Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Д.Золбоо  

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Хохирогч С.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч О.О нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Оөд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.О

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.О нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Эын нүүрэн тус газарт цохиж, эрүүний баруун сэртэнгийн хугарал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 24-нд манай найз Эын төрсөн өдөр болоод би ажлынхантайгаа очсон. Гэрт нь очихдоо 1 шил архи авч очсон. Очиход Э эхнэртэйгээ, С.Э, бас Эын найз нь гээд 4 хүн байсан. Намайг ороход Эын найз гэж 1 өндөр залуу байснаа надтай зөрөөд гарсан. Бид хэд авчирсан архиа уугаад хоорондоо үл ойлголцож маргалдсан. С.Э надруу агсарсан. Би ч мөн адил хэлэх юмаа хэлсэн. Яагаад агсараад байгаа юм бэ? гэхэд миний ам руу салаавч өгөөд зөрүүлээд миний нүүр лүү цохьсон. Би зөрүүлээд зүүн гараараа эрүү рүү нь цохьсон. С.Э намайг ална, тална, зодно, найз нөхдөө авчирна гэж байгаад гараад явчихсан. Тэгээд дахиж уулзаагүй. Сүүлд нь 8 хоногийн дараа уулзсан гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр О.Оөд эрүүгээ хугалуулсан. Маргалдсан нь үнэн. Би түрүүлж гар далайгаагүй гэдгээ би өөрөө мэдэж байгаа. Би согтуу байснаа мэдэж байгаа. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл бүтэн сар би гуурсаар хооллож байгаа. Өчигдөрөөс хойш бүхэл хоол идэж байна. Одоо ам хуруу л орох төдий ангайж байгаа. 4 хадаас хадуулсан. Байх ёстой жингээсээ 7 кг хаясан. Бие болон сэтгэл санааны хохирлыг яаралтай барагдуулуулах хүсэлтэй байгаа. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сайншанд сумын 2 дугаар баг Дэнжийн гэр байранд найз Эын төрсөн өдрийг тэмдэглээд О, Огэдэг залуу Эын эхнэр бид хэд байсан. ...гэтэл О бид хоёр үл ойлголцон маргалдсан. О агсараад миний баруун талын шанаа тус газарт гараараа нэг удаа цохьсон, мөн зүүн нүдний доод талд нэг удаа гараараа цохьсон. Тэгээд манай найз нар салгаад би гэр лүүгээ явсан. Гэртээ очоод ээж Ттой эмнэлэг орж яаралтай түргэн тусламжид мэсийн эмч Эд үзүүлэхэд эмч миний баруун талын эрүүний дээд хэсэгт хугарал үүссэн байна гэж хэлсэн. Тэгээд өвчин намдаах эм бичиж өгч Улаанбаатар явж хагалгаанд орох бичиг хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Э нилээн халамцуу байсан. Намайг үгээр идээд байхаар нь би маргасан. Э миний өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би Эыг чи яагаад өөдөөс салаавч гаргаад байгаа юм бэ гэсэн чинь миний толгойруу нудраад авсан. Тэгэхдээ намайг юун сүртэй юм гээд цохьсон. Би тэгэхээр нь зүүн гараараа баруун талын эрүүрүү нь цохьсон ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Г.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тухайн үед Э янз бүрийн юм яриад хоёр гараа хооронд нь цохиод хүмүүс рүү салаавч гаргаад байсан. Тэгээд Оийг зүгээр байхад нь толгой руу нь цохиод авсан. Тэгээд О босч ирээд гараараа нүүр лүү нь нэг удаа цохьсон. Тэгээд уначихаад босч ирээд дахиад муудах гээд байсан ба би тэр үед нь гэрээсээ гаргаад явуулсан. Тэгээд гарч ирчихээд надруу салаавч гаргаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Ц.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Оийн толгой руу Э гараараа нэг удаа цохьсон. Тэгээд О босч ирээд солгой гараараа нүүр лүү нь нэг удаа цохьсон. Тэгээд уначихаад босч ирээд ална, хядна гэж орилж байгаад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай “....С.Эын биед эрүүний баруун сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүгдэгч О.О нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Эын нүүрэн тус газарт цохиж, эрүүний баруун сэртэнгийн хугарал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч О.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 24-нд манай найз Эын төрсөн өдөр болоод би ажлынхантайгаа очсон. Гэрт нь очихдоо 1 шил архи авч очсон. Очиход Э эхнэртэйгээ, С.Э, бас Эын найз нь гээд 4 хүн байсан. Намайг ороход Эын найз гэж 1 өндөр залуу байснаа надтай зөрөөд гарсан. Бид хэд авчирсан архиа уугаад хоорондоо үл ойлголцож маргалдсан. С.Э надруу агсарсан. Би ч мөн адил хэлэх юмаа хэлсэн. Яагаад агсараад байгаа юм бэ? гэхэд миний ам руу салаавч өгөөд зөрүүлээд миний нүүр лүү цохьсон. Би зөрүүлээд зүүн гараараа эрүү рүү нь цохьсон. С.Э намайг ална, тална, зодно, найз нөхдөө авчирна гэж байгаад гараад явчихсан. Тэгээд дахиж уулзаагүй. Сүүлд нь 8 хоногийн дараа уулзсан гэсэн мэдүүлэг, Хохирогч С.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр О.Оөд эрүүгээ хугалуулсан. Маргалдсан нь үнэн. Би түрүүлж гар далайгаагүй гэдгээ би өөрөө мэдэж байгаа. Би согтуу байснаа мэдэж байгаа. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл бүтэн сар би гуурсаар хооллож байгаа. Өчигдөрөөс хойш бүхэл хоол идэж байгаа. Одоо ам хуруу л орох төдий ангайж байгаа. 4 хадаас хадуулсан. Байх ёстой жингээсээ 7 кг хаясан. Бие болон сэтгэл санааны хохирлыг яаралтай барагдуулах хүсэлтэй байгаа. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг, Хохирогч С.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “......гэтэл О бид хоёр үл ойлголцон маргалдсан гэтэл О агсараад миний баруун талын шанаа тус газарт гараараа нэг удаа цохьсон, мөн зүүн нүдний доод талд нэг удаа гараараа цохьсон. ... яаралтай түргэн тусламжид мэсийн эмч Эд үзүүлэхэд эмч миний баруун талын эрүүний дээд хэсэгт хугарал үүссэн байна гэж хэлсэн. Тэгээд өвчин намдаах эм бичиж өгч Улаанбаатар явж хагалгаанд орох бичиг хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч О.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Э нилээн халамцуу байсан. Намайг үгээр идээд байхаар нь би маргасан. Э миний өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би Эыг чи яагаад өөдөөс салаавч гаргаад байгаа юм бэ гэсэн чинь миний толгойруу нудраад авсан. Тэгэхдээ намайг юун сүртэй юм гээд цохьсон. Би тэгэхээр нь зүүн гараараа баруун талын эрүүрүү нь цохьсон ... гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тухайн үед Э янз бүрийн юм яриад хоёр гараа хооронд нь цохиод хүмүүс рүү салаавч гаргаад байсан. Тэгээд Оийг зүгээр байхад нь толгой руу нь цохиод авсан. Тэгээд О босч ирээд гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд уначихаад босч ирээд дахиад муудах гээд байсан ба би тэр үед нь гэрээсээ гаргаад явуулсан. Тэгээд гарч ирчихээд надруу салаавч гаргаад байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Оийн толгой руу Э гараараа нэг удаа цохьсон. Тэгээд О босч ирээд солгой гараараа нүүр лүү нь нэг удаа цохьсон. Тэгээд уначихаад босч ирээд ална, хядна гэж орилж байгаад гарсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч О.Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч С.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1 сая 500000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүх хянаж үзээд эмчилгээний зардал 730460 төгрөг, унааны зардал 74800 төгрөг, эмнэлэгт хэвтсэн 44000 төгрөг бүгд 849260 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгчээс хохирогчид төлсөн 500000 төгрөгийг хасаж 349260 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

 

Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 500000 төгрөгийн сэтгэл санааны хохирол гэх шаардлага нь гэмт хэрэгт хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож, цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой 150740 төгрөгийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйгээр дурьдаж шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч нь хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч О.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь 500 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оөөс 349 260 төгрөгийг гаргуулж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Э нь 150 740 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Оөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД