| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00753/И |
| Дугаар | 151/ШШ2024/00672 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2024/00672
| 2024 08 09 | 151/ШШ2024/00672 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Налайх,Багахангай дүүргийн Прокурорын газар
/Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Жаргалантыг гудамж өөрийн байр/,
Хариуцагч: Цэрэндашийн Хурцбилэг
/Төв аймаг, Баян сум, 2 дугаар баг, Өгөөмөр/
Нэхэмжлэлийн шаардлага: нийт 609,520 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Налайх,Багахангай дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Ц.Хурцбилэгт холбогдуулан нийт 609,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Хурцбилэгийг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих шийдвэрлэсэн байна. гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Даваасүрэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн даруй буюу 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс Оношилгоо, хэвтэн эмчилгээ, амбулатори утгаар нийт 609,520 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 29/24 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн судалгаагаар тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. Иймд Ц.Хурцбилэгээс гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 609,520 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон санхүүгийн мэдээ, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 17 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Ц.Хурцбилэгээс нийт 609,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Налайх,Багахангай дүүргийн Прокурорын газар гаргасан байна.
3. Хариуцагч Ц.Хурцбилэг нь нэхэмжлэлийн шаардлага нийт 609,520 төгрөгийг төлсөн болох нь хариуцагчийн ирүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Налайх,Багахангай дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Ц.Хурцбилэгт холбогдуулан нийт 609,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Ц.Хурцбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 18,936 төгрөгийн тал хувь 9,468 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
8. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Налайх,Багахангай дүүргийн Прокурорын газрын нийт 609,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Хурцбилэг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Ц.Хурцбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 18,936 төгрөгийн тал хувь 9,468 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулсугай
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ