| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00758/И |
| Дугаар | 151/ШШ2024/00682 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2024/00682
|
2024 08 12 |
151/ШШ2024/00682 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигон овогт Ш.О,
/Т аймаг, З сум, 5 дугаар баг, Тамган, Тамган өвөр хуурай 9 дүгээр гудамж, 106 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Т.Мөнхтөртэй 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор гэрлэж, гэрлэлтээ бүртгүүлж, хамтын амьдралын хугацаанд 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин М.Ариун төрсөн. Бид тус тусдаа амьдраад олон жил болж байгаа бөгөөд одоо тус тусын амьдралтай болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэмж тогтоолгохгүй. Охин М.Ариуны асрамжийг өөртөө тогтоолгох мөн гэрлэлт цуцлуулах хүсэлтэй шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Т.Мөнхтөрийн хаана оршин сууж байгааг мэдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэж тодорхойлсон.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1088 дугаартай гэрэлтийн гэрчилгээний хуулбар, охин М.Ариуны төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгч Ш.О-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3-т ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.
3. Ш.О нь Т.М-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан.
4. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгоход Т.М нь хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 0153092 дугаартай гэрлэлтийн бүртгэл, 0000666870 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтуудаар нотлогдож байна.
5. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 708 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн бичгийн нотлох баримт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Хотгойд овогт Т,М /РД:ЖН/ нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 32 дугаар гудамж 535б тоотод оршин суудаг бүртгэлтэй хэдий ч тухайн хаягт оршин суудаггүй, амьдардаггүй болох нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна.
7. Хотгойд овогт Т.М /РД:ЖН0/ нь бүртгэлтэй газраа оршин суудаггүй, амьдардаггүй оршин суугаа газрын хаяг тодорхойгүй нь эрэн сурвалжлах үндэслэл болно.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.О-ийн хүсэлтийг ханган, Хотгойд овогт Т.М /РД:ЖН/-г эрэн сурвалжилж, 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч Ш.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
12. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б-ийн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Хотгойд овогт Т,М /РД:ЖН/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар эрэн сурвалжлах ажиллагааг явуулах, түүний оршин суугаа хаягийг тогтоон нэхэмжлэгч Ш.Оюумаад албан бичгээр мэдэгдэхийг Т аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ