Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2024/03349

 

 

 

 

 

2024 09 13 181/ШШ2024/03349

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

   Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн   цогцолбор М... ХХК /РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн   оршин суух, Б н овогт С  С  /РД /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 285.396 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А  нь хариуцагч С.С  холбогдуулан гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 285.396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: С.С нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч My mobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2  дугаар гэрээ байгуулж,   дугаартай үүрэн телефоны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр багцаа шинэчилж мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 839.000 төгрөгийн үнэтэй Самсунг галакси А6 голд гар утасны төлбөрийг 24 сард хуваан төлөхөөр зээлээр авсан.

С.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэх үүргээ биелүүлээгүйгээс 99299538 дугаарын үйлчилгээний төлбөр 131.594 төгрөг, зээлээр авсан гар утасны төлбөр 139.820 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 13.982 төгрөг нийт 285.396 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:

...Хариуцагч С.С би мобиком компаниас нэхэмжилсэн 285.396 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М... ХХК нь хариуцагч С.Сд холбогдуулан гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 285.396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 285.396 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.212 төгрөгийн тал хувь болох 4.606 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4.606 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. М... ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Сд холбогдох иргэний хэргийн хариуцагч С.С нэхэмжлэлийн шаардлага 285.396 /хоёр зуун наян таван мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.212 /есөн мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийн тал хувь болох 4.606 /дөрвөн мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4.606 /дөрвөн мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

  

ШҮҮГЧ  Ж.БАТМӨНХ