| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03901/И |
| Дугаар | 181/ШШ2024/03350 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2024/03350
2024 09 13 181/ШШ2024/03350
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн оршин суух, Сартуул овогт Ц.ОРД: /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух, Жалайр овогт М.Т /РД:ДК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 9.875.840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч М.Т... Г.Т нарт холбогдуулан 9.875.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Хан-Уул дүүргийн тоот, мкв үйлчилгээний зориулалттай байрыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр М.Т Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан 330.000.000 төгрөгөөр худалдан авсан. Миний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрөө төлсөн байтал, М.Т нь надад мэдэгдэлгүйгээр гэрчилгээг Г.Т нэр дээр гарган 100,97 мкв-аар гаргах ёстой гэрчилгээг 100,09 мкв-аар шилжүүлэн өгч 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний мкв-аас 0,88 мкв дутуу гэрчилгээжүүлэн өгсөн байсан. Иймээс дутуу шилжүүлэн өгсөн 0,88 мкв-ын зөрүү төлбөр болох 2.875.840 төгрөгийг М.Тө , мөн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Г.То тухайн үйлчилгээний талбайг худалдах, худалдан авах гэрээгээр надад шилжүүлсэн бөгөөд хуулийн дагуу зарж байгаа этгээд нь 2 хувийн татвар болох 7.000.000 төгрөгийг төлөх ёстой байтал төлөлгүй надад хохирол учруулсан. Миний зүгээс төлбөрөө авах талаар М.Т... Г.Т нарт удаа дараа мэдэгдсэн боловч өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд М.Т... Г.Т нараас 9.875.840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгч Ц.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч М.Т гаргасан хариу тайлбарыг миний зүгээс хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хариуцагч М.Т нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн төлөх ёстой төлбөр гэж 2 хуваан төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагч Г.То татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч М.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
...Иргэн Ц.Огийн нэхэмжилсэн 9.875.840 төгрөгийг М.Т миний бие төлөх ёстой тул уг төлбөрийг 1 сарын хугацаанд 2 хуваан төлөх хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авна уу. Тухайн төлбөрийг дараах байдлаар төлж барагдуулах болно. 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 4.400.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 4.475.840 төгрөгөөр хэсэгчлэн төлнө. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч М.Т... Г.Т нарт холбогдуулан 9.875.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч М.Т нэхэмжлэлийн шаардлага болох 9.875.840 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 4.400.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 4.475.840 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Ц.О хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.О хариуцагч М.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж хариуцагч Г.Т татгалзсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.963 төгрөгийн тал хувь болох 86.481,5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Тоос улсын тэмдэгтийн хураамжид 86.481,5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.Огийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Тид холбогдох иргэний хэргийн хариуцагч М.Т нэхэмжлэлийн шаардлага 9.875.840 /есөн сая найман зуун далан таван мянга найман зуун дөч/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Ц.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Т татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.963 /нэг зуун далан хоёр мянга есөн зуун жаран гурав/ төгрөгийн тал хувь болох 86.481,5 /наян зургаан мянга дөрвөн зуун наян нэг төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86.481,5 /наян зургаан мянга дөрвөн зуун наян нэг төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ