| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03847/И |
| Дугаар | 181/ШШ2024/03355 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2024/03355
2024 09 13 181/ШШ2024/03355
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн байрлах, М... ББСБ ХХК, /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн оршин суух, Б овогт Д Ө /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 869.840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М... ББСБ ХХК нь хариуцагч Д.Ө...д холбогдуулан 869.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Д.Ө... нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн авч 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Мобиком корпораци ХХК-ийн 9 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Д.Ө... нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр сарын 3,2 хувийн хүүтэй 320.000 төгрөгийг, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр сарын 3,2 хувийн хүүтэй 300.000 төгрөгийг тус тус 1 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаарх Д.Ө...ы 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр авсан үндсэн зээлийн үлдэгдэл 620.000 төгрөг, зээлийн хүү 211.560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38.280 төгрөг нийт 869.840 төгрөг байна. Иймд Д.Ө...аас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1400 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээний үндсэн төлбөр 620.000 төгрөг, зээлийн хүү 211.560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38.280 төгрөг, нийт 869.840 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Ө... нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
...Миний бие М... ББСБ-д өгөх ёстой 869.840 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М... ББСБ ХХК нь хариуцагч Д.Ө...д холбогдуулан 869.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Д.Ө... нэхэмжлэлийн шаардлага болох 869.840 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.427 төгрөгийн тал хувь болох 12.713,5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12.713,5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ө...д холбогдох иргэний хэргийн хариуцагч Д.Ө... нэхэмжлэлийн шаардлага 869.840 /найман зуун жаран ес найман зуун дөч/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.427 /хорин таван мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийн тал хувь болох 12.713,5 /арван хоёр мянга долоон зуун арван гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12.713,5 /арван хоёр мянга долоон зуун арван гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ