Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Д.Золбоо  

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б.Т

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

           Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... тоотод хохирогч Ц.Гын толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,  

Шүүгдэгч Б.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: .... Би тухайн үед өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болчихсон байсан. Намайг караокенээс гарч утсаар яриад тамхи татаж байхад хамт ажилладаг Жавзандулам гэх эмэгтэй цуг зогсож байгаад алга болчихсон. Тэгээд хайгаад л айлруу орсон байх гэж бодож байна. Би Ц.Гыг цохьсон талаараа санахгүй байна гэсэн мэдүүлэг / хх-ийн 7 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 01 цаг 20 минутын орчимд гаднаас үл таних эрэгтэй хүн гэрт орж ирээд миний нүүрэн тус газар 3 удаа цохьсон. Тэр залуу намайг цохьчихоод үүдрүү зугатаасан. ... би хэрэг гардаг шөнө аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Дараа нь Улаанбаатар хотод нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлсэн... одоо миний биеийн байдал гайгүй байгаа... надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

Гэрч М.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...бид караокеноос гараад явах болоод хүмүүсээ бүртгэсэн чинь Т байхгүй байсан. Тэгээд эрэл сурал болтол Т нь Гурванбаян төвөөс 2 цагдаатай цуг гарч ирсэн. Бид цагдаа нараас нь учрыг асуутал Га гэж хүнийг цохьсон гэж хэлэхээр нь тэр хүнтэй нь орж уулзахад та нартай ярих асуудал байхгүй гэж хэлэхээр нь бид явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн... дугаартай: “....2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсаас үзэхэд Ц.Гын биед тархи доргилт, хамрын баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...’’ гэсэн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: “....би тухайн үед дуудлага дээр очиход Га гэх хүн унтлагын хувцастай зогсож байсан ба хажууд нь Т гэж нилээн согтуу залуу зогсож байсан. Юу болсон талаар асуухад Га нь намайг гэртээ унтаж байхад үгийн зөрүүгүй энэ залуу намайг зодсон, би босч ирээд бариад байж байна. Ямар учраас намайг унтаж байхад орж ирээд зодсоныг нь мэдэхгүй байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

          Шүүгдэгч Б.Т нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Гурванбаян төвийн 1 тоотод  шалтгаангүйгээр хохирогч Ц.Гын толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: .... Би тухайн үед өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болчихсон байсан. ...хайгаад л айлруу орсон байх гэж бодож байна. Би Ц.Гыг цохьсон талаараа санахгүй байна гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 01 цаг 20 минутын орчимд гаднаас үл таних эрэгтэй хүн гэрт орж ирээд миний нүүрэн тус газар 3 удаа цохьсон. Тэр залуу намайг цохьчихоод үүдрүү зугатаасан. ...би хэрэг гардаг шөнө аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Дараа нь Улаанбаатар хотод нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлсэн... одоо миний биеийн байдал гайгүй байгаа... надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т нь Гурван баян төвөөс 2 цагдаатай цуг гарч ирсэн. Бид цагдаа нараас нь учрыг асуутал Га гэж хүнийг цохьсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн... дугаартай дүгнэлт, Гэрч Ц.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Га нь намайг гэртээ унтаж байхад үгийн зөрүүгүй энэ залуу намайг зодсон, би босч ирээд бариад байж байна Ямар учраас намайг унтаж байхад орж ирээд зодсоныг нь мэдэхгүй байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Б.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ц.Га нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Б.Төөс нэхэмжлэх зүйл, санал, хүсэлт байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин Т болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД