| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2023/00998/И |
| Дугаар | 151/ШШ2024/00680 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2024/00680
| 2024 08 12 | 151/ШШ2024/00680 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Зуутраг овогт БМ /РД:ПП/, Яргай овогт Н,Н /РД:ОГ/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү М.А эцэг Б.М асрамжид, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин М.Н, 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн М.О, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин М.Э нар эх Н.Н асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Н.Нарантуяагаас охин хүү М.А, эцэг Б.М охин М.Н, охин М.О, охин М.Э нарт тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, хүүхэд тус бүрийн дансанд сар бүр байршуулахыг эцэг Б.М, эх Н.Н нарт даалгасугай.
4. Гэрлэгчдийн дундын эд хөрөнгөөс Нэхэмжлэгчид ямаа 84 ширхэг, хонь 45 ширхэг, 6 ханатай монгол гэр Хариуцагчид ямаа 16 ширхэг, хонь 15 ширхэг, 5 ханатай монгол гэр, портер маркийн авто машин, даюун маркийн мотоцикл, хашаа тус тус үлдээхийг даалгасугай.
5. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү М.А эх Н.Н, охин М.Н охин М.О, охин М.Э нарыг эцэг Б.М хүссэн үед нь уулзуулж хамт байх эрхийг нь эдлүүлж байхыг Н.Н, Б.М нарт үүрэг болгосугай.
6. Улсын..тэмдэгтийн..хураамжийн..тухай..хуулийн..7..дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.М-аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.О-д даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ