| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00755/И |
| Дугаар | 151/ШШ2024/00679 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2024/00679
| 2024 08 12 | 151/ШШ2024/00679 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х овогт Н-ийн А,
/Таймаг, Асум, дугаар баг, /
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,
Гэрч: Ц.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А нь Т аймгийн Б сумын Х нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Т аймгийн Асумын Х нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Х ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн дэвтэргүй, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр байхгүй, өөрсдийн нутаг орондоо болон эцэг, эх бага насанд дуудаж байсан Цэцгээ гэдэг нэрээр ажилд орж байснаа тухайн үед мэдээгүйн улмаас тухайн үеийн тушаал шийдвэрүүд гарахгүй ажилласан жил тооцогдохгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Ц 1984-1991 оны цалингийн түүвэр, Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 324 дугаар албан бичиг, өрхийн бүртгэлийн лавлагаа, Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн /ШШ2024/00 дугаар шийдвэр, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ШЗ2024/01818 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, итгэмжлэл, Алтан овоо сумын 3 дугаар багийн иргэдийн 1999 оны мал тооллогын баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Таймгийн Төрийн архивын тасгаас нотлох баримт бүрдүүлж, гэрч Н.Д, Ц.О нараас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1..Нэхэмжлэгч Н.А-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч Н.А нь Т аймгийн Б сумын Х нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Т аймгийн А сумын Х нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Х ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан хэдий ч хөдөлмөрийн дэвтэргүй мөн архиваас гарсан тушаалын нэр буруу бичигдсэн тул ажилласан жил баталгаажихгүй байна гэж тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Үүнд: Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн /ШШ2024/00166 дугаар шийдвэрээр Н.А-ийн ...Б сумын Х нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэж тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа Т аймгийн А сумын Х нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг гэж багасгасан ба багасгасан хэмжээгээр тогтоож шийдвэрлэсэн. /хх 13-15/
3.2. Мөн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн /ШЗ2024/01818 дугаар шүүгчийн захирамжаар Н.А-ийн ...Т аймгийн Б сумын Х нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Т аймгийн А сумын Х нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Х ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. /хх 16-17/
3.3. Татгалзлын үндэслээ: Н.А нь өмнө нь ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг гаргахдаа 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор гаргаж, шүүх онцгой ажиллагааны журмаар нотлох баримтыг өөрөө бүрдүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн багасган, 1988 онд ажиллаж байснаа тогтоолгохоор шаардаж, тухайн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрээ гаргасан байна.
3.4. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн багасгаж буй үндэслэлийг тайлбарлаагүй байх ба тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэр зөрүү үүссэн эсэх талаар огт мэдүүлээгүй, гэрчээр Д.Ц, Л.Ц нарыг асуулгаж, хэргийг эцэслэн шийдвэрлүүлсэн, харин шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн багасган, шийдвэрлүүлээгүй хэсгээр нэхэмжлэлийг дахин гаргахдаа нэрийн зөрчил үүссэн талаар буюу Н.Ц гэх нэрээр ажилласан гэж тайлбарлаж, Ц, Н.Ц-ийн гэж бичигдсэн ээлжийн амралтын 1989, 1990 оны 2 тушаалыг хавсаргасан. Гэрч Ц нарын ажиллаж байсан гэх баримтаас нэхэмжлэгч Н.А-ийн гэх баримт мөн гэж үзэх үндэслэл, болон 1984-1987, 1991-1994 онд хамаарах баримт байхгүй, мөн холбогдох баримтуудад Н.А-ийг Н.Ц гэж тушаал гаргасан байгаа талаарх үндэслэл бүхий нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, нэхэмжлэлд дурдаж буй нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргаж буй үндэслэлийг тайлбарлаагүйгээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.
4. Дээрх байдлаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр захирамж, шийдвэр байхад ахин нэхэмжлэгчээс Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 332 дугаар Н.Ц-ийн цалингийн түүвэр, тухайн баримтад Тус аймгийн Б сумын Х нэгдэлд малчин ажилтай, 1985 оны 3-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-8 сар, 10-12 сар, 1988 оны 1-7 сар, 11, 12 дугаар саруудад цалин авч байсан гэх ба 1984 оны 01-12 сар, 1985 оны 1-2 сар 1987 оны 9 сар, 1988 оны 8-10 сарын цалингийн баримтаас нэр гараагүй гэх баримтыг,
4.1. Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 340 дугаар Н.Ц цалингийн түүвэр, тухайн баримтад Тус аймгийн А сумын Хөдөлмөр нэгдлийн малчин ажилтай , 1988 оны 7,8,9 дүгээр сар, 1989 оны 12 сар, 1990 оны 4,10, 12, 1991 оны 1 саруудад цалин авч байсан гэх ба 1988 оны 10-12 сар, 1989 оны 10 сар, 1990 оны 5-6, 8-9 сар, 1991 оны 3-12 сарын цалингийн баримтаас нэр гараагүй, 1988 оны 1-6 сар, 1989 оны 1-9, 11 сар, 1990 оны 1-3, 7, 11 сар, 1991 оны 2 сарын цалингийн баримт тус төрийн архивд шилжиж ирээгүй гэх баримтыг,
4.2. Т аймгийн Төрийн архивын тасаг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 324 дугаар албан бичиг түүнд хавсаргаж Т аймгийн А сумын Монгол С найрамдлын нэрэмжит Хэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаар Ээлжийн амралт олгох тухай 33. Ц гэх бичилттэй тушаал, 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар Ээлжийн амралт олгох тухай 77.Н.Ц гэх бичилттэй тушаалын хуулбар /хх 6-11/
4.3. Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн лавлагаа, тухайн лавлагаанд 1989 он Т аймаг, А сум Н-ийн А гэж бичигдсэн баримтуудыг гаргаж нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа овог, нэр зөрсөн гэдэг үндэслэлийг заасан бөгөөд тухайн өгсөн баримтуудаас дүгнэхэд овог нэр зөрсөн болох нь тогтоогдохгүй байна.
4.4. А 3 дугаар багийн иргэдийн 1999 оны мал тооллогын баримтад малгүй өрх гэж бичигдсэн хэсэгт Б.Ч гэж бичигдсэн байдлаас үзэхэд Б.Ч нь тухайн үед мал маллаж байсан гэх байдал нь үгүйсгэгдэж байна. /хх 19-23/
5.Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэгт ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хамаардаг бөгөөд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлдэг юм.
6. Хүний ажиллаж байсан байдлыг тогтооход хүсэлт гаргагчийн ажиллаж байсан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас хамаарч ажилласан байдлыг тооцож тогтоодог бөгөөд ажилласан байдалтай холбоотойгоор шүүх Н.А-ийн нотлох баримт бүрдүүлсэн хэдий ч бүрдүүлсэн баримтуудаар ажиллаж байсан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь нотлогдохгүй байна.
7. Н.А-ийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн дээр дурдсан баримтуудаар түүний ажиллаж байсан хугацаа болон шимтгэл төлсөн хугацаа нотлогдохгүй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О хүсэлтийг үндэслэн гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг, Төрийн архивын тасаг, Улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримт гаргуулах ажиллагааг тус тус хийсэн.
8. Т аймгийн Төрийн архивын тасгаас 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Иргэн Н-ийн А нь Б сумын Х, А сумын Х нэгдэл, Х хувьцаат компанид 1984-1987, 1989-1992, 1992-1994 онд малчнаар ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх, захиалга ирүүлснээс Х нэгдлийн даргын 1984-1987 он, Х нэгдлийн даргын 1989-1992 оны тушаалд тус тус энэ хүнтэй холбоотой нотлох баримт гаргаагүй. Мөн Хөдөлмөр хувьцаат компанийн захирлын 1992, 1994 оны тушаалд энэ хүнтэй холбоотой нотлох баримт гараагүй гэх лавлагаа, түүнд хавсаргаж 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 412 дугаар Н.А-ийн цалингийн 1989, 1990, 1991 онуудад цалин авч байгаагүй мөн 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12 сар, 1991 оны 1-12 сарын цалингийн баримтаас нэр гараагүй гэх түүвэр, мөн түүнчлэн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 413 дугаар Н.А-ийн цалингийн 1984, 1985, 1986, 1987 онуудад цалин авч байгаагүй мөн 1984 оны 1-12, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сарын цалингийн баримтаас нэр гараагүй гэх түүвэр ирүүлсэн. /хх 36-38/,
9. Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар албан бичигт хавсаргаж Иргэний хаягийн хуудас түүнд Н-ийн А, 1967.11.10 төрсөн, Т аймгийн Б сумын Б бригадад саальчин гэх мэдээлэлтэй 1984 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийн баримт, мөн Т аймаг А сум, Н-ийн А Х нэгдэлд 1988 онд Ж хэсэг хоньчин гэх мэдээлэлтэй 1988 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн баримтуудыг тус тус ирүүлсэн байна. /хх 39-41/
10. Дээрх 1984 оны баримтад Н.А гэж бичигдсэн ба 1988 оны ажилласан байдлаа тогтоолгож шийдвэрлэсэн тул эдгээр баримтууд нь хэрэгт ач холбогдолгүй баримт гэж үзсэн болно.
11. Гэрч Ц.О Н.А нь манайхтай айл сахалт явж бог мал маллаж байсан. Одоо компанийн мал малладаг, хэдэн өнчин хүүхэдтэйгээ байдаг. Би Хөдөлмөр нэгдлийн малыг 1985 оны 10 дугаар сараас эхэлж 1992 онд нэгдэл татан буух хүртэл нөхөртэйгөө хамт хонь, ямаа малладаг байсан. 1987 онд шилжиж ирэхдээ Ц гэдэг ба өнөөдрийг хүртэл Ц гэж дууддаг. А дугаар нэгдэлд өөр Ц гэж хүн байгаагүй гэх мэдүүлэг,
12. Гэрч Н.Д Н.А нь миний төрсөн дүү. Би Т аймгийн Б суманд 1970 онд анхны илгээлтийн эзнээр малчин болж гарч ирсэн. Түүнээс хойш саальчин насаараа хийсэн. Анх Т аймгийн Б сум гэж байхад Ө сумын нэг баг нэгдээд Б сум болсон. Тэнд Н.А нь эцэг эхтэйгээ мал маллаж байгаад 1989 онд нөхөрт гараад Та ймгийн А суманд одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед аав, ээжийн өгсөн А нэрээр огт дуудаж байгаагүй Ц гэдэг байсан болохоор бригадын тоо бүртгэгч Ц гэж тэмдэглэсэн байх түүнээс нэр сольж байгаагүй гэх мэдүүлэг өгсөн. /хх 34/,
13. Гэрч Ц.О, Н.Д нар нь нэхэмжлэгч Н.А хамт ажиллаж байсан гэх баримтгүй бөгөөд тэдгээрийн мэдүүлгүүд нотлох баримтгүй тул мэдүүлгийг үнэлэх боломжгүй, нотлох баримтаар үнэлээгүй болно.
14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Н.А ажилласан хугацааг нэр зөрүүтэй, буруу бичигдсэн гэж тайлбарлаж байх хэдий ч 1984, 1988 онуудын иргэний бичиг баримтуудад Н-ийн А гэж бичигдэж байсан байх тул Н.Ц гэдэг нэртэй байсан гэж үзэхгүй үндэслэлгүй.
15. Ээлжийн амралтын тушаалд Н.Ц, Ц гэж бичигдсэн байгааг Н.А-ийн баримт гэж үзэх боломжгүй, ээлжийн амралтын тухайн тушаалууд нь өөр баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
16. Холбогдох төрийн байгууллагаас ирүүлсэн баримтуудаар Н.А-ийн улс, олон нийт, хоршоолол, хувийн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр эрхэлсэн ба ажилласан хугацаанд шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
17. Өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхэд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр эсхүл ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг үндэслэх бөгөөд Н.А нь хөдөлмөрийн дэвтэргүй, мөн ажилд орсон, гарсан тушаал нь Төрийн архивын газраас гараагүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Ээлжийн амралт-ын тушаалаар ажилласан хугацааг болон шимтгэл төлсөн гэж үзэхгүй.
18. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т аймгийн Б сумын Х нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Т аймгийн А сумын Хөдөлмөр нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Х ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
19. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Н А /РД:НА/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ