Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/840

 

А.Э, О.О, Ц.Х

                                    нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

шүүгдэгч О.Оын өмгөөлөгч Л.Ганцэцэг,

өсвөр насны шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/505 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ононгийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.Э, О.О, Ц.Х нарт холбогдох эрүүгийн 220591133 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А.Э, 

2. О.О, 

3. Ц.Х, 

Шүүгдэгч А.Э, О.О нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ 33 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан “Тоёота приус 20" загварын 35-53 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Д850.000 төгрөгийн хохирол,

2022 оны 2 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны хажуу талын 141 дүгээр цэцэрлэгийн гадна зогсоолд байрлуулсан “Тоёота приус 20” загварын 23-35 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч З.С2.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

мөн шүүгдэгч А.Э, О.О өсвөр насны шүүгдэгч Ц.Х нар нь бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан “Тоёота приус 20” загварын 27-53 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Г.Б2.200.000 төгрөгийн хохирол,

2022 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан “Тоёота приус 20” загварын 01-69 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Б2.200.000 төгрөгийн хохирол,

2022 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын 6а байрны хажуу талын авто зогсоол дээр байрлуулан тавьсан байсан 62-77 УБӨ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашины янданг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ө.Э2.500.000 төгрөгийн хохирол,

2022 оны 2 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны урд талын зогсоолд байсан хохирогч Б.Тэзэмшлийн 10-57 УБА улсын дугаартай автомашины нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.550.000 төгрөгийн хохирол,

2022 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны урд талын зогсоолд байрлуулсан хохирогч Б.Зэзэмшлийн “Тоёота приус 20” загварын 69-04 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Э, О.О, Ц.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч  А.Э, өсвөр насны шүүгдэгч О.О, Ц.Х нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.Э, өсвөр насны шүүгдэгч О.О, Ц.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 620 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч Ц.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Э, өсвөр насны шүүгдэгч О.О, Ц.Х нарт мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эгоос нийт 4.625.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Д425.000 төгрөг, хохирогч З.С1.000.000 төгрөг, хохирогч Г.Б383.333 төгрөг, хохирогч Б.Б733.334 төгрөг, хохирогч Ө.Э833.333 төгрөг, хохирогч Б.Түвшинсайханд 516.666 төгрөг, хохирогч Б.Золзаяад 733.334 төгрөг, өсвөр насны шүүгдэгч О.Оаас нийт 4.675.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Д425.000 төгрөг, хохирогч З.С1.000.000 төгрөг, хохирогч Г.Б433.334 төгрөг, хохирогч Б.Б733.333 төгрөг, хохирогч Ө.Э833.333 төгрөг, хохирогч Б.Түвшинсайханд 516.667 төгрөг, хохирогч Б.Золзаяад 733.333 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Ц.Хаас 3.050.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Б233.333 төгрөг, хохирогч Б.Б733.333 төгрөг, хохирогч Ө.Э833.334 төгрөг, хохирогч Б.Түвшинсайханд 516.667 төгрөг, хохирогч Б.Золзаяад 733.333 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, улаан өнгийн кусачок, 14 см хэмжээтэй түлхүүр 1 ширхэг, торцов 2 ширхэг, хар өнгийн машин өргөгч данхраад ишийн хамт 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.Э, өсвөр насны шүүгдэгч О.О, Ц.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Бшүүгдэгч А.Э 350.000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч О.О 300.000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Ц.Х 500.000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э, өсвөр насны шүүгдэгч О.О, Ц.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Онон бичсэн эсэргүүцэлдээ: “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж” нэр бүхий хохирогч нарын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл “...учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...” гэдгийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт зааснаар ойлгох бөгөөд уг тайлбарт “...Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж дүгнэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байна. Гэтэл шүүгдэгч А.Э, О.О, Ц.Х нарын хувьд урьдаас гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан домкрат, торцов, 14 хэмжээтэй түлхүүр зэргийг урьдаас бэлдэн учрах саадыг арилгах, хулгайн үйлдлээ хөнгөвчлөн 2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 505 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд: “Эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Оын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу болон анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлд маргадаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир прокурор Г.Ононгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Г.Ононгийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Э, О.О нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ 33 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан “Тоёота приус 20" загварын 35-53 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Д850.000 төгрөгийн хохирол,

2022 оны 2 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны хажуу талын 141 дүгээр цэцэрлэгийн гадна зогсоолд байрлуулсан “Тоёота приус 20” загварын 23-35 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч З.С2.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

мөн шүүгдэгч А.Э, О.О, өсвөр насны шүүгдэгч Ц.Х нар нь бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан “Тоёота приус 20” загварын 27-53 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Г.Б2.200.000 төгрөгийн хохирол,

2022 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан “Тоёота приус 20” загварын 01-69 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Б2.200.000 төгрөгийн хохирол,

2022 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын 6а байрны хажуу талын авто зогсоол дээр байрлуулан тавьсан байсан 62-77 УБӨ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ө.Э2.500.000 төгрөгийн хохирол,

2022 оны 2 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны урд талын зогсоолд байсан хохирогч Б.Тэзэмшлийн 10-57 УБА улсын дугаартай автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.550.000 төгрөгийн хохирол,

2022 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны урд талын зогсоолд байрлуулсан хохирогч Б.Зэзэмшлийн “Тоёота приус 20” загварын 69-04 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бат-Очирын: “...Манай хүүхэд Тамир 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр миний эзэмшлийн 27-53 УБТ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг унаж байгаад манай байр буюу Баянгол дүүргийн 12 дугаар хороо, бичил 14 дүгээр байрны зогсоол дээр байрлуулан тавьсан. 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр манай хүү Батбаяр миний машиныг унаж явах гээд асаах үед нүүрсэн яндан нь алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Би машиндаа 450.000 төгрөгөөр хятад яндан авч тавьсан. Нүүрсэн яндангаа 2.700.000 төгрөгөөр үнэлнэ...” /1хх-н 212-213/,

хохирогч Б.Батмөнх-Эрдэнийн: “...Би өөрийн эзэмшлийн 01-69 УНО улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайн хойд талын зогсоол дээр 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн үед байрлуулан тавьсан. 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагаас залгаж машины чинь нүүрсэн яндан хулгайд алдагдсан байж болзошгүй байна, та гарч ирээд машинаа шалга гэсэн. Гарч ирээд хартал миний машины нүүрсэн янданг тайлж авсан байсан. Мөн доод яндан мэдрэгчийг хулгайлсан байсан. ...Би өөрийн хулгайд алдсан машины нүүрсэн яндангаа 2.200.000 төгрөгөөр үнэлнэ...” /1хх-н 118-120/,

хохирогч З.Сайнбилэгийн: “...2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ байж байгаад өглөө хүргэлтээр бараа хүргэж өгөх гээд охины хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо 23 дугаар байрны 17 гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 23-35 УНК улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл дээрээ ирээд машинаа асаахад аймар дуу гараад байсан. ...Манай нөхөр доогуур нь яндан нь байна уу хараадах гэхээр нь би доогуур нь шагайгаад харахад машины яндан нь алга болсон байсан. Тэгээд нөхөртөө яндан нь алга байна гэсэн чинь манай нөхөр нүүрсэн яндангаа алдчихсан юм биш үү, цагдаад бүртгүүл гэж хэлсэн. ...Би өөрийнхөө машинд хулхи яндан 800.000 төгрөгөөр худалдан авч тавьсан. ...Би өөрийнхөө ориг янданг 2.000.000 төгрөгөөр үнэлж хохирлоо барагдуулж авмаар байна...” /1хх-н 55-56/,

хохирогч Б.Дашнямын: “...2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн эзэмшлийн 35-53 УНК улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслээ Баянгол дүүргийн 10 дугаар хороо 23 дугаар байрны баруун тал буюу 141 дүгээр цэцэрлэгийн зүүн талд байрлуулан тавиад 20 цагийн орчимд гэр рүүгээ ороод амарсан. Маргааш өглөө нь 08:20 цагийн орчимд гэрээсээ гараад машин дээрээ ирээд асаахад аймар муухай дуу гараад байхаар нь гайхаад машиныхаа доогуур нь шагайгаад харахад нүүрсэн яндан нь алга болсон байсан. ...Хохирлоо гаргуулан авмаар байна...” /1хх-н 14-15/,

хохирогч Б.Түвшинсайханы: “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед 1057 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн 12 дугаар хороо 19 дүгээр байрны автомашины зогсоолд байрлуулсан. Маргааш нь буюу 2022 оны 2 дугаар сарын 13-ны 12 цагийн үед гарч ирээд өөрийн автомашиныг асаахад маш их чимээ гараад байхаар нь автомашинтайгаа засварын газар ороод асуусан чинь миний автомашины нүүрсэн яндан хулгайлсан байсан...” /2хх-н 158-159/,

хохирогч Б.Золзаяагийн: “...2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гадуур ажилтай байж байгаад 21 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 6 дугаар бичил хорооллын 15 дугаар байрны хойд хэсэгт байрлах гараашийн урдах зогсоол дээр өөрийн эзэмшлийн 69-04 УБК улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг байршуулсан. Маргааш буюу 2022 оны 2 дугаар сарын 18-ны өглөө 06 цаг 10 минутад гэрээсээ гараад машинаа асаах гэхэд автомашинд чанга чимээ гаргаад байсан учир машинаасаа буугаад тээврийн хэрэгслийнхээ доогуур харахад миний машины нүүрсэн яндан байгаагүй...” /2хх-н 237-238/,

хохирогч А.Эрдэнэцэцэгийн: “...2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 62-77 УБӨ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг унаж яваад гэрийнхээ гадаа 17 цагийн үед зогсоолд байршуулсан. Үүнээс хойш тээврийн хэрэгслээ уналгүй хоёр өдөрт нэг удаа асааж машинаа халаачихаад унтраадаг байсан. Гэтэл 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгслээ асаагаад халаах үед машинаас аймар их чимээ гарч дуугараад байхаар нь тээврийн хэрэгслээ шалгаж үзтэл нүүрсэн яндан алдагдсан байсан. ...Би нүүрсэн яндангаа 2.500.000 төгрөгөөр үнэлж байна...” /2хх 64/,

гэрч Б.Батбаярын: “...Би машинаа 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед байрны гадаа автомашины зогсоол дээр байрлуулсан. 2022 оны 1 дүгээр сарын 20-ны 10:30 цагт машинаа халаах гээд асаахад аймаар дуугараад унахаар нь машины доогуур харахад яндан байхгүй болсон байсан...” /1хх-н 217-218/,

 гэрч А.Мянганбаатарын: “...2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр би гадуур ажилтай явж байхад манай эхнэр Сайнбилэг над руу залгаад машины доор чанга дуугараад байна гэсэн. Би утсаар нь дууг нь сонсгоод өг гэхэд манай эхнэр утсаараа дууг нь сонсгоход бүдүүн дуутай байхаар нь эхнэрийгээ машины доогуур нь тонгойгоод янданг нь хар гэж хэлсэн. Эхнэр доогуур нь ороход газар боолт унасан, яндан байхгүй байна гэж надад хэлсэн. Ингээд би эхнэрийгээ цагдаад бүртгүүл гэж хэлсэн...” /3хх-н 19/,

яллагдагчаар өсвөр насны шүүгдэгч О.Оын: “...Хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /2хх-н 8-9/,

яллагдагчаар өсвөр насны шүүгдэгч Ц.Хын: “...Хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /2хх-н 18-19/,

яллагдагчаар А.Эгийн: “...Хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх-н 28-29/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №БГ1-22-89 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.200.000 төгрөг, 2018 онд Монгол Улсад орж ирсэн саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан...” гэх тайлан /1хх-н 244-245/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №БГ1-22-65 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.200.000 төгрөг, 2018 онд Монгол Улсад орж ирсэн цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан...” гэх тайлан /1хх-н 149-150/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-922/3312 дугаартай шинжээчийн “...Приус-20 маркийн автомашины нүүрсэн яндан 1 ширхэг нь 2.000.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 65-67/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №БГ2-22-382 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 850.000 төгрөг /нүүрсэн яндан, 2017 онд тээврийн хэрэгслийг худалдан авахад байсан/...” гэх тайлан /1хх- 27-28/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №135 дугаартай “...нүүрсэн яндан үнэлгээ 1.500.000 төгрөг..." гэх тайлан /2хх-н 189/

“Кости Эстимэйт" ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “...Приус-20 нүүрсэн яндан 2 шүүлтүүртэй, 1 ширхэг нь 2.200.000 төгрөг..." гэх тайлан /3хх-н 22-24/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-922/3179 дугаартай “...Приус маркийн автомашины нүүрсэн яндан, 1 ширхэг нь 2.500.000 төгрөг...” гэх тайлан /2хх-н 97-99/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 3, 4-6, 50-51, 90, 91-92, 93-94, 194, 2хх-н 2, 40-44, 38-39, 142-143, 231/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 105-107, 2хх-н 56-59/, Оюун-Эрдэнэ овогтой О.Оын фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 108-112, 202-206, 2хх-н 50-54/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 145-147, 148-149/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Э, О.О, өвсөр насны шүүгдэгч Ц.Х нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд 620 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От 360 цаг нийтэд цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Хт 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Прокурор Г.Онон “...шүүгдэгч А.Э, өсвөр насны шүүгдэгч О.О, Ц.Х нарын хувьд урьдаас гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан домкрат, торцов, 14 хэмжээтэй түлхүүр зэргийг урьдаас бэлдэн учрах саадыг арилгах, хулгайн үйлдлээ хөнгөвчлөн 2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...” гэдгийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт зааснаар ойлгох бөгөөд уг тайлбарт “...Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж хуульчилсан.

Хэргийн үйл баримтаар тогтоогдсон шүүгдэгч нарын “...хохирогч Г.Бат-Очир, Б.Батмөнх-Эрдэнэ, З.Сайнбилэг, Б.Дашням, Б.Түвшинсайхан, Б.Золзаяа, Ө.Эрдэнэцэцэг нарын эзэмшлийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг домкрат, торцов, 14 хэмжээтэй түлхүүр ашиглан тайлж авсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашигласан” гэсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Э, О.О, өсвөр насны шүүгдэгч Ц.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан домкрат, торцов, 14 хэмжээтэй түлхүүр зэрэг нь машиныг газраас тулах өргөх аливаа эрэг боолтыг чангалах, суллах зориулалттай багаж хэрэгсэл байх ба эдгээрийн зориулалтыг өөрчилж тусгайлан хийж бэлтгэсэн, хэлбэрт оруулж засаж тохируулсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй.

Харин, шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ гэмт хэрэг үйлдэх арга болгон дээрх багаж, хэрэгслийг урьдаас сонгон авч, зориулалтынх нь дагуу ашигласан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Э, О.О, өсвөр насны шүүгдэгч Ц.Х нарыг хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж үйлдсэн...” гэж бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжээр нь зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.   

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Ононгийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/505 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Ононгийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ              

           

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ