2024 09 09 151/ШШ2024/00766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг,******* сум, 3 дугаар баг, Баянгол гэх газарт оршин суух, Өндөрнөр овогт *******гийн*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Нэхэмжлэлд 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Бүрэнбаярыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Бүрэнбаяр нь Төв аймгийн******* сумын сангийн аж ахуйд 1985 оны 7 дугаар сарын 01-нээс 1986 оны 01 дүгээр сарын 16-ныг хүртэл худгийн бригадын даргаар, 1986 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл мөн сумын Ардын депататуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, зааварлагчаар, 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөн сумын 10 жилийн дунд сургуулийн хөдөлмөрийн багшаар, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл******* сумын сангийн аж ахуйд хадлан тээврийн нэгдсэн бригадын тоо бүртгэгчээр, 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөн сумын Засаг даргын тамгын газарт 7 дугаар багийн засаг даргаар тус тус ажилласан юм. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь баталгаажихгүй, зарим ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд нь архиваас гарахгүй байгаагаас өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа юм. Иймд Х.Бүрэнбаярын ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн******* сумын Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөмжийн хуудас, Батлан хамгаалах яамны Төв архивын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 9549 дугаартай лавлагаа, Төв аймаг******* сумын Ардын депататуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаартай захирамж, Төв аймгийн******* сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаартай тушаал, Төв аймаг Партизаны нэрэмжит*******ийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 140 дугаартай тушаал, Төв аймаг Партизаны нэрэмжит*******ийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 65 дугаартай тушаал, Төв аймгийн******* сумын Засаг даргын 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 153 дугаартай тушаал, иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай №1403000143 дугаартай баталгаажилтын хуудас, Төв аймгийн******* сумын сангийн аж ахуйгаас 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нээсэн 115896 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, итгэмжлэл (хх-1-13)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабт авагдсан баримтууд (хх-39-41), Төв аймгийн Цагдаагийн газарт авагдсан баримт (хх-42), Төв аймгийн Төрийн архивын тасагт авагдсан баримтууд (хх-43-69), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст авагдсан баримтууд (хх-70-90), Батлан хамгаалах яамны Төв архивт авагдсан баримтууд (хх-91-92)-ыг бүрдүүлж, гэрчээр Э.Энхтөр, Б.Мөнхцэцэг (хх-23-32) нарыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Бүрэнбаярын ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Х.Бүрэнбаярыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.Бүрэнбаяр нь Төв аймгийн******* сумын сангийн аж ахуйд 1985 оны 7 дугаар сарын 01-нээс 1986 оны 01 дүгээр сарын 16-ныг хүртэл худгийн бригадын даргаар, 1986 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл мөн сумын Ардын депататуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, зааварлагчаар, 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөн сумын 10 жилийн дунд сургуулийн хөдөлмөрийн багшаар, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл******* сумын сангийн аж ахуйд хадлан тээврийн нэгдсэн бригадын тоо бүртгэгчээр, 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөн сумын Засаг даргын тамгын газарт 7 дугаар багийн Засаг даргаар тус тус ажилласан юм. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь баталгаажихгүй, зарим ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд нь архиваас гарахгүй байгаагаас өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа юм. Иймд Х.Бүрэнбаярын ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.
3.1....1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 171 дүгээр тушаал засвар орсон тул Төв аймгийн архиваас тушаалын хуулбар авах, 1993 онд 7 дугаар багийн даргаар ажилд орсон тушаал авах, 1994 онд ээлжийн амралт авсан тушаал авах гэх 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Төв аймгийн******* сумын Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмжийн хуудас (хх-3), Иргэн *******гийн******* нь*******ийн сангийн аж ахуй,******* сумын Ардын депататуудын Хурлын гүйцэтгэх захиргаа, Ардын боловсролын хэлтэс, сургуулийн захирлын тушаал,******* сумын Засаг даргын Тамгын газарт 1985, 1986, 1987-1990, 1993-1994 онд бригадын дарга, хөдөлмөрийн багш, зааварлагч, тоо бүртгэгч, багийн засаг даргаар ажилласан жилийн цалин нотлох баримт шүүх захиалга ирүүлснээс*******ийн сангийн аж ахуйн даргын 1985 оны тушаалд худгийн бригадын даргаар томилох тухай,******* сумын Ардын депататуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны захирамжид Арьс өнгөний үзлэг явуулах тухай, ажилд түр томилох тухай, Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны тушаалд******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны тушаалд өөр газар шилжих болсон тул мужааны багшийн ажлаас чөлөөлөх тухай,******* сангийн аж ахуйн даргын 1987-1990 оны тушаалд Хадлан бригадын тоо бүртгэгчээр томилох тухай, трактор комбайнч, бригадын дарга, тоо бүртгэгч нарт олгох түлшний үнийг хямдруулах тухай, комисс тоолох тухай, ээлжийн амралт олгох тухай, ажлаас чөлөөлөх тухай,******* сумын Засаг даргын 1993-1994 оны захирамжид цалин тогтоох тухай, багийн Засаг даргаар томилох тухай, ээлжийн амралт олгох тухай, шагнаж урамшуулах тухай зэрэг тушаал шийдвэр гарсан байна гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 409 дугаартай лавлагаа (хх-43-69)-аар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.
4.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж хянан хэлэлцсэн болно.
5.Хүний ажиллаж байсан байдал-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Х.Бүрэнбаяр нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
-*******гийн*******, 1964 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 1985 он, САА-н хадлан бригадын тоо бүртгэгч гэж бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-15, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, иргэний үнэмлэх авах өргөдөл, хаягийн хуудас №7 (хх-71-76),
-Нөхөр: *******гийн*******, 1964 онд төрсөн, Төв аймгийн******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд нарийн бичгийн дарга ажилтай гэж 1986 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтийн 141 дугаарт бүртгэсэн анкет №11 (хх-77),
-*******гийн******* 2009 оны цэргийн шинэчилсэн бүртгэлд 1982-1985 онд цэргийн алба хаасан бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдсэн болно гэх Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаартай албан бичиг, Аймгийн Засаг даргын Цэргийн штабын шинэчилсэн тоо бүртгэл, №124 дугаарт *******гийн*******, 1964 онд төрсөн, 1982-1985 он, 73-А-484, бүрэн дунд,******* гэх хавсралт (хх-39-41),
-эцэг *******гийн*******,*******, Хадлан бригадад тоо бүртгэгч гэж 1987 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэсэн охин Б.Оюунчимэгийн Төрснийг бүртгэх анкет №74 (хх-86),
-эцэг *******гийн*******,*******, Ойн аж ахуйд тоо бүртгэгч гэж 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэсэн охин Б.Баярчимэгийн Төрснийг бүртгэх анкет №143 (хх-90),
-2.Ардын цэргийн алба хааж ирсэн *******гийн*******ыг 7 дугаар сарын 01-нээс хашаа худгийн бригадын даргаар томилон ажиллуулсугай гэсэн Төв аймаг Партизаны нэрэмжит*******ийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 141 дугаартай тушаал (хх-44),
-1.Сумын хэмжээнд арьс өнгөний үзлэг явуулах комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй томилсугай. Комиссын даргад: - Х.Бүрэнбаяр ... гэх Төв аймгийн******* сумын Ардын депататуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай захирамж (хх-45),
-1.Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны зааварлагч Ж.Очирыг өвчтэй байх хугацаанд Х.Бүрэнбаярыг 1986 оны 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 25-ныг хүртэл хугацаагаар зааварлагчаар томилсугай. гэх Төв аймгийн******* сумын депататуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаартай захирамж (хх-46),
-Тус аймгийн ЕБС, цэцэрлэгүүдэд багш дутах, жирэмсний амралт авах, өвчтэй чөлөөтэй байх хугацаанд хавсралтад нэр дурдсан багш, хүмүүжүүлэгчдийг томилон бүр ба түр хугацаагаар ажиллуулахаар тушаах нь: 1. Хавсралтад нэр заасан багш нарт тусгай томилолт олгож тус тусын сургуульд томилон ажиллуулсугай. ...21. Хаянхирваагийн*******, Х анги,*******т хөдөлмөрийн багшаар түр, 470, ХI/I гэх Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 171 дугаартай тушаал, хавсралт (хх-47-49),
-1.Өөр ажилд шилжих болсон тул Х.Бүрэнбаярыг мужааны багшийн ажлаас 1987 оны 4 дүгээр сарын 01-нээс ... чөлөөлсүгэй гэх Төв аймгийн******* сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаартай тушаал (хх-50),
-2.*******гийн*******ыг мөн өдрөөс хадлан бригадын тоо бүртгэгчээр томилсугай гэх Төв аймгийн Партизаны нэрэмжит*******ийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 140 дугаартай тушаал (хх-51),
-1.Түлшний үнийг хямдруулан олгох тракторч, комбайнч, бригадын дарга, тоо бүртгэгчдийн нэрсийг хавсралтаар баталсугай. ...77.Х.Бүрэнбаяр, тоо бүртгэгч гэх Төв аймгийн Партизаны нэрэмжит*******ийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 392 дугаартай тушаал, хавсралт (хх-52-54),
-1.Тус сангийн аж ахуйн 1988 онд түлшний үнийг хямдруулан олгох тракторч, комбайнч, бригадын дарга, тоо бүртгэгчдийн нэрсийг хавсралтаар баталсугай. ...126.Х.Бүрэнбаяр, хадлан бригадын тоо бүртгэгч гэх Төв аймгийн Партизаны нэрэмжит*******ийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 429 дугаартай тушаал, хавсралт (хх-55-57),
-1.Хадлан, тэжээл хүлээн авах комиссыг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай. ...Гишүүдэд: -Хадлан тээврийн бригадын тоо бүртгэгч Х.Бүрэнбаяр гэх Төв аймгийн Партизаны нэрэмжит*******ийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 318 дугаартай тушаал (хх-58),
-1.1989 оны ээлжийн амралтын хуваарийн дагуу хавсралтад дурдсан ажилтан, ажилчдын 6 дугаар сарын ээлжийн амралтыг тухайн өдрөөс заасан хоногоор олгосугай. ...57. Х.Бүрэнбаяр, хадлан бригадын тоо бүртгэгч, 6-1, 7, 22 гэх Төв аймгийн Партизаны нэрэмжит*******ийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 131 дугаартай тушаал, хавсралт (хх-59-61),
-1.Өөрийн хүсэлтээр өөр байгууллагад шилжин ажиллахыг хүссэн Улаантолгойн саалийн механикжсан фермийн тоо бүртгэгч А.Давааг 02 дугаар сарын 25-наас, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн хадлан тээврийн нэгдсэн бригадын тоо бүртгэгч Х.Бүрэнбаярт түүхий эдийн агентын няравын ажил өгсөн боловч өөрөө татгалзаж ажлаас халагдахыг хүссэн тул 4 дүгээр сарын 29-нөөс ... тус тус ажлаас нь чөлөөлсүгэй гэх Төв аймгийн Партизаны нэрэмжит*******ийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаартай тушаал (хх-62),
-1. Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолын хавсралтыг үндэслэн сумын засаг даргын тамгын газрын аппаратын ажилтан ажилчдын сарын цалинг нэгдүгээр хавсралтаар баталсугай. ...39.Х.Бүрэнбаяр, 2900 гэх Төв аймгийн******* сумын засаг даргын 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай тушаал, хавсралт (хх-63-64),
-2. 5 дугаар багийн засаг даргаар Пүрэвээ овогтой Чадраабалыг, 7 дугаар багийн засаг даргаар Хаянхярваа овогтой*******ыг томилон ажиллуулсугай гэх Төв аймгийн******* сумын засаг даргын 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 153 дугаартай тушаал, хавсралт (хх-65),
-1.Сумын засаг даргын тамгын газрын ажилтгнуудын 1994 оны ээлжийн амралтын хуваарийг нэг, хоёр, гуравдугаар хавсралтаар баталсугай. ...7.Х.Бүрэнбаяр, 7-р багийн засаг дарга, 21, 8/1 гэх Төв аймгийн******* сумын засаг даргын 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай тушаал, хавсралт (хх-66-67),
-1.Сумын засаг даргын тамгын газрын туслах аж ахуйг хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, намрын ургац хураалт, хадлан бэлтгэл, сод гаулин хийх банз зүсэх ажилд идэвх санаачлагатай ажилласан, тамгын газрын 27-н ажилтанг шинэ жилийн цэнгээнт үдэшлэгт үнэ төлбөргүй оролцуулан урамшуулсугай. ...20.Х.Бүрэнбаяр гэх Төв аймгийн******* сумын засаг даргын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаартай тушаал, хавсралт (хх-68-69),
-1985 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн******* сумын Сангийн аж ахуйгаас *******гийн*******т нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэрт:
1982 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Цэргийн албанд нас бие тэнцсэн тул дайчлан татаж цэргийн хугацаат алба хаалгав, БХЯ-ны сайдын 1982 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн н/200 тоот тушаал; 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Цэргийн албыг гурван жилийн хугацаагаар хааж дуусгасан тул бэлтгэлээр халагдуулсан болно, БХЯ-ны сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 186 дугаар тушаал; 1986 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, Төв аймгийн******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар авч ажиллуулав, Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаар захирамж, 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв, Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1986 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 71 дүгээр захирамж, 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны зааварлагчаар авч ажиллуулав******* сумын гүйцэтгэх захиргааны 1986 оны 10 дугаар сарын 02-ны 100 дугаар захирамж, 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сумын гүйцэтгэх захиргааны зааварлагчийн ажлаас чөлөөлөв Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамж, 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн*******ийн 10 жилийн дунд сургуулийн хөдөлмөрийн багшаар ажиллуулав, Төв аймгийн******* сумын 10 жилийн дунд сургуульд Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 171 дүгээр тушаал, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Төв******* 10 жилийн дунд сургуулийн техникч хөдөлмөрийн багшийн ажлаас чөлөөлөв, Төв аймгийн АДХГЗахиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар тушаал, 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хадлан тээврийн нэгдсэн бригадын тоо бүртгэгчээр томилов, Сангийн аж ахуйн даргын 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 140 дүгээр тушаал, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Үүрэгт ажлаас нь чөлөөлөв, Сангийн аж ахуйн даргын 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 65 дугаар тушаал, 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 7 дугаар багийн засаг даргаар томилон ажиллуулав, Сумын засаг даргын 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 153 дугаар захирамж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон 001116 тоот нийгмийн даатгалын дэвтэр олгов,******* сумын нийгмийн даатгалын байцаагч гэх бичилтүүд /эх хувьтай харьцуулан судлав/ (хх-11-12),
-*******гийн******* ЦЕДС-ийн захирлын 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 273 дугаар тушаалаар тус сургуульд артиллерийн ашиглалтын инженерийн ангид сонсогчоор 1982 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс элсэн суралцаж байгаад мөн захирлын 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 236 дугаар тушаалаар сурлагаар тэнцэхгүй учир 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон сургуулиас хасагдсан. ЗХЖШ-ийн 1983 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 5/5175 дугаар албан бичгээр цэргийн хугацааг нөхөн хаалгахаар Барилгын цэргийн 223 дугаар ангид шилжүүлэн алба хаалгаж, ЗХЖШ-ийн 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 5/2723 дугаар албан бичгээр сургуульд сурсан хугацааг оролцуулан 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр цэргийн албанаас халсан гэх Батлах хамгаалах яамны төв архивын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 05/597 дугаартай лавлагаа (хх-91-92),
-*******гийн*******ыг Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд шүүн үзэхэд гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байгаагүй байна гэх Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 47/07-3103 дугаартай албан бичиг (хх-42),
-Бид 1987 оноос хамт ажиллаж эхэлсэн. Тэгээд би 1991 онд ажлаас гарсан бөгөөд тэр болтол хамт ажиллаж байсан. Тухайн үед Х.Бүрэнбаяр нь Төв аймгийн******* сумын Хадлан бригадад тоо бүртгэгчээр ажилладаг байсан. Намайг ажлаасаа гарахад Х.Бүрэнбаяр ажлаа хийгээд үлдсэн. Тэгээд удалгүй хадлан бригад тарсан. Тэр болтол ажиллаж байсан байх гэж бодож байна гэх гэрч Э.Энхтөр /РД: НБ63112611/-ийн мэдүүлэг (хх-24-27),
-Бид 1992 оноос 1996 он хүртэл Ардын депататуудын гүйцэтгэх захиргаанд, 1996 оноос 2004 он хүртэл Засаг даргын тамгын газарт хамт ажиллаж байсан. Тэр үед Х.Бүрэнбаяр нь 7 дугаар багийн засаг даргын ажилтай байсан. Х.Бүрэнбаяр 2004 онд сонгууль дуусаад ажлаасаа буусан. Тэр ажлаасаа буугаад Сангийн аж ахуйн хадлан бригадад ажилд орсон гэж санаж байна гэх гэрч Б.Мөнхцэцэг /РД:НБ63012100/-ийн мэдүүлэг (хх-28-32),
-шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч *******гийн******* нь:
-1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хашаа худгийн бригадын дарга; 1986 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нарийн бичгийн дарга, зааварлагч; 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд багш; 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд бригадын тоо бүртгэгч; 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
7.Хүний ажиллаж байсан байдал-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Х.Бүрэнбаяр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
8.Шүүх нэхэмжлэгч Х.Бүрэнбаярын шаардсан хэмжээгээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өндөрнөр овогт *******гийн******* (РД:НБ64072612)-ын
-1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Партизаны нэрэмжит*******ийн сангийн аж ахуйд хашаа худгийн бригадын даргаар,
-1986 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн******* сумын Ардын депататуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, зааварлагчаар,
-1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд Төв аймгийн******* сумын 10 жилийн дунд сургуульд техник, хөдөлмөрийн багшаар,
-1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн******* сумын Хадлан бригадын тоо бүртгэгчээр,
-1993 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн******* сумын 7 дугаар багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Бүрэнбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН