Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/03508

 

 

 

 

2024 09 25 181/ШШ2024/03508

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

   Нэхэмжлэгч:   тоотод байрлах, К... ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн   тоотод бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух, Ж  овогт Б  А  /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 798.989,21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч К... ББСБ ХХК нь хариуцагч Б.А  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 798.989,21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.А  нь К... ББСБ ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр SS20/010 тоот зээлийн гэрээ байгуулан хэрэглээний зориулалтаар 1.179.000 төгрөгийн зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн тул зээлийн гэрээний үүрэгт нийт 798.989,21 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.А  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.А  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:

...К... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 798.989,21 төгрөгийг төлж барагдуулна, бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К... ББСБ ХХК нь хариуцагч Б.А  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 798.989,21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлага болох 798.989,21 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.725 төгрөгийн тал хувь болох 11.862,5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11.862,5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. К... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ад холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлага 798.989,21 /долоон зуун ерэн найман мянга есөн зуун наян ес төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.725 /хорин гурван мянга долоон зуун хорин тав/ төгрөгийн тал хувь болох 11.862,5 /арван нэг мянга найман зуун жаран хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11.862,5 /арван нэг мянга найман зуун жаран хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ  Ж.БАТМӨНХ