| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00891/И |
| Дугаар | 151/ШШ2024/00778 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 151/ШШ2024/00778
2024 09 16 151/ШШ2024/00778
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Ай Си тауэр, 1301А тоотод байрлах, Инвескор Хэтэвч ББСБ ХХК,
Хариуцагч: Төв аймгийн Б сум, 3 дугаар баг, Ц хоолт 3б гудамж, 3 тоотод оршин суух С овогт Дгийн Ц,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,310,821.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Инвескор Хэтэвч ББСБ ХХК нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлдээ: Зээлдэгч Д.Ц нь манай компанитай 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр L06700238 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Д.Ц-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 7701764007 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,220,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5495365030 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү. нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2022 оны 5 дугаар сарын 01-ний зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 1,219,999.02 төгрөг, шимтгэл: 84,300 төгрөг, хүү 836,685.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,337.07 төгрөг, нийт: 2,308,321.43 төгрөг байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 2,500 төгрөг. Иймд хариуцагч Д.Цоос нийт 2,310,821.43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Ц Инвескор Хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,310,821.43 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг үнийн дүнг 3 сарын хугацаанд хувааж төлнө. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 760,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 760,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 790,821 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, итгэмжлэл /хх-5/, Инвескор Хэтэвч ББСБ ХХК болон Д.Ц нарын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн L06700238 Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар /хх-6-14/, Д.Цын зээлийн дансны хуулбар /хх-15-16/ шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Инвескор Хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч Д.Цод холбогдуулан гэрээний үүрэгт 2,310,821.43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Д.Ц нь манай компанитай 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр L06700238 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Д.Ц-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 7701764007 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,220,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5495365030 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү. нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2022 оны 5 дугаар сарын 01-ний зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 1,219,999.02 төгрөг, шимтгэл: 84,300 төгрөг, хүү 836,685.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,337.07 төгрөг, нийт: 2,308,321.43 төгрөг байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 2,500 төгрөг. Иймд хариуцагч Д.Цоос нийт 2,310,821.43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Инвескор Хэтэвч ББСБ ХХК нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Т-3063 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг М.Мөнхцэцэгт олгожээ. /хх-5/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 760,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 760,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 790,821 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-25/
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 51,923 төгрөгөөс 25,961.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 25,961.50 төгрөг, хариуцагчаас 25,961.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Ц нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 760,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 760,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 790,821 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Инвескор Хэтэвч ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Инвескор Хэтэвч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,923 төгрөгөөс 25,961.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 25,961.50 төгрөг, хариуцагч Д.Цоос 25,961.50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Инвескор Хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН