Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 111/ШШ2018/0036

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Д.Намхайнямбуугийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай” 79 дүгээр захирамжийн хавсралтын 12 дугаар хэсэгт заасан Б.Гончигдоржид холбогдох хэсгийн арслан чулуу хаваржааг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”   шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номинчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын Өвгөнжаргалант 3 дугаар багийн иргэн Д.Намхайнямбуугийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Намхайнямбуу шүүхэд хандан ““Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2018 оны  5 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар захирамжийг хүчингүй болгох”  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай” 79 дүгээр захирамжийн хавсралтын 12 дугаар хэсэгт заасан Б.Гончигдоржид холбогдох хэсгийн арслан чулуу хаваржааг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”  гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номинчимэг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай” 79 дүгээр захирамжийн хавсралтын 12 дугаар хэсэгт заасан Б.Гончигдоржид холбогдох хэсгийн арслан чулуу хаваржааг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” Д.Намхайнямбуугийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 35100 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч  буцаан олгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     С.САЙНБИЛЭГ