тухайн шүүх хуралдаанд оролцсон. “Хурал болохын хувьд болсон. Тэр хурал болсон гэдгийг нотлох хүмүүсийг нь шалгаад өгөөчгэх бас л шаардлагагүй гэж үзээд миний хүсэлтийг хангаагүй.” гэв.

Яллагдагч Г.Цын өмгөөлөгч Ц.Энхболд тус шүүх хуралдаанд: Хэлэх тайлбаргүй гэв.

Яллагдагч Г.Цын өмгөөлөгч П.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд: Хэлэх тайлбаргүй гэв.

Прокурор Э.Билгүүн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад дараах байдлаар эс зөвшөөрч байна.Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...гэмт хэргийн сэдэлт, зорилгыг...” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Цын залилах гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго хэдийгээс бий болсон, уг санаа зорилгоо тэрээр хэрхэн яаж хэрэгжүүлсэн болохыг нотолсон нотлох баримтууд хэрэгт цугларч, үйл баримтаар тогтоогдсон болно. Яллагдагч Г.Ц нь “А” ХХК-ийн захирал Ё.Пг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” оффис дотор “А" ХХК-ийн захирал Ширнэнтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жхотхоны 01-50 тоот дахь 222м/кв талбайтай орон сууцыг бартерт өгч үнэд нь бетон зуурмаг авахаар бартерын гэрээ байгуулахаар ярилцах үед удаа дараа хамт ирж уулзаж, би уг орон сууцыг зарж борлуулаад бетон зуурмаг хийх цементийг “А” ХХК-нд нийлүүлнэ гэж худал амлан, төөрөгдүүлж гэрээ хийлгэсэн, өөрийн нэр рүү шилжүүлэхийг удаа дараа ирж гуйж, шаардаж улмаар 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр уг байрыг шилжүүлэн авсан боловч цементийг “А” ХХК-нд огт нийлүүлэхгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бартерын орон сууцыг худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэх арга замаар залилан авч Ё.Пд ноцтой их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн болно. ...Өөрөөр хэлбэл, Г.Ц нь хохирогч Ё.Пгийн гэр бүлийн дундын өмчлөлийн “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жхотхоны 01-50 тоот дахь орон сууц"-ыг өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш “А” ХХК-иас гарах тухайгаа илэрхийлж эхэлсэн байдаг төдийгүй тохиролцсоны дагуу бетон зуурмаг зуурах цемент нийлүүлээгүй зэрэг нь анхнаасаа бусдын хөрөнгийг буцаан өгөхгүй байх уг байрыг зараад Ширнэнд цемент нийлүүлэхгүй байх санаа зорилгыг агуулсан байна гэж үзсэн. Учир нь, Г.Ц нь би Ширнэнгийн “А” ХХК-нд 33% эзэмших гэж байсан, хөрөнгө оруулсан байсан, гэтэл намайг Бат-Эрдэнэ, Ширнэн нар компаниас гаргасан, намайг тэд өр авлагадаа Ё.Пгийн байрыг ав гэсэн, би Ширнэнгийн компаниас авлагатай байсан учир түүний зөвшөөрлөөр уг эд хөрөнгийг өөртөө авсан, хэрэв авлагаа аваагүй бол би тэдний компаниас гарахгүй байх байсан гэж мэдүүлсэн боловч түүнийг уг компанийн үйл ажиллагаанд оролцуулах, хувьцаа эзэмшигч болохыг тэдний хэн нь ч татгалзаагүй, өөрөө уг байрыг нэр дээрээ авсны дараагаар үйл ажиллагаанд оролцохоо больсон талаар баримтууд хэрэгт авагдсан байдаг төдийгүй гэрээ хийсэн Ширнэн, Ё.П нарт уг байрыг зарагдахгүй байна, зарагдаагүй гэж тайлбар тавьж байх үедээ буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдаж, уг хөрөнгийг нь мэдэгдэхгүйгээр бусдад дур мэдэн шилжүүлэн зарсан, энийг нь хохирогч, гэрч нар 2020 оны 8 дугаар сард мэдээд цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Г.Ц нь уг хууль бус үйлдлээ халхавчлахын тулд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “А” ХХК-ийн нягтлан Я.Батцэцэгийг өөрийн компани дээр тооцоо нийлье гэж дуудан ирүүлээд улмаар 20/01 дугаартай “2018-2019 онуудад үйлдвэрийн хувьцаа эзэмшигчээр ажиллахдаа үүссэн төлбөр тооцоо болон түүний үлдэгдлийг баталгаажуулах хурал хийсэн” гэсэн хурлын тэмдэглэл үйлдэн улмаар цагдаагийн байгууллагад ирүүлсэн бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, нөхөж хийсэн нь илэрхий байдаг, энэ мэт байдлаар Г.Цт Ширнэн уг байрыг ав гэж зөвшөөрөөгүй, харин энэ баримтаар Г.Ц бусдад байрыг дур мэдэн зарсныхаа дараа дээрх хуурамч баримтыг бүрдүүлэхдээ огноогоо зөрүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бусдад зарсан байрыг 2020 оны 8 дугаар сард буюу 7 сарын дараа хурал хийж зөвшөөрлөөр авсан мэтээр үйлдэж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн нь өөрийнхөө хууль бус үйлдлийг өөрөө нэг талаар нотолсон байгаа юм.

2. Улсын бүртгэлд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ж1 байр, 50 тоот хаягт байршилтай, орон сууцны ЗОР 222үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Цэрэндаваагийн Г /УС86102200/-ыг бүртгэсэн байна. /3хх 107/ Хэдийгээр дээрх байрны өмчлөгч, эд хөрөнгийг өөрийн нэр дээр эзэмшигч Ц.Гыг тус хэрэгт хохирогчоор тогтоогоогүй гэрчээр мэдүүлэг авсан хэдий боловч Ё.П, Ц.Г нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд эхнэр нөхрийн хэн алин нь тухайн өмчийг захиран зарцуулах эрхтэй үүднээс Ё.П өөрийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулсан. Энэ талаар Ц.Г ч гэрчээр мэдүүлсэн. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө бол Ё.П, Г нар болон тэдний үр хүүхдүүдийн дундын өмч учраас хэн нь ч хохирогчоор тогтоолгох эрхтэй, энд хэн ч маргаагүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох шийдвэр гаргана.” гэж заасан бөгөөд шүүгч захирамждаа Ё.Пг хохирогчоор тогтоосныг буруутгаагүй болохыг дурдах нь зүйтэй гэснээ Ц.Гыг хохирогчоор тогтоо гэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв шүүхээс нөхөр Ё.Пг биш эхнэр Ц.Гыг нь хохирогчоор тогтоох шаардлагатай гэж үзэж буй бол Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох шийдвэр гаргана” гэж зааснаар шүүхийн шатанд хохирогчоор Ц.Гыг тогтоож, нөхөн гүйцэтгэх ч боломжтой гэж үзэж байна.

3. Бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн сэдэлт, санаа зорилгыг Г.Цын хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байгаа нь гэрч Ширнэн, Бат-Эрдэнэ, Батцэцэг, Г, хохирогч Ё.П нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдож байна гэж үзсэн төдийгүй Г.Ц нь гэрээ хийгч талуудын дунд “би байрыг зараад бетон зуурмаг хийх цемент нийлүүлнэ” гэж амлаж төөрөгдүүлсний улмаас гэрээ хийх үндсэн нөхцөл бүрдэж 100.000.000 төгрөг бэлнээр авсан, улмаар Г.Ц байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авч гэмт санаа зорилгоо үргэлжлүүлэн бүрэн хэрэгжүүлж эхэлсэн учир гэмт хэргийг гэрээ хийх үеэс хэрэгжиж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй болно. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” оффист уг үйл явдал болж энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээр өдгөө иргэний нэхэмжлэгч З.Ширнэн, хохирогч Ё.П нарт их хэмжээний хохирол тус тус учраад байгаа болно. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Цоос ч санхүүгийн баримт гэж нөгөө тал нь зөвшөөрч гарын үсэг зураагүй, өөрийн дураар хийсэн тооцоолол бүхий материал хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн, “А” ХХК-иас ч Г.Цөгөх өглөггүй гэсэн санхүүгийн баримт гэж тус тус ирүүлснийг хэрэгт хавсаргасан. Гэхдээ эдгээр баримтуудыг үндэслэж хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Эдгээр материалуудад үндэслэн Г.Цын “Өндөр Сэнтий” ХХК, Ширнэнгийн “А” ХХК-иудын хоорондын өр авлагын асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах ч шаардлагагүй байна гэж үзсэн. Учир нь, Ширнэн, Г.Ц хоёрын компани хоорондын, хувь хоорондын өглөг авлага, ашгийн тооцоо байдаг бол Компанийн тухай хууль, Иргэний хуульд заасан үндэслэл журмаараа шийдвэрлүүлэх эрх зүйн харилцаа бөгөөд Г.Цын бусдын эд хөрөнгийг дур мэдэн бусдад зарж өөртөө авсан, хохирогч Ё.Пг Ширнэнтэй гэрээ хийлгэх замаар эд хөрөнгийг нь залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт энэ нь огт хамааралгүй асуудал болох нь тогтоогдсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон тул хэргийг хавтаст хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд яллагдагч Г.Цхолбогдох хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтад тулгуурлалгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон яллагдагч, түүний өмгөөлөгч нарын үндэслэлгүй гомдол, тайлбарт хөтлөгдөн хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, үндэслэл бүхий байна, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/1476 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, прокурорын бичсэн эсэргүүцэл зэрэгт заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...гэмт хэргийн сэдэлт, зорилгыг...” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно. “Залилах гэмт хэрэг”-ийн сэдэлт, зорилго хэзээ бий болсон буюу “...эд хөрөнгөтэй болох, буцаан өгөхгүй байх зорилго нь эхнээсээ итгэлийг урвуулан ашиглаж, гэрээ хэлцэл хийж байгаа мэт дүр үзүүлэн оролцох үеэс эсхүл хөрөнгийн эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа сэдэл бий болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж зөв тогтоох шаардлагатай байна. Мөн Ц.Гыг тус хэрэгт хохирогчоор тогтоож, эрх, үүрэг танилцуулан, тайлбар мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр Г.Цхолбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу анхан шатны шүүх шаардлагатай гэж үзвэл хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Ц.Гыг тогтоож, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай бусад оролцогч нарыг оролцуулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.  

Мөн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоож, харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилгыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шуурхай шийдвэрлэвэл зохино.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.     

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасны дагуу шүүгчийн захирамжид заасан ажиллагааг прокурорын шатанд хийх шаардлагагүй байх тул яллагдагч Г.Цхолбогдох эрүүгийн хэргийн прокуророос яллах дүгнэлтээ дахин үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулан хэргийг даруй шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогч Ё.Пгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Содномдаржаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүний бичсэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ё.Пгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Содномдаржаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/1476 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЧ

 

                                   ШҮҮГЧ                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                       ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ