| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04322/И |
| Дугаар | 181/ШШ2024/03509 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2024/03509
2024 09 25 181/ШШ2024/03509
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн байрлах, К ХХК, /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн оршин суух, Б овогт Б Г /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10.477.492 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.477.492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.Га нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3001-2021/142 тоот цалингийн зээлийн гэрээг К ХХК-тай байгуулж 8.600.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 464.183,58 төгрөг, үндсэн хүүнд 1.886.209,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 356.805,01 төгрөг нийт 2.707.248,68 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж зээлийн хуваарьт төлбөрийг төлөлгүй зөрчил үүсгэсэн. Иймд хариуцагч Б.Гаас зээлийн гэрээний үүрэгт 10.477.492 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Га нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
...К ХХК-ийн нэхэмжилсэн 10.477.492 төгрөгийг төлж барагдуулна, бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.477.492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Га нэхэмжлэлийн шаардлага болох 10.477.492 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.590 төгрөгийн тал хувь болох 91.295 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 91.295 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Гад холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Га нэхэмжлэлийн шаардлага 10.477.492 /арван сая дөрвөн зуун далан долоон мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.590 /нэг зуун наян хоёр мянга таван зуун ер/ төгрөгийн тал хувь болох 91.295 /ерэн нэг мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 91.295 /ерэн нэг мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ