Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 483

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн Засгийн газрын 12 дугаар байр дахь 1 дүгээр хуралдааны  танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Т.А******* 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 2010 оны 0******* дугаар сарын 25-ний өдрийн 20******* дугаар захирамжийн М.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О******* нарыг оролцуулан хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянзүрх дүүрэг 5-р хороо Маахуурын 2******* тоот 700 мкв газарт Төмөрийн А******* би 1999 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байгаа. Би энэ газартаа эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авахаар хууль журмын дагуу Дүүргийн Газрын албанд олон удаа хүсэлт гаргаж байсан. Надад газрын минь асуудлыг шийдвэрлэж өгөөгүй атлаа иргэн М.Э*******д Нийслэлийн засаг дарга 2006 онд түүнд эзэмших эрх олгон 7*******00 мкв-ыг, 2008 онд 46******* дугаар захирамжаар 12000 мкв-ыг , 2010 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 20******* дугаар захирамжаараа бусдад 2000 мкв шилжүүлсэн байдаг. Энэ томсгосон газарт нь миний амьдардаг хашааны газар орчихлоо. Миний хашааны газар кадастрын зураглал мэдээллийн нэгдсэн санд 2008 онд орсон. Иргэн М.Э*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ захирамж гарахаас өмнө 2010 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр гарсан байдаг зэргээс харахад олон хууль зөрчсөн булхай байгаа гэж үзэж байна.

Дүүргийн Засаг дарга болон холбогдох ажилтнууд миний хашааны газрын эрхийг надад олгоогүй атлаа М.Э*******д олгосон нь газрын талаар баримтлах төрийн бодлогын талаар Газрын тухай хуульд заасан иргэн бүрт хандах тэгш байдлын зарчмыг баримтлаагүй нь намайг хохироож, миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

Энэ талаар Нийслэлийн Газрын алба, Засаг  даргад  хандтал шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгчээ. Иймд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 46******* дугаар захирамжийн болон 2010 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 20******* дугаар захирамжийн М.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож түүний газар эзэмших 02******* дугаар гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ: Иргэн Т.А******* миний бие 1999 оноос Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур толгойд хашаа барин амьдарч ирсэн. Уг хашааныхаа газрыг эзэмшихээр удаа дараа Баянзүрх лүүргийн болон Нийслэлийн Засаг даргад хүсэлтээ өгсөн ч огт шийдэж өгдөггүй байсан. Харин Нийслэлийн Засаг даргад өгсөн нэгэн хүсэлтийн дагуу кадастрын санд бүртгэлд орсон байсан тул миний хувьд газраа эзэмшиж байгаа минь энэ юм байна гэж бодоод явдаг байсан. Дээрхи газрын талаархи мэдээлэл анх 2006 онд кадастрын нэгдсэн санд миний нэрээр бүртгэгдсэн байсныг устгасан тухай мэдээлэл шинжээчийн дүгнэлтэд мөн доторхой байдаг. 

Гэтэл 2008 оноос н.Э******* гэдэг хүн хөөж туух болсон тул Баянзүрх дүүргийн Засаг даргад 2009 оны ******* дугаар сарын 25-ны өдөр /бүртгэгдсэн нь энэ болохоос бусад нь устгагдсан байх/ би өөрийн нэрээр 2006 онд кадастрт бүртгэгдсэн 1999 оноос хойш амьдарсан газраа эзэмших хүсэлтээ өгсөн байхад хариу өгөлгүй 16 жил болсон нь эс үйлдэхүйн шинжтэй байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан эс үйлдэхүйг тогтоож миний 17 жил зохих ёсоор эзэмшиж ирсэн газарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуурт иргэн М.Э*******д нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 46******* тоот шийдвэрийг үндэслэн 5 жилийн хугацаатай 12416 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж нийслэлийн Засаг даргын 2010 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 20******* тоот захирамжаар 2416 мкв газрыг иргэн Т.А*******од шилжүүлсэнээр үйлчилгээний зориулалтаар 10000 мкв газрыг эзэмшүүлж гзрчилгээ олгосон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1******* тоот хаягтай 700 мкв хашааны газар нь манай мэдээллийн сан дах газрын байршлын кадастрын зурагт иргэн Т.А*******ын нэр дээр бүртгэгдээгүй  бөгөөд газар эзэмших гэрээ хийгээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан тул уг газрыг иргэн М.Э*******д Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн иргэн М.Э*******гийн нэр дээрх 10000 мкв талбай бүхий газар нь мэдээллийн санд бусдын газартай ямар нэгэн давхцалгүй байна. Иймд иргэн Т.А*******ын гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивыг шүүж үзэхэд нэхэмжлэгч Т.А******* нь 2009 оны 02 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан байх ба 2009 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр 969 тоот албан бичгээр “Газрын тухай хуулиар иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, Газрын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1.2-т заасны дагуу захирагчийн ажлын албан дээр дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн байна. Иймд нэхэмжлэлд газар эзэмших өргөдөл хүсэлт өгөөд байхад хариу өгөөгүй 6 жил болсон гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Нэгж талбарын 18******* дугаартай тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 20******* дугаар захирамжаар иргэн М.Э*******д эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэгч Т.А*******т Газрын тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.******* дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу газар эзэмших эрх олгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээд М.Э*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******* миний бие нэхэмжлэгчийн  шүүхэд  гаргасан  нэхэмжлэлтэй  танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.                                           :

М.Э******* нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Маахуурт 2005 онд дуудлага худалдаагаар зарлагдсан үйлчилгээний зориулалтай 7,*******00 мкв газрыг худалдан авсан бөгөөд тухай орчны газарт нь төлөвлөлтөөрөө үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газар байсан тул зохих шатны байгууллагуудад хүсэлт гаргаж, газрын хэмжээгээ нэмэгдүүлэн дуудлага худалдааны үнийг төлөн нийт 12,416 м.кв газар эзэмших эрх авсан  бөгөөд 2010 онд  газрын  хэмжээгээ багасган 10,000 м.кв болгосон. 

2005 онд Маахуур толгой орчимд албан ёсны зөвшөөрөлтэй буусан айлууд байхгүй байсан бөгөөд М.Э*******гийн дуудлага худалдаагаар худалдан авсан газарт ямар нэг айл байхгүй байсан. Харин Т.А*******ынх 2008, 2009 оноос хойш М.Э*******гийн дуудлага худалдаагаар худалдан авсан газар дээр ирж буусан бөгөөд бид тухайн айлыг албадан нүүлгэж газар чөлөөлүүлэхээр Нийслэл, дүүргийн газрын  албанд хандан удаа дараа хандаж, Газрын албанаас газар чөлөөлөх арга хэмжээг олон удаа явуулсан боловч дийлээгүй.

Ингээд М.Э******* Нийслэлийн Газрын албаны зөвлөсний дагуу 2010 оны 8 дугаар сард тухайн үеийн Баянзүрх дүүргийн шүүхэд бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Т.А*******, түүний эхнэр Н.Чимэдмаа нарт холбогдуулан гаргаж, 2 удаа ******* шатны шүүхээр маргааныг нь хянан шийдвэрлээд байна. 

Бидний зүгээс 2010 онд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн газрыг ямар захирамж, гэрээ гэрчилгээгээр эзэмшиж байгаагаа тодорхой хэлж байсан ч Т.А******* М.Э*******д газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийн талаар 4 жил гаруй хугацаанд огт гомдол гаргаагүй. Одоо М.Э*******гийн зүгээс өөрийн эзэмшил газартаа Маахуур орон сууцны  хотхон барихаар төлөвлөж, холбогдох зураг төсөл, зөвшөөрлүүдээ аваад байгаа болно.

Иймд бидний зүгээс Т.А*******ын хууль ёсны эрх зөрчигдөөгүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А******* нь “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 46******* дугаар захирамжийн болон 2010 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 20******* дугаар захирамжийн М.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож түүний газар эзэмших 02******* дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан эс үйлдэхүйг тогтоож миний 17 жил зохих ёсоор эзэмшиж ирсэн газарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хуралдаан дээр “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 46******* дугаар захирамжийн М.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******* нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд “хөдөө ажлаар явж байгаа учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэнийг шүүх хангаж, 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товийг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд “миний бие хөдөө орон нутагт томилолтоор явж байгаа тул шүүх хуралдааныг 6 сарын 29-ний өдрөөс хойш товлож өгнө үү гэсэн” хүсэлтийг ирүүлсэнийг хангаж 2016 оны 6 дугаар сарын *******0-ны өдөр хийхээр товлосон боловч мөн өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өмгөөлөгч авна шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Учир нь Т.А*******ын нэхэмжлэл тус шүүхэд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 407 дугаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдийг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд үүнээс хойш гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмгөөлөгч авах боломжтой байсан байна. 

Өөрөөр хэлбэл шүүхээс 1 жил 5 сарын хугацаанд өмгөөлөгч авах боломжоор хангасан гэж үзсэн учраас гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 20******* дугаар захирамжийн М.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх  Нийслэлийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1******* дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Маахуур толгойд байршуулан  үйлчилгээний барилгын зориулалтаар иргэн М.Э*******д 0,7******* га газрыг эзэмшүүлсэн байна. 

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 46******* дугаар захирамжаар дээрх газрын хэмжээг нэмэгдүүлэн 12416 м.кв газар болгон эзэмшүүлэхдээ иргэн Т.А*******ын амьдарч байгаа газрыг давхцуулан эзэмшүүлжээ.  

Нийслэлийн Засаг даргын 2010 оны ******* дугаар сарын 25-ны өдөр 20******* дугаар захирамжаар дээрх 12416 мкв газраас 2416 м.кв газрыг иргэн Т.А*******од шилжүүлж, үлдсэн 10000 м.кв газрыг М.Э*******д эзэмшүүлсэн байх бөгөөд уг 10000 мкв газар нь нэхэмжлэгчийн одоо амьдарч буй газартай давхцалтай болох нь тус шүүхэд 2015 оны 7 дугаар сарын 0*******-ны өдрийн 1/849 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.   

Хариуцагчаас  “Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, маахуурын 2******* тоот хаягтай 700 м.кв хашааны газар нь манай мэдээллийн сан дах газрын байршлын кадастрын зурагт иргэн Т.А*******ын нэр дээр бүртгэгдээгүй бөгөөд газар эзэмших гэрээ хийгээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан тул уг газрыг иргэн М.Э*******д олгож шийдвэрлэсэн“ гэж тайлбарладаг хэдий ч иргэн Т.А******* нь 2000 оноос хойш нийт 17 жил дээрх газарт амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

Түүнчлэн иргэн Т.А******* нь Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших тухай хүсэлтээ 2009 оны 0******* дугаар сарын 2*******, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус гаргасан байх бөгөөд иргэн Т.А*******ын хүсэлтийг огт шийдвэрлээгүй болох нь Баянзүрх дүүргийн газрын албаны өргөдөл гомдол хүлээн авах дэвтрээр нотлогдож байна.

Хэдийгээр хамтран хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэн Т.А******* нь 2009 оны 2 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших хүсэлтээ гаргасан ба 2009 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдөр 969 тоот албан бичгээр газар эзэмшүүлэх боломжгүй гэдэг хариуг өгсөн гэж тайлбарладаг ч хэдийд ямар хэлбэрээр, хэнд уг албан бичгийг гардуулсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Түүнчлэн Т.А*******ын амьдарч байгаа газар нь газрын кадастрын мэдээллийн санд 2006 онд 18******* нэгж талбарын дугаар бүхий 7*******0 мкв талбайтайгаар бүртгэгдэн орсон байх боловч 2010 онд устсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 

Дээрх байдлаас дүгнэж үзвэл 2000 оноос хойш суурьшмал байдлаар тухайн газар амьдарч байгаа иргэн Т.А*******ын газар эзэмших тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг дарга шийдвэрлэлгүй орхигдуулснаас болж Нийслэлийн Засаг дарга бусдын газартай давхардуулан 2010 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн 20******* дугаар захирамжийг гаргаж улмаар иргэн Т.А*******ын эрх ашиг хөндөгдөхөд хүрсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн зардлыг нэхэмжлэгч урьдчилан төлсөн байх тул хариуцагч нараас адил хэмжээгээр хуваан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.*******, *******8.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А*******ын гаргасан “Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 2010 оны 0******* дугаар сарын 25-ний өдрийн 20******* дугаар захирамжийн М.Э*******д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргад Газрын тухай хуульд заасны дагуу 700 м.кв талбайд газар эзэмшүүлэхийг даалгасугай.   

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 46******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай. 

*******. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 1975**************5 төгрөгийн 987,667 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас, 987,667 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Т.А*******т олгосугай. 

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.******* дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай. 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ