Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/00681

 

 

 

 

 

2024 08 12

151/ШШ2024/00681

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогт Д-ийн М,

/Т аймаг, З сум, Усны аж ахуй жишиг 202 тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би Э.А 2009 онд танилцаж 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болон 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр охин А.Л, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин А.М нар төрсөн. 2020 оноос Э.А нь гэр бүлээс гадуурх харилцаатай болж 2022 оны 12 дугаар сараас гэртээ ирэхээ болин одоог хүртэл сураг чимээгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэж тодорхойлсон.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэлтийн лавлагаа, 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр охин А.Л, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин А.М нарын төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэгч Д.М хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3-т ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.

3. Д.М нь Э.А эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан.

4. Гэрлэлт цуцлуулахад Э.А нь хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь гэрлэлтийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 709 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Боржигон овогт Э.Ан /РД:НЩ/ нь Т аймаг, З сум,  тоотод оршин суудаг бүртгэлтэй хэдий ч тухайн хаягт оршин суудаггүй болох нь Т аймгийн З дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 247 дугаар тодорхойлолтоор нотлогдож байна.

6. Б овогт Э.А /РД:НЩ/ нь бүртгэлтэй газраа оршин суудаггүй нь эрэн сурвалжлах үндэслэл болно.

10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.О-ийн хүсэлтийг ханган, Б овогт Э-ийн А /РД:НЩ/-ыг эрэн сурвалжилж, 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрын хаягыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

12. Нэхэмжлэгч Д.М-ын өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт Э-ийн А /РД:НЩ/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар эрэн сурвалжлах ажиллагааг явуулах, түүний оршин суугаа хаягийг тогтоон, нэхэмжлэгч Д.М-т мэдэгдэхийг Т аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ